-Аймгийн 90 жилийн ойгоор цугласан тэрбум гаруй төгрөгийн хандивын хөрөнгийг
аймгийн удирдлагууд хэрхэн юунд зарцуулснаа бүрэн тайлагнаж чадахгүй байна-
Энэ сарын 11-ны өдөр АТГ-аас хэрэг үүсгэн Увс аймгийн 90 жилийн ойн арга хэмжээнд иргэдээс авсан хандивын мөнгө, мөн “Гудамж төсөл”-ийн санхүүжилттэй холбоотой асуудлыг шалгаж байгаа талаарх мэдээлэл хэвлэлээр гарч байсан.
Тодруулбал, тус аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Эрдэнэбат, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар мэдээлж байв. Увс аймгийн 90 жилийн ойн хандивийн мөнгийг “Увс нутгийн хөгжлийн хөтөч “ ТББ-ын “ХААН” банкин дахь 5021533891 тоот дансаар авсан аж. Тус ТББ-ын дансанд хандиваар нийтдээ 1 тэрбум 556 сая 414 мянга 710 төгрөг цугларчээ. Дашрамд дурдахад тус аймагт Иргэний нийгмийн байгууллагын сүлжээнд бүртгэлтэй, олон жил үйл ажиллагаа явуулсан 20 гаруй ТББ байдаг аж.
Гэтэл тус аймгийн удирдлагууд дээрх ТББ-уудыгг алгасч 2015 оны зургаадугаар сард байгуулагдсан, дансандаа 20 мянган төгрөг байршуулснаас өөр үйл ажиллагааны түүхгүй “Увс нутгийн хөгжлийн хөтөч” ТББ-ыг сонгосон нь хачирхалтай. Уг ТББ-ыг яагаад дэмжих болов ямар хүн үйл ажиллагааг нь гардаж зохион байгуулдаг талаар сонирхлоо. Энэхүү ТББ-ыг аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, Т.Эрдэнэбат гэх хүн удирддаг бөгөөд тэрбээр тус аймгийн АН-ын дэд дарга, аймгийнхаа Засаг даргын тамгын газарт Эдийн засгийн зөвлөх гэсэн албан тушаалтай аж.
Засаг дарга Д.Цэндсүрэн намынхаа дэд даргад итгэл үзүүлж иргэдээс ирсэн хандивын мөнгийг түүний ТББ-аар хүлээн авсан нь анхаарал татаж байна. Уг нь хуульд зааснаар бол ТББ хандив авахдаа цаад хандивлагчтайгаа гэрээ байгуулж эргэж тайлагнадаг гэсэн хуулийн заалттай юм билээ. Гэтэл нөхдүүд уг хуулийг үл хэрэгсэн хандив цуглуулахдаа ямар ч албан мэдэгдэлгүйгээр төрийн албан хаагчдын нэг өдрийн цалинг суутгаад зогсохгүй нийт хандиваар цугласан мөнгөний зарцуулалтын анхан шатны баримт бүрдүүлэлтгүй, зөвхөн өөрсдийн санаагаараа тайлбарладаг зэрэг зөрчлийг гаргасан байна. Тухайлбал, дээрх ТББ нь хандиваар цугларсан мөнгөнөөс 17 сая 435 мянган төгрөгөөр хүлээн авалт хийсэн хэмээсэн хэрнээ уг хүлээн авалтыг хаана, хэдэн удаа, ямар худалдан авалт хийсэн талаар нэг ч баримт байхгүй.
Түүнчлэн “Алунгоо” экологи сэтгүүлд хоёр сая 500 мянган төгрөг, мөн альбомны үнэд 30 сая, ойн медальд 30 сая, бөхийн хүрэл сувенирт зургаан сая, Х.Баянмөнх аваргын хөшөөний сувенирт 10 сая, Ю.Цэдэнбал агсны сувенирт 30 сая төгрөг гэх мэтээр зарцуулсан гэх ч анхан шатны баримт нэхэмжлэл болон нарийвчилсан тооцоогүйгээр их хэмжээний мөнгийг зарлагадсан байна.
Ж.Эрдэнэтогтох 55 сая төгрөгийг хувийн дансандаа шилжүүлэн авчээ
Бас нэгэн анхаарал татсан зүйл нь тус аймгийн удирдлагууд анх хандив өргөхийг ард иргэддээ уриалахдаа 90 жилийн түүхт ойн хүрээнд нэр бүхий 90 ажлыг хийнэ гэж амлаж байсан ч огт хэрэгжүүлээгүй аж. Уг амлалтаас ганцхан Х.Баянмөнх аваргын хөшөөг л барьжээ. Үүнээс өөр гаргаад үзүүлчих бүтээн байгуулалтын ажил байхгүй нь харамсалтай.
Харин тэд амласан 90 ажлаасаа гадна “амлаагүй” нэг ажлыг л тун сайн хийсэн гэлтэй. Аймгийн удирдлагууд хандивын мөнгөнөөс нам бүлэглэлийнхээ явцуу эрх ашгийн хүрээнд хувааж, хувийн дансаараа шилжүүлэн авсан баримтууд байна. Энэхүү баримтаас зарим нэгийг дурдъя. Тус аймгийн АН-ын дэд дарга, “Увс нутгийн хөгжлийн хөтөч” ТББ-ын тэргүүн Т.Эрдэнэбат өнгөрсөн оны зургаадугаар сарын 03-нд түрээс төлөх нэрийн дор хандивын данснаас өөртөө чек бичиж есөн сая төгрөгийг бэлнээр гаргасан бол тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Эрдэнэтогтох өөрийн бичсэн “Увс нутгийн бүтээлч эрхмүүд” номноосоо 100 ширхгийг таван сая төгрөгөөр зарж, хандивийн данснаас бас л бэлнээр зарлагадсан байх жишээтэй. Түүнчлэн Ж.Эрдэнэтогтох “ХААН” банкин дахь хувийн 5084091370 тоот дансаараа “Хөрөнгө оруулалтын чуулганы бэлтгэл” нэрийн дор 2015 оны зургаадугаар сарын 8-ны өдөр долоон сая 500 мянган төгрөг, 2015 оны зургаадугаар сарын 15-нд 10 сая, 2015 оны зургаадугаар сарын 22-нд 20 сая, 2015 оны долоодугаар сарын 1-нд 10 сая, 2015 оны долоодугаар сарын 17-нд долоон сая 500 мянган төгрөгийн нийт 55 сая төгрөгийг шилжүүлэн авчээ. Хамгийн гол нь нутгаа гэсэн зон олны сайхан сэтгэлээр ирсэн энэхүү хандивын мөнгө ямар ч хараа хяналтгүйгээр хэн дуртай хүний дансанд орж гарахдаа нутгийнханд хүртээмжтэй ямар зүйл үлдээв ээ?
Түүнчлэн “Ном хур” хэвлэлийн компани “Бага дэлхий Увс” альбомыг өөрсдийн зардлаар хэвлэн хэвлэлийн зардал 25 сая төгрөгийг хандивт тооцуулжээ. Нэг үгээр бол үнэгүй хэвлэж өгсөн байтал хандивын хөрөнгийг захиран зарцуулагчид дээрх альбомыг 30 сая төгрөгөөр худалдан авсан ггэх баримт бүрдүүлжээ. Аймгийн удирдлагууд ойн хандиваар хэвлэж өгсөн зүйлийг яагаад хандивын мөнгөөр дахин худалдаж авснаа тайлагнаагүй аж.
Д.Цэндсүрэн дарга Ашиг сонирхлын тухай хууль зөрчив үү
Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг зарим нэг компани ойн арга хэмжээнд их, бага хэмжээний мөнгийг хандиваар өгчээ. Тэдгээрийн хандивын мөнгөн дүн, үйл ажиллагааг жагсаавал:
1. “Монголиан гладвилл Увс петролиум” ХХК- 400 сая төгрөг. /Тус компани нь Малчин суманд газрын тосны хайгуул хийж байгаа уул уурхайн компани/.
2. “Увс Бадрал” ХХК-200 сая төгрөг./ Уг компани нь “Монголиан гладвилл Увс петролиум” ХХК-ны 20 хувийг эзэмшдэг Монголын талын компани гэх боловч 50 хувийн эзэмшигч нь БНХАУ-ын иргэн байдаг/.
3. “Шинжан шинфа” ХХК -10 сая төгрөг. /Тус компани нь “Гудамж төслийн 8.4 км замыг 27 тэрбум төгрөгөөр гурван жил гүйцэтгэсэн БНХАУ-ын компани. Түүнчлэн эл компани энэ онд дахин төсөлд шалгарч, дутуу орхисон ус зайлуулах системийг барихаар зэхэж буй аж/.
4. Х.Нямаа захиралтай “Их барилга Увс” ХХК- 5 сая төгрөг. /Эл компани баруун бүсэд баригдсан битүү худалдааны төвийг өөрийн газар дээрээ барьж, эзэмшигч нь болсон/.
5. Улаангом сумын гуравдугаар багын нутаг дэвсгэрт баригдах ёстой байсан “Усан бассейн”-ы газарт орон сууцны барилга барихаар зэхэж буй С.Цэгмид захиралтай “Нарлаг төв” 3 сая төгрөгийг тус тус хандивлажээ.
Сайн анзаарвал дээрх компаниуд бүгд тус аймагт уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсвэл төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй компаниуд байх аж. Тэгвэл тэдний өгсөн хандив ашиг сонирхлын зөрчилтэй эсэх, ер нь мөнгө хандивлах нь хуульд нийцэж буй эсэхийг нягталж үзэх нь зөв юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд Хандив авахтай холбогдох хязгаарлалтыг тодорхой заасан байдаг. Энэ хуулийн 17.4-т заахдаа “Тус хуулийн 17-2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно” хэмээсэн байна.
Гэтэл тус аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн газрын тосны хайгуулын “Увс -I” талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, “Монголиа Гладвилл Увс Петролеум” ХХК-ийн хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дөрөв дүгээр сарын 20-ны өдрийн 162 дугаар тогтоолоор олгосны дагуу 2015 оны тавдугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотноо энэхүү гэрээг байгуулсан компаниас яагаад 400 сая төгрөгийн хандив авах болов? Түүнчлэн тус компанийн 20 хувийн эзэмшлийн бүртгэлтэй “Увс Бадрал” ХХК-иас яагаад дахин 200 сая төгрөгийн хандивыг авав гэдэг нь ихээхэн асуудалтай. Хэдийгээр дээрх хандивын хөрөнгө ТББ-ын дансанд орсон ч гэлээ ард иргэдээ нутгийнхаа ойд зориулж хандив өргөхийг уриалсан, бас хандивын мөнгийг захиран зарцуулсан, ойн арга хэмжээг зохион байгуулсан хүмүүс нь тус аймгийн удирдлагууд гэдгийг мартах ёсгүй. Тэгэхээр хуульд зааснаар бол “хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно” оо гээд цагаан дээр хараар бичсэн байдаг. Гэтэл аймгийн Засаг дарга энэхүү хуулийг үл хэрэгсэн тус компаниас нийт 600 сая төгрөгийг хандиваар авсан нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиа зөрчсөн юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй юм. Мөн тус компани хайгуулын лиценз эзэмших эрхийг Засгийн газрын холбогдох агентлагаас авсан мөртлөө яагаад хандив нэрээр аймгийн удирдлагуудал тал засав гэдэг нь анхаарал татмаар. Магадгүй үүний цаана өөр эрх ашгийн сонирхол ч байхыг үгүйсгэх аргагүй.
Т.Эрдэнэбат аймгийнхаа сонинд ярилцлага өгөхдөө бүр хачин баримт дэлгэв
Хэдийгээр хандив өргөсөн компаниудад буруу байхгүй ч зохион байгуулагчид нь хандив нэрийн дор мөнгө “угаасан” байж болзошгүй гэх хардлага орон нутгийн иргэдэд байсаар байна.
Түүнчлэн “Увс нутгийн хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагын тэргүүн, Аймгийн Ардчилсан намын дэд дарга Т.Эрдэнэбат аймгийнхаа сонинд ярилцлага өгөхдөө хандивын хөрөнгийн зарцуулалтыг тайлбарлахыг хичээсэн байна. Тэрбээр “ Ой тэмдэглэж өнгөрүүлснээр Увс аймагт 56 сая төгрөгийн хүүхдийн урлагийн хувцас, 420 сая төгрөгийн ном сурах бичиг, 46 сая төгрөгийн хөгжим, техник хэрэгсэл нийт дүнгээрээ 720 сая төгрөгийн хөрөнгө үлдсэн нь хувилбал нийт хандивын 44.4 хувь” нь гэжээ.
Гэтэл бодит байдал дээр тайзны чимэглэл болон урлагийн хувцас нэрээр 2015.07.01-нд 57 сая төгрөг, 2015.07.07-нд 60 сая төгрөг тус тус бэлнээр гарсан аж. Т.Эрдэнэбат даргын хэлснээр дээрх 117 сая төгрөгнөөс 53 саяын хувцас хэрэглэл л үлдсэн бололтой. Мөн 420 сая төгрөгийн ном сурах бичиг гэдэг нь хандивын дансанд хуримтлагдсан мөнгөнөөс худалдаж аваагүй харин “Шинэ тэмүүлэл” ТББ-аас явуулсан “Book challenge” аянаар цугласан ном гэдгийг тус аймгийн иргэд хэлж буй юм. Эцэст нь хэлэхэд “Увс нутгийн хөгжлийн хөтөч” ТББ-ын дансанд хандиваар цугласан нэг тэрбум 556 сая 414 мянга 710 төгрөгөөс Хүүхдийн хувцасны 56 сая төгрөг, хөгжим хэрэгслийн 46 сая, Х.Баянмөнх аваргын хөшөө цогцолборын 350 сая нийт 452 сая төгрөг л үр өгөөжөө үлдээжээ. Тэгэхээр үлдсэн нэг тэрбум гаруй төгрөгийн хандивын зарцуулалт бүрхэг, үр дүн хангалтгүй байгаа учраас тус аймгийн Улаангом сумын XI багын иргэн С.Батжаргал “Хандивын хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй учраас энэ асуудлыг шийдвэрлэж өгнө” үү гэх хүсэлтийг АТГ-т гаргасан байна. Ямартай ч 90 жилийн ойн хандиваар цугларсан мөнгөний данс тооцоог орлого, зарлагаар гаргаж өгсөн ч энэ нь учир дутагдалтай байгааг хуулийнхан шалган тогтоох биз.
Тиймээс нутгийн зон олных нь хардлага сэрдлэгийг тайлахын тулд УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуулиас өмнө Засаг дарга Д.Цэндсүрэн, Эдийн засгийн зөвлөх, “Увс нутгийн хөгжлийн хөтөч” ТББ-ын тэргүүн Т.Эрдэнэбат, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Эрдэнэтогтох нарыг шударгаар АТГ-т шалгуулъя.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
x (April 25, 2016 8:17:30 am )
ugaasaa Tsendsuren bol hun bish
-
xxx (April 25, 2016 2:28:23 pm )
Neeree hun bish chotgor, oroolon bgaam.
-
-
zochin (April 25, 2016 8:34:42 am )
manai nutgiin humuusiin muuhai muuhaig uzsen huwhai tiiren hurdan zailnaa chi
-
уншигч (April 25, 2016 9:04:44 am )
Энэ шуналын үүрүүдийг хашраах хэрэгтэй.өнгөрсөн онуудад юу хийлээ дээ
-
Бас нэг уншигч (April 25, 2016 9:42:21 am )
Дээрх баримт дэлгэсэн болон сэтгэгдлээ бичсэн нөхөд мэдээж Тамын тогоочид л байна.Өөрсдөө Увс аймгийн хөгжилд юу оруулсан ноход вэ?Хүнийг буруутгах гэвэл ямар ч асуудал гаргаж ирж болно. Аймгийн урьд урьдын удирдлагын дэргэд юм хийх шиг болсон шүү. Сэтгэгдэл бичигч нар зочин төлөөлөгч нарт болон баяр наадмын үндэсний төрөл зүйлүүдэд асар их зардал гардаг нь тодорхой.Дээрх Батжаргал,Пүрэвдор гэгч нөхдөөр бүх сумдын ойн хандивын бзрдүүлэлт,зарцуулалтыг шалгуулах саналтай байна. Сонгууль дөхсөн намын гэхээсээ нэр дэвшигчийн бөгс долоож түүгээрээ голоо зогоож яваа хэсэг тамын тогоочид тогоогоо зөв байрлуулаарай.
-
зочин (April 28, 2016 9:35:59 am )
яг үнэн
-
-
АН гишүүн (April 25, 2016 10:17:02 am )
Төр өөрийн дансаар хандиваа цуглуулалгүй, хувь хүний дансаар хандив авч, аудитаар шалгуулахгүй байх арга сэдсэн нь их мөнгө идсэний нотолгоо юм бишүү
-
туяа (April 25, 2016 10:44:18 am )
mungu idsen geh nuhdiig umuurch baigaa hun bol yalt ch ugui tednii hamt idegch nar. tiim bish bol naidwartai barimt batalgaagaa shalguulaad l tailangaa tawichih heregtei sh de. tegwel asuudalgui shuu dee
-
Anonymous (April 25, 2016 11:17:19 am )
Энэ бүгд худлаа юм байна лээ. МАН-ын хийж байгаа худлаа явуулга.
-
zochin (April 25, 2016 11:27:18 am )
barimttai bortloo hudlaa gesen ug uu hudlaa yum bol ene barimtuud yu yum be ooroo ene olon barimtiig hudlaa geed bgaa yumaa daa bi bol barimt bga bolohoor unen l gej bodoj bna shuu
-
Зочин (April 25, 2016 11:58:53 am )
Энэ бол урьд шоронд орсон дарга нарын хийж байгаа хүмүүсийн үйл явдал
-
Зочин (April 25, 2016 12:01:26 pm )
Энэ муу мөрийтэй тоглоомчин Цэндсүрэнг шалгах хэрэгтэй. Харах царайны луйварчин гар.
-
Болдоо (April 25, 2016 12:46:33 pm )
Анхбаяр гэж энэ этгээд өөрөө жинхэнэ луйварчин.ман намын хажуугийн нийтийн эзэмшлийн газрыг луйвардаж 49 саяар зарсан.усны аж ахуйн залыг мөн луйвардаж 180 саяар зарах гээд хүн болгонтой уулзаад гуйж явдаг,андууд бар,соёмбо караокед байнга залуучууд архидуулдаг ийм л луйварчин.Увсын 90 жилийн ой үнэхээр сайхан болсон.атаархаж үхэх гэж байгаан.өөрөө хэдэн төгрөг өгсөн юм бол.Батсайхан Цасчихэр Хүрэлбаатар нар ганц ч төгрөг өгөөгүй гэсэн.90 жилийн ойг маныхан дампууруулах гээд чадаагүй.сайхан сэтгэлийн хандиваа харамгүй өгсөн ард түмэн баярлаж байхад ганц төгрөг өгөөгүй чи юу нэхээд байгаан.ичээч.
-
зочин (April 25, 2016 2:14:27 pm )
үнэхээр тийм юм бол тайлангаа ард иргэддээ илд тод тавих хэрэгтэй шүү.Ер нь Малчны хөдөөд газар ухаж байгаа хятадууд юу хийж байгаа юм бол нутгийн иргэдээр газар шорооны ажлаа хийлгэе? засаг даргаа та дарга байхдаа атга шороо ч өгөхгүй гадны хүнд гэж хэлж байсан санах юм тэр юу болов Цэндсүрэн дарга аааааааааааааааааааааа
-
zochin (April 25, 2016 2:21:29 pm )
CH. KHURELBAATAR EHLEED HOTGOR SHANAGIIN UURHAAIG SOLONGOSCHUUDAD 2.6 SAYA DOLLARAAR ZARSAN TUHAIGAA SHALGUULCHIH HERGTEI. AH NI YAMAR MONGOOR GERTEE CH HARILGUI BUTEN SAR SARAAR BUUDAL HESCH ARHIDAJ KHUUHENDEDGEE TAILBARLAH HEREGTEI .OORSDOO GAZAR NUTGAA ZAEJ TENDERIIN LUIVAR KHIIJ BAYAJIDAGAA TAILBARLAJ CHADAHGUI BAIJ ARD OLNII OGSON HANDIVIIG BITGII HARLUUL HERVEE BATSAIHAN TSASCHIHER 2 DARGA KHIIJ BAISAN BOL HANDIVIINTALIIG NI HULGAILAH BAISAN YUM .HARIN ODOOGIIN BAIGAA UDIRDLAGA ZOV ZUILD ZARTSUULSAN YUM BILEE
-
Зочин (April 26, 2016 9:11:31 am )
Гомдол гаргагч Батжаргал гэгч нь аймгийн аудитын газарт ажиллаж байгаад халагдсан нөхөр, Жинхэнэ авилгаар амьдрагч гэдгийг нягтлангууд бүгд мэднэ дээ Батжаргал зайлж нэг авилгачийн дарамтнаас салсан даа
-
Anonymous (April 26, 2016 10:42:31 am )
bugs doloogch nariin bichsen medee gene uu kk kk tiim l ym shig sanagdlaa
-
Зочин (April 26, 2016 11:13:29 am )
АТГ ажлаа хий тооцоог нь ард түмэн гаргасан байна шүү дээ Увсын 90 жилийн ойд ийт их мөнгө гарахгүй нь ойлгомжтой шүү дээ нэг төгрөг ч бай ард түмнийх
-
Anonymous (April 26, 2016 2:46:55 pm )
Xvnii xiisn ymiig xarluuldag xvmvvs ichmeer ymaa svvliin 4 jild ulaangom shig xugjsun aimg bxgvi geed xelxed xilsdexgvi gj bodj bna. Tsendsvren darga bol Batsaixan Tsaschixer nariig bodwol xiisen bvteesn ymtai xvn gej bodogdoj bna shvv. Zaluugaaraa baraani sawangaar tarxia ugaalgaj bgaa maluudaa odoo arai uur ymaar ugaax tsag ni bolson. Naad ajliin vr dvng udaxgvi ard tvmen dvgneed gargaad irnee
-
зочин (April 28, 2016 9:32:47 am )
Өөрсдийнх нь идэх ёстой байсан мөнгийг увсын ард түмний сайн сайхны төлөө зориулсанд хорсож байгаа юмсуудын явуургүй оролдлого Битгий тоо увсынхан бид хэн нь хэн болохыг ялгахтайгаа байна
20 Comments