antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2012 Comments are off

“Алтан сарнай” буюу 500 ам.долларын оргилуун дарс

нийтлэсэн Admin

МАН-ын гэх хаягтай “Алтан сарнай” наадам жил бүрийн төгсгөлд намынхаа гишүүдийн бэл бэнчин, нүнжгийг илтгэх болоод уджээ. Монгол ардын намын залуучуудын байгууллагаас зохион байгуулдаг “Алтан сарнай” шинэ жилийн цэнгүүний сүүлийнх бүр ч илүү “боловсорч”, ширхэг тус бүр нь 500 ам.долларын үнэтэй оргилуун дарс тулган тансаглажээ. “Соронз” сэтгүүл энэ тухай “Алтан сарнай”-н сурвалжлагадаа бичжээ.

Төр барьж байгаа улс төрийн нам шинэ жилийн албан ёсны арга хэмжээ дээр өмссөн зүүснээрээ уралдаад дуусахгүй, уусан идсэнийхээ үнэ цэнээр гайхуулдаг болсон юм уу даа. Жирийн албан хаагчдын сарын цалингаас давсан үнэтэй оргилуун дарсаар хоолны даруулга хийж байгааг бодоход МАН-ын баярууд тоолж дийлэхээргүй өндөр үнэ өртгөөр босдог бололтой.  Нийт иргэдийнх нь 38 хувь ядуу амьдарч байхад хундага дарсны төлөө мянга мянган доллар цацдаг л юм байна. Гэхдээ хоолойгоор нь яаж давсан байна аа.

Т.Маша

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car