antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2016 19 comments

Улсын нууц задруулсан гэж буруутгагдсан З.Пагмажав батлан даалтад гарчээ

нийтлэсэн Admin

5nuur_1544

Үндэстэн угсаатны эрх ашгийг зөрчиж, улсын нууц задруулсан гэх хэргүүд 1990-ээд оноос хойш нэг бус сонсогдох боллоо. Энэхүү ноцтой гэмээр асуудал нь жирийн иргэдээс авахуулаад төрийн жолоо атгаж суугаа эрхэм түшээдийн анхаарлыг ч татаж гадны улс орон ч уг асуудлыг хөндлөнгөөс сайтар ажиглан суух болсон юм.
Яг үнэндээ төрийн хар хайрцагны бодлогоос эхлээд Монгол Улсын цаашдын хувь заяанд чухал нөлөө үзүүлэх стратегийн орд газрууд, улсын бодлогын нууц бичиг баримттай холбоотой улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болохуйц эл хэргүүдэд хууль хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулж шударгаар дэнслэх нь зөв болов уу.
Өнгөрсөн оны наймдугаар сарын 26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажавыг улсын нууц задруулсан гэх хэргийг хэлэлцэн 16 жилийн хорих ялыг, мөн түүний хам хэрэгтэн гэх Д.Чинбаярт 22 жилийн хорих ялыг тус тус ногдуулсан юм. Тодруулбал, З.Пагмажавыг Тайвань руу Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан гаргасан хэмээн Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг ногдуулсан бол Д.Чинбаярыг эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх хэргээр буруутгаж дээрх ялыг ногдуулж байсан юм. Тэгэхээр Д.Чинбаяр, З.Пагмажав нарыг ялласан зүйл анги нь Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэгт /Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 79 дүгээр зүйл. Эх орноосоо урвах/ уг зүйлийн 79-1-т “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцын гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.
Ямартай ч З.Пагмажав өөрийгөө “хувийн журмаар орчуулгын ажил хийж байгаад уг хэрэгт холбогдлоо” хэмээж анхан шатны шүүхээс ногдуулсан 16 жилийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Шүүхээс эл хэргийг дахин нягтлаж шалгах нь зүйтэй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Эл шүүх хурал болсны маргааш нь буюу аравдугаар сарын 23-ны өдөр Д.Чинбаярын гаргасан гомдлыг дээрх шүүх хэлэлцээд анхан шатны шүүхээс ногдуулсан 22 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг 17.6 жил болгон бууруулсан билээ. Өдгөө Д.Чинбаяр чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж байгаа бол З.Пагмажав давж заалдах шатны шүүх хурал болсны дараа бусдын батлан даалтад гарч гадуур байцаагдахаар болсон байна. Харин давж заалдах шатны шүүх хурлын дараа түүнийг Цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм. Тэгвэл З.Пагмажав хувийн журмаар орчуулга хийж байсныхаа төлөө гэмт хэрэгт холбогдож 16 жилийн хорих ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар дээрх ялын тогтоолыг түдгэлзүүлж, мөрдөгчид шүүгчээс өгсөн зааврын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нягтална гэсэн үг. Ямартай ч энэхүү хэрэг хэрхэн яаж дэнслэгдэх бол гэсэн хүлээлт З.Пагмажав хийгээд түүний ойр дотныхон болон улстөрийн хүрээнийхний анхаарлыг татсан хэвээр байна.

Төрийн нууцын хэрэгт хэн хэн холбогдож байв?

Өнгөрсөн хугацаанд улсын нууц задруулсан хэрэгт холбогдож байсан төрийн өндөр болон хариуцлагатай албан тушаалтнууд:
elbeg_52544

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1992-1996 онд УИХ-д сууж байхдаа улсын нууц задалсан хэрэгт буруутгагдаж байсан байна. Тэрбээр Ардчилсан холбооны нэгэн цуглаан дээр үг хэлэх үеэрээ “Монголд Хятадын тагнуулын долоон сүлжээ бий” хэмээн улсын чухал нууцыг задалсан хэрэгт унаж байсан ч тухайн үед энэ асуудлыг нам дарж байжээ.

nymdorj_44

Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Түүнийг 2002 онд “Хятадын тагнуул” хэмээн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай шуугиан дэгдээж, энэ мэдээллийг тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Ж.Баатар нотолж байсан гэдэг. Дээрх нэр бүхий хоёр эрхэм Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд байхдаа БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын тусгай албаны нөхөдтэй наргиж явсан баримтыг олон нийтэд дэлгэж байсан юм.

jargalsaim_1541

2010 онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханыг улсын нууц задруулж, гадаадын тагнуулын байгууллагад дамжуулсан, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс 17 жилийн хорих ял ногдуулсан ч хяналтын шатны шүүхээс түүний ялыг хөнгөлж дөрвөн жил болгосон. Гэхдээ түүнийг сайн хүмүүжсэн гэдэг үндэслэлээр хугацаанаас нь өмнө сулласан.

5nuur_414

2012 онд ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дэд хурандаа В.Нямхандыг улсын нууц задруулсан хэрэгт дөрвөн жил шалгасны эцэст хэргийг шүүхээс улсын нууц задруулаагүй гэж үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгон цагаатгаж байсан юм.

2014 оны аравдугаар сарын 24-ны өдөр ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, анхан шатны шүүхээс түнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зvйлийн 87.1-д зааснаар таван жил, мөн хуулийн 149 дvгээр зvйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар таван жилийн хорих ял тус тус ногдуулж үүнээс 149.2-т зааснаар ногдуулсан таван жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуульд хамруулан өршөөн хэлтрvvлж, биечлэн эдлэх ялыг таван жил хорих ялаар тогтоож байсан юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • иргэн (April 13, 2016 9:55:57 am )

    Элбэгдорж шүүхийн хараат бус үйл ажиллагааг алдагдуулах замаар гадаадын тагнуулыг дэмжиж байна

  • иргэн (April 13, 2016 9:56:53 am )

    Одоо энэ авгай зүгээр л орчуулга хисэн болох юм байна даа. ХАХАХА шударга байял даа

  • иргэн (April 13, 2016 10:04:55 am )

    Ер нь улсын нууц материалыг гадаад дотоодын хүмүүст өгсөн Энхбаяр болон тэр үеийн албан тугаалтнуудыг шүүх цаг нь болсон юм биш үү.

  • иргэн (April 13, 2016 10:06:17 am )

    1980-д оноос өмнө судалсан улсын нууцтай холбоотой ашигт малтмалын нөөц байрлалыг хэн хэзээ өгсөнийг тодруулахад тийм хэцүү биш

  • Anonymous (April 13, 2016 10:41:10 am )

    Ял авсан хүн даалтанд гарч болдог юм уу

  • зочин (April 13, 2016 11:26:39 am )

    улсаа худалдсан төрийн бизнес эрхлэгч олигархуудад нь хууль үйлчлэхгүй зүгээр л хараад байж байх юм уг нь дээдэхүүд л жинхэнэ урвагч шүү дэ олон түмэн харж л байна

  • Anonymous (April 13, 2016 2:09:40 pm )

    Тагнуулын байгууллага сайн ажилласан. Энэ хүүхэн яалтчгүй гадны улсын тагнуулын байгууллагын өнгө мөнгөнд автсан.

  • Zochin (April 13, 2016 2:45:40 pm )

    ээ хөөрхий бас л жараахайнууд нь ял аваад тул загаснууд нь бүр томроод явчихажээ.
    Хууль шүүхийн өмнө эрх тэгш байна !!!!нэртээйгээр үндсэн хуулийн энэ зарчмыг өөрчилчмөөр юмдаа энэ томчууд ккк

  • zochin (April 13, 2016 4:08:43 pm )

    iim notstoi zuileer shalgaj togtoogood shuuhees yal onooson yum bol batlan daaltad gargah hereggui yum bish uu, iim olon jil hariutslagatai gazar ajillaj baisan baij, yug orchuulah, yug orchuulahgui bhaa medehgui l baij gene,

  • zochin (April 13, 2016 4:10:59 pm )

    Nyalh huuhedtei ehiig bolohoor yalih shalihgui heregt, ter dundaa gem buruu ni togtoogdoogui baihad horij tsagdaad baij, eh ornoosoo urvasan gej shuuheer notlogdoj togtoogtood baigaa huuhniig batlan daaltad gargah gene uu, ene shudarga yavdal mun uu, ene 2-n zuruu ald delem zuruutei baihad

  • zochin (April 13, 2016 4:12:37 pm )

    naadah chini hudlaa haritsuulalt bna, ene huuhniig batlan daalt neriin dor gargaj, hergiig ni heregsehgui bolgoh arga zam bna, jijig jaraahai bna gej olon tumneer uruvduuleh uil ajillagaa l bna sh de

  • Улс тор судлаач. (April 13, 2016 7:02:16 pm )

    Ер нь улс оронд шударга ес тогтоое гэвэл юуны омно шуух, цагдаа, АТГ, Прокурор зэрэг хууль хяналтын байгууллагыг л шударга мэргэжилтэнгуудээр бурдуулж ШУДАРГА болгох естой л доо. Гэтэл манай улсад эдгээр хууль хяналтын байгууллага нь дарга нар болон бусад “Монготэй” захиалагчдын даалгавар биелуулдэг ХАМГИЙН ШУДАРГА БУС этгээдээс бурдсэн байгууллага болж хувирсан шуу дээ. Одоо АТГ-ын дарга хусэлтээрээ чолоологдож, тууний оронд Монголчуудад ХАМГИЙН БуТЭХГУЙ, БОЛОХГУЙ, БУРУУ УЛГЭР ДУУРАЙЛАЛ болсон Б.Хурц, Б.Билэгт, Ц.Амгаланбаатар нарын томилохоор нэрийг нь ярьж байгаа бололтой. Мон ч тэнэг сонголт байгаа биз. Ер нь АН нь торийн эрхийг барьж байна уу? эсвэл хэн торийн эрхийг барьж байна вэ? Хэрэв АН нь торийн эрхийг барьж байгаа юм бол тууний харуул!!! Эхний удаад, АН-аас нэр дэвшиж Монгол улсын Еронхийлогч болсон Ц.Элбэгдорж нь АН-ынхаа эсрэг ажилладаггуй болох оо харуулж, АН-даа унэнч гэдгээ харуулах. !!!!! Мон Еронхий сайд Ч.Сайханбилэг нь оорийнхоо хуч чадалаар арай ядан торийн захиргааны албанд ороод ажиллаж байсан журмын нохдоо халсан уйлдлээ залруулахын тулд энэ журмын нохдууд оо буцааж торийн албанд нь томилож, халсан хун бурээс уучлалт гуйж, гаргасан алдаагаа зас!!!!! Хэрэв та нар эх ний удаад алдаагаа ингэж засаж эхэлбэл АН-ын гишуудийн УУР ХЭЛЭН нимгэрч магадгуй л юм. Харамсалтай л байна даа. Мон хууль хяналтын байгууллагын бух дарга нарыг сольж, АН нь торийн эрхийг барьж байгаа гэдгээ бух шатанд харуулах хэрэгтэй байна даа. АН-ын нэрээр Торийн ондор албан тушаал хашиж байгаа та бухний “Алдаагаа яаж засаж байгаагаас бух зуйл шалтгаална” гэдгийг санаг тун. Та нар бараг чадахгуй биздээ.

  • bantan (April 13, 2016 7:56:52 pm )

    Ялтан хүн даалтанд гардаг айн.

  • Anonymous (April 13, 2016 10:46:22 pm )

    Хуулийн дээр сандайлсан хужаа тагнуулууд одоо шагнуулах биз . Батчимэгийг шоронд хийгээч. Муусайн хужаа новшнууд зайлцгаа бүгдээрээ

  • Зочин (April 13, 2016 11:09:56 pm )

    Пагамжав аргагүй том татаастай байна шүү ард нь асаалтай танк болох Элбэгдорж Батчимэг байгаа гэлэг нь үнэн юм байна Элбэгдоржийн судсан дээр Батчимэг ,Батчимэгийн судсан дээр Пагамжав дарж байгаа юм байна

  • Зочин (April 13, 2016 11:14:44 pm )

    Цогтбаатарын төрийн нууц задруулсан гэж ву байхав дээ Элбэгдоржийн авилгаоын хэргийг шалгуулахаар АТГ д өгсөн нь төрийн нууц задруулсан болсон юм юЭлбэгдоржийн авилгал төрмын нууц болсон юм гэсэн

  • Зочин (April 13, 2016 11:16:37 pm )

    Цогтбаатарын төрийн нууц задруулсан гэж ву байхав дээ Элбэгдоржийн авилгаоын хэргийг шалгуулахаар АТГ д өгсөн нь төрийн нууц задруулсан болсон Элбэгдохжийн авилгал төрийн нууц болсон юм гэсэн

  • zochin (April 17, 2016 12:17:35 am )

    Ulsiin nuuz zadruulsan l bol Mongol ulsiin daisan shdee, Hatuu shiitgeltei baih estoi yu bolood bainaa, Iim baidaltai handaad baival Mongol uls neg odor Gadnii ezemshild orloo shdee.

  • зочин бөх (April 18, 2016 11:27:46 am )

    ялтай хүн батлан даалтад гарна гэж юу байхав дээ Батчимэг гишүүний ач буянаар гарсан нь тодорхой юм биш үү одоо тэгээд зүгээр орчуулга хийсэн байдлаар ялаас мултарч байгаа юм шив Монголын төр хуулийнбайгуулагын үнэн нүүр царай өрөвдмөөр юм энэ АНамаас төр засгаа хурдан салгаж авьяа ард түмэн минь

antalya rent a car