antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 7 comments

Урлаг, улс төрийг холихоо болъё Б.Баатараа

нийтлэсэн Admin

23(8)

“Hero entertainment”  студийнхэн өнөөдөр яаруу сандруу хэвлэлийн хурал зарлав. Учир нь сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа жүжигчин Б.Амарсайханы “Би юу хийчихвээ”   бичлэгийг МАН-ынхан захиалж, Херогийнхон гүйцэтгэсэн гэдгийг зарлалаа. Үүний хариуд МАН-ынхан “Бид тийм захиалга өгөөгүй” гэсэн хариулт өгч байгаа юм. АН-ын удирдлагуудын зүгээс жүжигчин Б.Амарсайханы тоглосон энэхүү бичлэгийг Женко Х.Баттулга санхүүжүүлсэн гэх хардлага бий. Энэ хардлагыг дарахын тулд Херогийн Б.Баатар МАН захиалсан хэмээн шинэ жүжиг дэглэж эхэлжээ. Сөрөг хүчин болсон МАН-ынханд  сонгуулийн өмнө жүжигчин Б.Амарсайханд АН-ынхан шиг цацаж байх мөнгө байхгүй л болов уу. Олон нийтийн дунд “Hero entertainment”   студийн уран бүтээлийг Женко Х.Баттулга санхүүжүүлдэг гэх хардлага түгээмэл байдаг. Тиймээс ч Херогийн Б.Баатар “эзнээ” өмөөрч МАН-ыг намнахаар шийдсэн бололтой. Хэдхэн сарын өмнө тус студиэс “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэг цацагдаж, шуугиан дэгдээсэн. Энэ бичлэгүүд дотор нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний эхнэр О.Цолмон болон хөтлөгч П.Анужингийн улс төр ярьсан эгзэгтэй хэсэг байсан юм. Үүнийг “улс төрийн том бүлэглэл” хийлээ гэж найруулагч Б.Баатар мэдэгдэж байв. Гэтэл цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад “Ямар ч том бүлэглэл оролцоогүй нь тодорхой болсон” гэдэг мэдээллийг өнөөдөр тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин хэвлэлийнхэн өгөв. Өөрөөр хэлбэл,  Херогийн Б.Баатар анхнаасаа улс төрийн зорилгоор “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэгийг тараасан гэх хардлага хамтран хөтлөгчид нь ч байгаа юм. Уг нь хүн болгон чаддаг, мэддэгээ хийвэл сайнсан. Гэтэл найруулагч Б.Баатар уран бүтээл, улс төр хоёрыг хольж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг үзэх дуртай мянга, мянган үзэгчийн сэтгэлийг гонсойлгож байна.  “Херо” энтертайнментын Н.Энхбаярын хар бичлэгийг алдсан, Женко Х.Баттулгыг шалгахад харайж очсон, УИХ-ын гишүүн Г.Уянгын “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын хуралд өөрийнх нь нэвтрүүлэгт орсон урлаг, спорт, улс төрийн хүрээний олны танил эрхмүүдийн учрыг нь ч мэдээгүй хүмүүсээр рекламдсан, МАН-ыг захиалагч гэж зарласан гэхмэтчилэн улстөржсөн үйл явдлууд хэрээс хэтрэх боллоо. Найруулагч Б.Баатарын улстөржилт нэвтрүүлгийн нэр хүндийг навс унагаж байна. Урлаг, улс төрийг холихоо больё Б.Баатараа.

С.Пуужин

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (April 26, 2016 4:00:43 pm )

    Баатарыг овоо юм бодоод бсан чинь хэн ч биш бсан юмбиш үү

  • Anonymous (April 26, 2016 5:02:12 pm )

    Amraagiin ter bichleg yu ni buruu, muuhai baigaa yum be? baigaa uneniig l helsen bn lee shuu dee. Ard olon tumen oilgoj huleej avsaaan. Ter bichleg baigaa onoson, bas heregee hiisen. Tun dajgui

  • Балт (April 26, 2016 5:06:16 pm )

    Манай нөхөд энэ нөхрииг сайн хараарай ..гёстопо гиин яргачин шиг төрхтэй.нэг л хүйтэн дээ

  • Суги (April 26, 2016 5:11:58 pm )

    Улс төр рүү хальтарч орсон нь сүүлийн хийсэн нэвтрүүлэгүүд дээр тодорхой харагдаж бгаа ш тээ. Хүмүүсийн үзэх дуртай чанартай нэвтрүүлэг бсан . уран бүтээлч хэзээ ч халтар төгрөгний төлөө бүтээл хийдэггүй шүү дээ

  • Иргэн (April 26, 2016 5:37:10 pm )

    “Hero” ханш хямдхан байна даа…. Хэрэгтэй гэвэл хэнд ч шууд өмдөө тайлах тарган “Банди” юм энэ чинь…..

  • uur (April 26, 2016 7:50:40 pm )

    Yagaad mederelteed bga ym be yun urlag ve mongond durtai novshnuud Amaraa chi morooroo kinondoo togolood yvaldaa naad Baatar chini butehgui zuun erhem nevteruulegee boon uls tor bolgoj hayad yuch bish bolgoson

  • uur (April 27, 2016 5:53:24 am )

    Havar bolohoor ovchin hodoldog balainuudiin neg biz

antalya rent a car