“Рио-2016” олимпийн эрхийн оноо олгох таеквондогийн олон улсын тэмцээн Филиппин улсад амжилттай өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь жин тус бүрийн шигшээд шалгарсан тамирчдад Риогийн олимп зорих “тийз” олгох байсан билээ. Уг тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон П.Тэмүүжин хагас шигшээд Тайванын тамирчныг 12:6-гаар ялж, Монголын таеквондогийн түүхэнд анх удаа олимпийн эрх авсан юм. Тэрбээр алтан медалийн төлөө Йорданы тамирчинтай тулалдсан ч ялагдан мөнгөн медаль зүүсэн.
Монгол улсад анх удаа Таеквондогийн төрлөөр Олимпын Их наадмын эрхийг авчирч түүхэн амжилт гаргасан ОУХМ Тэмүүжинд МТХ-ны УЗ-н гишүүн, Монголын оюутны таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Ж.Алдарбаяр 10 сая төгрөгийн шагнал урамшуулал олгохоор боллоо.
Ч.Амар
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
Comments are closed.