antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 20, 2016 31 comments

Н.Энхбаяр өршөөгдөх асуудлаараа АН-ын дарга З.Энхболдтой тохироонд хүрсэн бололтой

нийтлэсэн Admin

МАН, МАХН-ны эвсэх асуудал эцэслэгдлээ. Уг нь ажлын хэсгээр ярьж тохирсон байдлаараа талууд санал нэгдээд 2012 оны сонгуульд эвсэл болж оролцсон бол тэдэнд магадгүй маш том боломж гарч ирэх байв. Нөгөө талдаа АН-д амаргүй даваа үүсгэх байв.

Гэвч эцсийн мөчид МАХН-ын буюу Н.Энхбаяр ярьсан тохирсон бүхнээсээ буцаж эвсэх асуудлыг эцэслэн шийдчихлээ. Уг нь хоёр хоногийн өмнө ажлын хэсгүүдийн ахлагчид мэдээлэл хийж чухам л тохиолцоонд хүрч, бүх зүйл сайхан байгаа талаараа ам уралдан мэдээлж байсансан. Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан гишүүд бүх шатны сонгуульд 51:25 гэсэн зарчмыг баримталж нэр дэвшигчдээ тодруулна хэмээж байв. Гэтэл өчигдөр үдээс хойш МАХН-аас квотын асуудал дээр санал гаргасан юм. Тэрхүү санал нь 51:25 биш бүр 50:50 байх талаар байв.

Ийнхүү өнгөрсөн намраас хойш яригдсан хоёр намын хамтрах, нэгдэх, эвсэх гэсэн асуудал бүр мөсөн эцэслэгдэн шийдэгдэж буй бололтой. Гэвч Н.Энхбаяр тэнэг хүн биш. Аль нь өөрт нь ашигтай, аль нь ашиггүй вэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх нэгэн. Тиймээс МАН-д татгалзахаас өөр аргагүй санал тавьж орхисон хэрэг.

Уг нь эрүүл нүдээр харвал МАХН-д эвсэж сонгуульд орох нь нэн чухал. Яагаад гэвэл тэд дангаараа сонгуульд оролцоход 10 хүрэхгүй хүний суудал авна. Харин эвсэл болж орсон нөхцөлд хамгийн багадаа 15 хүний суудал авах боломжтой байсан. Харин нөгөө талдаа Н.Энхбаяр эвсэх асуудал голыг нь гогдож буй АН-ыг шантаажилж өөрийнхөө ялтай гэдэг тодорхойлолтыг бүрэн авч хаяахаар тохироог явуулсан. Өчигдөр мэдээлж байснаар байнгын хорооны хурлаар уг асуудал дэмжлэг авч тун удахгүй чуулганы хуралдаанд орж хэлэлцэгдэхээр болсон юм. Тиймээс МАН-аас нүүр буруулж байгаа нь Н.Энхбаяр АН-ынхантай бүрэн хэл амаа ололцсон байна. Тодруулбал, АН-ын дарга З.Энхболдтой дээрх асуудлаар тохироо хийж чадсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин өнгөрсөн хаврынх шиг “шилний цаанаас чихэр долоох” эсэх нь тун удахгүй ил болох биз. Гэхдээ нэг алдсан хүн дахиж алдахгүй л болов уу. Тэр тусмаа Н.Энхбаяр шиг улс төрч.

Асуудлын гол цөм болоод буй Н.Энхбаярыг ялгүй болох тогтоолын төсөлд ““Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан  өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны  долдугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхээр ял шийтгэгдэж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсоноос үл хамааран уг хуулийн наймдугаар зүйлийн 6.1-д заасны дагуу өршөөн хэтрүүлсэн тул хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцсон тухай тэмдэглэгээ хийж нэг мөр хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасугай” гэх заалт бий. Энэ заалтаар Н.Энхбаяр ямар нэгэн ялгүй болох ёстой.

Хоёр нам эвсэж орвол асуудал үүснэ гэдгийг мэдсэн АН-ын ямартаа ч өрсөж “сөрсөн базаа” хийж амжлаа. Одоо харин Н.Энхбаярыгаа хэрхэн, яаж мурих бол гэдэг сонин болж үлдлээ. Тэд бараг мурих нь тодорхой байх. Чуулганаар асуудлыг хэлэлцээд арга буюу дэмжлээ ч гэсэн уг асуудал Цэц дээр очоод унах магадлалтай шүү дээ. Ер нь энэ мэтээр яаж АН-ынхан сураагүй биш яаж ийгээд л Н.Энхбаярыг ялтай үлдээх байх. Одоо Н.Энхбаяртай АН-ынхан хэрхэн гар барихыг хамтдаа харах л үлдлээ. Гэхдээ Н.Энхбаяр хэзээд “гар бариад, бугуй атгадаг” зуршилтайг мартаж болох биз ээ.

Ч.Ган

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Anonymous (April 20, 2016 8:40:23 am )

    энх баяр үхвэл таарна улс орны эрх ашгаас өөрийн хар толгойг дээгүүр үзэж байгаа хүнийг дагаж гүйгээд байгаа бууны ноход нь ч адил байна зайлуулья ухаант ард түмэн минь

    • zochin (April 20, 2016 9:43:26 am )

      enxbayar buruu l yum xiilee dee.MAH tai evsej orson bol AH urvagchid suraggui bolox bsiin.enxbayar daanch mongoloo ard tumnee bodsongui ooriigoo l bodloo.yasan ix demjij bv daa.mash xaramsaltai

  • Үнэн (April 20, 2016 8:52:27 am )

    Энхбаярыг хэлмэгдүүлэхээ зогсоох хэрэгтэй. Байнга дарамтанд байх шиг хэцүү зүйл байхгүй. АН хэлсэндээ хүрээрэй.

  • Зочин Шудрага иргэн (April 20, 2016 8:56:17 am )

    энэ нөхөр албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй юм байна. Энэ нөхөр монгол орныг хөгжүүлнэ гэж юу байхав. Харах нүдэнд нь өш хонзон харагдаж байна өөр юу ч алга

  • zochin (April 20, 2016 8:56:37 am )

    Yamar laigaar bidend iim nobshiin hun bgaa um be.enhbayar buyan bolood zailaad uguuch

  • Anonymous (April 20, 2016 8:59:27 am )

    УУЖ ИДЭЖ ХАНАСАН БОЛ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛЧИХ Л ДАА.

  • zochin (April 20, 2016 9:00:20 am )

    iim 2 nuurtei dargatai baigaadaa МАХН ichmeer yumaa

  • MAHN-g demjigch (April 20, 2016 9:03:57 am )

    2012 ony songuulid MAHN Elbegdorjiin huchind heden suudal avsan,Herev Enhbayaryn oimsyg godolzuulaaagui bol ard tumen MAHN-d sanal uguhgui baisan bi bolon minii medeh humuus tegj l sanalaa ugsun.Odoo uuriihun uzuuldgeer salaavch l ugnu

  • ха ха (April 20, 2016 9:58:01 am )

    МАНАН, 76 бүгд нийлээд ганц Энхбаярыг дийлэхгүй байна гэдэг юу гэсэн үг вэ? Эх орны хөгжил, ард түмнээ бодох эрх ашиг хаана явна вэ?

    • танхай өвөө (April 20, 2016 10:37:37 am )

      дийлэхгүй дээ биш хүү минь хүн чанар ухаантай болохоор тэр, өвөөн нь бариад авсан байхад дийлэх байх битгий санаа зов

  • Anonymous (April 20, 2016 11:28:34 am )

    Энхбаярт амжилт хүсье!!!. Адлагдах үе дуусаж арчлагагдаж ариусах үе эхлэнэ.

  • партизан (April 20, 2016 11:36:29 am )

    ОЙ ТЭНЭГЭЭ. ЯЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН ТУЛ ДАХИН ЧӨЛӨӨЛӨХ БУЮУ 2-ДЭХ ӨРШӨӨЛ ГЭЖ БАЙХГҮЙ. НЭГ Л УДАА ӨРШӨӨН ЧӨЛӨӨЛНӨ. ХЭРЭГСЭХГҮЙ ГЭХ НЬ ЧӨЛӨӨЛӨХ , ӨРШӨӨХ БОДЛОГЫН НЭГ ХЭЛБЭР БОЛОХООС ҮР ДАГАВАР БУЮУ ЯЛТАЙ БАЙДЛЫГ НЬ ХУУЛЬД ТУСД НЬ ЗҮЙЛ БОЛГОЖ ТУСГАЙ ОРУУЛСАН ТУЛ ДАВХАР ЧӨЛӨӨЛӨХ, ӨРШӨӨХ ЗҮЙЛГҮЙ ШҮҮ. ТЭГЭЭД Ч ХУУЛИЙГ ТОГТООЛООР ӨӨРЧИЛДЭГГҮЙ ЮМ.

  • Bumbar (April 20, 2016 11:54:17 am )

    Уг нь 2 удаагийн өршөөлийн хуулиар, мөн Ерөнхийлөгчийн уучлалаар аль эрт Энхбаяр ялгүй болсон. Гэвч ялтай нь байлгах хууль хяналтын байгууллагын бодлого явсан. Тэрч үүднээсээ хуулийн байгууллагууд маань хууль тайлбарлаж эхэлсэн. Хуулийг яаж хэрэглэхээ мэдсээр байгаа мөртлөө зориуд мушгин гуйвуулж явсан. За тэгээд хүний эрх мэрхийг хамгийн доод түвшинд хүргэж байна дөө. Төрийн 3н өндөрлөгт байсан хүнийг ийм байдалд оруулж байгаа юм чинь мань мэтийг бол яах нь ойлгомжтой. Бид Үндсэн хуульд заасан эрхээ баталгаатай эдэлхийн тулд энэ сонгуулиар зөв л сонголт хийх ёстой.

  • S.M (April 20, 2016 1:53:25 pm )

    Bolooshdee huurhuug denduulsen odoo urshuuh ni zuv shuu

  • UYACH (April 20, 2016 1:54:41 pm )

    AH-iixan muridag l yum bol zasgiin gazariig ni shuud unagaaxaar l baidaltai zoxitsuulalt xiix xeregtei sh dee. MAXH ENE SONGUULID DOR HAYJ 20 SUUDAL AVNA. NAIDVARTAI

  • Anonymous (April 20, 2016 2:01:37 pm )

    Энхбаяр дарга ялгүй болсон шүү дээ , гэхдээ одоогийн эрх баригч МАН, АН гийнхан ялтай мэтээр хэлмэгдүүлээд эрхийг нь зөрчөөд байна шүү дээ, хуулийнхан л энэ хэлмэгдүүлэлтээ зогсоох хэрэгтэй байна.

  • г (April 20, 2016 2:17:56 pm )

    2012 онд Энхбаярыг оймсоо гозогнуулахаар нь ард түмэн өрөвдөөд л нилээд санал өгсөн шүү дээ. Одоо 2016 онд бол Энхбаярын МАХН-д тийм их санал өгөхгүй байх. Тойргоос бараг л хүн гарахгүй байх. Тэрбишдавга л магадгүй юм. Одоо Тэрбишдавга,Улаан нар энэ балай хувийн тоглолт хийдэг балай Энхбаяраасаа салах цаг болсон шүү дээ. Энхбаярын ямар хүнийг бүрэн танисан байх гэж бодож байна.МАХН-ын бага чуулганы гишүүдийн эвсэх хүслийг ганц Энхбаяр хувиа бодож таслаж болохгүй шүү дээ. Ийм ч нам байх гэж.

  • Д.Ганхуяг 99116570 (April 20, 2016 2:40:47 pm )

    11 тэрбум ам.долларын өрнөөс гаргасан хүнийг яаж ялтайд тооцох юм бэ?? Ялласан зүйлийг нь уншаад үз дэндүү ниээдтэй юм. Гэтэл хэдэн тэрбумаар нь цохичихсон нөхөр төбр бариад л явж байна.

  • зочин (April 20, 2016 3:21:00 pm )

    монголыг ганц аврах хүн энхбаяр шүү

  • Зочин (April 20, 2016 4:04:03 pm )

    З.Энхболд ч Энхбаяртайгаа таарсан амьтан байна даа. Ийм улсаар Монголын төр тоглуулж байх ч гэж дээ. Энхбаяр одоо хэд насална гэж төррүү зүтгээд байдаг юм бол доо. Номоо орчуулаад ядаргаагаа тайлаад сууж болдоггүй л юм байх даа.

    • Партизаан (April 20, 2016 8:08:12 pm )

      Таван алхамын цаадахыг харахгүй тэс хөлдүү толгойтоо Энхбаяр бол гадныхны эсрэг тавьж болох улс төрч.

  • Irgen (April 20, 2016 4:22:53 pm )

    Ulsiin erunhiilugch bsan hun taniig ard irged bid hiisen hegii chin hiigeegui bh gej ih itgehiig hussen yumsan. Getel ta uuriiguu neg musun awilgalch olon hergee uuruu huleegeed ard tumend nuurgui bolgolloo doo. Odoo ta mongoliin uls turuus neg musun yawah tsag chin boljee

  • зочин (April 20, 2016 4:29:27 pm )

    Сүүлийн 4 жил монгол улсыг өрийн дарамтанд оруулж, эдийн засгийн унагааж, ард түмний амьдралыг талхаа хувааж авдаг болгосон, хамгийн аюултай нь Дорнодын их талаас эхлүүлээд газар нутгийг минь зарах гээд байгаа АН-аас салж эх орон, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг баталгаажуулья,

  • zochin (April 20, 2016 6:08:41 pm )

    tsagdaa huchni baiguullaga ene hunig hereg hiisen ni unen bol hiideg gazar ni hiigech

  • Нямаа (April 20, 2016 7:36:24 pm )

    Шинээр өдүүлсэн Энхбаярын авилгын хэргийг бас өршөөн хэлтрүүлэх юм уу?!

  • Саран-Очир (April 21, 2016 7:47:04 am )

    энхбаяр болих хэрэгтэй өөрийн толгойгоос өөр бодох юм байна уу арайчдээ энэ хүн ханаж цадах сэтгэл байхгүй нь тодорхой яанаа яана

  • Дахин мад (April 21, 2016 8:02:51 am )

    Хууль мэддэгүйг нь далимдуулан дахин Энхбаярыг мад тавилаа.АН хэрвээ МАН МАХН нэгдвэл Ганц ч санал сонгуульд авахгүй болохоор Энхбаярыг дахин шилний цаанаас чихэр долоолгож -АН 2 дах удаагаа мад тавилаа.нэгэнт нэгдэхгүй шийд гарсны дараа буцаад л ийм юм байдгүй юмаа гэж хэлнээ

  • зочин (April 21, 2016 8:15:54 am )

    Одоо ман эвсэхгүй гэчихсэн өршөөлийн тогтоолыг батлахгүй бас хуурчихна даа хоёр туулай хөөсөн хүн хоосон гэж

  • олуулаа (April 21, 2016 8:31:50 am )

    санчир: Энхбаярыг дийлэхгүй байна гэдэг бол МАН, АН-ны 76 бүгдээрээ цаанаа ноотой байна гэсэн үг. Тэгээд зүрхэлж чадахгүй байгаа болов уу.өршөөлийн тухай хуулийг Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжүүлэхгүй билүү

  • санчир (April 21, 2016 8:32:35 am )

    санчир: Энхбаярыг дийлэхгүй байна гэдэг бол МАН, АН-ны 76 бүгдээрээ цаанаа ноотой байна гэсэн үг. Тэгээд зүрхэлж чадахгүй байгаа болов уу.өршөөлийн тухай хуулийг Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжүүлэхгүй билүү

  • mai (April 21, 2016 4:10:36 pm )

    ta nariin jujig udahgui emgenelteigeer duusaj unen turhuud chini il bolj amid buhen ta naraas tserven zailah bolnooo. mai pizda naraa. ta nart ene ug ch goyodono dooo gj

antalya rent a car