antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2012 1 comment

Хэн нь хэн бэ?

нийтлэсэн Admin

Хамтарсан Засгийн газраас АН гарснаар зургаан сайдын суудал эзгүйрээд байсныг нөхөхөөр МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг шийдвэрээ гаргаж, нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажил үргэлжилж байна. Шинээр сайдад нэр дэвшигчдийг шинжсэн мэдээ мэдээлэл хэвлэлээр “хахаж” байгаа ч албан эх сурвалжтайгаар тэднийг танилцуулъя.

Тэргүүн шадар сайдад нэр дэвшигч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх:

Уг нь бол тэр цэргийн хүн. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын танилцуулснаар төр, засгийн үйл ажиллагаа бол УИХ-д олонхийн суудал авсан МАН-ын гол зорилт, бүх эрч хүчээ түүнд зориулах ёстой тул МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Тэргүүн шадар сайдад санал болгосон байна. Сонгууль хүртлэх хугацаанд МАН-ын гол боловсон хүчнүүдийг зөвхөн намын үйл ажиллагаанд төдийгүй төр, засгийн үйл ажиллагаанд чиглүүлэх ёстой хэмээн С.Батболд дарга үзэж ийм сонголтод хүрсэн гэдгээ сэтгүүлчдэд танилцуулсан юм.

“Намынхаа шилдэг боловсон хүчнүүд, тэр дотроо МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж байгаа нь өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм” гэж Шадар сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлсний учрыг тайлбарласан.

У.Хүрэлсүх МАН-ыг МАХН байхад, гэхдээ бүр УИХ-ын 1996 оны сонгуульд цөөнх болж намын байр хавиар хүний хөл татраад байх үед МАСЗХ-г байгуулж залуу боловсон хүчнээр сэлбэсэн хүн. 2000, 2004 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшин ялалт байгуулж, басхүү Батлан хамгаалах, Онцгой байдал гээд гол яамдыг тэргүүлж байсан юм. Өдгөө ч залуучуудын байгууллагадаа нэр хүндтэй. Түүгээрээ Тэргүүн шадар сайдын албыг өлхөн залгуулах хүн гэж хэлж болно. Харин Ерөнхийлөгчтэй зөвшилцөх явцад Төрийн тэргүүн түрүүчийн долоо хоногт Ерөнхий сайдад санал болгосон байр суурь дээрээ үлдэхийг хүсвэл Тэргүүн шадар сайд хэрэггүй гэж хэлж мэднэ.

Гэхдээ АН-ынхан Засгийн газрын дараагийн бүрэлдэхүүнийг гаргахад саад тээг учруулахгүй гэсэн тул тэгсхийгээд энэ местийг үлдээh биз..

Сангийн сайдад нэр дэвшигч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Хаянхирваа:

Москва хотын удирдлагын дээд сургуулийг 1986 онд дүүргэсэн, барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагчаар ажлын гараагаа эхэлжээ. Дархан хотын МАХН-ын хорооны зааварлагч, АДХГЗ-нд эдийн засгийн мэргэжилтэн, Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга, АДХГЗ, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болж өдгөө Төсвийн байнгын хороог тэргүүлж буй. Бас нэгэн онцлох зүйл бол тэрээ Монголын эдийн засагт том нөлөө үзүүлэх Төсвийн тогтвортой байдлын хуулийн гол авторуудын нэг. Мөн энэ жилийн хэмжээнээсээ хальсан том төсвийг “танах” ажилд голлох нөлөөтэйгөөр оролцсон гишүүн.

Дархан-Уул аймгийн хөгжил, дэвшилд гарсан ололт амжилтыг дарханчууд Д.Хаянхярваагийн ажил үйлстэй холбон тайлбарладаг. Аливаа шийдвэр гарган, түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг өндөр төвшинд зохион байгуулдаг, удирдах ажлын өндөр ур чадвартай хэмээн нутгийн ард иргэд нь үнэлдэг юм билээ.

Төрийн бодлого оновчгүй байх нь улс орны хөгжилд саад, тотгор болдог гэж Д.Хаянхярваа гишүүн үздэг байна. “Хүн амын төвлөрөл үүссэн томоохон суурин газруудыг дагаж хөгжил ирдэг гэсэн дэлхий нийтийн жишгийг харгалзан, орчин үеийн үйлдвэрлэл, дэд бүтэц бүхий төвүүдтэй болох ёстой. Эдгээр хот суурин газруудыг хэдэн арван жилийн дараа Улаанбаатартай адил асуудалтай болгохгүйн тулд хөдөө орон нутаг руу чиглэсэн хөгжлийн бодлогыг тодорхойлох цаг нь болсон” хэмээн Д.Хаянхярваа гишүүн байр сууриа илэрхийлсэн байдаг.

Мэргэжлийн хүн гэдэг утгаар нь эрхэм гишүүнийг Монгол Улсын сан хөмрөг атгах ажилд санал болгоод байна. УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед Ерөнхий сайд гол гол яамандаа мэргэжлийн хүмүүсийг тавих чиглэлтэй байгаагаа ч мэдэгдээд байгаа юм.

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж:

Ц.Дашдорж гишүүн  Политехникийн дээд сургуулийг өрөмдлөгийн технологич инженер мэргэжлээр төгсчээ. 1990-1993 онд “Газрын тос” ХХК-д өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд “Их тэмүүлэл” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан хэмээн намтарт нь дурдсан байна. УИХ-д нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдон 2000-2004 онд төр түшиж, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан. УИХ-ын 2008 оны сонгуулиар Говь-Алтай аймгийн сонгуулийн тавдугаар тойргоос гишүүнээр сонгогдсон. УИХ-ын Эдийн засаг, Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламентын парламентын бүлгийн дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд даргаар одоо ажиллаж байна.

Түүнийг өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан яамыг нь толгойлуулахаар санал болгоод байна. Гэм нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өнгөрсөн гурван жил илүүгийн хугацаанд чуулганы хуралдаандаа бага сууж цөөхөн үг хэлсэн. УИХ-ын гишүүн гэдгийг нь өнгөрсөн оны сүүлээр Говь-Алтайд хийсэн чонын их ав хомрогын үеэр л сэргээн санасан гэж хэлж болно. Эрүүл мэнд түүний сайдын ажилд саад болуузай гэсэн болгоомжлол Төрийн ордонд дуулдаж буй.

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

УИХ-ын залуу гишүүдийн нэг. 1990 онд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1990-1992 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын Их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2003-2005 онд Голландын Маастрихтийн Менежментийн их сургуульд бизнесийн удирдлагын мастер цол хамгаалжээ. Ж.Энхбаяр гишүүн 1992 онд “Газар” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж байгаад 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын хяналт шалгалтын  хэлтсийн дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газрын даргын зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Говь-Алтай аймгийн сонгуулийн тойргоос Монгол Улсын Их Хуралд сонгогджээ.УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалалтай.

Түүнийг ОХУ-д цэргийн сургуульд сурч байгаад “агаар тааралгүй буцаж ирсэн” гэдэг. Ямар нэг байдлаар сургуулиа дутуу орхисон нөхөд “агаар таараагүй” гэдэг нэг шалтаг хэлдэг дээ. Тэгээд Монголдоо Цэргийн нэгдсэн дээд сургуульд элссэн ч хоёрхон жил болоод бизнес хийхээр сургуулиа орхисон гэдэг.

Ж.Энхбаяр гишүүнийг Батлан хамгаалахын сайд болгох гол шалтгаан нь түүний аав, Батлан хамгаалахын сайд агсан  Ш.Жадамба генералын одоо ч нөлөөгөө алдаагүй нэр хүнд юм бол уудаа. Тиймдээ ч бригадын генерал Х.Жекей,  Хилийн цэргийн 0198 дугаар ангийн улс төрийн орлогч асан Ц.Батбаяр нарын жинхэнэ “эр цэрэг” өрсөлдөгчдөө ардаа орхисон байх. Говь-Алтай аймагт Ц.Дашдорж гишүүний хамт чонын ав сайн зохион байгуулж алуулсан боохойнуудыг  аймгийн төв талбайд эгнүүлэн “командалсан” түүнийг Батлан хамгаалах салбарыг толгойлмогц нисдэг тэргээр хээрийн нохой хөөх вий хэмээн Төрийн ордныхон жиг жуг хийж буй. Мөн аймгийн даргадаа “шанаа” өгсөн сураг дуулдаж байснаа намжсан. Ер нь өөр олигтойхон өрсөлдөгчтэй байсан бол сайдын суудал түүнд ирэх байсан эсэхийг хэлэхэд хэцүү. МАН дотроо зартай “эсэргүү” Ц.Батбаяр гишүүнтэй өрсөлдсөн ч бас л зовж байж нэр дэвшигч болсон.

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар:

Эмч мэргэжилтэй, анхан шатнаас эмчийн ажлаа хийсээр яамны төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвшсэн. Анагаах ухааны их сургууль, Монгол мэдлэгийн их сургууль төгссөн.Анагаах ухааны доктор, профессор, Хавдар Судлалын төв, Сэхээн амьдруулах тасагт асрагч, Дорноговь аймаг, Айраг сум, Сум дундын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, Анагаах ухааны их сургуульд Физиологийн тэнхимд багш, Мэргэжил дээшлүүлэх институтэд захирал, ЭМШИУС-ийн Био-Анагаахын сургуулийн захирал, тэнхмийн эрхлэгч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд дэд захирал хийж байгаад 2009 оноос Эрүүл мэндийн яамныТөрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Мэргэжлийн хүмүүсийг мэргэжлийн яаманд дэвшүүлнэ гэсэн МАН-ын бодлогоор асрагчаар ажлын гараагаа эхэлсэн Н.Хүрэлбаатар одоо сайдад нэр дэвшээд байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч, Ерөнхий сайдлын зөвлөх Д.Цогтбаатар:

Д.Цогтбаатар Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улаан дипломтойгоор олон улсын харилцааны магистрын зэрэгтэй дүүргэсэн, Австралийн Үндэсний их сургуулийн хуулийн факультетэд магистрийн зэрэг хамгаалсан. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой хүн юм. Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Нэгдүгээр газар, Гадаад худалдаа хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн,Олон талт хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх,Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ нэгдүгээр сарын 1-нээс хүсэлтээрээ чөлөөлөгдөн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр нэг хэсэг ажиллаж байсан.

Мэргэжлийн сайн дипломатч хэмээн гадаад харилцааныхан үнэлдэг. “Байгаль орчны асуудал бол дотоодын ч, олон улсын харилцааны ч, бүс нутгийн ч, дэлхий нийтийн ч, аялал, жуулчлалын ч асуудал тул Д.Цогтбаатарыг сайдын суудалд нэр дэвшүүлснээ Ерөнхий сайд илэрхийлж байсан юм.

Ийм зургаан кандидатыг Ерөнхий сайдаас Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн мэдүүлээд байна.

                                Д.ОЮУНЦЭЦЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 19, 2012 10:41:42 pm )

    bi EMShUISd hurelbaatartai hamt ajilladag bsan hunii huvid hedhen unen ug helchihye. Ene Hurelbaatar bol novsh.

antalya rent a car