antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2016 48 comments

С.Баярын вакцин Э.Бат-Үүл

нийтлэсэн Admin

ba4e29cd464c68b72434482f922339c9

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баярын дурсамж нийтлэлүүдээс цувралаар танилцуулж байна.

Арав хүртлээ би “гахай” Баяр гэж хочлуулдаг, цулцгар цагаан хүүхэд байлаа. Тарган хүүхдийн зовлон их. “Гахай”, “мантуу” гэж хочлох нь наад захынх. Өнгөтэй өөдтэйг минь булаах гэнэ, өгөхгүй гэвэл гөвнө. Үгүйдээ л араас амбаардчихаад зугтаана. Хойноос нь хөөгөөд гүйцэх биш. Гүйцлээ ч хариугаа авах зориг дутна. Тарганаа дагаад аймхай болдог аж. Аль нэгэнтэй маргалаа гэхэд чиний зөв байсан ч тарган учраас чи л буруутай. Хөвгүүд дээрэлхэнэ, охид үл тооно. Бүгд нийлээд шоолно. Тарган хүүхдийн зовлонг багадаа тарган байсан хүн л ойлгоно.

Байнга дээрэлхүүлсээр байгаад өөрийгөө үргэлж голдог болно. Хамгийн ноцтой нь үүндээ дасаж эхэлнэ. Дээрэлх үүлэх тусмаа ийм л байх ёстой юм байлгүй гэсэн арчааг үй хандлагад аяндаа автана. Боолын ийм сэтгэлгээтэй явсаар хамаг амьдралаа барах хувь заяа тохиосон бол яана гэж бодогддог байв. Тэгвэл үүнээс илүү эмгэнэл гэж юу байх билээ.

Эмгэнэлт ийм хувь заяанаас намайг аварсан хаврын нэгэн өдрийг би мартдаггүй юм. Аварсан ч юу байхав, аврах эхлэлийг нь тавьсан, эр хүн болох замыг минь заасан гэвэл илүү онох байх. Бага сургуулийн сурагч байсан үе. Эмээ цэргийн баярыг тохиолдуулан миний дуртай интоорын компоотыг орос дэлгүүрээс авахуулахаар хүн хард захижээ. Түүнийгээ нөгөө айлаас нь очиж авчихаад, булаалгачихгүй гэсэндээ өвөртөө гүн далдлан, сэмхэн алхаж явтал гай газар дороос гэгчээр нэгэн этгээдийн нүдэнд би өртөөдөхөв.

-Хөөш, “гахай” Баяр, нааш ир! гэж савлуур дээр буй нэгэн банди намайг дуудлаа. Би түүнийг зүс муухан мэдэхээс цаашгүй бөгөөд долдугаар гуанзны хойд байрны Бат-Үүл хэмээх өсвөрийн хулигаан гэсэн сураг л дуулсан байв. Цаанаа л нэг этгээд зэвүүн, навтгар хамартай тэр нөхөр намайг таниад, бүр хочоор минь хүртэл цоллон дуудаж байдаг. Тэр хавьд эргэлдэх бацаануудаас нэр гуншинг минь тэрүүхэн зуур асууж мэдсэн ч байж магад.

Би уг нь хэрэндээ муу санаалж, хүүхэд бужигнах газрыг тойрсхийн даялж яваад эрсдэлт бүсээс гардгийн даваан дээр ийн дуудагдав. Даялмар аядсан минь харин ч сэжигтэй харагдсан бололтой. Буруу тактик сонгосноо ойлгоод наашаа ч үгүй, цаашаа ч үгүй түгдэгнэх намайг навтгар хамарт дахин дуудлаа.

-Хөөш, дөрвөн нүдэт ээ! Нааш ир гэж байна чамайг! хэмээн тэр зандрахдаа миний өөр нэгэн хочийг олонд тунхаглав. “Муухай дээрээ улцан” гэдэг шиг би тарган дээрээ өөртөө томдсон нүдний шил зүүдэг болчихсон байсан үе. Хөлс чийхарч, хамар дээр тохоостой шил доош гулсав. Зугтах байсан бол эхнээсээ л жирсхийх хэрэгтэй байж. Одоо бол оройтжээ. Очихоос өөр зам үлдсэнгүй. Хүрмэн доторх компоотоо доош дарсхийгээд хөдөллөө. Айснаа харуулахгүйг ихэд хичээн савлуурт тулж очив.

Үнэгүй үзвэрийн үнэр авсан байрны бацаанууд тоглоомоо орхин бөөгнөрөв. Таних, танихгүй арваад хүүхэд байна. Бат-Үүл цатгалан муур шиг инээвхийлээд л, жартгар нүдээрээ намайг доогтой ширтээд л, савлуур дээрээ савсаар нэг хэсэг болов. Бодвол “вариант босгох” хувилбараа сонгож байсан биз. Тэгснээ савлуураасаа тап хийтэл тоос манарган үсэрч буугаад, яриа дэлгэв. Тэр ярианаас хойш дөч гаруй жил өнгөрсөн тул бүрэн эхээр нь сэргээн толилуулах аргагүй нь ойлгомжтой. Гэхдээ ярианы ерөнхий агуулга, өнгө аяс нь иймэрхүү байв.

-Сайн уу хө, Баяр аа. Хаа хүрч явна даа?

-Гэртээ харьж…

-Наад өвөрт чинь юу томбойгоод байгаа юм бэ?

-Юу ч байхгүй.

-Байна ш дээ. Нэг юм байна. Энэ томбойж байна. За үнэнээ хэлчих…

-Компоот…

-Воот, зөв. Худлаа хэлэх муухай. Тиймээ, гахай Баяр аа. Ямар компоот юм бэ?

-Вишневый…

-Орос сургуулийнхан ч монголоо мэдэх биш дээ. Интоорын гэдэг юм.

Гаргаад ир. Үзье. Би хүрэмнийхээ цахилгааныг бага зэрэг доошлуулан, савтай компоотныхоо бөөрийг нь цухуйлгав.

-Орос дэлгүүрт гардаг компоот байна, би мэднэ. Дотроо жижигхэн жижигхэн ястай, тийм ээ?

-Тийм.

-Ийм сайхан компоотыг чи арай ганцаараа идэх гэж байгаа юм биш биз. Ганцаараа идсэн гахай яадаг билээ, “гахай” Баяр аа хэмээн түүнийг асуухад тойрон зогссон бацаанууд нирхийн инээлдэв.

Бат-Үүлийн хэлсэн уран санаа, түүний логик гаргалгаа бацаануудад таалагджээ. Тэд хэлснийг нь давтан шуугиж, хөдөлгөөнд оров. Араас минь дэлсээд ч авч байх шиг. Энэ байрны элсэн дээр хамт тоглож өссөн хэд гурван найз минь хүртэл тэдний дунд харагдав. Гэхдээ тэд намайг өмөөрөхгүй, тэдний зүгээс аврал ирэхг үй гэдгийг би мэдэж байв. Би тарган. Бат-Үүл туранхай. Би аймхай. Бат-Үүл эрэлхэг. Үнэгүй үзвэр сайхан. Дээр нь өвөрт буй компоот маань олны хүртээл болох урьдчилсан шинж тодроод ирсэн нь бүр ч сайхан. Улс төр судлалын сурах бичигт үүнийг л “нийтлэг эрх ашиг” гэдэг дээ. Нийтлэг эрх ашгаараа сүрэглэсэн олныг хэн буруутгаж, ямар нь дийлэх билээ.

Бацаанууд шуугилдан дэвхцэж байна. “Гахай Баяр ганц сайхан баригдлаа даа. Ганцаараа идэх гэж байж… Өвөртөө нуучихсан байгаам даа. Дөрвөн нүдэт… муу гахайг хашраах хэрэгтэй, нийлээд балбая” гэх үг, горимын гэмээр тодорхой санал ч дуулдаж эхлэв. Ганц нэг муу хулигаан биш, олон түмэн намайг жигшиж, үзэн ядаж байгаа аж. Би жинхэнэ ангийн дайсан, нийгмийн адгийн шаарын дүрд хувилав.

Тэдний дунд торойн зогсож байсан тэр мөчид иймэрх үү улс төр-уянгын халилд бодол зарах сөгөө байтугай, тийм юм бодох ухааны хэлтэрхий ч надад байсангүй. Хэрэг бишидлээ гэдгийг л би сайн ойлгож байв. Компоотоо алдах нь тодорхой. Гэхдээ компоот ч ёстой яамай. Тарган ч гэсэн биеэ, муу ч гэсэн нэрээ аврах хэрэгтэй боллоо.

-За, одоо компоотоо гаргаад энд задалчих уу даа, Баяр аа. Бид хүлээж байна хэмээн Бат- Үүл маань эелдэгхэн зөвлөж байна. Бяр нь амтагдахаас гадна хүрээлсэн олны хүчтэй дэмжлэг авсан тэр надтай хатуурхах огт шаардлагагүй, зөөлхөн харилцаж зөвлөгөө өгөхөд л асуудал аяндаа шийдэгдэнэ гэж зөв тооцжээ.

-Энэ компоотыг чинь манай эмээ хүнд захиж надад авч өгсөн бэлэг…

-Өө, эмээгийнхээ өгсөн бэлгийг найз нартайгаа хуваах харин ч гоё ш дээ. Чи ганцаараа идэх гээд байгаа юм уу. Арай үгүй байлгүй дээ гэж Бат-Үүл үнэн голоосоо гайхаж буй бололтой, хоёр гараа алдлав.

“Эмээгийн бэлэг” хэмээн би дэндүү жул шалтаг тоочжээ. Харин Бат-Үүлийн хэлсэн санаа, үндэслэл нотолгоо нь бацаануудад минийхээс хавьг үй илүү үнэмшилтэй байсан нь ойлгомжтой. Хамгийн гол нь нийтлэг эрх ашиг, нийгмийн шударга ёсны талаасаа маргаангүй зөв бууж байлаа. Байрны бацаанууд Бат-Үүлийн үгийг улангасан дэмжиж, бүр ч шуугилдав. Намайг ганц нэг шудраад авч байсан бол одоо бүр цохих, өшиглөхдөө хүрч эхлэв. Намайг нийлээд балбах нь гарцаагүй болж таарлаа. Саравчтай малгайг минь хэн нэгэн шүүрч газар чулуудав. Айснаас болж өвдөг чичирч, цавиар халуу оргино. “Арай шээж байгаа юм биш биз” гэж бодогдов.

-Өө, боль боль. Малгай энэ тэрийг нь оролдох хэрэггүй. Нааш аваад аль. Май өмс, Баяр аа гээд Бат-Үүл малгайг минь надад сарвайв. Тэгснээ

-Чи өөрөө л мэд. Би чамтай одоохондоо эвээр ярьж байна гэж тэр сануулав.

-Үгүй! Би өгөхгүй. Авмаар байгаа бол чи намайг зодоод ав. Хоёулаа зодолдъё гэсэн үг миний амнаас гарлаа.

Гэнэт нам гүм болов. “Гахай” Баярын амнаас ийм үг гарна гэж хэн бодох билээ. “Эмээгийн эрх” гэгдэх хулчгар жаал өөрөө хүртэл хэлснээсээ цочив. Хэлснийхээ дараа л чухам юу хэлж зүрхэлснээ ухаарав. Орох нүхгүй болсон хулгананд муурын зориг орно гэдэг энэ. Олны хөлд өчиггүй арчуулснаас нэгтэй нь үзээд үхье гэж хулгана шийджээ.

-Юу? Надтай зодолдох оо? Чи юу? гэж Бат-Үүл сайтар тодруулав. Хоёр чихэндээ тэр итгэхгүй байгаа аж. Царайнаас нь цатгалан муурны инээвхийлэл арчигдсан мэт алга болсон байв. Хорхойд хоргүй хулганаас ийм зориг гарна гэж хулгана өөрөө мэдээгүй байхад анд гарсан муур багш яаж мэдэх билээ.

-Тийм. Хоёулаа халз үзнэ. Дийлсэн нь энэ компоотыг аваг гэж би хариулаад бид хоёрыг бүчин зогсох бацаануудыг тойруулж харлаа. Над руу чиглэсэн олон нүдний харцанд гайхах, бас хүндлэх өнгө аяс тодорчээ. Ийм харцаар намайг хэн ч урьд өмнө харж байсангүй.

Энэ бол эргэлтийн цэг байв. Санаачилга миний гарт ороод ирснийг би мэдрэв.

-Хаана үзэх юм бэ, тэгээд? Энд зодолдох юм уу? гэж Бат- Үүл асууж байна.

-Гадаа дэмий. Хүн харчихна гэв.

-Тэгээд хаана гэж?

-Орцонд оръё. Манай орцонд үзье. Харин олуулаа тийш явахгүй шүү. Хоёулаа яваад л үзье хэмээн зодооны болзоо тохироо хэзээний хийж дадсан хүн шиг би тун ажил хэрэгч санал тавив.

Санаачилгыг гэнэт алдсандаа сааталд орсон Бат-Үүл дуугүй л толгой дохиж байна. Тэр ч, бацаанууд ч үйл явц, уур амьсгалын гэнэтийн огцом өрнөлтийн хурдыг гүйцсэнгүй. Мэл гайхсандаа миний хэлсэн болгоныг тэд хүлээн зөвшөөрлөө.

Бат-Үүл бид хоёр тэднийг орхин, хүнсний 20 дугаар дэлгүүртэй манай байрыг чиглэн хамт алхав. Нөгөө интоорын компоотоо би ил гаргаад барьчихсан байлаа. Цээжин доторх айдсын хар үүл арилж, дотор нэг л уужим саруулхан болчихсон байв. Навтгар хамарт Бат-Үүл, найзын хуншгүй бацаануудад ялагдах нь хамаагүй. Гол нь би өөрийгөө, дотор минь орогносон хулчгар “гахай Баярыг” ялжээ. Үүнийгээ би дараа нь л ухаарсан байх. Харин тэр өдөр бол “Энэ мууд зодуулсан ч яахав, энэ муу компоотыг алдсан ч яахав. Би харин овоо шүү” гэх ухааны юм бодож, дуу аялмаар ч юм шиг, хөл ер бусын хөнгөрчихсөн учраас нисмээр ч юм шиг сайхан байлаа.

Бид хоёр манай орцонд ороод өгсөв. Хоёр, гуравдугаар давхрын хоорондох жижиг талбай хүрээд өөд өөдөөсөө харан зогслоо. Хар айдас сэтгэлийг минь дахин бүрхээд авав. Хоёр өвдөг үл ялиг чичирч байгааг мэдмэгц түүнийгээ нуух гэж гутлын үдээсээ чангалж байгаа дүр эсгэв. Дээрээс хүн уруудаж байгаа нь дуулдлаа. “Манай гэрийнхэн байгаасай” хэмээн тэр хооронд би дотроо залбирав. Биш байлаа. Хажуу айлын хөгшин сав санжигнуулсаар бууж ирж байна. Бат-Үүл бид хоёр болзож уулзаж байгаа хоёр найз царайлаад түүнийг дэргэдүүрээ өнгөр өөв. Айлын хөгшин гадагш гарч, орцны хаалга дор хаагдах чимээнээр Бат-Үүл идэвхжлээ.

-За, наад компоотоо энэ тавцан дээр тавьчих гэж байна. Тэгснээ хамар дээрээс нүдний шилийг минь шүүрч аваад компоотны хажууд тавилаа.

-Нүдний шилийг чинь хагалчихвал гай. Энд байж байг. Нүцгэн гараараа л үзнэ шүү. Хамраас цус гарвал ялагдсанд тооцно. Шатны уруу түлхэхгүй, өшиглөж өвдөглөхгүй. За юу гээд өрж байгаа бололтой хоёр гар нь гозосхийв.

Би хасах дөрвийн шил зүүдэг байв. Шилгүй болмогц хоёр алхмын цаадах бүх юм бүдэг бадаг. Манан дотор Бат- Үүл хөдлөх шиг болонгуут би нүдээ тас аниад өөдөөс нь ухасхийлээ. Хараа муу, нүдээ аньсан ч, нээсэн ч дүндээ дүн л дээ. Хоёр гараа тээрмийн сэнс мэт эргүүлэн би давшилтанд орлоо. Бат-Үүлийн ясан нударга толгой, хацар, цээжин дээр минь бууж байсан ч би тээрмийн сэнсээ зогсоолгүй, хамаг чадлаараа савсаар л байв. Тэгтэл Бат-Үүл гэнэт

-Хөөе, зогсоорой. Хамраас цус гарч байна. Чи харахгүй байгаа юм уу гэж байна. Асуултынх нь өнгө, өгүүлбэрийнх нь өргөлт нэг л сонин. “Би дийлжээ” гэсэн бодол тархинд минь зурсхийн орж ирэв.

-Би сайн харахгүй байна. Би чамайг дийлсэн үү? гэж лавлан асуулаа.

-Тэнэг юм уу, хаашаа юм. Цус гарвал ялагдана гэж яриа биз дээ. Тэнэг юм асуугаад… гэж тэр уцаарлаж байна.

Тавцан дээрээс тэмтчин байж шилээ авч зүүв. Хараатай боллоо. Бат-Үүлийн навтгар хамрын нэг нүхнээс нь цус гарч байна. Би халааснаасаа эмээгийн индүүдсэн нусны алчуураа гаргаж түүнд сарвайв.

-Май, үүгээр арч.

Тэр алчуурны үзүүрийг шүлсээрээ норгоод, навтгар хамраа арчив. Дараа нь бид хоёр орцны чулуун шалан дээр энд тэнд дуссан цусны ганц нэг толбыг гутлынхаа улаар тарааж, арчмар аядав. Ажил ч ерөнхийдөө цэгцрээд ирлээ.

-Май, энэ компоотоо ав гээд Бат-Үүл цонхны тавцан дээр байсан компоотыг минь надад өгөв. Нүүрэнд нь цусны ор мөр үлдсэнгүй. Хамар нь надад яагаад ч юм, тийм ч зэвүүн навтгар санагдсангүй.

Би яах учраа олсонгүй. Зодуулсан хүн яадгийг би сайн мэднэ. Харин зодолдоод дийлсэн хүн яах ёстойг хэн ч надад заагаагүй байлаа. Тийм туршлага надад огт байсангүй.

-Энэ компоотыг хоёулаа хувааж идье. Манайд орох үү, Бат-Үүл ээ! гэлээ.

Миний энэ үгийг сонсоод Бат-Үүл цахилгаанд цохиулсан мэт болов. Түүний царай тэр дороо нөгөөх догшин хулигаан төрхөө олж, хамар нь дахин зэвүүн навтайгаад ирэв.

-Xувааж идье ээ? Хуц! Чиний энэ мууг горьдоно гэж бодоо юу? Наадахаа аваад зайл. Хамар санаандгүй оночихоод өөрийгөө юу болчихлоо гэж бодоод байгаа юм, чи муу. Хуц, муу дөрвөн нүдэт. Муу “гахай” Баяр гэж хараал урсгасаар шатны уруу пижигнэн алга болов. Орцны хаалга дор тасхийн хаагдаж байгаа нь дуулдлаа.

Би гайхав. Компоот хувааж идье гэсний төлөө ингэтлээ уурлах нь юу билээ. Тавлаж байна гэж ойлгосон юм байх даа. Би уг нь “сайдъя” гэсэн санаатай л хэлсэн юмсан. Гэхдээ эмээгийн маань хэлдэгчлэн “Юу хайхан гээ, дур хайхан”. Хөл хөнгөрчихсөн би хэдхэн харайгаад л гэртээ оров.

Эр зориг гарган эргүүлж олж авсан эмээгийн маань тэр компоот ер бусын амттай байж билээ. Би түүнийгээ ганцаараа биш, эмээтэйгээ хувааж идсэн тул тарга тэвээргэнд маань нөлөөлөөгүй биз.

Тэр өдрөөс хойш ойр хавийн бацаанууд намайг “гахай”, “дөрвөн нүдэт” гэж хочлохоо, элдвээр шоглодгоо үндсэндээ болив. Бат-Үүл тэдэнд юу хэлснийг би мэдэхгүй. Надтай зодолдохоор яваад компоотг үй буцаж ирсэн болохоор юм хэлэх хэрэг гараагүй ч байж мэднэ.

Дараа жилийн хавраас нь би гэнэт суга өсөж эхлэв. Бие, сэтгэлийн асар их зовлон надад амсуулсан мяраа тарга маань ашгүй нэг шувтарч, би ердийн хүүхдийн эгнээнд баяр бахдалтайгаар багтан жагсаж билээ.

Энэ явдлаас хойш бүхэл бүтэн амьдрал өнгөрчээ. Тэгж “танилцсан” Бат-Үүл бид хоёрыг хувь заяа маань түүнээс хойш овоо сайн гагнаж өгсөн дөө. Амьдралд маань юм юм л тохиолдож байв. Гэлээ ч навтгар хамартад би ач санаж явдаг. Хаврын тэр нэг өдөр тэнэж яваад “айдсын эсрэг вакцин”- ыг хажуу байрны “гахай” Баярт овоо сайн тунгаар санаандгүй шахчихсан гэдгээ тэр яаж мэдэх билээ. Амьдралыг утгагүй болгодог юм бол айдас. Түүний эсрэг “вакцин” нь эр зориг. Нас насандаа таарсан ийм “вакцин” хийлгэж байх нь хэрэгтэй юм билээ…

Санжийн Баяр

Өмнөх нийтлэлүүдийг эндээс уншина уу

1. С.Баяр: “Тэр боломжийг ашиглах минь яав даа” гэж харамсах үе надад бишгүй тохиолдсон

2. С.Баяр: Өнчин хүүхэд өөнтөгч. Тэгэхэд би хорин хоёртой байж

3. С.Баяр: Хориотой жимс амттай гэдэг. Зөвхөн жимс гэлтгүй, хориотой бүхэн л амттай


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

48 Comments

  • zocin (April 15, 2016 10:18:40 am )

    БИ НЭГ Л ЮМ МЭДНЭ ЭНЭ БОЛ ГАХАЙ БАТ ҮҮЛ ХЭЗЭЭ Ч АТАМАН БАЙГААГҮЙ

    • ЦОГОО (April 15, 2016 2:57:04 pm )

      ХҮНИЙГ САЙН МУУГААР ХЭЛЭХ ЯАХ ВЭ, ХАМГИЙН ГОЛ НЬ ДОНЖТОЙ ГОЁ БИЧЖЭЭ.ЖААЛ ИНЭЭЖ АВЛАА.ҮЗЭН ЯДАЖ БАЙХААР ИНЭЭЖ БАЙХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ.БАТ-ҮҮЛ,БАЯР ТА ХОЁР ХОЁУЛАА МОНГОЛЫН ВАКЦИН БАЙХ БОЛТУГАЙ

    • Anonymous (April 15, 2016 11:50:18 pm )

      hogiin arhichin bas luibarchin bayriig shorond l hii.. ter 7 haysandaa hahaj vh esbel..

    • er (April 16, 2016 1:52:07 pm )

      batuul bol zugeer l lalar shorond orson bol bandi bolox bsiin.odoo l ix tom bolj

  • Үнэн (April 15, 2016 10:49:09 am )

    Нэг эцэгтэй улсууд амь нэгтэй байдаг шүү дээ. БатҮүл бол Баярыг АН-ийнхны дайралтаас хамгаалдаг хамгаалагч.С.Эрдэний нууц хүү нь Баяр шүү дээ

  • болд (April 15, 2016 10:52:21 am )

    ЭХ ОРОНГҮЙ ЦАГААЧ БАЯР ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭХ БОЛНО .

  • Zochin (April 15, 2016 11:21:23 am )

    Bayar uls turd ergej oroh geed l huuchnaa dursaad bgaa yum bhdaa hyamrald oroh ehleliig tavisan hun bizdee

  • Anonymous (April 15, 2016 11:43:25 am )

    иймэрхүү юмаа тавихаа болио

  • zochin (April 15, 2016 12:01:08 pm )

    tegeed eh ornoo hydaldaj oshoogoo abch bga yumy bat uul hecheech ataman bgaagui l de sn etsgiin neriig ih idej ariin haalgaar deed syrgyylid orj nohoi hiij yvsaar l odii hursen hun shu de

  • МОНГОЛЧУУД (April 15, 2016 12:05:12 pm )

    Баттулгаа зүгээр л шалгуулчих????? тэр хэдэн бөхчүүдээрээ хамгаалуулаад хэргээс мултарна гэвэл худлаа шүү??? хууль гэж бна,тэр маанаг бөхчүүдээ төрийн эсрэг гэмт хэрэгтэн оруулчихваа,Түвшинбаяр Цагаанбаатар Давгадорж та монголыг Баттулга гээд ойлгоод бна,Харин Баттулга ахаа шалгуулаад нэрээ цэвэрлэж АТГ цагдаагаар уучлалт гуйлгая гэж ярь

  • Anonymous (April 15, 2016 12:06:35 pm )

    ЭНЭМУУ БАЯРЫГ БУУДАЖ АЛАХ ЭСВЭЛ ТАМЛАЖ АЛАХ ХЭРЭГТЭЙ ЭХ ОРНОО ЗАРСАН МУУ ӨМХИЙ ХУЛГАЙЧ АРХИЧИН ГАЖ. ДОНТОН НОВШ ХАМГИЙН ӨӨДГҮЙ АРЧААГҮЙ ХҮН Л ЭХ ОРНОО ХУДАЛДДАГ ЮМ ҮХЭЖ ДАЛД ОРМОР

  • Монгол (April 15, 2016 12:07:15 pm )

    ЭНЭМУУ БАЯРЫГ БУУДАЖ АЛАХ ЭСВЭЛ ТАМЛАЖ АЛАХ ХЭРЭГТЭЙ ЭХ ОРНОО ЗАРСАН МУУ ӨМХИЙ ХУЛГАЙЧ АРХИЧИН ГАЖ. ДОНТОН НОВШ ХАМГИЙН ӨӨДГҮЙ АРЧААГҮЙ ХҮН Л ЭХ ОРНОО ХУДАЛДДАГ ЮМ ҮХЭЖ ДАЛД ОРМОР

  • ард (April 15, 2016 12:10:54 pm )

    ХОГИЙН ШААР ЭХ ОРОН ЗАРСАН ХУЛГАЙЧ НАР

  • Монгол (April 15, 2016 12:12:20 pm )

    ЭНЭМУУ ХУЛГАЙЧ АЦААРАА АТАМАН БАЙДАГ Юм АРХИЧИН ЭХ ОРОНГҮЙ НОВШ

  • zochin (April 15, 2016 12:15:15 pm )

    Batuul hezee atoman baisin be hudlaa hutsad baih umdaa jinhen 40 myangatin ataman Aldarhishig baisim shuu bayar batuul nusan taglanuud baisin humuusig medeh gu gej bodood bn ih delguurin baruun talin bairand baisan goroo Bayraa sain mednee

  • Болд (April 15, 2016 12:27:03 pm )

    ХЭРЭГ ХУУЧИРАХГҮЙ ГЭДГИЙГ ӨДӨР БҮР САНАЖ ЯВ. ЯЛАА ҮҮРЭХ ӨДӨР ИРЖ Л ТААРАА.

  • Балт (April 15, 2016 12:29:51 pm )

    Ха ха нээрээ л олон бацаанд боорлуулх ч амаргүй шүү …тэр үёиин атаманууд савхин бээлии ..кинон дээрээс хөрсан .атаман хэлбэриин ганц нэг муу хувцас өмсж онцгойрно .. ДАРАА НЬ ГЯЛГАР АЛТАА ..ХАР ГАНСҮХ.ОНГОРХОЙ МӨНХСАЙХАН ГЭЭД 6 р сургуулин тэр хавиин гарууд оочин цоочин атмандах гээд амар заяа үзүүлэхгүй шүү ..хүүхэд нас санаанд буучлаа

  • Anonymous (April 15, 2016 12:34:47 pm )

    Баяраа үйлийн үр гэж байдаг юм Монголын ард түиний хоолыг хулгаалчаад сайн явна гэвэл гордсоны гарз

  • Anonymous (April 15, 2016 12:41:21 pm )

    Лавров нууц байдалд Женког хүлээн авч уулзсан байна. Уулзалтын эхэнд Лавров Путины хувийн мэндчилгээг Женкод дамжуулаад түүнийг Оросын төлөө медалиар шагнасныг гардуулан өгсөн байна. Медаль авсны дараа Женко, Служу в Россию /Оросын төлөө зүтгэе/ хэмээн цогтойгоор хэлээд нулимс дуслуулсан байна. Дараа нь богино хэмжээний ярилцлага болж Лавров Женког орчин цагийн Оросын тагнуулын байгууллагын хамгийн үнэтэй албан хаагч хэмээгээд гадаад улсуудад явуулж байгаа тагнуулчдын хамгийн шилдэг нь хэмээн магтжээ. Женко үүнд талархан сүүлийн саруудын цалингаа огт аваагүйг далимд дуулгатал Лавров инээвхийлэн цалинг ямар ч байсан олгоно. Одоогоор Оросын төсөв хүнд байна. Монголоос зувчуулсан мөнгөөрөө түрдээ болгож бай гэжээ. Үүгээр уулзалт төгсөж Женко гарахдаа Лавровын гарыг үнсчээ.

  • зочин (April 15, 2016 12:43:36 pm )

    40 мянгатад өссөн хүүхдийн дурсамж, хөдөө малчны хүүхдийн дурсамж 2 өдөр шөнө шиг ялгаатай. Өссөн орчин нь өөр юм. Бусдыг дээрэлхдэг, зоддог, хулгайлдаг, мөнгөнд дуртай болгодог нь суурин газрын зан. Манай 40 мянгатынхан Монгол улсыг авч явж чадахгүй нь. Өөрсдөө их мөнгөтэй болоод улс орноо. ард түмнийг дааж давшгүй өрөнд унагачихлаа.

    • иргэн (April 17, 2016 10:50:25 am )

      Батүүл багадаа хүний юм дээрэлхэж хүчээр авах гэдэг, том болоод мурийтай тоглож зүгээр авах гэдэг нэг л муу хүмүүжилтэй өссөн нь одоо бусдын хийсэн хувьсгал, бүтээн байгуулалтын сайн зүйлийг өөрийн болгож, ганц биендээ наах гэдэг муухай зангийх нь суурь болжээ. Зөв хүмүүжилтэй өссөн, яриад байдаг ардчилалынхаа үзэл баримтлалд үнэнч бол Баатар цолыг авахгүй гэх байсан байлгүй.

  • монгол (April 15, 2016 12:59:05 pm )

    тэр уэдээ Батуулийг нэг мөсөн гуйцээчих л байсиймдаа

  • Zol (April 15, 2016 1:16:07 pm )

    Bayar terguutei ekh ornoo zarj ooroo bayjsan hulgaichuudiig deed tenger ovog deedsiin suns harj baigaa tenger nirgereseidee

  • зочин (April 15, 2016 1:55:44 pm )

    сайхан шаацгаах юм аа гөлөгнүүд чинь одоо юу вэ атаман батүүл гэж сонсоогүй л юм бна арай үеийнхнийгээ бүгд бурханы оронд явчихсан намайг одоо юу ч гэсэн хэн санах юм гээд бодчихсон гөлөгнүүд үү ха ха

  • ner (April 15, 2016 2:57:29 pm )

    odoo baig gehed ta nariig tsag hugatsaa shuuh l bolno tuuhend haraagdaj uldeh biidee ta nariin muulaad baidag choibalsan suhbaatar tsedenbal sambuu guai hatanbaatar nar chini ard tumnii dund odoo ch martagdaagui l ywj bna yagaad gewel ted nar uursdiinhuu huwiin erh ashgiin tuluu ywaagui uchraas l ter shuudee odoo uhaartsgaa

  • Gxd (April 15, 2016 3:16:58 pm )

    Бат-үүл чамд л атаман байхдаа . Чи ч ер нь багаасаа л үзэн ядуулж байсан амьтан байна даа? Одоо бол чамайг ганц нэг хулигаан бацаанууд биш Монгол даяараа үзэн ядаж байгаа шүү?

  • Батсайхан (April 15, 2016 4:25:42 pm )

    Энэ хоёр чинь ах дүү нар гэдэг

  • ЗОЧИН (April 15, 2016 5:23:00 pm )

    монгол мянгуужингийн үлгэр байна ер нь зохиолч байсан бол

  • Овгон (April 15, 2016 5:46:05 pm )

    Зоригийн алуурчид бол энэ хоёр мон. Дээр Элбэгээ

  • Anonymous (April 15, 2016 7:43:34 pm )

    ХӨДӨӨНИЙ МАНГАРУУД АТАМАН ГЭДГИЙГ ЯАЖ ОЙЛГОХ ВЭ?

  • төр (April 15, 2016 9:38:07 pm )

    нээрээ эрдэнэ, баяр 2 ын дүр нь адилхан харагдаад байна, нэг эцгийх гэвүү?

  • ооо (April 16, 2016 4:35:03 am )

    stuped

  • zochin (April 16, 2016 5:55:53 am )

    Arhichin yankhan dongio buzar hulgaich ,sohor nohoi iugaa hudlaa chalchaad zunugluud baigaa huur ve, chi udahgui tamd ochnoo, mongol tumnii baylagiig hulgailaad hugshin buzar ulaan mahaaraa huuhen shaagaad jargaj hevtej bai odoohondoo, tun ch udahgui chamaig erleg nomun haan avhaar beldej baigaa shuu.gaigui ee chi uznee.chi uneheer zunug zalgaj baigaa ium baina.iim hogiin ium bicheed suuj baidag yasan ih zavtai hulgaich ve, chi bol adgiin adgiin sheesnii suv.

  • Zochin (April 16, 2016 7:42:36 am )

    Ene ih yum bodoj irjee,, heden housaa nogoon bolgojdee, chi uilee uzeh bno,,,!!!

  • kkk (April 16, 2016 9:08:34 am )

    bas saihan shaah ymaa ene bayr hachin ym bsan ym daa

  • Anonymous (April 16, 2016 9:14:04 am )

    нэг эцгийн хүүхэдүүд энэ хоёр

  • Халх Монгол (April 16, 2016 9:56:08 am )

    Баяр, Бат-Үүүл хоёр нэг эцгийн хүүхдүүд гэдэг. Энхбаярыг унагаж,Элбэгдоржийг гаргахад энэ хоёр ах дүүгийн барилдлагаа ашигласан юм биш үү

  • Монгол (April 16, 2016 10:32:54 am )

    Багадаа байсан хуний зан телев тэр чигээрээ байдаг юмшуудээ. Энэ чинь ген. Тэгээд л чи Монголоо бас бусдын итгэлийг Батболд амисгаад зарчихсан юм байна шуудээ

  • Монгол (April 16, 2016 10:34:40 am )

    Чи хичнээн турсан ч Гахай Баяраа хэвээрээ л улдсэн байна шуудээ

  • Үзмээ (April 16, 2016 12:27:49 pm )

    Эцэг нэгт ах нь / өөрөө мэдэхгүй ч гэсэн / цаанаасаа цус нь хатгаад өрөвдөөд тавиад явуулчихжээ гэж ойлголоо.Багынхаа дүр, хочинд одоо эргэж ороод гаднынхантай нийлж жинхэнэ 4 нүдтэй бэртэгчин гахай болж Монголчуудад гай гамшиг, ядуурал, гуйланчлал авчирахыг тэр үед Бат-Үүл мэдсэн бол “янзлаад” муу усны нүхэнд хийчих хэрэгтэй байж дээ.

  • иргэн (April 16, 2016 12:48:36 pm )

    Төрсөн ах дүү гэдэг яриа ч гадуур байдаг юм шүү, хүний амьдралын нугачаа бүрээр оролдох хэрэггүй л дээ. Гэвч С.Баяр бол өрөөлийг хэзээ ч хайрлах хүн биш, зөвхөн өөрийгөө л хайрлаж чадах тийм л багын хувиа хичээмтгий хүмүүжилтэй хүн.

  • иргэн (April 16, 2016 2:15:33 pm )

    ямар ч байсан дурсамж гэдэг сайхан шүү дээ та бүхэн наад муухай бухимдлаа орхиоч амьдрал баян сайн сайхан талаас нь хараач эсвэл уншихгүй л бай л даа

  • Zochin (April 16, 2016 3:07:57 pm )

    Bayr, Bat-Uul 2-iig neg etsgiin huuhduud geed humuus yriad baih ym unen ymuu?

  • уу (April 17, 2016 1:12:22 am )

    Баярын эмээ буриад юмаа даа хайхан майхан гэж яриад л

  • nn (April 17, 2016 12:18:44 pm )

    сонгууль дөхөөд ирхээр л энэ нэг дурсамжирхуу юм гараад ирэх юм хэнд хэрэгтэй юм болдоо

  • ҮНЭН (April 17, 2016 6:38:37 pm )

    ИХ МЭДРЭМЖТЭЙ ГОЁ БИЧСЭН БАЙНА. МУНДАГ ХҮН ШҮҮ.

  • ҮНЭН (April 17, 2016 6:39:48 pm )

    БАТ-ҮҮЛ ДЭЭРЭМЧИН БАЙЖ. ДЭЭРЭМЧИН БОЛ ДЭЭРЭМЧИНГЭЭРЭЭ Л БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ

  • ЗОЧИН (April 18, 2016 2:32:53 pm )

    САЙХАН БИЧЖЭЭ УНШААД БАЙМААР

antalya rent a car