antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 18 comments

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Д.Дорлигжавыг адалж Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг золиослон намаа цэвэрлэхээр шийдэв үү

нийтлэсэн Admin

             1461622350571e964e53065

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс ирж байцаалт өгөхийг шаарджээ. Тэрбээр “Байцаалт өгөхөөр” болсноо мэдэгдэхийн дашрамд шалтгааныг нь Ерөнхийлөгчийн эсрэг хийсэн мэдэгдэлтэй нь холбоотой гэж тайлбарлаад байгаа. Түүнийг өмнө нь Тагнуулын Ерөнхий газраас удаа дараа дуудахад мөн л ийнхүү олон нийтэд зарлаж, бас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч “хэлмэгдүүлэлт” гэж үзэж буйгаа мэдэгдсэн.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ТЕГ-аас дахин дуудагдахдаа Ерөнхий сайдаас тусламж хүссэнээ ч өөрөө илчилж орхисон юм. Ингэхдээ “ТЕГ-аас 2015 оны зургадугаар сарын 3-нд зарлан дуудах хуудас ирсэн. Тэгэхээр нь Ерөнхий сайдад хандсан чинь “Очих шаардлагагүй, би ярьчихлаа” гэсэн байдаг юм. Дараа нь мөн сарын 26-нд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Пүрэвмаагийн гарын үсэг бүхий зарлан дуудах хуудас Н.Алтанхуяг гишүүний нэр дээр очсон байдаг. Уг зарлан дуудах бичигт Н.Алтанхуягийг 2015 оны зургадугаар сарын 29-нд ТЕГ-д байцаалт өгөх, дуудсан хугацаанд очоогүй тохиолдолд ЭБШХ-д заасны дагуу албадан ирүүлэх болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахыг анхааруулсан байжээ.

Тэгэхээр Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга хоёр “хүйн холбоотой” нь бол үнэн бололтой юм билээ. Харин ТЕГ нэгэнт тусдаа даргатай, ТЕГ-ын дарга Ч.Сайханбилэг гэж ярьж, бичдэггүй учраас Н.Алтанхуяг гишүүн “шат алгасах” хэрэг байсан уу. Ингэснээрээ Ерөнхий сайдыг хууль зөрчсөн шийдвэр утсаар ч атугай өгсөн мэт харагдуулж орхисон юм.
Энэ байдал нь Хууль зүйн сайд Д.Дорлигжавын үед ч давтагдах шинжтэй. Учир нь Хууль зүйн сайд ЦЕГ-ын даргаа огцруулах гэхээр Ерөнхий сайд нь огцруулахгүй гэх. Тэр ч байтугай танхимын зарчимаар ажиллаж чадахгүй бол ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж өчигдөр болсон Засгийн газрын хуралдаан дээр зэмлэсэн байна. Хуралдаанд оролцсон сайд нар “Д.Дорлигжав сайд хурал хаяж гараагүй, энэ Засгийн газарт ажиллахгүй гэж хэлээгүй” гээд байгаа юм. Тэгэхээр Ерөнхий сайд нь Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг Засгийн газрын хуралдааныг хаяж гарсан нь тус намын бүлэг дээрх маргааны үргэлжлэл байсан юм биш биз.
Шалтгаан нь ЦЕГ-ын даргыг огцруулах гээд байгаа учраас тэр шүү дээ. Тэгвэл Ерөнхий сайд яагаад ЦЕГ-ын дарга Р.Чингисийг “хадгалаад, харамлаад” байгаа юм бэ. Дараагийн өрөг нь өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулах асуудал байх болно гэдгийг мэдсээр байж ийм том бооцоо тавина гэхээр айхавтар том хамгаалалттай байгаа биз. Үүний учрыг тайлахад тийм ч хэцүү биш л дээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоос гадна Төрийн тэргүүн болон АН-ын дарга, УИХ-ын дарга гэсэн хоёр том хамгаалалт байгаа учраас ийм зоригтой болчихсон нь тодорхой. Дашрамд сануулахад Ч.Сайханбилэг өөрөө ч ЗГХЭГ-ын дарга байхдаа Ерөнхий сайдынхаа алдааг засаж түшиг болж явахын оронд “Шонхор”, МоАХ-ныхны ашиг сонирхолтой хамжилцан түүнийг огцруулахад чимээгүй сууж байснаа оронд нь Ерөнхий сайд болчихсон түүх мартагдаж амжаагүй байна.
Харин одоо түүнд өөрт нь ч, АН-д ч намынхаа аймаар том “акулууд”, олигархуудтай мөн ч зоригтой тэмцэж байна даа, одоо л төрөөс мөнгө шамшигдуулж болдоггүйг харуулж байна гэсэн ирэх сонгуулийн “пиар”-ын зураглал, мөрийн хөтөлбөрийнх нь “тойм” гараад ирж байна. Гэхдээ Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг золиослоод шүү. Тэр хоёрын 2012 оны сонгуулиар цуглуулсан санал, хүч хөрөнгө, удирдан зохион байгуулсан хийгээд мөрийн хөтөлбөрийн нүдээ олсон “идеа”-г ийнхүү булаагаад зогсохгүй өөрсдийг нь хууль, хүчний байгууллагаар айлгах замаар Намын дарга, Ерөнхий сайд хоёр нь хамжаад намначих байсан юмсанж. Гэтэл өнөө хоёр нь хоорондоо нэгдээгүй ч тус бүртээ “Миний ард нам бий. Энэ төрийн эрхийг баригчдад тусалсан буян минь бий” гэж бодож явсан биз. Мэдээж энэ хоёр нөхөр өөгүй өндөг биш ээ. Гэхдээ намын дарга нь ч, Ерөнхий сайд нь ч, өнөөдөр төрийн эрхийг барилцаж яваа сайд, дарга нарын олонх нь Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын нэр холбогдох хөрөнгө мөнгөний асуудалд холбоотой, хар яриагаар бол нэг тогооноос халбагадсан, ёстой л “гурилын хулгайчийн хацрыг хар” гэдэг шиг хаанаас нь ч харсан тодорхой байдаг шүү дээ. Үүнд Н.Алтанхуяг, Х.Баттулга нартай нэг танхимд ажиллаж олз ашигт нь хамаарал, хүртээлтэй байсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Батбаяр нараас эхлээд олон хүнийг дурдаж болно.
Тэгвэл одоогийн Засгийн газар буюу Ч.Сайханбилэгийн танхимынхан Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрыг бүрэн буруутгах баримт нотолгоо гартаа оруулчихаад байгаа гэх цагдаагийнхны хийсэн ажлын үр дүнг хамгаалж ямар нэг “найраа” оруулахгүй байлгахын тулд ийм “ажиллагаа”-нд гаршсан гэгддэг Р.Чингис даргыг ажлаас нь зайлуулах эсэх тухай асуудал яригдаж байна. Одоо Р.Чингис даргыг энэ ажиллагаанаас, тодруулбал цагдааг удирдах эрх мэдлээс холдуулах нь Д.Дорлигжав сайдын тавьсан санал буюу зөв шийдвэр нь юм. Гэтэл үүний нөгөө талд Р.Чингис ЦЕГ-ын дарга хэвээрээ байж, Н.Алтанхуяг, Х.Баттулга нартай наймаалцахад олонхийн намын даргын талд, УИХ-ын талд, Ерөнхий сайдын талд, магадгүй Ерөнхийлөгчийн талд байх нь тэдэнд ашигтай байгаа аж. Ямартай ч Алтангадас, МоАХ-ны тэргүүнүүдийг гэмт хэрэгт холбогдуулах, хууль хүчний байгууллагаар сүрдүүлэн байж Ардчиллынхан авлигачидтайгаа, төсвийн хөрөнгөөс мөнгө завшигчидтайгаа тэмцсэн гэх дүр зургаар сонгуульд оролцох, үүнийг нь мэдээд “хориотой тоглоом” гэдгийг нь хэлээд байгаа Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэ Засгийн газарт өргөс мэт үзэгдэх болж. Мэдээж нэг сайдаас болоод Засгийн газар ганхдаггүй юм гэж ам таглах хүн олон ч үнэхээр сошиалаар шуугиад байгаа шиг Д.Дорлигжавыг “Танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг” гэсэн нь үнэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намынхаа нэрийг цэвэрлэх бус, өөрийнхөө ч гэсэн унах нүхийг л ухаж эхлээд байгаа бололтой.

Г.Норов

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (April 26, 2016 10:05:16 am )

    Намаа цэвэрлэх гэж байгаа бол Баярцогт, Энхсайхан гэж эхлээд хамгийн сүүлд нь өөрийгөө хороож дуусга.Тэр цагтл цэвэр болох байх

  • ард (April 26, 2016 11:27:55 am )

    Х У Ж АА НАР Л ҮЛДЭХ ҮҮ

  • ЗАЛУУС (April 26, 2016 12:06:41 pm )

    ЭНЭ ДЭЭР ЧИНЬ НЭР ЦЭВЭР ХҮН БАЙНА УУ ДАНДАА Л ШОРОНД ЯВНА ГЭЖ ЯРИХИЙН

  • Иргэн (April 26, 2016 12:16:54 pm )

    Алтанхуяг, Баттулга нарын алхам бүрээс авилгал үнэртэдэг. Хоёулаа монголд хийсэн гаьъяагүй гай таригчид. Төрийн хөрөнгөөр тэрбумтан болсон хязгааргүй шуналтай хар мангасууд

    • Tsengel (April 27, 2016 3:02:50 am )

      Чи яаж мэдсэн юм бэ.Мэдэж байсан бол иргэн хүнийхээ үүргийн дагуу ирүүлэхгүй юунд нуун дарагдуулав.

  • ХҮН ХҮН (April 26, 2016 1:26:44 pm )

    САЙХАНБЭЛЭГ БАЯРЦОГТ НАР БОЛ ЛУУХААН НАРЫН ЛУЙВАРЫН БҮЛЭГЛЭЛ АРД НЬ МАНАН БИ МОНГОЛЫН БАЯЛАГД ШУНСАН ГАДНИЙХАН БИ

  • болд (April 26, 2016 1:54:22 pm )

    НҮҮРСЧИДИЙН ЗАХИАЛГА

  • Zochin (April 26, 2016 5:23:23 pm )

    Mash zuv shiidel!

  • mgluls (April 26, 2016 7:02:09 pm )

    Altanhuag ch ih nootoi dorligob bol erdenetees 800saya jig kipriin dansaar idsen ni notlogdood shorond ooh bolzol hangasan hulgaich Turin said hiij ba zaluusiin holboo temtseerei

  • лодой (April 26, 2016 9:12:48 pm )

    Ene jenko er hv shig shalgyylchihgui um aa

  • Irgen (April 26, 2016 10:26:46 pm )

    “Shdraga” elcegeegiin unshlaga

  • Улс тор судлаач. (April 27, 2016 8:34:48 am )

    Гадныхны гар хол болсон нохдууд торийн толгойд гарахаар улс орондоо юм бутээсэн, эх орныхоо толоо ажилласан, унэн уг хэлсэн хумуусийг хууль хучний байгууллагаар дарамтлуулж мохоох замаар “Хууль бус уйл ажиллагаа”-аа ургэлжлуулэхээр оролдож байгаа нь энэ дээ. Монголчууд аа та бидэнд “Гадныхны гар хол болсон УРВАГЧИД-ыг тороос зайлуулахаас оор арга байхгуй болсон байна шуу. Одоо болж огвол сонгуулиар оорчлох, болохгуй бол УНДСЭН ХУУЛИЙН БУС аргаар ч хамаагуй оорчилж улс орныхоо эрх ашгийг хамгаалах цаг нь болж ээ. Гадны гар хол болсон нохдуудээс ганц хоерхон хунийг баривчлаад шуухээр хэргийг нь таслахад бусад гадагшаа зугтаагаад л явна л даа. Одоо л ходлохгуй бол хожимдох болно.

  • Зочин (April 27, 2016 3:10:55 pm )

    яасан их айж байх юм бэ шударга байсан бол юунаас айх билээ дээдсүүд бие биенээ барьж идэх нь байна шүү харах л үлдлээ

  • Зочин (April 27, 2016 3:14:35 pm )

    Монголынхоо бүхэл бүтэн дүүргийг хувьчилж авсан УИх-ын гишүүнээ бас яах бол үүнийг шалгавал яам дороос Сэргэлэн гэсэн ахлах мэргэжилтэнг байцаа тэр хаана л явна мэдээлэл цацаж явдаг мөн САДаргыг шалга нэр нь эмэгтэй нэртэй халтар бий мөн С.Эрдэнээгийн эсрэг мэдүүлгийг сайн өгнө

  • Anonymous (April 28, 2016 3:22:03 pm )

    Намын эв нэгдэл ,Удирдах удирдуулах ёс гэж нэг юм байдагдаа.Намд би гэсэн нөхдүүд ихэсвэл нам бутарч л таараа

  • Улс тор судлаач. (April 28, 2016 5:14:52 pm )

    Еронхий сайд Ч.Сайханбилэг нь Монголд “Ардчилсан хувьсгал” орнож байхад Оросод Залуучуудын эвлэлийн сургуульд сурч байсан болохоор “Ардчилсан ходолгоон”-ий талаар ямар ч ойлголтгуй хун л дээ. Харамсалтай нь ч.Сайханбилэг нь “Хуухэд гаргаж ээж болоогуй, ходоо хээр амьдарч амьдрал узээгуй, хотод эцэг эхийн хайр халамжийн дунд бэлэн зэлэн юман дээр дур зоргоороо оссон, нэгэн бэлэг танхай ааштай эмэгтэй Б.Дэлгэрмаагийн СОНГОЛТ-оор Ардчилсан намд орж, Н.Алтанхуягийн хайр халамжаар юу ч мэдэхгуй, ямар ч туршлагагуй, мэдлэггуй хирнээ олон жил дарга, сайд хийж, эцэстээ бусадтай нийлж Н.Алтанхуягийгаа тулхэн унагааж Еронхий сайд болсон хун л дээ. Ийм буруу аргаар Торийн толгойд гарсан хун чинь “Хууль зуйн сайд нь яамныхаа харьяанд байдаг нэгэн агентлагын даргад арга хэмжээ авмаар байна гэхээр нь туунд арга хэмжээ авч болохгуй, багаар ажиллаж чадахгуй бол хусэлтээ гаргаад сайдын ажлаа ог” гэж хэлэх нь юу ч биш шуу дээ. Одоо элдэв сонгууль, олон улсын хурал гэж онц ач холбогдолгуй юмаар хооцолдож байхаар энэ Ч.Сайханбилэг мэтийн гадныхны гар хол болсон нохдуудээсээ салахаа бодмоор юм. Хэрэв та нар улс орныхоо эрх ашгийн толоо ажиллахгуй, оорсдийнхоо толоо, бусдыгаа нухчин дарахаас оор ажил хийхгуй байвал Монголчууд нэг уурлахаараа юу болдогыг узуулээд огно шуу. Сайхан мэдээрэй.

  • Улс тор судлаач. (April 29, 2016 7:52:43 am )

    ХЗЯ нь харьяандаа хэд хэдэн агентлагтай богоод Хууль зуйн сайд нь ямар ч агентлагын даргыг дуудаж уурэг даалгавар огох, чиг уургээ хангалттай биелуулэхгуй бол ажлаас нь оорчлохоор Засгийн газрын хуралдаанд саналаа оруулах эрхтэй юм.Гэтэл Ч.Сайханбилэг нь хууль мэддэггуй тул Засгийн газрын хуралдааны тогтоолын Еронхий сайд ганцаараа гаргадаг гэж узээд Хууль зуйн сайдын саналыг хуралдаанд хэлэлцуулэхгуйгээр”БАГААР АЖИЛЛАЖ ЧАДАХГУЙ БОЛ САЙДЫН АЖЛАА ОГ гэж хууль зуйн сайдыг ДОРОМЖИЛСАН хэрэг л дээ. Д.Дорлигжавыг Монголд Ардчилсан ходолгоонийг уусгэж, нийгмийн байгууллагыг оорчлоод явж байхад Ч.Сайханбилэг нь юу ч мэдэхгуй ”Шалдан оюутан” байсан болохоороо ДАВАРЧ байгаа юм байна л даа. Одоо энэ новшийг зайлуулж, мэддэг байранд нь тавих болно. Сайхан мэдээрэй анаашны зулзага минь.

  • Улс тор судлаач. (April 29, 2016 8:31:25 am )

    Сайханбалай, хужаагийн шээс хоерыг нам буудчих зоригтой аавын хуухэд Монголд байна уу?

antalya rent a car