antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2016 25 comments

Ж.Оюунгэрэл: Эцсээ хүртэл тэмцэнэ

нийтлэсэн Admin
Петровис ХХК-ийн Ерөнхий Захирал Ж.Оюунгэрэл Монгол шуудан ХК-ны эргэн тойронд болж буй үйл явдлыг өөрийн сошиал хуудастаа бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өчигдөр болсон Монгол шуудан ХК ийн хувь нийлүүлэгчдийн хуралд суугаад төрийн өмчийн хувьчлалыг яаж завхруулж байгааг хараад дуугүй байх аргагүйд хүрлээ.
Энэ оны эхээр Монгол шуудан компаний 34 хувийг олон нийтэд хөрөнгийн биржээр худалдсан билээ.
Хувь нийлүүлэгчдийн анхны хурлаас намайг болон Ганхуягийг Ард санхүүгийн нэгдэл болон жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг төлөөлж ТУЗ д сонгосон .Гачуурт компаний ерөнхийлөгч Чинбатыг хараат бус ТУЗ ийн гишүүнээр тус тус сонгосон юм . Энэ хурал дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг илэрхийлж компаний цаашдын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж чадах олон чадалтай залуучууд хараат бус ТУЗ ийн гишүүний суудалд өрсөлдсөн боловч жинхэнэ шалгаралт явуулалгүй Сангийн яамнаас төрийг төлөөлж байгаа хүмүүсийн үзэмжээр 3 хүн сонгогдсон. Бидэнд яаж энэ 3 хүнийг сонгон шалгаруулсан талаар материалаа үзүүлэхээс татгалзсан.
Иймэрхүү байдлаар бид Сангийн яамны удирдамжтай гэсэн 3 гишүүн түүнийг дагадаг хараат 3 гишүүнтэй , 34 хувийн эрх ашгийг төлөөлсөн 3 гишүүнтэй ТУЗ тэй болсон.
Өнгөрсөн ТУЗ ийн хурлаас компаний дүрмийг хэлэлцээд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөөлөлийг хангах зорилгоор гол асуудлуудаар ХНХ ийн шийдвэр 75 хувийн саналаар шийдэх саналыг бид оруулж ТУЗ 100 хувийн саналаар дэмжиж өчигдөрийн ХНХ д оруулсан боловч төрийг төлөөлж байгаа гишүүн Сангийн яамны удирдамжтай 75 хувийг 66 болгоно гээд баахан хууль дүрэм ярив . Түүнээс гадна ТУЗ ээр огт яриагүй төрд ноогдол ашиг өгнө гэдэг шийдвэр гаргана гэлээ.
34 хувийн эрх ашгийг ТУЗ д төлөөлж байгаа бид эдгээр шийдвэрүүдийг зөвшөарөөрөхгүй гээд хурлаас гарч явсаны дараа нилээн олон хувьцаатай хувийн компанийн төлөөлөлийг ТУЗ д оруулна гээд ТУЗ ийн гишүүдийн тоог 9 өөс 13 болгож өсгөжээ.
За дээрхи үйл ажиллагаанд хийх дүгнэлт маш ноцтой байна.
1. Төрийн өмчийн компаний 34 хувийг авсан олон хувь нийлүүлэгчид компаний засаглалийг сайжруулах ямарч боломжгүй юм байна. Сангийн яамны удирдамж гэгчээр бүх асуудал шийдэх нээ. Бүх асуудлыг 66 хувийн саналаар шийдэх юм бол төр яах гэж 34 хувиа хөрөнгийн биржээр зарсан бэ?
2 . Монгол шуудан компани нь нээлттэй хувьцаат компани . Энэ компаний бүх хувь нийлүүлэгчид эрх ашигаа хамгаалах эрхтэй . Гэтэл энэ нь саяны дүрмээр лөөлөө боллоо.
3 . Саналыг нь авахын тулд 66 хувийн саналыг дэмжүүлэхийн тулд ТУЗ ийн гишүүдийн тоог 13 болгож дэмжсэн хүмүүсийг ТУЗ д оруулах боллоо . Энэ шийдвэр хурал даргалж байсан хүний эзгүйд 34 хувийн төлөөлөл хурлын шийдвэрийг эсэргүүцэж гарч явсаны дараа гарчээ.
4 . Ашиг хувиарлах талаар ТУЗ ээр огт яриагүй атал ТУЗ шийдсэн гээд ХНХ д ^сонсгов^.
5. Төр үагаад шийдвэр гаргахад бусад хувьцаа эзэмшигчдийн саналыг оруулахаас айгаад байна ? Хөдөлмөрлөж олсон мөнгөө хянах эрхгүй байх уу??
6 . Засгийн газраас хөрөнгийн биржээр дамжуулан олон компаний 34 хувийг олон нийтэд зарахаар төлөвлөж байгаа. Хэрэв ийм жишигээр компаний засаглал явах юм бол хөрөнгө оруулагч нар маш болгоомжтой байх хэрэгтэй боллоо.
Нэг амаараа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гээд нөгөө гараараа компаний засаглалын асуудлыг уландаа гишгэж байна.
Төр хувийн хэвшилээ дарамталдаг тэднээс айдагаа хэзээ болих юм бэ .
ХК ний ТУЗ д бизнесийн талаар мэдлэгтэй өөрөө ядахдаа нэг тоосго өргөж байсан хүнийг төрөө төлөөлүүлж оруулаач.удирдамж уншдаг гишүүдээ татаж аваач.
Бид энэ хувьчлалд орохдоо Засгийн газрын ярьж байгаад итгэсэн . Энэ компанийг олон улсын жишигт нийцсэн хүчтэй компани болгож хувь нийлүүлэгчдийн хувьцааны үнэ цэнийг өсгөхийн төлөө олон төлөвлөгөө сайхан бодол өвөрлөж хөрөнгө оруулалт хийсэн.
Монгол шуудан ХК ийн хувь нийлүүлэгчид өөрийн эрхээ хэрэгжүүлэхийн төлөө эцэсээ хүртэл тэмцэнэ
Э.Сүрэн
oyungerel

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (April 21, 2016 2:42:20 pm )

    Үхсэн хүний хөрөнгөөр Туйлж байгаагаа мэддэггүй мэдрэл хүүхэн Минь юу хуцаад байгаа юм бэ! Шунал ихэдвэл… Яадаг гэдэг Билээ… Нэг л өдөр хар толгой Дээр чинь аянга бууна даа, мал Минь!!!!!

  • Anonymous (April 21, 2016 3:37:08 pm )

    Ene yamar shunaltai huuhen be. Huvichlal gej yarival chimeeguihen shig ungurmuur. Mongolyn Neftiig uuriinh ni munguur hudaldaj avsnyg hun meddeggui gej boddog yum bolov uu

  • Zochin (April 21, 2016 4:11:06 pm )

    Ene shunalin tulam emgen shulam ingej yarihaasaa ichmeer yumdaa

  • зочин (April 21, 2016 4:17:50 pm )

    Петровисоо сайхан ажиллуулаад яваад байж болдоггүй юм байх да. шуналд хязгаар үгүй ээ гэж…

  • Od (April 21, 2016 4:24:29 pm )

    Хувийн хэвшлүүд л улсыг авч явдаг шүү дээ. Төр гэхээсээ төрийн ажлыг хийж буй түшмэдүүд хийж буй ажил байх даа иймэрхүү байвал дараа дараагийн өмчлөлийн асуудал юу болох вэ.Явах хүнээр ачааа бүү татуул гэдэг шиг л юм болж байна. 4 жилээр солигдож байдаг түшмэдүүд алсын хараатай шийдвэр гаргана гэдэг ч юу л болдоо харин хувийн мөнгөө оруулсан хүмүүс нь яаж ч бодсон илүү зөв шийдвэр гаргана. ЦААШИД ОНЦГОЙ АНХААРАХ асуудал байна даа.

  • зочин (April 21, 2016 4:36:29 pm )

    Олон улсын жишигт нийцсэн хүчтэй компани болгож хувьцааны үнийг нь өсгөх төлөвлөгөөтэй гэж байна шүү дээ. Сайхан өөдрөг сонсогдож байна. Юуны туханд хүрэхгүй ногдол ашгаа аваад байх юм бол энэ том зорилгодоо хэзээ ч хүрэхгүй . Төр хэзээд муу менежмент хийдэг гэдэгсэн иймд хувийн хэвшлийхнийхээ үгийг сайн сонсож тунгааж ойлгож байвал өлзийтэй байх шүү.

  • би монгол (April 21, 2016 4:52:42 pm )

    дээр бичсэн гар өрөвдөлтөй гар байна даа чи болон танай ах дүү төрөл садан чинь хэзээ ч энэ хүүхэн шиг явж чадахгүй дээ дуугай чачга царайлаад наран туулын хуучин хувцаснаад сонгоод өмсөөд хоолны шавхруу гордоод явж бай за

  • би монгол хүн (April 21, 2016 4:52:58 pm )

    дээр бичсэн гар өрөвдөлтөй гар байна даа чи болон танай ах дүү төрөл садан чинь хэзээ ч энэ хүүхэн шиг явж чадахгүй дээ дуугай чачга царайлаад наран туулын хуучин хувцаснаад сонгоод өмсөөд хоолны шавхруу гордоод явж бай за

  • цэцэг (April 21, 2016 6:00:48 pm )

    Jasarai guai amid seruundee ene huuhniig huliig duruund gariig ni ganzgand huresen odoo ene zarga uusgeed b.gaa mongol shuudan chin Jasarai guain huu Jantsangiin medeliin hurungu bolson b.dag JAnchan uud bolsonoos hoish ar gert ni naaldasan ym baidii muu ene Oyungerel uuruu tuuj baih gej b.na uu taliigch nariin ard uldsen heded yu ursun bol

  • mandah (April 21, 2016 6:50:41 pm )

    Shunal aimaar yum iim bayan baij uhtelee temtsene geh shig,

  • зочин (April 21, 2016 7:35:55 pm )

    Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг стратегийн ач холбогдолтой гэж хэлж болох компаны хувьчлалыг аль болох үндэсний компаниуддаа өгөхийг зорих нь ЗӨВ . Мөнгөө барьсан гадныхан цаан чинь дугаарлаад зогсож байгаа шүү дээ бид цөөхүүлээ байж нэг нэгийг ямар их үзэн ядна вэ ийм л байгаагаас улс орон ийм байдалд ороход энэ үзэн ядагчид ч хувь нэмрээ оруулж байгаа юм.

  • зочин (April 21, 2016 8:10:05 pm )

    Магнааг хэмэх хахуулдаж торгуулаа аргалаж монголын ард түмэнд өндөр үнээр шатхуунаа зарж баяжсан хүүхэн дээ Отгонбилэгийг дагаж гүйж жаахан мөнгөтэй болсон одоо болоо юм биш үү энэ бүх хөрөнгө чинь үлдсэн амьдралд хангалтай дахин залуужиж 20-30 амьдарахгүй шүү дээ эмээ гуай

  • Anonymous (April 21, 2016 8:25:32 pm )

    EMEE UDAHGUI DEE

  • зочин (April 21, 2016 10:39:35 pm )

    zov l zuil bichij de

  • Huh tenger (April 22, 2016 7:22:25 am )

    uuriinh n ner hvnd shavart bdagiig meddeg boluu hanaj caddagvi huvalz ymda tavan tolgoig bas avah sanaatai bsan emee shvvde

  • Г.Батнасан (April 22, 2016 9:02:11 am )

    Энэ чинь нөгөө нүүрсчдийн намын шуналт хадагтай мөн шив дээ.

  • зочин (April 22, 2016 10:44:05 am )

    ХНХ-ын ирцийг бүрдүүлчихээд хэн чамайг хурлаа хяж яв гэсэн юм. Чам шиг хөрөнгөө энгэж луйвардуулсан компани 20 дох нь болж байх шиг байна

  • зочин (April 22, 2016 1:40:51 pm )

    би монгол эхлээд үгээ зөв бич дараа нь хүн доромжил

  • НАЙЗЫН ХҮСЭЛТ (April 22, 2016 1:48:24 pm )

    АЯТАЙХАН ДАМШИГ ШҮҮ СЭРЭЛ ХӨДӨЛЧИХЛӨӨ

  • Anonymous (April 22, 2016 5:05:15 pm )

    NIK iig yaj awsanaa ehleed bidend oilguul za

  • zochin (April 23, 2016 12:54:58 am )

    Tolohgui yah um, tord ashig toloh estoi shdee,,,byh l tom kompanuud , ene bol huuli.

  • Зочин (April 27, 2016 1:20:53 pm )

    Хүний мөнгийг авчихаад ямар сонин юм ярьдаг гарууд вэ. Төр засаг хувийн хэвшлийнхний мөнгийг хувьчилал нэрээр хуурч авч шархаа нөхдөг болох дээ. Аймаар юм итгэхийн арга алга бурхан минь

  • Зочин (April 27, 2016 2:37:32 pm )

    Хувийн хэвшлийхэн төр засаг худалаа хэлж хөрөнгийг чинь булааж авах нь байна шүү Болгоомжлоорой.

  • зочин (April 27, 2016 3:18:48 pm )

    МШК ны захиралаар үлдсэн Батсайханы хуйвалдаан идэж ханаагүйл юм байх даа хувь хүний мөнгийг намдаа өргөх хуйвалдаан АН аас их луйвар гарнаа оюунгэрлийн зөв чи ялна

  • Anonymous (April 27, 2016 7:49:52 pm )

    ОЮУНГЭРЭГИЙЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ШУУДАНГИЙН БОХИР ЗҮЙЛ ДАРАВЧ ДАРДАЙЖ БУЛАВЧ БУЛ
    ТАЙНДАА ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ИЛЭРНЭ ДЭЭ

antalya rent a car