antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2016 15 comments

АСЕМ ба ТҮЦ

нийтлэсэн Admin

95e87fb22e61bc18original

        Нийслэлийн зарим дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаж, Өмчийн газрын харилцааны албандаа үүрэг даалгавар өгснөөр гол замын дагуу байрлах гутал засвар, хоолны газар, ТҮЦ-ийг нүүлгэхээр болжээ. Эдгээр бичил үйлчилгээний газрын эздэд нэн даруй нүүх, үйл ажиллагааг нь наймдугаар сарын 15-ныг хүртэл зогсоох тухай албан шаардлага хүргүүлсэн байна. Засгийн шийдвэртэй арсалдсан зарим нэгийг нь албадан нүүлгэж ч эхэлсэн бололтой. Үүнийгээ АСЕМ-ын чуулга уулзалттай холбон тайлбарлаж байгаа нь хачирхалтай. Дээрх бичил бизнесийг эрхэлж байгаа иргэдийн олонх зээлтэй, түүний дотор ТҮЦ ажиллуулдаг иргэд ихэвчлэн бараагаа зээлээр авч, өдрийн орлогоосоо төлж байдгийг мэдэх юм. Гэтэл өөрсдийн боломж бололцоо, уйгагүй хөдөлмөрөөрөө амьдралаа болгож яваа тэднийг төр, засгаас дэмжиж тусалдаггүй, арилжааны банкууд нь зээл олгохдоо хойрго ханддаг мөртлөө амьжиргааны гол эх үүсвэрийг нь хааж байгаад иргэд бухимдалтай байна. Зөвхөн өнгөрсөн онд 18.6 мянга гаруй хүн ажлын байраа алдаж, ажилгүйдлийн тэтгэмжид 22.4 тэрбум төгрөг зарцуулсан тухай Бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлэл гарсан. Харин“Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ажилгүйдлийн тэтгэмж олгодоггүй. Тэд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй юм чинь” гэж тооцсон бол дэндүү гоомой, харгис бодлого гэхэд ч багадна. Энэ хүмүүсийн цаана өчнөөн үр хүүхдийн амь, амьдрал байгааг бодолцох учиртай. Тиймээс тэдний ажлын байрыг хэвээр үлдээж, харин ч жижиг том гэлтгүй бүх үйлчилгээний газрын үүд хаалга нээлттэй, түм түжигнэж, бум бужигнаж байвал төр, засаг нь иргэдээ дэмждэг юм байна, амьдрал буцалж байна гэж харагдах бус уу. Хамгийн сонирхолтой нь, Баянбүрдийн автобусны буудлаас Зуун айл, Сансар хүртэлх замын дагуух ТҮЦ-үүдийг ч нүүлгэх мэдэгдэл өгсөн. АСЕМ-ын төлөөлөгч өндөр дээд албаныхан, өдрийнхөө шахуу хуваарьт баригдаж ажиллах хэвлэлийнхэн “Жоби” худалдааны төв, “Да хүрээ” захаар орж барилгын материал, хуучин авто машин сонирхох уу. Үүний цаана харин төрийн албан хаагчдын өөр сонирхол байгаа юм биш биз. Дээр дурдсан газрууд нь хот дотроо бас л“стратегийн ач холбогдол”-той нутаг дэвсгэр шүү дээ.

 

Д.Мөнх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • zochin (April 15, 2016 10:07:06 am )

    asemaar dalimduulj baahan hun helmegduulj oorsdoo gazariig ni zayshih ajil hiij baigaam daa hoorhii

    • kkkk (April 17, 2016 2:41:49 pm )

      iim blohoor mongol uls uudluhgui baigaa um. ACEMdaa ch gol ni bishdee. Z

    • kkkk (April 17, 2016 2:45:05 pm )

      heden ueree ingej zavaan zarailj amidrah gesen um beee. TUZ 20 jil bolj bainaa, zarlagaa hed nugalaad oltson baij, yagaad dotor ni baigaa humuus ch gesen uurchilugdie gej boddoggui um. Heden ueree ingej hujaa nar shig shees hanhluulj amidrah geed baigaan um bee.

  • zochin (April 15, 2016 10:21:12 am )

    BAT UULIIN B AGIIG DAHIJ SONGOJ BO;OHGUI ASEAM YAH BE NARGIAD UNGURNU AMIDRALGUI BOLSON ARDUUD YAH YUM OLIGARHI BATUULIIN UDIIN ZOOGNII UNEER YADARSAN TUTS JIL AMIDARCH BN BOSOTSGOO ARDUUDAA

  • сүхээ (April 15, 2016 10:22:20 am )

    нөхөн олговор олгоочээ арайч дээ . хүний эрх хаана бна ?

  • сүхээ (April 15, 2016 10:25:24 am )

    ардчилалыг дүр эсгэсэн ардчилагчид устгаж бна

  • BB (April 15, 2016 11:58:23 am )

    Сайн байцгаана уу. Нийслэлийн Засаг дарга Бат-Үүл хотын захирагч болсныхоо дараанаас нийслэлээр дүүрэн эрүүл ахуйн шаардлага хангахгүй, халаалт, цэвэр бохир усны системд холбогдоогүй, хүнсний аюулгүй байдлыг алдагдуулсан, худалдаа эрхлэгчид нь дотроо варений шилэнд шээс биологийнхоо хэрэгцээг хангадаг ТҮЦ нэртэй жорлонгуудад зөвшөөрөл өгч Улаанбаатар хотоор дүрэн амбаар бариулж хотын үзэмж, хүнсний аюулгүй байдлыг алдагдуулсан. Харин энэ нь болохгүй зүйл болсныг мэдмэгцээ АСЕМ-ийг далимдуулан одоо нүүлгэх усгах арга хэмжээ авч байна.
    1990 оноос 2000 он хүртэл Улаанбаатар хотын үе үеийн АН, МАХН, МАН-аас сонгогдсон Нийслэлийн Засаг дарга нар ТҮЦ-үүдийн цөөлөх ажлыг маш их хүч, хөлөдмөр, цаг хугацаа зарцуулж байж арай хийж байхгүй болгосон. Гэтэл энэ буурал толгойтой, улсын баатар гэх хүн дахин цэцэглүүлж, орлого бага иргэдийн халаасыг хоосолж авилга авч байгуулсан баахан амбаараа АСЕМ-аар далимдуулан авч хаяж байгаа юм байна. Арай ч дээ. Ард түмнээ үнэн бодохгүй юмаа

    • ihtugchin (April 15, 2016 12:17:43 pm )

      маш зов бичсэн байна

  • иргэн (April 15, 2016 1:34:03 pm )

    Дур дураараа хүн болгон түц тавж баина.бүгдийг авах н зөв.дэнүүзамбараа алга.

  • Anonymous (April 15, 2016 1:48:17 pm )

    Byr ailiin yyd xaalga taglaad tavichixsan tyz nyyd bnaa.yyniigee xolduulaachee gexeer zovshooroloo avchixsan xogjliin berxsheeltei irgeniix gej bnaa. Ene ulsaaas xalamj avch bgaa. Yndsen xuulid zaasanii daguu bid ch bas tegsh erxtei erxee edlex yostoi gedgiig oilgoxgyi bertegchingyyd bnaa bn.

  • ЗОЧИН (April 15, 2016 5:57:10 pm )

    ТҮЦҮҮДИЙГ НҮҮЛГЭСЭН НЬ ДЭЭР ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДӨӨ ОО- Ч БАЙХГҮЙ ЭРГЭН ТОЙРОН НЬ БӨӨН ЖОРЛОН, ХАЖУУГААР НЬ ТАМХИ ШИРХЭГЛЭЖ ЗАРАА ОКУРКИЙН ХОГ ОВООЛООСТОЙ. ОДОО ЕР НЬ 90-Д ОН БИШ ТҮЦҮҮДЭЭ ЦӨӨЛБӨЛ ДЭЭР БАЙНАА.

  • Дурак (April 15, 2016 7:32:35 pm )

    Түц 90 ээд онд үүргээ гүцэтгэсэн. Одоо бол хэрэггүй ээ. Далд нууцаар тамхи, архи ер нь болохгүй юм болгоныг зарна. Бохир заваан. Тиймээс түцүүдийг зайлуулахыг дэмжиж байна.

  • Монгол (April 15, 2016 8:10:46 pm )

    Юун 8 сарын 15 гэж. ТҮЦ- үүдийг бүгдийг нь бүрмөсөн зайлуулах хэрэгтэй байна. Ерөөсөө л жорлон ш дээ. Ариун цэвэр халдварын тухай ямар ч ойлголтгүй хүмүүс нийслэлд олон байгаа учраас л тэд оршин тогтоод байгаа юм. Нэг гэр бүлийг хоолтой байлгахын тулд нэлээд олон хүний эрүүл мэндийг хохироож байх нь зөв гэж үү?

  • жаргалмаа (April 16, 2016 5:30:54 pm )

    ТҮЦ-үүдийг нүүлгэх хэрэгтэй ялангуяа хоол хийж зарж байгаа түцэнд яагаад зөвшөөрөл өгдөг юм бол зориулалтын байранд хоолны зөвшөөрөл авахад их л хэцүү гэж байсан даа одоо бол ямар ч ариун цэврийн шаардлага хангаагүй түц хоол хийгээд зарж байна шүү дээ энэ хөгжил үү авилгал уу

  • иргэн (April 16, 2016 9:49:53 pm )

    Шинэ халаадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой. Автомашиных нь цонхоор амьдрал сайхан байгааг харуулаарай. АСЕМ-ийн төлөөлөгчдөд дүр эсгэсэн ардчилалыг дүүрэн сайхан харуулаарай.

antalya rent a car