antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2016 68 comments

Л.Амгалан: Ард түмэн маань хоёр идэх нь байтугай хоосон хонодог боллоо

нийтлэсэн Admin

4-15-5_700x700М.ЦЭЦЭГ

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Амгалантай ярилцлаа.

НАМЭХ-ноос Монголд анх удаа Социнтерний Олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хурлыг зохион байгуулах эрхийг авсан тухай саяхан мэдээлсэн. Энэ талаар яриагаа эхэлье?

-Энэ зөвхөн НАМЭХ-ны гэхээс илүүтэй Монголын эмэгтэйчүүдийн хийж буй ажил, бид бүгдийн нэр хүндийн асуудал юм. Азийн хэмжээний хурлыг зохион байгуулах эрхийг тэр бүр улс орнууд аваад байдаггүй.

Социнтерний Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд манай холбоо тэргүүлэх чиглэлд нь явж байгааг энэхүү томоохон үйл явдлаас харж болно. Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо Азидаа ямар хэмжээнд үнэлэгдэж, ямар байр суурьтай байгууллага вэ гэдэг нь эндээс харагдах болов уу.

Энэ хурал удахгүй болох АСЕМын өмнө болохоороо онцлогтой. Хэдэн орны төлөөлөл оролцох вэ. Та үр дүнг нь юу гэж харж байна вэ?

-Одоогоор 10 гаруй орны 30 гаруй төлөөлөгч ирэхээр нэрээ өгөөд байна. Үүнд, өмнө нь парламентын гишүүнээр ажиллаж байсан болон одоо гишүүн байгаа хүн ч бий. Эмэгтэйчүүдийн хүлээж буй олон чиглэл, салбар хуралдааныг Азийн бүсийнхэн хийж шийдлийн гарц хайх, бие биенээсээ суралцах, харилцан туршлага солилцох, тэр хэрээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын  сурталчилгаа болно. Манай эмэгтэйчүүдийн байгууллагын нүүр царай, хийж байгаа ажилд олон улсын эмэгтэйчүүд анхаарлаа хандуулна гэсэн үг. Монгол Улс сонгодог социализмийг байгуулаад 70 жил явсан. Манай хуралд оролцох гэж байгаа Азийн зарим улс социализмийн замаар явж байгаагүй учраас энэ талаар мэдэхгүй байх. Тэд ардчиллын замаар явж байгаад баян, ядуугийн ялгаа хэт ихсэж нийгмийн тэгш бус байдал ил гараад ирэхээр хөгжлийн шинэ замыг хайдаг. Олон орны туршлагыг харж байгаад ардчилал болон социализмийн үр ашигтай санааг аваад нэгтгэн өнөөдрийн энэ Социнтерний байгууллага гарч ирсэн. Манай холбоог тэд үнэлж туршлага солилцох гээд байгаа нь манай улс социализм болон ардчиллын замыг хоёуланг  нь туулж ирсэн, эмэгтэйчүүдийн байгууллага нь Азидаа харьцангуй туршлагатай, хурдацтай хөгжиж байгаа гэж үзэж буй нэг илрэл юм.

Тэгэхээр энэ хурал манай улсыг аль талаар нь гадаадад сурталчилж чадах бол?

-Азийн бусад улсыг бодоход манай орон жижиг хэдий ч эмэгтэйчүүдийн шийдэх ёстой асуудлыг зоригтойгоор тавьж, зохих үр дүнд хурдан хүрсэн гэж хэлж болно. Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлдэг замаар 20 гаруй жил яваад эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвших эрхийг хуульчилж, нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэтгэйчүүд байна гэж Сонгуулийн хуульдаа квот зааж өгсөн нь өөрөө том дэвшил юм. Дэлхийн зарим улс ийм шийдэлд хүрэх гэж 50-100 орчим жилийг туулсан түүх ч байдаг. Манай улс олон жил социалист дэглэмээр явсан. Ардчиллын замаар ч орж үзсэн. Энэ хоёроос хамгийн сайн гэх сонгодог хувилбаруудыг нь нэгтгээд хөгжил тийш явж байна.

Монголын эмэгтэйчүүд бүхий л салбарт манлайлж байна. Гэхдээ бизнес хийхэд эмэгтэйчүүдэд таатай төрийн бодлого байна уу. ТаныгЭмэгтэйчүүд хөгжлийн тэмүүлэл санТББыг удирддаг болохоор энэ талаар онцолж асууж байна?

-Улс орон маань тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдах хүртлээ олон удаа хүнд сорилттой тулгарч байсан. Энэ удаад ч давтагдаж байна. Өр зээлэндээ баригдаж, эдийн засгийн байдал хүндэрч ард түмэн маань хоёр идэх нь байтугай хоосон хонодог боллоо. Улс орны эдийн засгийн тухай ярих нь өөрөө том асуудал мэт боловч нарийвчилбал жижиг хэсгүүдэд хуваагддаг. Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн үндсэн хөрс суурь нь ард иргэд, өрх гэр бүл байдаг. Тиймээс өрхийн бизнесийг дэмжих нь төрийн чухал бодлого болох ёстой ч өнөөдөр таг чиг л байна. Аливаа улсын өрхийн амьдралын чанар сайн байснаар улс орны хөгжилд эерэгээр шууд нөлөөлдөг. Жишээ нь Вьетнамд албан байгууллага нь эмэгтэй ажилчдаа ажил тарсны дараа гэрээрээ хөдөлмөр эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгодог. Төрөөс нь шууд дэмждэг сайхан жишээ байна. Манайд ч гэсэн энэ жишээг нэвтрүүлж гэрээр үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол тоног төхөөрөмжийг нь урт хугацаатай, бага хүүтэй зээл олгодог, өрхийн жижиг бизнес эрхлэх нөхцөлийг нь төрөөс хангаж өгдөг болбол олон өрхийн амьжиргаа сайжрах болно. Гэтэл өнөөдөр манайд “лангууны бизнес”-ийг дэмжих төрийн бодлого байхгүйгээс болж эмэгтэйчүүд маань хонгил,  жижиг өрөө түрээслэж, зарим тохиолдолд гудамжинд худалдаа хийж байна. Иймд бид өрхийн эдийн засгаа ярьдаг, дэмждэг болмоор байна.

Тэгвэл эмэгтэйчүүдийг яаж хүн шиг амьдруулах вэ. Төр засгийн бодлого, дэмжлэг, шийдвэр үгүйлэгдээд байгаа юм биш үү?

-Өнөөдөр эмэгтэйчүүд маань үнэхээр хүн шиг амьдарч чадаж байна уу гэдгийг хаа, хаанаа бодох цаг болжээ. Биднийг хүн шиг амьдруулна гэж амалсан АН-ынхан өөрсдөө хүн шиг байж чадаж байна уу. Чоно мэт нэгнийгээ хэмлэлдэж байгааг түмэн олон харж сууна. Өнөөдөр АН-ынхан юу яриад, ямар бодлого хэрэгжүүлж, амлалтаа хэрхэн биелүүлэв гэдгийг дүгнэх цаг нэгэнт болжээ. Бид яг илжиг шиг, амьтан шиг амьдарч байгаа нь үнэн шүү дээ. Гадаа гарч эр болж, ачаа зөөгч, худалдагч, үйлчлэгч, жолооч, тогооч, зохион байгуулагч, менежер болно. Орой нь гэртээ хариад багш, асрагч, ээж гэх мэтээр бүсгүйчүүд маань нэгэн зэрэг ямар олон зүйлийг амжуулах гэж явсаар өөрийгөө мартаж, өрх гэрээ гэсээр хэцүүдэж байгаа жишээ Монголоор дүүрэн байна. Гудамжаар дүүрэн худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд байгааг хэн хүнгүй анзаардаг биз ээ. Энэ бол өнөөгийн төр засгийн явуулж байгаа бодлогын алдаа. Өрхийн орлого хомсдоод ирэхээр лангууны бизнес эрхлэгчид түрээсээ төлж дийлэхээ байгаад өнөөдөр машиныхаа ард худалдаа хийж байгаа нь үнэн. Дэлгүүрээр орохоор энд, тэндгүй хоосон лангуу, талбай байна. Хятад, Оросын бараа л өнөөдөр зах зээлийг эзэлчихснийг хүн бүр мэдэж байгаа. Эдгээр тулгамдсан асуудалд төр дорвитой бодлого боловсруулж хэрэгжүүлэх цаг нь болжээ. Төрийн алдааг бага дээр нь одоо бид л засахгүй бол хэн хаанаас ирээд Монголын эдийн засаг, өрх гэрийн амьжиргааг хэвийн залгуулах бол гээд хүлээж суух болж байна.

Та дүүргийн ИТХын төлөөлөгч. Мэдээж танай сонгогч, иргэд танд санал, гомдол их хэлдэг байлгүй. Тэр талаар тодруулаач?

-Гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүүхдүүдээ тэжээх аргаа бараад надад хандлаа. Тэднийд саяхан очиход хоолны шүүгээнд нь хагас кг гурилаас өөр зүйл байсангүй. Манайхан мах, гурилаа граммаар, хүнсээ ширхгээр авч байгааг байнга ярьдаг шүү дээ. Тэр эмэгтэй гудамжинд худалдаа эрхэлдэг хүмүүсийн нэг юм. Бодит амьдрал ийм байгаа учраас үүнийг шийдэх цаг нь болжээ. Эмэгтэйчүүд бид эдгээр асуудлыг шийдэх, эх орноо эмх цэгцтэй болгоход төр засагт туслах цаг болсон гэж бодож байна.

Улсын эдийн засаг сайн бол иргэд нь ажилтай, орлоготой байдаг. Барааны үнэ тогтвортой байдаг. Ядаж л гадаад валютын ханш өсөөд байхгүй, энэ нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт хамгийн их мэдрэгддэг. Гэтэл Монгол орны өнөөдрийн амьдрал ямар байгаа билээ. Доллар 2000 төгрөг давсан. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд л байна. Энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч, хэрэглээгээ хязгаарлах болсон. Инфляц өнгөрсөн гуравдугаар сард өмнөх оны эцсийнхээс 1.7 хувиар өсчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд боловсролын үйлчилгээ 23 хувь, хувцас бараа, гутал 3.8, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 5.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь хэрэглээний бүтцэд маш их өөрчлөлт орууллаа. Хүмүүсийн худалдан авах чадвар буурснаар хоол хүнсний чанартай,  зохистой хэрэглээ айлуудад байна уу гэх мэтээр яриад байвал олон зүйл байна. Зарим аж ахуйн нэгж борлуулалтгүйгээс болоод орон тоогоо цомхотгож, цалингаа  цагтаа өгч дийлэхгүй байгаа нь үнэн. Хүн бүр банкинд ямар нэг хэмжээгээр зээлтэй байна. Зээлээ төлөх чадвар буурч, өрийн сүлжээ үүслээ. Банк зээл өгье гэхээр шаардлагыг нь хангаад авах чадвартай нь хэд байна вэ гээд бодохоор асуудал улам лавшрах жишээтэй. Манай ТББ-ын сургалтад сууж байгаа бүсгүйчүүд, эхчүүд надтай, ажилтнуудтай маань зовлон, жаргалаа хуваалцдаг. Тэр бүхнээс би энэ мэдээллүүдийг олж авч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн амьдрал өдөр ирэх тусам улам дордож байгаа талаар баримттай мэдээлдэг шүү дээ. Өчигдөрхөн бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Тэд 2012 он хүртэл баялаг бүтээж байсан ч одоо элгээрээ хэвтлээ гэдгийг хэлж байна.

Цаашид энэ байдлаас яаж гарах вэ?

-Импортын чанаргүй, хямдхан бараа татваргүй орж ирдэг бол манай дотоодын бараа бүтэгдэхүүнийг экспортод гаргахад өндөр татвартай байна. Ялангуяа манай хоёр хөрш өндөр татвартай. Ингэхээр бизнес эрхэлж буй олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, үүдээ барьж байна. 2015 оны эцсийн дүнгээр нийт ажилгүй 96.5 мянган иргэний 52.8 хувь нь эмэгтэйчүүд байгааг анхаарах хэрэгтэй. Иймд бүгд хамтдаа нийгмээ аваръя. Хангалттай харлаа шүү дээ. Бүхнийг өөрчлөх, шинэчлэх цаг ирсэн. Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод бид аливаад шударгаар хандаж зөв шийдвэр гаргадаг байх ёстой. Хэсэг бүлэг нь хагартлаа баяжаад жирийн иргэд ядуу зүдүү хэвээрээ байх албагүй.Үр ашиггүй зардлаа багасгаж, уралдаж идэж уудгаа зогсоомоор байна. Үүний төлөө эмэгтэйчүүд бид л тэмцэх ёстой. Аливаа сайн, муу ямар ч ажилд эмэгтэй хүн л зөвийг харж зөөллөж, уучилж, уруудвал өөд татаж эхийн сэтгэлээр асуудалд ханддаг биз дээ. Бид ирээдүй, залуучууддаа Монгол Улсыг ямар хэмжээнд хүлээлгэн өгөх гэж байгаагаа одоо ойлгохгүй бол оройтох нь.

Танаас улс төрийн сэдвээр асуумаар байна. Удахгүй МАНын Бага хурал болж мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ гэсэн. Энэ жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөр ямар онцлогтой байх бол?

-Намуудын өмнөх мөрийн хөтөлбөрийг харж байхад уриалсан, лоозогносон, амалсан байгаа. Энэ удаагийн манай намын мөрийн хөтөлбөр илүү шинжлэх ухаанч, бодлогын чанартай, яг эзэндээ, хүндээ, ард түмнийхээ амьдрал, эрх ашигт нийцсэн байгаасай гэж улс орныг богино хугацаанд аврах талаас нь саналаа өгсөн. Элгээрээ хэвтсэн эдийн засгийг яаж богино хугацаанд аврах вэ гэдэгт илүү анхаарсан эдийн засагжсан мөрийн хөтөлбөр болох шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

68 Comments

  • S.Saraa (April 15, 2016 10:57:18 am )

    Unendee xooson xonood bgaa ni unen bolovch yaj avrah gartsaa ard irgedteigee yariltsaad todorhoi bailgamaar yum songuuli bolhoor sain boloh geed yadtsan yum. Eks yrunhiilugc Enhbayar shig baildaa.

  • айа (April 15, 2016 12:00:34 pm )

    hzmg;

    • зочин (April 15, 2016 12:31:03 pm )

      ЭНЭ ОДОО Л ӨӨРӨӨ ӨМНӨ НЬ 2 ИДЭЖ БАЙСАН БАЙХ ДАА, 4-Н ЗАМААС ДЭЭШ ӨГСДӨГ МОДНЫ 2-ЫН ЗАМ ДАГУУ ӨЧНӨӨН ҮНЭТЭЙ ХУЖААГИЙН ХИЙМЭЛ ЗҮЛЭГ ТАВЬЧИХААД ОДОО НЭГ ИХ ШУДАРГА ЦАРАЙЛАХ ӨӨРТ ЧИНЬ ХЭРЭГТЭЙ БАЙХ, ӨӨРИЙГӨӨ МЭДЭЖ БАЙЖ ХУЦ.

  • Зочин (April 15, 2016 12:03:48 pm )

    нэг л сэтгэл нь зовсон, ард түмнээ бодсон хүмүүс. Яг үнэндээ бол сайхан ярихаас өөр юу ч байхгүй ш дээ. энэ авгай гудамжинд өлсөөд үнэхээр гуйлга гуйгаад сууж байгаа хүүхдийн хажуугаар нь өнгөрөхөөс бараг сэжиглэнэ дээ. Ийм байж битгий худлаа ярьж байгаач. Наад яриад байгаа асем чинь хэдхэн олигархуудад л ашигтай болохоос жирийн ард түмэнд зүгээр л нэрмээс шүү дээ.

  • Tungalag (April 15, 2016 12:05:41 pm )

    Amgalan darga ner devhsihuuu Demjij ywdag Duuregt tanii hiisen olon zuil baidag shdee

    • Anonymous (April 15, 2016 12:26:15 pm )

      yun byalduuch yum be dee

  • Болд (April 15, 2016 12:07:49 pm )

    ӨӨРӨӨ БОЛ АЙХТАР ТАРГАН ЦАТГАЛАН Л БАЙНА ДАА

    • үнэн Тэр (April 16, 2016 12:29:08 am )

      Ард түмэн хоосон хонож байна гээд баярлаад байгаа юмуудаа үнэхээр санаа зовсон юм бол нэг айлд ч болохнээ хүнс хүргэж өгсөн юм боловуудаа ?

  • зочин (April 15, 2016 12:08:36 pm )

    ЗА ЭНЭ АВГАЙ БОЛЬ БОЛЬ ХЭЗЭЭ ИЙМ БОЛЧИХООВ БАЯНГОЛД АВАХ АВАХААР ОНИЛСОН ХАДГАЛУУЛАСАН ГАЗАР БАЙГАА БОЛОЛТОЙ ТЭРНИЙГЭЭ АВАХ САНААТАЙ АЗАА ҮЗЭЖ БАЙНА

  • Зочин (April 15, 2016 12:24:13 pm )

    Сонгууль дөхөхөөр нээх л ард түмнээ бодсон хүмүүс.

  • Anonymous (April 15, 2016 12:25:31 pm )

    khooyo teneg ali avgai mini garch ter khumuust uuriin khooliig uguud uuruu umnuus ni uls za yu! chadakhuu chadakhgui l dee

  • зочин (April 15, 2016 12:34:08 pm )

    ОДОО СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР Л НЭГ ИХ АРД ТҮМНЭЭ БОДСОН ХҮМҮҮС, ИЧИХ НҮҮРГҮЙ ЮМНУУД, НЭГ ИХ ЭХ ОРОНЧУУД, ИЧИЖ АМЬДАРААРАЙ ШИРЭН НҮҮРЛЭЧИХЭЭД

  • uanjmaa (April 15, 2016 1:29:36 pm )

    abgai guai zailtegeed ichej amidar

  • Төгс (April 15, 2016 1:32:04 pm )

    Гамин цэргийн дэвсгэр чинь юу гэж солиороод байгаа юм бэ

  • Anonymous (April 15, 2016 2:17:48 pm )

    энэ эргүү авгай. зайлаа. баабасэлэнгэ та 2-н хэрэг байхгүй.

  • tsoeo (April 15, 2016 2:32:42 pm )

    2 ideh gej boddog mongol ta naraas oor alga ard tvmen chin hooson honohgvil gej amidardag um mal min yun 2 ideh moroodtson nogoon malgaitai hyjaa ve chi odoo ta nariig 2 idvvlne gej hylihdah sanaatai orovdson tsarai gargaj bgaa yhaantai um bh daa odool maniigaa boddog bolj ene avgai hiih vildelee heleh vgee zov songoj chadahgvi umaa chaavaas

  • зочин1 (April 15, 2016 2:37:55 pm )

    чадахгүй байж нэр төр албан тушаалд юун дуртай юм бэ,Хороон парга хийх ч потенциалгүй юм байж:

  • Хотын иргэн (April 15, 2016 3:52:15 pm )

    Хиймэл цэцэг тавиад байсан хотын соёл муу мэддэг эмэгтэй байсан даа. Одоо юу ч яриад нэмэргүй дээ, хиймэл цэцгээр чинь таны ДҮН тавигдсан

  • Anonymous (April 15, 2016 3:55:26 pm )

    T1 iim balai avgai

  • 55 (April 15, 2016 4:26:11 pm )

    банзал хүүхэн явсанийг мэдэх хүмүүс бий дээ

    • монгол эмэгтэй (April 18, 2016 12:20:08 am )

      Монголд банзал байвал дээшээ гардаг биздээ өөр яаж гарах вэ дээ аан бараг шааншгүй дээ

  • иргэн (April 15, 2016 4:41:38 pm )

    хүний өмнөөс ичих хэцүү юм.

  • Irgen (April 15, 2016 4:52:10 pm )

    Odoo ene avgai bolimoor yum. Idej uulaa geed shalgah gesen amerik garch zugtaad asuudal arai gaigui bolhoor ni hurch ireed bas darga bolchihson. Odoo boloogui bas hudlaa bidend hair zarlaj baigaad deeshee garah sanaatai. Bid buhniig martadgui yum shu emee mini.

  • ттттт (April 15, 2016 5:01:31 pm )

    тэгвэл хоолоо 1991 он шиг картанд оруул

  • irgen (April 15, 2016 5:13:05 pm )

    ingej yarihaasaa ichdeggui yum bhda.geree zaschihaa hu tegeed turuu zas za yu…nuguu namaa buruutgaad ar sugaar ni uuriiguu reklamdaad uruvdultei ch yum boldoo chamaig hun songohgui ee….hiimel zulegee haraad uuruuruu baharhaad ichmeer avgai shuu!!! ulsiin uchnuun hurunguur togloson avgai chamaig odoo hench toohgui sh de…

  • ЗОЧИН (April 15, 2016 6:02:48 pm )

    ЭНЭ БАЛАЙ АВГАЙ БГД-ИЙН ЗАСАГ ДАРГА БАЙХДАА ЁСТОЙ НЭГ ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ИДЭЖ УУДАГ БАЙСАН, ОДОО БАС ГОРЬДЧИХСОН ЮМ БГД-ЭЭС НЭР ДЭВШИНЭ ГЭЭД СОЛИОРООД БАЙНАА, ГАРЧ ИРЭХ ҮҮ?? СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР Л АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ МЭДДЭГ, ОЙЛГОДОГ БОЛЖ ЖҮЖИГЛЭНЭ. БАС Л УЯНГА, ЭРДЭНЭЧИМЭГИЙН АРААС ОРОХООР Л СУМТАЙ АВГАЙ ДАА. НӨГӨӨ НОГООН МАЛГАЙГАА ӨМСӨХГҮЙ ЯАГААВ ДЭЭ.

  • Ганаа (April 15, 2016 6:18:30 pm )

    За Амгалан минь би чамайг сайн мэднээ. Чи арай УИХ-ын гишүүн болно гэж зүүдлээд байгаа юм биш байгаа даа. МАН-ыг төр барьж байхад БГ дүүрэгт алтан загасны эмгэн шиг л бүхнийг загнасан, бүгдийг хор найруулж хооронд нь толхилзуулсан, өөрийн гэсэн хэдэн хүнийг өрлөг дагина мэт өргөмжилсөн, төрийн ажил хийхээсээ төрлүүдээ цуглуулж тэжээсэн, түүнийг нь хэлсэн шударга нэгнийг эргүү тэнэг амьдан энэ дүүргээс зайл гэж хөөсөн ийм л дээрэлхүү, бөөрөлхүү хүн байсан шүү дээ. Одоо чамайг алдаагаа засч ард иргэддээ хайртай болсон гэхэд итгэх хүн даанч байхгүй шүү. Чи дахиад ард иргэдээс санал гуйх нь байтугай эгцэлж харахааргүй давилуун, сэхүүн байсан даа. Тийм хүн төр барьдаггүй юм. Сайн мэдэж ав. МАН Амгалан мэтийн хүмүүсийг нэр дэвшүүлбэл алд дэлэм алдана даа.

    • Anonymous (April 16, 2016 8:58:56 am )

      хөдөө сумандаа малын эмчээ хийгээд явахад болноо. дүүрэгт тархи чинь дэндүү багадаж бсан. аальгүйтэх авилгал авахаас өөрийг чи мэдэхгүй. ширээний цаана суугаад бгд -т ажилд хүн оруулаад нэг хоёр саяар хусаад бсанаа санаж бна уу?

      • Irgen (April 16, 2016 10:18:12 am )

        Хэнтий аймгийн мөрөн сумын зоотехникч энэ авгайг өдий зэрэгт хүргэсэн хүн нь эхлээд наранцацрал дараа нь м.энхболд .одоо энхболд намын дарга болсон үед хятадын улаан хамгаалагчдын малгай өмсөөд өвчигнөөд байгаам даа.новш жаал идсэн улсын хөрөнгөө идээд тэтгэвэртээ сууж байсан нь дээр дээ

    • АН (April 17, 2016 10:53:08 pm )

      Дэвшүүлчих хэсэг оноо алдана

  • Od (April 15, 2016 7:16:13 pm )

    Иймэрхүү манлайлагч биш хэлэх үгнээс ямар ч орчин цагийн мэдлэг ханхалдаггүй хүмүүс дахин битгий гараасай даа аль ч шатанд харваас уйтгартай, хэт хуучинсаг хоцрогдсон гэдгээ өөрсдөө даанч ойлгохгүй нь гачлантай .

  • Anonymous (April 15, 2016 8:34:57 pm )

    taneg yumaa zailaasai heleh ch ug alga

  • Зочин (April 15, 2016 9:07:00 pm )

    МАОгийн малгай емссен зураг чинь МАШ ГОЕ харагдаж байсаншуу!!! кккккк! МАН-аас нэр дэвшихээр горьдлого царайлж, худал ярьж байна уу? БАЯНГОЛ дуургийг самарчихаад битгий горьд! ЗА ЮУ!!! кккккккк

  • АРД (April 15, 2016 10:23:40 pm )

    АРД ТҮМНИЙГ ИЙМ БАЙДАЛТАЙ БОЛГОЧОХООД БАТҮҮЛ ГЭДЭГ ХҮН ЛАЛАРУУД ХЭМЭЭН ДОРОМЖОЛОН ДУУДАЖ БАЙНА ДАВАРСАН ЭНЭ ХУЛГАЙЧЫГ ОЛОО АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ БОЛЖЭЭ ЯДАРСАН ДОРОМЖОЛОГДСОН АРД ОЛОН ЭНЭ ДАВАРСАН ХУЛГАЙЧ БАТҮҮЛД ЛАЛАР ХЭМЭЭН ДОРМЖОЛГДОЖ БАЙНА ХҮН ХОРВООД МӨНХ БИШ НЭГ ҮХНЭ ХОЁР ҮХЭХГҮЙ ДОРОМЖЛУУДААД БАЙХ УУ АРД АРД ОЛООН

  • xun (April 15, 2016 10:26:36 pm )

    Malgaigaa umsud yariachee..kkk.

  • Иргэн Дорж (April 15, 2016 11:04:57 pm )

    Зүгээр л мөрөөрөө мөөмөө унжуулаад яваач. Хүмүүсийн анхааралд өртөх гээд ядчих юм аа. Нэг бол балай малгай өмсөж ,эсвэл ард түмнээ аварчих юм шиг дүр эсгээд .. Баянголд ажил хийж байхдаа хумсалсан хөрөнгө чинь дуусчихаад ил гараад байгаа юм бна гэж ойлгож байна

  • зочин (April 16, 2016 12:33:53 am )

    таниас гуйя хол байгаарай улс орноо бодооч

  • Иргэн (April 16, 2016 2:08:50 am )

    Мао-гын цэрэг, хятадын улаан хамгаалагч

  • Anonymous (April 16, 2016 9:00:55 am )

    ман- энэ хэдэн авгай нар дотор авах юм нэг ч байхгүй. цогзолмаа амгалан гэх мэт..

  • Anonymous (April 16, 2016 9:03:38 am )

    амгалан хоосон толгой…настай авгай мөртлөө намбагүй аальгүйтсэн. бгд -т ажилд хүн авахдаа нэг хоёр саяыг дуртай дургүй авч шургуулгандаа хийчихээд сууж бдаг гэсэн.

  • Anonymous (April 16, 2016 9:55:31 am )

    Их хуралд байгаа авгай нарыгаа, дээр нь энэ мэт авгай нар. Юу мэдсэн, юу хийж бvтээсэн гээд хоолны шавхруу горьдсон нохой шиг ИХ -д суух гээд байдаг байнаа. Гэртээ солонгос сериалаа vзээд сууж байвал болоо бишvv

  • Irgen (April 16, 2016 10:24:37 am )

    Хөрөнгөө нхөрөнгө оруулгын мэдүүлгээ худал өгсөн гээд
    их хурал дээр нүүрээ ширлээд бай ан авгай одоо яасан ичдэггүй амьтан бэ.энэ авгайн хятадын банкинд. ХиЙсэн мөнгө их байгаа даа

  • Anonymous (April 16, 2016 12:11:57 pm )

    хоосон хонож байгаг нь сонгууль дөхөхөөр л мэдэж байгаа юм байх даа

  • Anonymous (April 16, 2016 2:09:04 pm )

    Хятадын ко намын улаан хамгаалагч чацага ногоон малгайт Амгалан ард түмэнд гэнэт их хайртай болсныг гайхсан хүмүүс л их байна.

  • ганаа (April 16, 2016 2:56:39 pm )

    самууруулач новш

  • Anonymous (April 16, 2016 3:16:16 pm )

    энэ авгайг л дахиж дэвшүүлж болохгүй шүү. тэгвэл нам хусагдана. их идсэн авилгач . АН-ы эрдэнэтэй адилхан хүйс нь өөр л хулгайч.

  • nowsh gej (April 16, 2016 3:53:44 pm )

    Bayangol amaraltand jooxon banid nar awchirch nuxdag bsan awgai daa xelj bichwel ix ym bna daa tsagiin garz ym

  • Anonymous (April 16, 2016 6:11:21 pm )

    Эргуу авгай. Энэ хунийг ингэж хэлэхдээ энэ дуургийн Эрдэнийн харъяа негее малнуудаас доор гэж хэлэх гээгуй юм шуу. Таарсан толгойнууд.

  • Anonymous (April 16, 2016 6:13:31 pm )

    Тэнэг Маог дууриагч. Энэ хунийг ингэж хэлэхдээ энэ дуургийн Эрдэнийн харъяа негее малнуудаас доор гэж хэлэх гээгуй юм шуу.

  • zochin (April 16, 2016 8:24:39 pm )

    uls turuus holhon baij uz dee

  • irgen (April 16, 2016 9:01:41 pm )

    uguin eroo odoo l ard tumniig mederch gene jujugchin guya genet ard tumend hair zarlaad yu goridoow sanasnii garz

  • зочин (April 16, 2016 9:05:11 pm )

    Би энэ хүний хичээл зүтгэл,хөдөлмөрч чанарыг маш их үнэлдэг.Одоо БГД,СХД хоерыг харахад газар тэнгэр мэт ялгаатай.СХД хулгайчуудын үүр уурхай болсон,бохир заваан,ажлын хариуцлагагүй,харьцаагүй,соёлгүй үнэхээр хоцрогдсон муухай газар Би өөрийнхөө дүүргийг энэ хүний хүч хөдөлмөр шингэсэн гэж дандаа бодож явдаг.

    • зочин (April 17, 2016 12:05:01 pm )

      чи андуураад байна.энэний үед баянгол хог новш хөглөрсөн муухай дөөрэг болсоншд.3 -р хороол гэхэд л замын 2 тал цул хог овоороостой л байдаг байсан

  • Anonymous (April 16, 2016 9:53:46 pm )

    Amnii beleggui um yarih um be?

  • Иргэн (April 17, 2016 4:03:34 am )

    НОГООН МАЛГАЙТ

  • Батаа (April 17, 2016 10:41:48 am )

    Өөрийн чинь ард түмэнд очих байр Улаанбаатар хотыг хөгжүүлэх ёстой байсан Улаанбаатар сангийн мөнгийг М Энхболдтой нийлж УБ банк болгож хуььдаа завшиж ард түмэнээ дорд үзсэнээс болж байгаан хар малаа

  • zochin (April 17, 2016 11:21:24 am )

    yridag bish hiideg hund itge

  • зочин (April 17, 2016 11:59:28 am )

    жил болгон замын хашлага солиулдаг , будаг түрхсэн болж гадаадаас саваа шиг мод тариулсан нь ургаагүй ,хог наалдчиахаад салдаггүй хиймэл зүлэг тавиулах зэргээр мөнг идэж идэж буусан одоо бас яахнуу дахиад идэх нүү

  • zochin (April 17, 2016 12:31:41 pm )

    bitgii hudlaa dongos ichij amidar.

  • 555 (April 17, 2016 12:33:39 pm )

    СОНГУУЛ ДӨХӨӨД АРД ТҮМЭНД ХАЙРТАЙ ХУЛГАЙЧ ОЛОН БОЛНО СОНГУУЛЫН МАРГААШ МАРТААД ХААН БОЛНО МАН АН МАХН БА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫГ БҮҮ СОНГО

  • Pss (April 17, 2016 2:38:52 pm )

    Bitgii bur

  • Anonymous (April 17, 2016 5:05:51 pm )

    HHUUE … CHAMAAR BID HOOLOO ZALGUULAHGUI EE. TAIVAN BAI. BIEEE BOD.

  • ххаааах (April 17, 2016 7:49:21 pm )

    энэ авгай чинь сонгуулийн дараа зугатаад АНУ гарсан гээ биздээ, одоо яах гэж байгаа юм бол оо. Идсэн уусан нь багадсан юм болов уу?

  • balai avgai (April 17, 2016 9:54:30 pm )

    bitgii hudalaa hutsaad bai odoo neg ard tumendee hairtai bolson teneg avgai !!!!adgiin argaar erh medeld hurch avilga luivar zalilan hiij mungu ideh gesen arga !!

  • Anonymous (April 17, 2016 9:55:35 pm )

    НӨГӨӨ НОГООН МАЛГАЙГААГАА ӨМСӨӨЧ

  • zochin (April 17, 2016 10:02:08 pm )

    bas negen erdenechimeg

  • zochin (April 17, 2016 11:42:25 pm )

    Bolovsrolgyi bydyyleg zavaan avgai.Zailaad ogooch.

  • ЗОЧИН (April 18, 2016 12:33:05 am )

    ЯМАРЧ МЭДРЭМЖГҮЙ ХӨДӨӨНИЙ АВГАЙ ЯАЖ ХОТ ТОХИЖИЛТ МЭДЭХ ВЭ ДЭЭ ХӨӨРХИЙ ЧАДАЛ НЬ ТЭР ШҮҮДЭЭ ХИЙМЭЛ ЗҮЛЭГ ТАВИХААР Л ГОЁ ХАРАГДАНА ГЭЖ БОДОЖ ХӨӨРХИЙ ТАРХИНЫ ХЭМЖЭЭНДЭЭ Л АЖИЛЖ ЮУНЬ БУРУУ БАЙХУУ ОДОО ХАРИН БОЛЬ ЯАСАН ИХ ШУНАЛ ВЭ ӨӨРТӨӨ ЮУН ИХ ИТГЭЛТЭЙ ЮМ ДЭЭ ЯАДАЖ БАЙХАД

antalya rent a car