antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2016 18 comments

Хүүхдийн паркийн газар дээр MCS, “Голомт” хоёр хөлөө жийлцэж байна

нийтлэсэн Admin

13niigol_184– “Шангри Ла” зочид буудлыг эзэмшдэг MCS компани АСЕМ-ийн зочдын үйлчилгээний стандартад нийцүүлэн парк дундуур авто зам тавих шаардлагатай гэж үзэж байгаа бол нийт 12 га газрыг нь эзэмшдэг “Бодь” групп газар дээрээ тийм төлөвлөлт тусгаагүй хэмээн эсэргүүцсэн байна-

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн 32 га газрыг хувааж авсан компаниудын хооронд дахиад газрын маргаан үүсчээ. Өөрт оногдох газартаа өмч хөрөнгөө босгоод өвөр зуураа хэрүүл тэмцэлгүй хэдэн жил болсон тэдний хооронд дараагийн зөрчлийг үүсгэсэн шалтгаан нь АСЕМ-ийн хурал. Асуудлыг тодруулбал, яах аргагүй АСЕМ-ийн бэлтгэл ажлаас үүдээд газрын асуудал сөхөгджээ.
Товчхондоо “Шангри Ла” зочид буудлыг эзэмшдэг MCS компани АСЕМ-ийн зочдын үйлчилгээний стандартад нийцүүлэн парк дундуур авто зам тавих шаардлагатай гэж үзэж байгаа бол нийт 12 га газрыг нь эзэмшдэг “Бодь” групп газар дээрээ тийм төлөвлөлт тусгаагүй хэмээн эсэргүүцсэн байна.
Тус группийн “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь хүүхдийн паркийн төслөө Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлдэг. Энэ явдал АСЕМ-ийн хурлын бэлтгэл хангах ажлын хэсгийн түвшнээс хальж, Улаанбаатар хотын захиргаа хүрчээ. Үе үеийн эрх баригчид энэ хоёр компанийн “атганд” байдаг хойно хотын удирдлагууд хариулт өгч чадахгүй жинхэнэ тэвдэцгээж байгаа юм байна.
Хүүхдийн паркийн газраас болж нэг хэсэгтээ л олонд чичлүүлсэн “Бодь” группийн “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь “Голомт” банкны эзний мэдлийнх аж. Тус компани нь хүүхдийн паркийн 32 га газрын 12 га-г эзэмшдэг бол УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн “Мон Уран” компани 1.1 га, “Шангри Ла” зочид буудлыг барьсан “MCS Hotel” групп 3 га, “Сөүл” ресторан 0.9 га газрыг нь тус тус эзэмшдэг байна.
Хүүхэд, залуучуудын хөгжил, соёл, чөлөөт цагт зориулагдсан бүтээн байгуулалт нэртэй ч хэдэн компанийн бизнес цэцэглэж байгаа хүүхдийн паркийн газар дээрх MCS ба “Голомт”-ын хоорондох зөрчил энэ хаврын дуулианд “хуруу хошуу” нэмэх нь. Тэд өмнө нь ч энэ асуудлаар хангалттай үзэлцэж, аль аль нь санасандаа хүрч, нэг нь Шангри Лагийн газартай нөгөө нь Хүүхдийн парктай болоод үлдсэн. Маргаанд аль тал ялах нь ард иргэдэд чухал биш. Гэхдээ энэ удаагийн зөрчил нь тус хоёр компанийн бизнесийн үнэ цэнэ, монголчууддаа хүртээсэн өгөөж нь юу юм бэ, амжилттай яваагийнх нь ар талд чухам ямар хүчин зүйл байдаг юм бэ гэдгийг дэнслэх шалтаг боллоо.
Үнэндээ өнөөдөр MCS компани улстөрчдийн тэмцлийн золиос болоод байгаа мэт харагддаг ч өөрсдөө тэд үе үеийн төр, засгаас давуу эрх авдаг байсныг нотлох жишээ хангалттай бий. Өрсөлдөгчийнх нь үг хатуу ч үнэндээ спирт, архинаас өөр юу үйлдвэрлэсэн юм бэ гэдэг асуулт үнэний ортой. Үүсгэн байгуулагчдадаа л өгөөжөө өгдөг ийм компаниудыг “баялаг бүтээгч”, “үндэсний компани” гэж өргөмжилдөг цаг үеэ бид ардаа орхиод арай илүүтэй урагш харахсан. Хувийн хэвшил үүсээд хорь илүү жил өнгөрч байхад “үндэсний” гэгддэг толгой компаниуд нь өнөөдөр хөөрхий төсвөөсөө “угжтай”, төрөөсөө татаастай хэвээр. Тэд паркийн газар, улс төрийн хэрүүлийн ард “хутгуур” хийх биш үндэстнийхээ хөгжлийн зүтгүүрийн үүрэг гүйцэтгээд хамтдаа хөгжиж байвал гоё. Даанч тэдэнд ийм хоншоор дутна. Аль аль нь Монголын худалдагдсан улстөрийг хангалттай ашиглан, нийт татвар төлөгчдөөс цугладаг багахан төсвөөс нь хангалттай хооллодог “үндэсний” аваргууд. Үе үеийн Засгийн газар хамаг л мөнгөтэй ажлаа эдэнд өгдөг. Харамсалтай нь ханаж цадахаа мэддэггүй нь үнэн. “Шангри Ла”-гийн зочид буудлын шил толь болсон үүд хүртэл цардуулдсан зам тавина гэдэг нь “зайлшгүй” зүйл мөн ч юм уу? Бүтээн байгуулалт хийнэ гэж бүхнээс харамласан газар дээрээ өнөөдүүл нь тэгнээд хэвтэх нь бас зөв ч юм уу?!
Паркийн газраас болж фактаа дуудуулахдаа хүрч байгаа тэдэнд нэг нь нөгөөгөөсөө ялгарах зүйл тийм их биш. Уурхай ч тэр, банк ч тэр баялаг бүтээж биш баялгийг “дамладаг” л бизнес. Бизнесийн салбарын шилдгүүд гэгддэг ч өнөөдөр ийм өргөмжлөл хүлээсэн компаниудын ихэнх нь улсаа, төсвөө, уул уурхайгаа ухаж мөлжиж байгаа, үүнийхээ тулд үе үеийн засгийн өнгөн дээр улстөрчдийг лоббидон бусдаас давуу эрх олж авдгийн жишээ нь дээрх хоёр компани. MCS Ухаахудагийн ордыг, “Голомт” банк “Сэргээн босголтын банк”-ийг яаж авсныг сөхөхгүйгээр шинэ тулгар зах зээлийн нийгмийн “сургамж” гээд зүгээр орхиё. Хүхдийн паркийн газрыг ч бас тэдэнд үлдээе.
Харин цаашаа хол явъя гэвэл баялгаас олсон мөнгөөрөө улстөрчдийн ард санхүүжилт хийдгээ болиод сайн сайхныг санхүүжүүлэх хэрэгтэй биз. Төрөөс, улс төрөөс, төсвөөс, төрийн өмчөөс “цавчдаг” бизнесийн балчир үе чинь Та бүхний хувьд ард хоцрох цаг уг нь болсон баймаар.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Zochin (April 13, 2016 9:14:16 am )

    MCS GOLOMT 2OOS TUR TUMUR NUUREE GARGAAD HURAAGAAD AVCHIHAACH DEE. ELBEGDORJOO CHI HUVI EZEMSHEEGUI AVLIGA AVAAAGUI L YUM BOL TUMNII HUUHDIIN GAZRIIG BUTSAAJ UGUH HEREGTEI!!!

  • Zochin (April 13, 2016 10:02:50 am )

    muulah geed yadchih yumaa. Bodi Group, Golomt 2 chin salaad tus tusiinhaa zam moriig hoogoo bizdee. Bodi Lu.Boldiinh, Golomt Bayasgalangiinh bolood shuuheer orood omchloloo salgaad 3 jil bolj bn shdee.

  • bagaa(ajilgyi) (April 13, 2016 10:29:16 am )

    gazar mundsan bish mungutei ni av boloxgyi bol xychee yzeed av daa

  • Болд (April 13, 2016 10:32:25 am )

    Хүүхдийн паркын нууран дотор байдаг хоолны газрын 2 давхарт шөнө бүр тайчдаг бар ажиллуулахд байх юмаа, энэ чинь хүүхдийн байгууллага биздээ ямар бузартай новшнууд вэ салар самуун сурталчилаад хүн амьтаны биеэ үнэлдэг байр бэлдэж өнөөд байх юм, ойрын хунацаанд шалгалаг газар нь шалгалтаа хийгээрэй. Оройн 23 цагаас хойш үүр цайтал ажиллхлаг юм байнамлээ

  • Иргэн (April 13, 2016 12:07:03 pm )

    Гоочлоод байх юу байна аа. Хувьчлал гэж гишүүд нь улсын байсан юмнуудыг авсан байхад хийсэн ашиг орлогоороо бизнес компаниуд газар мазраа авна л биз. Гарз хохирол бидэнд учирсан биш дээ.

  • Zochinooй (April 13, 2016 12:46:59 pm )

    Олигтойхон засагтай байсан бол бугдийнх нь газрыг хураагаад зайлуулахсан

  • Үнэн (April 13, 2016 3:38:51 pm )

    Эд нарт мөнгөний хараал тусчээ. Тун удахгүй эрлэгт очиж маргаанаа тасалцгаах болно.

  • Anonymous (April 13, 2016 5:22:19 pm )

    Филатовагийн монгол хүүхдүүдийн төлөө хийсэн хөрөнгө оруулалтыг хятад хүмүүс идээд дуусдаг байжээ

  • borgil (April 13, 2016 7:48:41 pm )

    ugui er ni ter asem masem ni odoo baigaa zamaar ni yvj boldoggui yachihsan nuhur ve.. zaaval shine zamaar yvna geed baigaa yumuu…

  • бас иргэн (April 14, 2016 12:09:13 am )

    ЭДГЭЭР ХҮМҮҮСТ ХУУЛЬ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ. ТЭДНИЙГ ЗӨВХӨН ӨӨР ХООРОНДИЙХ НЬ ЗӨРЧИЛ ӨРСӨЛДӨӨН Л ЗОГСООНО. тЭГХ ЦАГТ АРД ТҮМЭН ХЭРЭГ БОЛДОГ. БУСАД ҮЕД ТЭД ӨӨРСДИЙН ЕРТӨНЦДӨӨ, АРД ТҮМЭН ӨӨРСДИЙНХӨӨ БОР ЕРТӨНЦДӨӨ ПАРАЛЛЕЛЬ ОРШИНО.

  • zochin (April 14, 2016 9:34:35 am )

    Ene MCS gej YOSTOI AIMAAR SHUNALIIN TOM SHUUDAI bnaa. Odoo ulsaas bainga tender avch, davuu erh edelj yavdgaa boliod UURSDIINHOO HUCHEER uruu daraad, engiin arddaa Gaztai undaa, spirtees UUR zuil hiij, BAYALAG buteegeechee. Ta nar ene baitugai, heden uyeree ideh yumtai bolloo shd. Engiin bid bas tender avch, uursdoo hugjii l daa. Bidend bas bolomj ug l doo, bugdii ni Ta nar huvaaj ideed, deeguur baigaa hedee avilgalaar atgachihaar chin, ene MNGOLiig yamar muuhai torond hiichihev dee, Ta nar shunaldaa hutlugdood????

  • zochin (April 14, 2016 2:02:11 pm )

    msc hytadiin har munguur hudulduguu bolih heregtei ene nutagt mongol hun erh chuluuguu edleh estoi

  • zochin (April 14, 2016 2:06:33 pm )

    asem gedeg ni elbegdorjiin horogdoh bair bolj bgaamuu mongol engiin irgend ymar uurchlult ur dun uzuuleh ym be

  • zochin (April 17, 2016 10:50:05 am )

    Чадалтай ТӨР байдаг бол бүгдийг нь зайлуулаад хүүхдийн гэсэн барилга байшин, паркаа хийх байсан байх, одоо ч өнгөрсөн хойно нь яалтай ч билээ. Одоо төрд байгаа болон дараагийн ТӨРД гаоч ирэх хүмүүс хахуул авахгүй бол бүх юм шударга сайхан болох байх даа. Тийм цаг ирэх бол уу?????????????

  • IRGEN (April 23, 2016 5:29:30 pm )

    HUUHDIIN PARKIIN GAZRIIG HEN ANH ZARJ HUVICHILSAN BEE TER NOHRIIIG YAARALTAI YLLAH ESTOI SHUUUUUUUUUUUUUUUUUU.

  • jiji (April 25, 2016 1:29:35 pm )

    Bayasgalan, Odjargal 2 munguu tuluud avaasai, DUUDLAGA HUDALDAA YAVUUL

  • хужаа Баясгалан (May 03, 2016 9:07:32 am )

    хуухдийн паркаа буцаац авах хэрэгтэй

  • тор засаг (May 03, 2016 9:09:15 am )

    Монголд тор засаг алга

antalya rent a car