Сүүлийн хэдэн жил мартагдсан, устгасан өвчний нэгд тооцоод байсан улаанбурхан өвчин мэр сэр гарах боллоо гэж дуулдсан. Харин өнөөдөр аюулын харанга дэлдэж бяцхан үрсийг минь үй олноор нь өвчинд шаналгаж, амийг нь авч одсоор бүтэн нэг жилийн нүүрийг үзэж байна.
Эрүүл мэндийн салбарт онц байдал зарлаач Ерөнхий сайд аа!!!
хэмээн мянга мянган ээжүүдийн өмнөөс гуйсан бол өнөөдөр Ерөнхийлөгчөөсөө гуйя. Учир юу гэхээр эрүүл мэндийн салбар эзэнгүй болоод удаж буй. Энэ салбар хамгийн хүнд сурталыг ядарсан иргэддээ гаргадаг. Өнөөдөр төрхөө хүлээж байгаа ээжүүд “бие биенээсээ ямар эмнэлэг гар харж байна. Яавал дээр вэ?” хэмээн цахим хуудсаар дүүрэн асууж, санаагаа чилээж сууна. Тэд яагаад эсэн мэнд төрөхдөө биш “эмч нар гарч харж байна уу” гэдэгт ингэтлээ их санаа зовох ёстой гэж.
Хорвоод мэндлээд удаагүй байгаа үрээ УЛААНБУРХАНаар алдаж байна. Байдал хүндрээд байхад өнөөх улс төрөө л ярьсаар байх уу? Ерөнхийлөгч та цахим хуудасыг идэвхитэй ашигладаг. Тэгвэл та ийнхүү эмгэнэлийн талаар дуулсан биз ээ. Хэрвээ дуулаагүй бол үүнийг хүргэж байна.
“Өр зүрх өвдөж, эмтэрч, өөрийн эрхгүй нулимс гарлаа. Халдвар судлалын судлалын хүүхдийн сэхээний тасагт хамаатны маань дүүгийн гурван сартай хүүхэд КОР гэсэн оншоор хэвтээд хэд хонолоо. Ээж, аав ар гэрийнхнийг нь ч оруулахгүй болохоор гадаа нь бараг амьдрал өрнөж машиндаа хоноглож бүлтийтэл харах ээж аав нь үнэхээр өрөвдөлтэй.
Урд шөнө гэхэд хоёр хүүхэд нас барж, үүрээр нэг хүүхэд нас барсан байна. Үүрээр нас барсан хүүхдийн ээж аав нь амьдрал нь тийм ч сайн биш учраас хэдэн төгрөг наана цаана цуглуулж байж хотод ирээд эмнэлэгт хэвтсэн байна. Гэтэл ирээд удаа ч үгүй хүүхэд нь нас бархад буцаад хүүхдийнхээ шарилыг аваад нутаг буцах мөнгө ч үгүй учираа мэдэхгүй уйлсан хүмүүс байлаа. Тэнд машиндаа хоноглон бяцхан үрсдээ эдшэрэх найдлага тавьсан 10 гаруй гэр бүл машинаас машин дамжин хэдэн төгрөг цуглуулан өгхөд хөөрхий эцэг эх нь бяцхан үрийнхээ шарилыг тэврээд л нутаг буцсан.
Эмч сувилагч нар нь нэг л их ууртай хүмүүс эцэг эх ар гэрийнхэнд нь хүүхдийнх нь эмчилгээ болон биеийн байдлын талаар мэдээлэл огт өгөхгүй. Хүүхдээ хөхүүлэх гэж арай гэж орсон ээж хэлж байна:
– Гар нь битүү хавдар тарианы уян зүүг боогоод лентээр зад ороочиж, судас нь гадуур нь орсон гээд битүү хөх байна. Өвчин намдаах эмэндээ ярдаглаад, аманд нь гуурс хийх гэхэд жижигхээн гараараа эсэргүүцээд түлхэж байна. Хөөрхийдөө миний бяцхан үр … Гээл уйлах ээжийг хараад нулимс хар аяндаа асгарлаа.
Аппарат нь хүрэлцэхгүй байгаа юмыг яахын гэх эмч сувилагчид буруу байгаа юу? Ядаж л биеийн байдалын талаар мэдээлэл өгчихмөөр юм!!!!!
Энэ улс төрийн шоу хийж элийрч байлайрч, идэж ууснаа нууж хааж, эрх ямбандаа алцаганаж суухад чинь ирээдүйн бяцхан үрс чинь үхэж байна…. Хоёр хүүхэд нас бархад гурав дахь хүүхдэд апратанд орох эрх гарч ирж байна. Худлаа онош тавьж зүгээр байна гээд буцаадаг хорооны гэх тодотголтой эмч нар юугаа мэдэж ажилладаг байна. Ажлаа мэдэхгүй ийм малуудаас болж өвчин нь хүндэрсэн бяцхан зүрхнүүд нэг нэгээрээ зогссоор…” хэмээн
Хоосон ор нэг ч үгүй, ХӨСҮТ нь аль хэдийнээ дарагдсан гэх улаанбурхантай тэмцэж чадахгүй хүчин мөхөсдчихлөө.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эхний улиралд 25,355 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16,247 хүн буюу 2.8 дахин нэмэгдэв.
- вирүст хепатитаар өвчлөгчид 113 хүн буюу 44.1 хувиар,
- тэмбүүгээр өвчлөгчид 435 хүн буюу 21.9 хувиар,
- гонококкт халдвараар өвчлөгчид 272 хүн буюу 19.6 хувиар,
- сүрьеэгээр өвчлөгчид 136 хүн буюу 11.7 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 15,540 хүн өвчилсөн нь голлон нөлөөлжээ.
ХӨСҮТ-д улаан бурханаар өвчилсөн иргэд болон хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо дээд цэгтээ хүрсэн. Тус эмнэлэг бүх тасагтаа улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүүхдүүдийг эмчилж байгаа бөгөөд нэг орон дээр нэг л хүүхэд хэвтэн эмчлүүлэх ёстой. Гэтэл хоёр хүүхэд хэвтэж, нэг хүчил төрөгчийн аппаратыг хоёр салгаж хэрэглэж байгаа нь туйлын харамсалтай. Монголынхоо ирээдүй болсон үрээ алдсаар байх уу? УЛААНБУРХАНГҮЙ орны тоонд орж ДЭМБ-аас БАТЛАМЖ авсан улс үрсээ аварч чадахгүй байгаа нь өнөөгийн монголын эмгэнэл. ХӨСҮТ-д он гарсаар 10 гаруй хүүхэд улаанбурханаар амиа алдсан гэх тоог өгсөн. Гэвч бодит байдал дээр үүнээс олон хүүхэд нас барсан хэмээн эцэг, эхчүүд хэлж байв.
Эх сурвалж: Dorgio.mn Х.Даваа
Холбоотой мэдээ
-
naraa (April 15, 2016 2:00:32 pm )
yana ymar negen arga hemjee yaraltai avaach dee hvvhdvvd vneheer hatsvv bga
-
rr (April 15, 2016 3:13:12 pm )
naraa min chi l sn hicheeej uz
-
гэгээлэг бай (April 15, 2016 3:39:58 pm )
монголын тэрбумтангууд,төрөөс төрсөн хулгайч нар баярцогт батхүү,наранхүү болд,ажнай бат-эрдэнэ алтанхуяг бүх энхболдууд ерөнхийлөгч ЭВА нар мөнгөө хүүхдийн төлөө зарцуулаач их аварга давгаагаас долоон дор хулгайч нараа
-
hhhh (April 17, 2016 2:30:07 pm )
nogoo saixanbalai ni xudlaa ulaan burxan gazar avlaa gej xudlaa tsuurxal taraasan xuniig tagnuuliin baiguulagaar shalguulna l gesen shuu.iim xogiin yoronxiilogch yoronxii saidtai uls odoo yana aa
-
-
гэгээлэг бай (April 15, 2016 3:46:30 pm )
Төр барьж байгаа хулгайч нарыг ард түмэн дахин битгий сонгоорой өнгөрдөг 4-н жил яаж амьдарч ирлээард түмэн түүнийгээ бүү март, мартвал сөнөнө гэдэг шиг ,сонговол турж үхэцгээнэ шүү монголын ард түмэн минь .Эзэн чингисийн удам хятадын эрлийзүүдийн гар боол болох ёсгүй шүү. Бид удам судар сайтай ард түмэн
-
er (April 17, 2016 2:26:49 pm )
xaana mongol xun zovj bna bi tend xamt bna geed l garch irsen bandaash shuu dee ug ni.odoo bol xaana mongo bna xaana mongoloo zarax uu l gesen xun bolchixson bna daa.mongoliin tum buman xuuxdiin zaya ene xund xamaagui yu shig bna doo.yadaj neg duugarch bolno doo.mongoloo geseer bgaad uxsen Lhagvasumberliin araas neg ch udaa amaa neegeegui novsh doo
-
-
Anonymous (April 15, 2016 2:02:24 pm )
энэ хэдэн дарга нар нь ясцан хөгийн гарууд вэ худлаа шаахаас өөр зүйлгүй иймэрхүү зүйлдээ анхаарлаа хандуулаач ээ
-
Ganbaa (April 15, 2016 2:07:58 pm )
Yaandaa ene Mongol oron mine
-
зочин (April 15, 2016 2:12:08 pm )
юм л бол ард түмний нэрийг барьдаг гарууд хаа байна
-
Зочин (April 15, 2016 2:12:31 pm )
Хөөе энд тэнд гадаадын дансанд мартаж орхисон их мөнгөөрөө аппарат авч өгөөчээ. Нэг амьдрах хорвоод тийм их мөнгөөр яах гээд байгаан бэ Хүүхдүүдээ бодооч
-
Зочин (April 15, 2016 2:14:20 pm )
Одоо энэ өвчин бүүр ихсэж байна. Дарга нар минь сэтгэл өвдөж байна нэг арга хэмжээ авна гэж итгэж байна
-
Ерөнхийлөгч амьд уу (April 15, 2016 2:18:07 pm )
иргэн бүрийн амь үнэтэй баймаар. гэтэл тийм биш аж. Эрх баригчид хаана бонд тендер байна тэнд ухаан санаа нь яваад байна.
-
Зочин (April 15, 2016 2:18:55 pm )
Урлаг соёлын хүмүүс хүчээр тоглолтын билетээ шахаж үзүүлдэг тэр хүмүүс ядаж дуу хоолой болмоор юм.бас дарга нар гэхээс өөр нөгөө тэмцэгч нар хайчсан.Дандаа ард түмний л хүүхдүүд би жирийн л нэг сэтгэл өвдсөн ээж байна.
-
Засаг төрөө (April 15, 2016 2:52:39 pm )
ХҮН БОЛЖ ТӨРӨХ НЬ ТҮМЭН ЖИВАА БУУДАЙН ҮРНЭЭС НЭГ НЬ Л ТЭВНИЙН ҮЗҮҮР ТОГТОЖ ҮЛДЭХТЭЙ АДИЛ ХУВЬ ЗАЯА БАЙДАГ ГЭСЭН. ГЭТЭЛ ТИЙМ ИХ ХУВЬ ЗАЯАГААР ИРСЭН БЯЦХАН ҮРСЭЭ ИЙМ АМАРХАН АЛДАХ ГЭЖ ҮҮ. ЗАСАГ ТӨР ГЭЖ БАЙНА УУ.
-
зочин (April 15, 2016 3:00:46 pm )
сонгогдож гарсан ИХгишүүд ерөнхийлөгч ерөнхий сайд яамдын сайд нарыг зөвхөн монголд эмчлүүлж байх хууль гарга төсвийн мөнгөөр хатиг гарсан ч гадаадад эмчлүүлдэг эрх ямбыг хоргил тэгвэл тэд монголын эмнэлэг эмч нарт анхаарал тавина тоног төхөөрөмж авч өгнө эмнэлэг барина энэ хэвээр байвал хэзээч анхаарал тавихгүй харин зөвхөн өөрсдийн мөнгөөр гадаадад эмчлүүлэх ёстой тэр мөнгөний гарал үүслийг шалгаж явуулах хэрэгтэй
-
Anonymous (April 15, 2016 3:04:31 pm )
Muun d ene talaar zaavar baidaggui bolood manai tomchuud jil garan degdej bhad toohgui bgaa bhoo.
-
ард (April 15, 2016 3:14:02 pm )
МОНГОЛЫГ ДЭЭРЭМДСЭН ЛУЙВАРЧИДЫН ХҮҮХЭД БҮР ХОЁР ГУРВАН МАШИНТАЙ БАЙГАА ШҮҮ АРДЧИЛСАН ХУЖ АА МАНАНГУУДАА
-
гэнтхэн дургүй хүрэв (April 15, 2016 3:14:24 pm )
нөгөө олуулаа яасан бэ дээгүүр том том ярьсаар байтал буцаад хоёр сая боллоо лалар улс төрч нэртэй хулгайч луйварчидаа
-
zochin (April 15, 2016 3:38:56 pm )
Salbariinhan udirdlag n anhaaraldaa awah hergtei yum bnshuu.ternees erunhiilugch yum bolgond oroltsn gj bhgui.mongol ymar erunhiilgchiin zasaglaltaich bishdee ymar !!!!!
-
Иргэн (April 15, 2016 3:56:51 pm )
Толгойгүй төрийн томоос том эмэгнэл гэж энэ дээ.Эба,Баярууд идсэн мөнгөө хүүххэдүүдэд өгч буян болооч.
-
Anonymous (April 15, 2016 4:19:45 pm )
Ерөнхийлөгчийн өршөөж явуулсан Америк иргэний 35 тэрбумаар хичнээн их амьсгалын аппарат авах байсан бол. Шударга л байя л даа.
-
Зочин (April 15, 2016 4:40:06 pm )
Хариуцсан буюу эмчилгээ эрхэлсэн дарга нараас нь бодит мэдээллийг телевизийнхэн авч ард түмэнд хүргэвэл зүгээр байх, тэгвэл тэр хамаарал бүхий дарга нар нь харж сэхээ авч арга хэмжээ магадгүй. Тэхгүй бол наадуулын чинь тогой ажиллах чадвар нь хүрэхгүй ээ
-
Зочин (April 15, 2016 4:42:09 pm )
Уянга,Эрдэнэчимэг,Батчимэг,Оюун,Оюунхорол,Оюунгэрэл,Арвин,Баянсэлэнгэ,Бурмаа,Сарангэрэл гэх эмэгтэй гишуудээ ядаж та бухэн эхчууд учраас ХСУТ дээр очиж узээчээ гуйж байна,дарга нарынхаа телее гялалзаад очдог юм байсан ,
-
Зочин (April 15, 2016 4:42:44 pm )
сэтгүүлчидээ, та нар зэрэг зэрэг мэдээлэл өгвөл наадуул чинь сая нэг анхаарч магад, Ламбаа жишээ нь мэргэжлийн хүн мөн үү, аймаар юм аа , зүрх өвдчлөө,
-
aagii (April 15, 2016 4:45:52 pm )
Ерөнхийлөгчийн өршөөж явуулсан Америк иргэний 35 тэрбумаар хичнээн их амьсгалын аппарат авах байсан бол. Шударга л байя л даа.сонгогдож гарсан ИХгишүүд ерөнхийлөгч ерөнхий сайд яамдын сайд нарыг зөвхөн монголд эмчлүүлж байх хууль гарга төсвийн мөнгөөр хатиг гарсан ч гадаадад эмчлүүлдэг эрх ямбыг хоргил тэгвэл тэд монголын эмнэлэг эмч нарт анхаарал тавина тоног төхөөрөмж авч өгнө эмнэлэг барина энэ хэвээр байвал хэзээч анхаарал тавихгүй харин зөвхөн өөрсдийн мөнгөөр гадаадад эмчлүүлэх ёстой тэр мөнгөний гарал үүслийг шалгаж явуулах хэрэгтэй
-
çî÷èí (April 15, 2016 4:48:00 pm )
Уянга,Эрдэнэчимэг,Батчимэг,Оюун,Оюунхорол,Оюунгэрэл,Арвин,Баянсэлэнгэ,Бурмаа,Сарангэрэл гэх эмэгтэй гишуудээ ядаж та бухэн эхчууд учраас ХСУТ дээр очиж узээчээ гуйж байна,дарга нарынхаа телее гялалзаад очдог юм байсан ,
-
сайхнаа (April 15, 2016 4:56:59 pm )
үнхээрл тийншдээ АН МАН 1 сарынхаа цалингаар амьсгалын аппарат аваад өгдөгүй юм бхдааа хоншоор бхгүйдээээ
-
çî÷èí (April 15, 2016 5:00:07 pm )
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудсандаа “Улаанбурхан өвчний эсрэг яах уу ямар арга хэмжээ авбал зүгээр вэ? Тариа вакцин гэх зүйлс? Өөр юу байдаг билээ? Хөрөнгө босгоё л доо хэдүүлээ аппаратыг нь шийдэе, Хэрэгтэй зүйлсээс нь хайгаад явж байна. Нялх хүүхдийн судас ологч гэх мэт, хэмээн жиргэжээ.
-
Irgen (April 15, 2016 5:00:50 pm )
Олон жил эрүүл мэндийн яамыг мэргэжлийн сайдгүй явсаар эцэстээ тулж дээ. Шийлэгдамбаас эхлэпэд доройтсоор цааш явах газаргүй боллоо. Эрүүл мэндийн яам энэ халдварт өвчнийг хариуцдаг нөхөтэй хариуцлага тооцож сайн мэргэжилтэн .дарга нартай болох хэрэгтэй.удвал сайдын зөвлөх туяаг томилбол таарна
-
зочин (April 15, 2016 5:15:22 pm )
ЭНЭ ТӨР ЧИНЬ АРД ТҮМЭНГҮЙ ЮМ БИШ ҮҮ
-
зочин (April 15, 2016 5:20:06 pm )
АН-ХАН УЛС ЭХ ОРНОО ЗАРЖ ИДЭЖ, ӨӨРСДӨӨ ЯАЖ БАЯЖИХ УУ ГЭСЭН ЛУЙВАРЧИД ОЛОН БАЙНА БИД БОСОХ Л ҮЛДЭЖ ДЭЭЭЭ
-
topoo. (April 15, 2016 6:23:11 pm )
UIH-nGishuun.Baasan-huu.ulaan-burhan.ovjin.tussan.baina.
-
Nasaa (April 15, 2016 6:27:55 pm )
Naad.Baasan.huug.Ordonluu.Oruulj.bolohgui.Em.uuj.baigaa..genee.
-
Anonymous (April 15, 2016 7:10:50 pm )
asem gej soliorch baihlaar ene apparataa awaad ugchihgui deee
-
sda (April 15, 2016 9:30:22 pm )
ene tor mongoliin tor bish mongoliin hun amiig tsooruuleh bodlogotoi ajillaj baigaa mongoliinesreg tor yum
-
анхаар (April 15, 2016 10:37:09 pm )
яана даа монголын нялх үрс минь энэ сайхан тайван цагт зөвхөн улаан бурхан өвчингөөр монголынхоо ирүүдүйн нялх хүүхдүүдээ хоног хоногоор хорвоогоос хагцуулаад ямар эмгэнэлтэй хорвоо вэ??? бүхэл бүтэн монгол улсын төв эмнэлэгт энэ аппарад нь хоёрхон байдаг гэж ??? ямар аймаар эмгэнэл вэ дээ??? эмнэлгийн аппрат нь хүрэлцээ муугаас хүүхдүүд хоногтоо хоёроос гурван хүүхэд улаан бурхан өвчнөөс болж нас барж байгаа нь үнэхээр харамсалтай байна??? энэ тал дээр улс нь хямралд ороод мөнгөггүй болчихсон бол монголын ганзагын наймаачид л санаагаа нэгтгээд нэг апратын нь аваад өгч чадах байхаа үүнд жижиг наймаачид минь нэгдэж хүүхдүүдийн авийг аврахад нь туслаач монголчууд минь энд бол нялх хүүхдүүд л өртөөд байна шүү дээ??? дараагийн апратыг урлаг соёлынхон аваад өгчих ???? дараагийн аппратыг нь монгол улсад ажиллаж байгаа цалин авдаг бүх албан газруудын ажилчид хандив цуглаад гурван аппрат аваад өгчих ???? ингээд таван аппраттай болчихвол хүүхдүүдэд минь хүрэлцэх болов уу ??? ….. нялх хүүхдүүдийнхээ амь насыг аврахын тулд сайн санаат хүмүүс ажил хийж байгаа хүмүүс ард түмэн минь нэгдэж энэ ховор эм тариа аппрат эм ийг нь л гадаадаас авчираад өгчих юмсан даа…… харамсаж байна ээжээс бичив
-
Лалар (April 15, 2016 11:11:47 pm )
ядаж сургууль цэцэрлэгийг карентийлаачээ!!!!!
-
Nasaa (April 16, 2016 12:54:50 am )
Tegvel.naad.Baasan-huu.chin..nyan.teegch.boch.baina.uu.
-
Zochin (April 16, 2016 7:37:13 am )
Uudgui hulgaichuud arisaa sandal shireegee yarisaar,,, 7n uuliin tsaaguur udahgui dald orno ta nar
-
зочин (April 16, 2016 10:14:41 am )
хөөе япончууд эмнэлэг барьж өгөх гэсэн чинь миний ард түмэн хэрэггүй гээд байгаа биз дээ.
-
Nasaa (April 17, 2016 2:56:48 am )
Naad.muu.teneg.soloitoo.Baasan-huu.chin.Eruul.mendiin.said.bolii.geje.guugaid.baisan.oroo.
Naad.ulaan.burhan.tussan.yumuu.Chamaas.bolood.eruul.mendiin.saidiig.tomilch.chadaagui. -
ard tumen. (April 17, 2016 12:58:48 pm )
Lalariinn erunhuulugch isdaaaaaaa gej.
-
элбэгдорж (April 18, 2016 6:59:40 am )
би ямар эрүүл мэндийн сайд юм уу? надад ямар хамаатай юм? Асем гэж чухал ажил хаяанд ирчээд сандарч байна. эцэг эх нь л хүүхдээ анхаарна биз яршиг цаашаа
-
зочин (April 18, 2016 7:12:31 am )
. өвчилсөн хүүхдүүд хэцүү л бнл даа энэ их ачааллын авч байгаа жирийн эмч сувилагч нар нь яаж ядарч, сөхөрч байгааг мэддэг ч болоосой.Нямхүү луйварчин нь бас эргэж ирээд энэ өвчнөөс юу унагаж идэж болох вэ гж шүлсээ долоогоод л явж байгаа даа Ламбаатай нийлж. энэ салбар үнэхээр болохоо болилоо шд. анхаарсч харах засаг төр гж юм бнуу
44 Comments