Угшил нэгтэй хоёр нам эвсэх асуудал үндсэндээ цэгцрээд байлаа. Гагцхүү МАН-ын Бага хурал, МАХН-ын Бага чуулганаар хэлэлцсэнээр эцэслэх бай. Намын ажлын хэсгийнхэн үндсэндээ тохиролцоод байсан ч сонгуулийн чимээнээр БНСУ-аас эргэн ирсэн Н.Энхбаяр ажлын хэсгийнхний саналыг өөрчилж эхэлжээ. Түүгээр ч барахгүй тэрбээр хуульд заасан хугацаа дуусахаас өмнө буюу өнөөдөртөө багтаж, бусад намтай эвсэхээр МАН-тай тохиролцсон учраас хоёр намын удирдах төвшний хурал хуралдаж байх зуур гадуур бусад намтай яриа хэлцэл, уулзалт зохион байгуулж эхэлсэн гэнэ.
Үндсэндээ хоёр намын ажлын хэсэг ярилцаж тохиролцоод байтал ИТХ-д авсан санал, суудлын тоог 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзан үзнэ гэснийг өөрчлөхөөс гадна квот тогтоохдоо 70-80 хувийг МАН, 20-30 хувийг МАХН авна гэдгийг нэмж оруулахаас гадна Засаг даргыг авсан суудлаас үл харгалзан сөөлжлөн тавина гэдгийг өмнө нь тохирсон байдлаас тэс өөр болгох саналыг ирүүлсэн байх юм. Гэтэл эвсэх эсэх ажлын хэсгийнхний баталгаажуулсан санамж бичгийн тавдугаарт өмнө нь тохирсон саналаасаа буцахгүй гэдгийг албан ёсоор баталгаажуулсан байжээ.
Гэтэл ийнхүү Н.Энхбаярын их шунал дээрх гэрээ хэлэлцээрийг өөрчлөхөд хүргээд байна. Энэ бол ганц Н.Энхбаярын хүсэл шунал бөгөөд МАХН-ын олон мянган гишүүний хуучин намтайгаа эвсэх хүслийг ийнхүү дэвсэллээ. Ямартай ч МАХН-ын дарга ийнхүү хувь, арьсаа бодож шийдвэр гарган, сар гаруй ярилцсан хоёр намын ажлын хэсгийнхний ажлыг үнэ цэнэгүй болгож орхив. Н.Энхбаяр ийн илүү эрх ашиг харж эхэлсэн нь ч учиртай гэнэ.
Тухайлбал, МАН, МАХН-тай нэгдсэнээр сонгуульд ялалт байгуулах нь улам баттай болно гэж олон нийт харж байгаа энэ үед АН-ынхан хөшигний цаагуур элдвийг сэдэж эхэлсэн сураг дуулдаж байна. Тухайлбал, Н.Энхбаярыг цагаатгах хуулийн төсөл санаачлаад зогсохгүй Ц.Оюунбаатараар өргөн бариулснаар эрх баригчид олны хүчээр батлахаар ярилцаж тохиролцсон гэнэ. АТГ Н.Энхбаярыг улс төрийн албан тушаал хаших боломжгүй гэчихээд байгаа энэ үед АН-ынхны адын хүслийг ашиглан өөрөө төрийн албан тушаал хаших боломжтой болох нь л түүнд номер нэг асуудал байсан нь ийнхүү тодорхой харагдаж эхэллээ.
Нэг ёсондоо Н.Энхбаяр гэдэг хүнд МАХН гэх нам, түүний цаана байгаа олон мянган дэмжигчээс илүү хувь эрх ашиг нь ямар их үнэ цэнэтэйг энэ байдлаас харж болохоор байна. Ямартай ч Н.Энхбаярын шунал дуусахгүй гэдэг нь ийнхүү илт болов.
Холбоотой мэдээ
-
Khavsaa (April 20, 2016 8:29:04 am )
Энхбаяр бол зөвхөн өөрийгөө бодсон адгийн амьтан болохоо батлан харууллаа. МАХН бол зөвхөн Энхбаярын хувийн нам болсоныг бас баталж өглөө. Өмнө нь ажлын хэсгийн олонхоороо шийдсэн бүх асуудлыг Солонгосоос ирүүтээ бүгдийн 360 градус эргүүлнэ гэдэг бол зөвхөн Энхабаярын эрх ашиг гэсэн үг. Энэ намд олонхоо хүндэтгэдэг зарчим үгүй болжээ. МАХН хол явахгүй. Амаа барих цаг нэг удахгүй болов уу. Албан тушаал, эд мөнгөний шунал нь дуусдаггүй хүн юм. Уг энэ хүн МАН намын буянаар төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан хүн дээ. Хэлэх үг алга, үзэн ядаж байна.
-
Зочин (April 20, 2016 1:57:06 pm )
Үнэн МАХН гэж ганц хүний нам болсон МАХН-ын гишүүд гэж тэнэг толгойнууд юу хэлж ярихаа мэддэггүй тэнэгүүд ганч Энхбаярынхаа амаар л явж байна даа
-
-
hhh (April 20, 2016 8:45:16 am )
enhee ahaa demjij bna mash zooob shidber garglaaa
-
Саарал (April 20, 2016 11:21:52 am )
Улс орныг самарчих юм байна л даа. Засагт гарвал бүр алахийм байна санагтун, мэдэгтүн
4 Comments