Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэх юм. Тодруулбал, сонгуулийн хуулийн дагуу намын жагсаалтаар сонгогдох 28-ыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудлаар цэцийн хуралдаанд УИХ-аас Д.Лүндээжанцан гишүүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, хуулиа хамгаалан оролцоно.
Үндсэн хуулийн Цэц 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт дахь хувь тэнцүүлсэн /пропорциональ/”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28 гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2,3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллээр Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байдаг.
Энэ асуудал “даргагүй Цэц” улстөрчдийн сунгасан гар хүрэхэд хэврэг байгаа гэсэн хардлагатай тулгараад байгаа нь ч аргагүй юм. Учир нь бидний хэлж хэвшсэнээр “төрийн гурван өндөрлөг” нэг намынх. УИХ-ын дарга нь эрх барьж буй Ардчилсан намынх. Төрийн тэргүүний байр суурь угаасаа тодорхой байгаа зэргээс харахад эрх баригчид энд хүссэн хүсээгүй нөлөөлчих магадлал өндөр байна.
Уг нь хууль тайлбарлах эрх Үндсэн хуулийн Цэц, Улсын Дээд шүүхэд л бий гэх боловч өнөөдөр харж байхад УИХ-ын дарга тайлбарлаад сууж байгаатай олонтаа таарсан. Гэтэл Ерөнхийлөгч иргэнийхээ эрхийг дээдэлдэг хэдий ч эдүгээ сонгуулийн тухай хуульд гар хүрэхийн тухайд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлчихээд байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц л асуудлыг шийдэж таарах гээд байна. Гэхдээ “Төрийн өндөрлөг”-үүдийн нөлөөлөлгүйгээр шийдвэрээ гаргаж чадах эсэхэд нь ямар ч шийдвэр гарсан эргэлзсээр байх нь ойлгомжтой.
Уг нь Үндсэн хуулиа дээдэлж, сонгогчдын эрхийг хүндэтгээд нэгэнт маргаан үүсгэхээр шийдвэрлэж чадсан юм чинь УИХ-ын гишүүн бүр ижил эрхтэйгээр өрсөлдөж сонгогддог байх нь зүйтэй гэж шийдвэрлэвэл ард түмэн сэтгэл ханамжтай, амгалан тайван саналаа өгөх нь лавтай.
О.Заяа
Холбоотой мэдээ
-
Зззочиночинкочиночинзочин (April 22, 2016 2:02:12 pm )
Зөв, зөв, ҮХЦ-д баяр хүргэе
-
зочин (April 22, 2016 3:08:56 pm )
Өнгөрсөн 4 жил АН хууль бусаар улс орон удирдаж байжээ, даанч их хулгай хийж байсан юм аа
-
Зочин (April 22, 2016 4:28:39 pm )
АН тамын тогооны үлгэрээ ардчилал гэж нэрлэдэг, улс орныгоо туйлдуулж гадныханд зарсаныгаа бидний гавьяа гэж зарладаг. Энэ намд ер нь эрүүл хүн байна уу. Ард түмэн минь дахин алдаж сонголтоо хийв дээ 4 хөн жилийн дотор улс орноо элгээр нь мөлхүүлж чадсан юм. дахин сонговол гадны колони болох байлгүй дээ.
-
Жинхэнэ монгол хүн (April 22, 2016 5:08:53 pm )
2012-2016 on duustal buten 4 jil UHTsets yu hiij baisan baih uu? Huuli zurchsuniig odoo l medej bgaa hereg uu. Хариуцлагагүй ҮХЦ-ийг тарааж 4 жилийнх нь цалинг буцаан төлүүл. Төрөөс төрсөн тэрбум ан Жанцангийн үнэтэй хөөргүүд, Очирбатын уул уурхайн лицензүүд, Сугарын гадаад дахь үнэтэй хаусууд. Хурдан Морьдийг нь хурааж ав. Бас жагсаалтаар УИХ-д сонгогдоод 4-н жил болсон хууль бус гишүүдийн цалинг энэ 3-н баянаас гаргуулж ард түмэнд тарааж өг.
-
болдмаа (April 22, 2016 8:09:30 pm )
Ү.Х.Ц-д баяр хүргэе та нар чинь ард түмний элч шүү дээ Одоо л нэг хараал идсэн новшнуудаас салах цаг нь ирэх нь Одоо өмнө нь хуулийг гууль болгосон нөхдүүдийг илэрүүлж арга хэмжээ ав дараа нь овшор данстай Баярцогт М.энхбод нарыг шалгаж ард түмний зовж олсон татварын мөнгийг эргүүлэн гаргуул дараа нь шоронд хийж дараагийн хүнд сургамж үлдээж хашираах цаг нь ирсэн хэрэв ингэхгүй бол сонгууль өгөх шаардлаггүй ард түмэн минь сонголтоо зөв хиигээрэй
-
5 (April 25, 2016 7:20:18 am )
herev namin jagsaalt n undsen huuli zurchsun gej uzvel ter zarchmaar songogdson gishuud chin hen yum be, tednii batalsan huuli huchin tuguldur bolj chadaj bnuu, terhuu huuliar heregjij baigaa jil uilchilgee yu bolj taaraad bnaa, eldev tomilgoonuud, er n yu bolood bnaa, yu hiichvee, ali neg namig magtah esvel uzen yadah bus er n bid haana yu hiigeed bnaa,
6 Comments