antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 2 comments

Хэрэглэгчээ залилсан Скайтел буруугаа Хаан банкруу чихэв

нийтлэсэн Admin

Untitled---402405759201604250905

Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсад үүрэн телефоны таван компани үйл ажиллагаа явуулж, холыг ойртуулж хоёрыг уулзуулах хүндтэй бөгөөд бас ч үгүй хариуцлагатай ажилд зүтгэж байгаа. Харин сүүлийн жилүүдэд эдгээр компаниудаас Юнител, Скайтел хоёр интернэт, “Ай Пи ТВ”, суурин утас хосолсон гурвалсан үйлчилгээг үзүүлж эхэлсэнээс өрх бүр хошууран холбуулах болсон. Энэ нь харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт хөгжил дэвшлийн том алхам болсон. Гэвч сайны хажуугаар саар нь бас энэ компаниудыг тойрсонгүй. Хэрэглэгчдийг хохироосон үйлдлүүд удаа дараа гарч байсан ч тэр даруйд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй нягт холбоотой ажилладагийн хувьд тухайн асуудлыг намжааж амждаг.

Тэгвэл саяхан Скайтел компанид дахин нэг асуудал гарч хэрэглэгчээ залилсан үйлдэл гарчээ. Тодруулбал мэдээлэл технологийн үндэсний парк дахь скайтелийн “Залуус” салбарт нэгэн үйлчлүүлэгч гурвалсан үйлчилгээний төлбөрөө төлжээ. Хэрэглэгч төлбөрөө картаар төлөхөөр өгтөл таны карт уншихгүй байна хэмээн үйлчлүүлэгчээс бэлэн мөнгөөр тооцоог авчээ. Ийнхүү 1 хоногийн дараа тухайн хэрэглэгч өөрийн дансан дахь мөнгөнөөсөө хэрэглэх гэтэл мөнгө нь дутсаныг анзаарч банкнаас дансны хуулгаа авчээ. Харин тэгтэл скаймедиагийн төлбөрт данснаас нь мөнгө хасагдсан байхыг мэдэв.

Тэр даруй тухайн салбарт очиж учрыг тайлбарлахад өмнөх өдөр нь үйлчилсэн ажилтан амарч байгаа тул танд эргээд хариу мэдэгдье гээд буцаажээ. Харин эргээд ямар нэг хариу ер өгөхгүй байхаар нь дахин очиход энэ манай байгууллагын буруугаас биш Хаан банкны карт уншигч машин таны мөнгийг авсан баримтаа хэвлээгүй тул бидэнд ямар ч хамаагүй, тэгээд ч амралтын өдрүүд таарсан учраас танд дараа 7 хоногт шалгаад хариу өгье гэжээ.

Гэтэл дараа 7 хоногт “Скайтелаас ярьж байна. Та мөнгөө манай төв дээр ирж уулзаад ав” гэсэн гэнэ. Энэ бүхэнд нь ундууцсан хэрэглэгч аргаа барж байгаа ба ингэтэл их чиргэдэл учруулсандаа хүний урманд уучлал хүсээгүй хирнээ ирээд ав гэсэнд гомдолтой байгаагаа илэрхийлжээ.

Хэрэглэгчдийг гоё чамин үг, сүр дуулиантай рекламаараа хуурч мөнгийг нь авчихаад ганц удаагийн ийм жижиг асуудал дээр хэрэглэгчээ гомдоолгүй асуудлыг шийдвэрлэж чаддаггүй энэ компанид дахин итгэхэд бэрх бололтой. Юутай ч одоог хүртэл тухайн хэрэглэгчийн асуудлыг шийдээгүй хэвээр байгаа гэнэ.

Чухам яг хэнийх нь буруу болохыг хэлж мэдэхгүй байгаа ч хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг ийнхүү зөрчиж, чирэгдэл учруулсан гол буруутнуудыг хянаж шалгадаг газрууд нь анхааралдаа авахгүй бол энэ мэт жижиг ч гэлээ иргэдийг хохироосон үйлдлүүд даамжирсаар байна… !!!

Магадгүй танд ч бас ийм явдал тохиолдож бага ч гэсэн мөнгө уншуулчихсанаа мэдээгүй өнгөрдөг юм биш биз ?

Б.Хурц

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (April 26, 2016 11:42:22 am )

    uilshilgee muu bn oroin tsagaar yum uhraaj uzeheer gatsdag tegeed unee nemj bagaa yun bn uhee nemehee bolioshee

antalya rent a car