Даваа гарагт
АН-ын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д
МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
“Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
Байнгын хороодын хуралдаан
Мягмар гарагт
1. Төсвийн байнгын хороо “Их эзэн Чингис хаан танхим”-д Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай /Засгийн газар өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар Худалдааны тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/
Бусад.
2.Төрийн байгуулалтын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг.
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Их эзэн Чингис хаан танхим”-д Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд.
4.Хууль зүйн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “В” танхимд Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай.
Чуулганы нэгдсэн хуралдаан
Лхагва гарагт
Үндсэн хуулийн Цэцийн тухай 2016 оны тавдугаар дүгнэлт, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд;
Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны дөрөвдүгээр дүгээр дүгнэлт,
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Х.Болорчулуун нарын найман гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг 16 асуудал
Пүрэв, Баасан гарагт
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ зэрэг.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.