antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2016 5 comments

Айдаст автсан ХӨСҮТ

нийтлэсэн Admin

gol_3352532Улаан бурхны өвчлөл нийгмийн анхаарлын төвд байна. ХӨСҮТ-д он гарсаар улаан бурхнаар 13515 өвчтөн эмчлэгдэж гарсан. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдэн эдгэрчээ. Оны эхний гурван сарын байдлаар 59 хүүхэд эндэж, нас баралтын түвшин 0.3 хувь байна. ДЭМБ-ын судалгаагаар улаан бурхан өвчний дэгдэлттэй үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь энддэг. Харин манай улсын хувьд энэ онд улаан бурхан өвчний эндэгдэл 0.3 хувь байгаа нь харьцангуй бага тоо гэж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, ХӨСҮТ-ийн ХӨТС албаны дарга А.Амбасэлмаа, Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Ш.Энхтөр нар мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.

lamba_356554Монгол Улсын Засгийн газраас явуулсан тогтвортой бодлогын дүнд хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурсан ч 2016 оны эхний гурван сард тав хүртэлх насны 491 хүүхэд энджээ. Үүний 427 нь нэг хүртэлх насных байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120 хүүхдээр өссөн үзүүлэлт аж. Нийт эндсэн хүүхдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу улаан бурхны вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, мөн нийт хүүхдийн 70 хувь нь архаг, суурь хавсарсан өвчтэй, тухайлбал тураал, цус багадалт, рахит, диатез, төрөлхийн дархлаа дутагдал, уруул тагнайн сэтэрхий, эвэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг хууч өвчтэй байна.
Эдгээрийн 98.8 хувь нь уушгины хатгалгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрсэн гэсэн мэдээлэл өгсөн. Үүнээс гадна ХӨСҮТ-д улаан бурхан өвчний үед хэрэглэх дөрвөн аппарат байгаа нь хангалттай хүрэлцээтэй. Одоогийн байдлаар хоёр хүүхэд л аппаратанд орох шаардлагатай, хоёр аппарат сул байгаа гэсэн юм. Харин бид бодит үнэнийг газар дээрээс нь сурвалжлахаар ХӨСҮТ-ийг зорилоо.

Машинтай нь машиндаа хонож байгаа

ХӨСҮТ дээр ирэхэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус төвийн хүлээн авах буюу Улаан бурхан гэсэн хаягтай үзлэг шинжилгээний тасгийн үүдэнд хүүхдээ тэвэрсэн, айж балмагдсан олон хүн дугаарлан зогсож байлаа. Хаалга нь дотроосоо цоожтой, үзлэг дуусмагц дараагийн хүнээ оруулдаг аж. Эмч сувилагчид энэ тэндгүй гүйлдэж, үнэхээр завгүй байгаа нь илт байлаа. Удтал хайсны эцэст Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг руу ороход сэтгэл нь маш их түгшсэн нэгэн эгч зогсож байлаа.
Тэрбээр “Зээ охин маань улаан бурхнаар өвчлөөд сэхээн амьдруулах тасагт шилжсэн. Төрөлхийн уналт таталт өгдөг, ээжээсээ ч холдож чаддаггүй. Бөөлжих гэж байгааг нь ээжээс нь өөр хүн хараад мэдэхгүй. Миний охин нэг л удаа бөөлжвөл ухаан алдах, цаашлаад яахыг хэн ч мэдэхгүй” гэсээр эмчийн хаалгыг сахин зогсож байлаа.
Харин тасгийн дотроос “Эрчимт эмчилгээний тасагт сахиур нь гадаа байдаг журамтай. Манайх тэр журмаараа л үйлчилнэ” гэсэн эмчийн дуу хадаж байлаа.
Энэ үеэр гаднаас нэг эмэгтэй сандран гүйн орж ирээд “Охины ээж нь ухаан алдах гээд байна. Тайвшруулах эм, тариа хийгээд өгөөч” гэж хашхирав. Үүнтэй зэрэгцээд хоёр эрэгтэй сэхээнд байгаа охины ээжийг сугадсаар орж ирлээ. Гэтэл хөөрхий ээж “Би яах вэ, охин минь яаж байгаа бол” хэмээн сулхан дуугаар үглэж байлаа.
Ингээд эмчтэй уулзаж, улаан бурхны өвчлөл бодит байдал дээр ямар байгаа талаар тодруулах гэсэн боловч эмч, сувилагчид хэнд ч яриа өгөхийг хүссэнгүй. Сахиурын өрөө гэх жижигхэн өрөөнд ороход 5-6 хүн сууж байлаа. Хэвлэл мэдээлэл их ирснийх үү, өчигдөр орой нэг өрөө гаргаж өглөө гэж нэг өвгөн дуугарав. Тэрбээр “Өмнө нь сахиурын бид багтахгүй байсан. Машинтай хүмүүс нь машиндаа хоноглож, машингүй мань мэт нь эндээ багтах гэж бөөн юм болдог байлаа” гэж учирлаж байна. Тэр өвгөнтэй цөөн хором ярилцлаа.

hald_4Н.Батнасан: Намайг бага байхад улаан бурхан туссан хүнийг усанд оруулдаггүй байсан

-Та хэнийгээ сахиж байгаа вэ?

-Миний дүү 39 настай хүн. Эрчимт эмчилгээний тасагт ороод гурав хонож байна.

-Биеийн байдал нь хэр байна. Ирснээсээ хойш дээрдсэн үү?

-Өнөөдөр овоо дээрдэх нь үү гэтэл сайд дарга нар нь ирээд аппаратыг нь салгачихсан. Гэтэл биеийн байдал нь эргээд муудаад аппаратандаа орж байна.

-ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Аппарат хангалттай хүрэлцээтэй. Хоёр ч илүү байгаа” гэж мэдэгдэж байсан шүү дээ. Бодит байдал дээр аппарат нь үнэхээр хүрэлцээтэй байгаа юм уу?

-Би сайн хэлж мэдэхгүй байна. Хүрэлцэхгүй болоод л энэ олон хүүхэд нас барж байгаа биз. Гадуур байгаа эцэг эхчүүдийн ярьж байгаагаар аппаратыг нь 30 сая төгрөгөөр худалдан авч, хүүхдийнхээ амийг аваръя гэцгээж, хүмүүстэй уулзалдаж байгаа юм билээ. Тэгэхээр нь аппарат нь хүрэлцэхгүй байна гэж ойлгоод байгаа.

-Эмч сувилагчид хэр сайн ажиллаж байна вэ?

-Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, асрагчид маш сайн ажиллаж байна. Гүйлдээд л байгаа харагддаг. Гагцхүү төрийн буруугаас болж эм, тариа, аппарат нь хүрэлцэхгүй байна.

-Таны үед улаан бурхан өвчин дэгдэж байсан уу. Тухайн үед хэрхэн эмчилдэг байсан бэ?

-Би 68 настай. Намайг бага байхад корь өвчин гарлаа л гэвэл хиншүү гаргах, усанд орох, хүйтэн ус, цай уух, гадаа салхинд гаргахыг хориглодог байсан. Гэрээс улаан дээс унжуулаад 7-10 хоног дотор хөл хориод тогтоогоод эдгэдэг байсан шүү дээ. Одооны эмч нар усанд ор л гэдэг болжээ. Биеэр нь юм туурсан хүн усанд орвол тууралт нь дотогшоо орно. Нэгэнт дотогшоо орсон тууралт үхэлд л хүргэдэг байсан. Одоо ч юм юм өөр болжээ.

-Тэгэхээр сахиж байгаа хүнийг тань усанд оруулсан гэсэн үг үү?

-Энгийн өрөөнд байж байгаад усанд ороод, маргааш нь эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн.

-Энэ сарын 13-ны өдөр, шөнө, үүрээр гурван хүүхэд эндлээ гэж сонссон. Та тухайн үед энд байсан уу?

-13-нд энд байсан. Гэхдээ яг эндэж байгаа нь мэдэгддэггүй юм байна. Эндэж байгаа хүүхдүүдийг арын хаалгаар л авч гардаг байх. Өнөө өглөө дүүгээ эргэх гээд очиход нэг эцэг, эх хоёр уйлаад л гарсан. Тэр бол яах ч аргагүй хүүхэд нь эндсэн биз.
Түүнээс бусдыг нь сайн мэдэхгүй байна. Саяхан бас хүүхэн, залуу хоёр “Хүү минь эндчихлээ. Сахиур хүмүүсийн зовлон их” гээд буяны юм тараагаад явсан.

-Эмч нар ар гэрийнхэнд нь биеийн байдлын талаар ойр ойрхон мэдэгддэг үү?

-Энд эмнэлэг рүү холбосон утас байдаг. Хөхүүл хүүхэд бол хоёр цаг тутамд эх нь очиж хөхүүлдэг. Бие нь муудвал энэ утсаар мэдэгддэг.

Т.Амартүвшин: Эмч нарын мэдлэг муугаас болж миний дүү нас барсан

ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт дуучин Наратай хамт явж байсан нэгэн залуутай уулзлаа.

-Танай эгчийн хүүхэд улаан бурхнаар эндсэн гэж сонслоо?

-Тэгсэн. Таван сартай дүү минь гуравдугаар сарын сүүлчээр улаан бурхан өвчин тусаад, цаг хугацаа алдсаны улмаас эндсэн.

-Улаан бурхан туссан гэдгийг нь хэр удаж байж мэдсэн бэ?

-Эхлээд маш өндөр халуурсан. Тэгээд өрхийн эмнэлэг дээр очтол оношийг нь тогтоож мэдэхгүй, ханиад туссан байна гээд хэд хоног явуулсан. Халуун нь буухгүй хэд хоног хувийн аль л сайн эмнэлгийг хэссэн дээ. Хамгийн сүүлд ХӨСҮТ дээр ирсэн ч улаан бурхан биш гээд буцаасан. 10 хоногийн дараа биеэр нь юм туураад ирэхэд шууд хэвтүүлсэн. Ингээд эрчимт эмчилгээний тасагт долоо хоноод нас барсан. Эмч нарын мэдлэг муугаас болж дүү минь эндсэн.

-ХӨСҮТ-д нийт хэд хоног хэвтсэн бэ?

-13 хоносон.

-Тухайн үед эрчимт эмчилгээний тасагт ойролцоогоор хэдэн хүүхэд эмчлүүлж байсан бэ?

-Арван хэдэн хүүхэд байсан. Миний хувьд 0-8 сартай хүүхдүүдийг л мэдэж байна. Бусад нь хэд байгааг сайн мэдэхгүй байна.

-13-нд гурван хүүхэд эндлээ гэсэн. Та энэ үед халдварт дээр байсан уу?

-Яг тэр үед байгаагүй.Дуучин Нара бид хоёр энэ сарын 15-нд ХӨСҮТ дээр очоод ирсэн.
Тэнд сахиурт байгаа эцэг, эхчүүд өнгөрсөн шөнө, орой, үүрээр гээд гурван хүүхэд өнгөрлөө, эцэг эхчүүд нь уйлаад яваад өглөө, одоо бидний хүүхдүүд яах бол гэсэн эцэг эхчүүд залбираад сууж байна лээ. Улаан бурхан буюу корь хэмээх энэхүү өвчин нялх үрсийг минь нэг нэгээр нь тэнгэрийн орон руу авч одсоор байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • MGL (April 18, 2016 9:29:21 am )

    Улаанбурхны талаар ярьсан хүнийг тагнуулыхан барих юм гэж үнэн үү.

  • ЗОЧИН (April 18, 2016 11:35:51 am )

    За та нар мах цусаараа ойлгоо биздээ? Нөгөө айхтар маниусаа айлгаад хараагаад зүхээд, нэг нүдээрээ үзэхгүй байсан Социализмын үед эмнэлэг үнэ төлбөргүй Монгол Улс тэмбүү, улаан бурхан гэх мэт халдварт өвчинөөс бүрэн анжирсан эмч сувилагч нь хариуцлагатай мэдлэгтэй байлаа. Тэгэхлээр энэ ардчилал нэртэй бүлэглэл ямар боловсролтой, ямар хариуцлагатай, ямар ухаантай, ямар шуналтай нь одоо энэ улс эх орны хөгжлөөс тов тодорхой харагдаж байна. Эд нар ард түмний хөрөнгийг чөлөөтэй идэх гэж Ардын хянан шалгах хороо, Прокурорын Мөрдөн байцаах Газар, Нийгмийг Аюулаас хамгаалах Яамыг задалж бутарган зорилгодоо хүрч төрөөс тэр бумтан төрүүлж хахуулийг хөгжүүсэн болно. Одоо амьдарлаа ирээдүйгээ бодож сонгууль өгөх хэрэгтэй. Тэгэхдээ одоогийн 76 гишүүнийг явч сонгож болохгүй шүү?

    • bi (April 18, 2016 10:18:38 pm )

      ok schuu

  • zochin (April 18, 2016 12:36:42 pm )

    LAMBAA TETGEVERIIN UVGUN IH SHALCHIGANAJ BNLEE YUM GIIGUULSEN HUN SHIG IIMERHUU YUMNUUDIIG AJIL HIILGEHEER IIM L BAIDALD HURCH BGAAMSHDEE TUR ZASAG BUSHUU TURGEN SAIDAA TOMILJ ENE UVCHUNUU DARJ AVAACHEE AIDASTAI YUM BEE YASAN

  • zochin (April 19, 2016 10:34:38 am )

    SOTS-NIIGEMD JIL BOLGON EMCH NARIG MERGEJIL DEESHLUULEN SHALGALT AWCH UNEHEER SAIN BAISAN DAA,ODOOGIIN EMCH NAR UNEHEER SANAA ZOWMOOR NAIDWARGUI,MEDLEG MUUTAI,YU CH MEDEHGUI BAIJ IH ZANTAIG NI YANAA GUTAMSHIGUUD

antalya rent a car