antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2016 35 comments

Экс гишүүн Д.Очирбатын балгаар эрүүл мэндийн салбарт эхэлсэн 1 сая төгрөгний торгуулийг Д. Ганбат гишүүн 80 сая төгрөгөөр торгох ял болгожээ

нийтлэсэн Admin

kioioioi

Монгол улсын их хурал 2011 онд Эрүүл мэндийн салбарын эцэг хууль гэж хэлж болох Эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийг баталсан билээ. Тухайн үед энэ хуулийг боловсруулж, улсын их хуралд өргөн барих үйл явцын ажлын хэсгийн ахлагч нь УИХ-н гишүүн асан Д.Очирбат байжээ. Эрүүл мэндийн тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ.  Дээрх байгууллагуудын эсэргүүцлийн гол шалтгаан нь анх удаа эрүүл мэндийн салбарын орчинд хариуцлагыг мөнгөн торгуулаар ноогдуулах үзэл баримтлал нэвтэрч эхэлсэнд байлаа. Тухайлбал эмчлэх зөвшөөрөлгүй байж хүн эмчилсэн, сувилах зөвшөөрөлгүй байж сувилагч хийсэн тохиолдолд 500 мянгаас нэг сая төгрөгөөр торгох, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүнд яаралтай тусламж үзүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэнд бол нэг сая төгрөгөөр торгох заалт оруулсанд дээрх төрийн болон төрийн бус байгууллагууд экс гишүүн Д.Очирбатыг хүний эмч хүн байж салбараа бодсонгүй хатуу хууль гаргасан гэж гомдоллож, хэвлэлийн бага хурал хүртэл зарлаж байлаа. Мэдээж хүний эрүүл мэнд гэдэг өндөр хариуцлага болоод л ийм юм гарсан байх. Гэтэл энэ мөнгөөр торгох арга хэмжээ тэдэнд багадсан бололтой сүүлийн үед хэл ам тасрахгүй байгаа эрүүл мэндийн салбарыг идэвхжүүлэх нэг хууль боловсруулагдаж гарсан нь “Эрүүгийн тухай” хууль. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль 2002 онд батлагдсан бөгөөд 13 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа. Монгол улсын засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж Улсын их хурлаар батлуулсан билээ. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаатай уялдан хүмүүсийн зан үйлд гарч байгаа нийтлэг өөрчлөлтүүдийг даган гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Эрүүгийн хуулийг шинэчлэн батлах цаг үеийн шаардлагатай тулгарч байсан нь дамжиггүй. Энэ хууль 2016 оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхлэх энэ хуулийн зарим заалт нь эрүүл мэндийн салбарт ажиллагсадын сэтгэл санаад хүндээр нөлөөлөөд зогсохгүй тэдний нэр төрд халдаж байна хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа билээ. Нөгөө талаар ард иргэдийн зүгээс эмнэлгийн мэргэжилтнүүдтэй шүүхдэх асуудал нэмэгдэж төрийн алба данхайх, шүүх эрх мэдлийн орон тоо ч нэмэгдэж мэдэх нь. Сүүлийн хэдэн өдрүүдэд эрүүл мэндийн салбарт хэрэгжих гэж буй эрүүгийн тухай хуулийн зарим заалт нь хатуухан болж байгаа талаар хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөд хүчээ авч байна.

Эрдэнэт хүний эрүүл энхийн манаанд зогсч, энэлж шаналан өвдөж зовсон өвчтөнийг эмчлэх үүрэг хүлээсэн эмч, мэргэжилтнүүдийн эсрэг буюу тэдэнд “халтай” халгаатай хуулийн төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Энэ нь өвчтөнд хүнд гэмтэл учруулсан эсхүл нас барсан тохиолдолд  1-3 жил эмчлэх эрхийг заавал хасч,  70-80 сая төгрөгөөр торгоно. Хэрвээ энэ мөнгийг хохирогчийн талд төлж чадахгүй бол 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэж заажээ.

Эрүүл мэндийн салбараас төрсөн улс төрч гэгддэг хүний их эмч, УИХ-н гишүүн асан Д.Очирбатын үед эмч, мэргэжилтнүүдийг ажлын хариуцлага алдсаны улмаас 1 сая төгрөгөөр торгож эхлүүлсэн ажлыг УИХ-н гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын үед  80 сая төгрөгийн торгуулийн ял болж өөрчлөгдөж байна. Энэ хуулийг хэрэгжихээс нь өмнө өөрчлөхийг эмнэлгийн ажилчид шаардаж гарын үсэг цуглуулах ажил хаа сайгүй өрнөж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн Д.Гантөмөр 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • zuv (April 15, 2016 12:53:43 pm )

    zuv demjij bn ene emch nar arai denduuu bolson zuv changalaad ugvul hund surtal gargahgui

    • zochin (April 15, 2016 6:26:57 pm )

      ene hvn uuruu yamar hariutslaga hvleedeg hvn be ene yanzaaraa uudtei ch hvn bish degee

  • zochin (April 15, 2016 12:57:44 pm )

    hariutslagiig ni nemegduuleh l heregtei.hariutslagagui humuus zunduu. shudarga hariutslagatai busdiinhaa neriig balalsan humuust hatuu hariutslaga tootsuulahad yagaad bolohgui gej

  • Ganbaa (April 15, 2016 2:09:23 pm )

    Hodoonii zawaan haltaruud!

  • Anonymous (April 15, 2016 2:11:15 pm )

    hamgiin gol ni baga tsalintai emch nar yaj tuluh yum boloo?

  • зочин (April 15, 2016 2:27:35 pm )

    зөв ингэж байж л эмч нарын хариуцлага дээшлэнэ, тэгэхгүй л бол энэ эмч нар иргэдийн эрүүл мэнд , амь насаар цаашдаа тоглосоор л байх болно,

  • зочин (April 15, 2016 2:45:55 pm )

    хариуцлага алдвал 80 саяаар торгох юм байна. Хүний амь аварвал хэдэн төгрөгөөр урамшуулах юм бэ? Асар хариуцлагатай ажил юм бол цалинг нь үндэслэлтэй тогтоомоор байна. Анагаахын сургуулийн төлбөрөө төлөх гэж 40 хүртэл ажиллах болоод байгаа эмч нар хэдийд яаж амьдрах юм бэ? Энэ мэргэжлийг хэн сонгох юм бэ?

  • зочин (April 15, 2016 2:47:51 pm )

    эмч бол гэж хараамаар юм

    • үнэн Тэр (April 16, 2016 9:18:39 am )

      Зайлшгүй бурхан болох болсон хүн эмчийн гар дээр ирээд өнгөрвөл 2-3 жил эрхийн хасаад торгох уу? тэртээ тэргүй томхон газрын манаачын цалинтай эмч нар ажлжж өгсөн нь дээр бололтой

  • Anonymous (April 15, 2016 2:49:17 pm )

    Emchgui bolhooroo tgd gertee uheed hevtetsgeej bai mungutei neg olgoigoo avhuulhiin tuld 20k$ oor gadaad yvaad goy

  • zochin (April 15, 2016 3:03:46 pm )

    Сард 5000н төгрөг эрүүл мэндийн даатгалдаа төлж чадахгүй бж төлөхөөрөө 5н сая төлсөн хүн шиг аашлах юм.арай дэндүү.ядаж муугаар хэлэхэд амьндаа хайргүй юмаа энэ ард түмэн .

  • туяа (April 15, 2016 4:00:31 pm )

    эмч нар дундчаар хэдэн төгрөгний цалин авдгийг мэдэх төрийн түшээ байтуугай ард иргэд байхгүй шүүдээ хариуцлагат нь тохируулж цалин хангамж нь сайн байж эргээд харуцлага хүлээх механизм байдаг бол болж байна.

  • туяа (April 15, 2016 4:04:09 pm )

    хангалттай эм тариа тоног тхөөрөмж хүн хүчээр хангаж, мэргэжлийн сайд, нэг уда чгэсэн хүнд хүний хажууд нойргүй хонож жижүүр хийж үзсэн эмч мэргэжилтэн ЭМСЯ-д ажиллаж байж эмчээ мэргэжилтнээ ойлгоно шүү эмч эмнэлгийн мэргэжилтэн гэдэг баярладаг, гомдог, уурладаг бас алдаж энддэг хүнтэй л адил хүн гэдгийг ойлгдог баймаар

    • зочин (April 17, 2016 7:18:51 pm )

      эмнэлгийн ажлыг хэн дуртай болгон хийдэг ажил биш шүү дээ дурлаад байх өндөр цалин ч үгүй эиим л ажлыг тангараг өргөн хийж байна. Аргагүй тохиолдол олон байдаг эндэгдэл бүр эмчийн буруу байдаггүй хувь хүний хариуцлага, тогтолцоо зохион байгуулалт гээд олон зүйл бий Эмнэлгийнэмч нар ажлаасаа гарах юм байна даа хэн энэ ажлыг хийх вэ Тэр дааж давшгүй их торгуулын мөнгө хаана байна вэ Улс төрчид өөрсөд шигээ мөнгөтэй гэж зүүдэлдгээ болимоор юмаа Дэндсэн их тоо……

  • zoozzz (April 15, 2016 4:11:33 pm )

    emch nariin tsaling nemeed, ajillah nohtsliig saijruulj ogch baij hariutslagaa hatuu togtoo. pizdanudaa, tsalin hed avdag gej bodoj baina, uilchlegchees dor tsalintai shdee, pizdanuda

  • Anonymous (April 15, 2016 4:21:22 pm )

    очирбатаа чи эмч нараа хамгаалсан хууль гаргаж байжээ

  • Anonymous (April 15, 2016 4:38:35 pm )

    очирбатын балаг гэж юу байхав пидон гамбаагийн балаг л байна

  • kkk (April 15, 2016 4:44:53 pm )

    ochirbat emch umuu

  • zochin (April 15, 2016 5:24:58 pm )

    Emch nariin tsaling ydaj 10 say bolgoj em taria tonog tuhuurumjuur buren hangachaad 70-80 say -g torgo. Emch naraa gariin useg tsugluulah bish bosbol taarna

  • dak (April 15, 2016 5:45:34 pm )

    Тэгвэл хүний амь аварсан эмчид 150-200 сая төг өгөх хууль батлуулмаар юм. 70-80 сая төг-р торгоно гэж бн. Эмчийн цалинг доод тал нь 5 сая болгомоор юм. Цалингаа нэмснийхээ дараа энэ лалрын хуулиа батлууулна биз.

  • emch (April 15, 2016 5:56:53 pm )

    6000 huntei sumand 1 emch 500000 togrogin tsalintai ajillaj bhad

  • Anonymous (April 15, 2016 7:47:31 pm )

    ochirbatin balag baihdaa yahav gavya baiguulsan huuli um bishuu

  • гэрийн эзэгтэй (April 16, 2016 1:20:57 am )

    санал нэг байна

  • Anonymous (April 16, 2016 1:42:26 am )

    Хүнийг гэмтээе алья гэж эмч хүн хэзээ ч боддоггүй. Эдгээе эмчилье гэж л боддог. Далдыг хардаг далай лам биш. Алдаа гаргах тохиолдол бий. Энэ нь 100 % эмчээс шалтгаалахгүй. Иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд маш харицлагагүй ханддаг. Бүх бурууг эмч нарт тохохыг боддог. Эмч хүн маш инээдтэй цалингаар хичнээн ачаалалтай ажилдаг билээ. Тэр хүнд бас ар гэр амьдрал бдаг Гэрийн бараа хардаггүй,маш стрессэн дунд ажилдаг. Үүнийг эмч нарын ар гэрийнхэн л мэдрэх бх даа. Төсөв хүрэлцдэггүйгээс мэргэжилдээ өсч, сурч боловсрох тал дээр бүр ч байхгүй. Сүүлийн үед иргэд ч нийгэм цаг үеэ дагаад ямар ч юманд их бухимдалтай ханддаг болсон ба бүх л зүйлд хэн нэгнийг буруутгадаг өвчтэй болжээ. Бараг л эмч нараас болж өвдөөд ,эмч нараас болж эдгэхгүй бгаа ч юм шиг. Ард иргэд бүгдээрээ эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, наад захын хувийн соёл, зан харьцааны соёлд суралцаж хэн хэнийгээ бухимдуулахгүй бмаар юм.

  • Anonymous (April 16, 2016 1:47:20 am )

    Цэвэрлэгчийн цалинтай эмч монголоос өөр хаа ч бхгүй. Тэр торгуулийнхаа мөнгийг төрөөсөө л ав. Тийм мөнгө эмч нарт бхгүй.

  • шаабар (April 16, 2016 2:14:49 pm )

    Эмч сувилагч нарын цалинг одоогийнхоос 2-3 дахин нэмэх шаардлагатай. Тэгээд хариуцлагын тухай ярьвал үр дүнтэй. ЭМД аа төлсөн иргэд ямар эмнэлэг хэн эмчид үзүүлэх аль сувилагчаар тариа хийлгэхээ сонгох боломж бүрдүүлвэл тэр хэрээр эмч сувилагчийн цалин нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

  • зочин (April 16, 2016 6:50:55 pm )

    Одоо эмч хийх хүн олдохгүй нь л дээ. Хэрэв 8О саяар торгож байгаа юм бол нөгөө талд нь 80 саяар шагнах хэрэгтэй.

  • Anonymous (April 17, 2016 12:30:48 pm )

    talingaa sain eg,bas shiitgelee ch sain eg,eh nyalhsin tewd huuhed hund hewtchiheed baihad bi eneeder uzehgui gedeg emch olon baisan bi bur gaihaj aisan shuu?emch nar ni neg ereend beegnerch suuchihaad how yariad suuchihdag um bilee,onoshoo ch togtooj chadaagui sdee,arai l denduu um bilee,bi odoo huuhed yamar neg ewchin tusah bii gehees ih aidag

  • zochin (April 17, 2016 1:20:21 pm )

    mec zacliin emch,narokozni emch narch vnexeer xvnd shv tsalingiini nemex xeregtei,mun shagnaj uramshuulax arga xemjeeg avax xeregtei,Xarin xecgiin emch nar bol yuch medexgvi ix zantai,xvmvvciig yalgavarlan vzex,bac ecvciig curtalchlax zereg zoxicgvi vildel gargadag xariutslaga baix xeregtei.Ochirbatiin zuv

  • Anonymous (April 17, 2016 2:29:43 pm )

    Ene 2 har Tsarait buzarlaj bn da, Mongol turiig

  • би (April 17, 2016 6:47:22 pm )

    Их хурлын сэнтийд суусан 76 тэнэгийн авдаг цалин унадаг унаа авилгалдсан мөнгийг өгчхөөд та нар эмч эмнэлгийн ажилтан руу дайр тийм сүрхий юм бол тан нар эмч гэдэг энэ мэргжлийг эзэмшихгүй яасан юм бэ айцгааж байгаа ш дээ та нар

  • ахахаха (April 17, 2016 10:00:32 pm )

    Сүүлийн жилүүдэд эмч нар ихээхэн эмзэг,юм л бол хурал цуглаан жагсаал эсэргүүцэл болсон,үг шүүмжлэл сонсох чадваргүй болтолоо ялзарсан,ааш араншин гэж адсага авах юмгүй,одоо тэр байж байгааг нь хардаа,хуульгүй дураараа байх юм гэнээ,бүх эмч ингээгүй,тэднийг уруу татдаг хэдэн улс байдаг юм,чадахгүй бол болиг,өвчтөн үхэж л байг эмч нарт юм хэлж болохгүй шүү гэсэн хууль хэрэгтэй юм байхдаа,хүн ийм болтолоо эвдрэнэ гэдэг мөн харамсалтайяа.

  • ахахаха (April 17, 2016 10:03:18 pm )

    Сүүлийн жилүүдэд эмч нар ихээхэн эмзэг,юм л бол хурал цуглаан жагсаал эсэргүүцэл болсон,үг шүүмжлэл сонсох чадваргүй болтолоо ялзарсан,ааш араншин гэж адсага авах юмгүй,одоо тэр байж байгааг нь хардаа,хуульгүй дураараа байх юм гэнээ,бүх эмч ингээгүй,тэднийг уруу татдаг хэдэн улс байдаг юм,

  • Anonymous (April 17, 2016 11:36:28 pm )

    ганбат гэж нөхөр хэрэг алга

  • Б.Наранцэцэг (April 19, 2016 9:25:59 pm )

    Ямарч муу эмч өвчтнөө үхээсэй гэж боддогүй юм,Хүний амьдрах хугацааг бурхан гэж байдаг бол тэр л мэдэх байх.ямар ч шалтаггүй үхэх гээд байдаг ,эмнэлэгт хэвтэж байгаад цочоод ,айгаад амь тавих асуудал гарна.зүүдэлж орноосоо унах гээд азгүй тохиолдол маш их бий үүнийг ялгаж салгамаар юм байна. миний үздэг зүрхний өвчнүүд шөнө болгон зовж арай гэж үүр цайх жишээтэй .Улс төрч нар шиг мөнгө бидэнд байхгүй бид ард түмнийхээ төлөө сэтгэлээрээ явдаг эдгэрч эрүүлжсэн хэдэн өвчтнөөрөө бахархдаг болохоос биш амьдралдаа жаргал гэж юу байдгийг мэдэхгүй сууна.Цагаа тулбал хүний амь утас таслахаас амархан ..энддэг юм.Баян эмч ч гэж байхгүй байна монголд.Монголын эмч нар энэ хуулийг хүчингүй болгохийн төлөө тэмцэх ёстой.Ажлаараа гарын үсэг зурна шүү.

antalya rent a car