antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 8 comments

“Их санасан газар есөн шөнө хоосон” хоночихвий дээ

нийтлэсэн Admin

shar_1212

Үндсэн хуулийн Цэцээс жагсаалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг УИХ-аас хүлээж авахаар намууд тохироод байгаа талаар хаа сайгүй шуугиж байна. Гэвч энэ нь жижиг намуудад маш халтай асуудал болж хувирах аж. Тэр тусмаа гишүүнчлэлээ өөрчлөн байж улс төрийн өөр хүчинд зүтгэхээ амлаад буй УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нарын хувьд ёстой л “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгч болох бололтой. Угтаа бол мань нөхөд тухайн “шинэ” намдаа даргаар очоод жагсаалтын нэгдүгээрт бичигдэн “Дахин эргэж төрнө” гэдэг шиг парламентад тухлана гэж тооцоолж байсан биз. Харамсалтай нь тэдний таавар буруу тийшээ бууж, жагсаалтаар сонгогдох асуудал үгүй болж орхих нь. Тиймээс тойрогт очиж ёстой л “Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж байж” гарч ирэх шаардлага эрхэм гишүүдэд оногдов бололтой хөөрхий.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (April 26, 2016 11:51:17 am )

    Uyanga Ganbaatar 2t ali ch toirogt ochson songogdood l garaad irne

  • dorj (April 26, 2016 12:48:56 pm )

    uyanga chingelteid hojim buu uzegd um mani badme hum

  • Үнэн (April 26, 2016 1:17:54 pm )

    Та 2-ын нэг нь Сайханбилэгтэй, Нөгөөх нь Баярцогттой нэг тойрогт өрсөлд. Шууд та 2-т саналаа өгнө санаа зоволтгүй

  • ЗОЧИН (April 26, 2016 1:53:30 pm )

    АМАР АМАР. ДАХИН ГАРЧ ИРЭХГҮЙ БОЛЖ БАЙНА.

  • Anonymous (April 26, 2016 1:55:23 pm )

    Баярцогт хаана дэвшиж байна тэнд очоод өрсөлд шууд гарна. гэхдээ надаар заалгахгүй байлгүй.

  • МАН-ЫГ ДЭМЖНЭЭ. (April 26, 2016 6:17:34 pm )

    МОНГОЛД МАН -ААС ӨӨР ЭНЭ УЛС ОРНЫГ АВААД ЯВЧИХ ТУЛХТАЙ УЛС ТӨРИЙН ХҮЧИН ҮЗЭЭД ӨГИЕ Ч ГЭСЭН БАЙХГҮЙ БАЙНА ШҮҮДЭЭ. ТЭГЭХЛЭЭР ИРЭХ СОНГУУЛЬД МАН -ЫГ ДЭМЖИЖ ГАРГАЖ ИРЭХ НЬ ЗӨВ БАЙНА.

  • Anonymous (April 28, 2016 3:11:12 pm )

    Энэ -2 яаж дахин гарч ирэх вэдээ.Ёстой шар махтайнаа хатах байхдаа.

antalya rent a car