antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2016 34 comments

Х.БАТТУЛГА: “Надаас болж намын нэр хүнд унаад байгаа бол би бие даагаад нэр дэвшчихье”

нийтлэсэн Admin

TULGAAAAИх тэнгэрт бопсон АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагийн цахим хуудаснаа  бичсэн шиг эв нэгдлийн хурал болж чадаагүй ажээ.

Баярын өдрөө сонгон байж өнгөрсөн бямба гарагт Их тэнгэрт зарласан хурал уг нь чамгүй ирцтэй, фракц фракцын төлөөлөлтэйгөөр эхэлжээ. Цагтаа АН-ын туг нь болж явсан, одоо ч Үндэсний зөвлөлдөх хороондоо тэргүүлэх байр сууриа хадгалсаар буй “Алтангадас”-ынхан, өнгөрсөн сонгуулиар өдөлсөн ч өөдөө дүүлэх хүч нь улам л суларсаар буй “Шонхор”-ынхон, ардчиллын шанг таталцсан ч өдгөө “Шонхор”-ын нэгэн даль жигүүр мэт хүчгүйдсэн МоАХ-ныхон, үнэт зүйлгүй механик нэгдэл гэгдээд байгаа МоАН санаачилгынхан, МҮДН-ийнхэн гээд бүгд эвлэрлийн үгтэй урилгад “За” гэцгээн Их тэнгэрт цуглажээ.

Сонгууль хаяанд ирсэн энэ цагт ганцаарчилсан тоглолт хийхгүй, намынхаа эсрэг үг ярихгүй байя, гэхдээ фракцгүй нам гэсэн жүжиг тоглоод яахав, бодлогын асуудлуудаа фракцууд дээрээ зангидаад намын бүлэг, Гүйцэтгэх зөвпөлөөрөө шийдэж байя хэмээцгээсэн ч энэ хурлын гол дур нь Н.Алтанхуяг гишүүн, Х.Баттулга гишүүн нар байжээ. Х.Баттулга гишүүн уг хурал дээр “Надаас болж намын нэр хүнд унаад байгаа бол би бие даагаад нэр дэвшчихье” гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хандан “чамаас болж намын нэр хүнд навс унасан шүү. Чи сонгуульд нэр дэвших ч эрхгүй хүн. Нэр дэвшвэл чи бас бие даагаарай” гзжээ. Сүүлийн жилд өрнөж байгаа улс төрийн баривчилгааг Ерөнхийлөгчийн хүрээнийхэн тодруулбал, Ерөнхий сайд ч оролцож хийж байна гэсэн хардлага Их тэнгэр болсон хурлын үеэр ч гарсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийн намынхандаа төдийгүй улс төрийн хүрээнд сенсаац дэгдээсэн Н.Алтанхуяг гишүүн, “Монгол төрийг хэн бариад байгаа юм. Хүчнийхэн төрийн жолоог атгаж байна” гэсэн ширүүн үгийг намынхандаа хаяглажээ. Тэрбээр хуралдааныг дуусгалгүй орхин явсан аж. АН-даа нөлөө бүхий түүнгүйгээр хурлаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй тарцгаажээ. Гэхдээ ямар нэгэн улс төрийн акц, мэдэгдэл хийхээр бол эхлээд заавал намын бүлгийн хуралдаан дээрээ мэдэгдэнэ гэдэгт тохиролцсон гэнэ.

Гэсэн ч УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн компанийн туслахыг нь ням гаригт баривчилсан нь Их тэнгэрийн хуралдааныг тэр чигт нь үр дүнгүй болгожээ. Өчигдөр хуралдсан бүлгийн хурал дээрээ Х.Баттулга гишүүн, “Та нарын ойлголцол чинь энэ юм бол би хоёр сайдаа Засгийн газраас гаргана, засгийг унагаана” гэсэн аж. Хоёр сайд гэдэг нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Зам, тээврийн сайд М.Зоригт нар бололтой. Бүлгийн хуралдааны эхэнд бүлэг дээрээ З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Батгулга, Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийнэ хэмээн танилцуулсан ч Н.Алтанхуяг гишүүн, “Дээрэмчдийн бүлэглэлийнхэнтэй би хамтарч мэдээлэл хийхгүй” гээд хийгээгүй гэнэ. Тэгээд “Монгол төрийг хүчний байгууллагынхан жолоодоод байна гэж би Их тэнгэрт ч хэлсэн, түүнээс өмнө ч ярьдаг байсан. Та нар тоохгүй л байсан. Одоо батлагдаж байгаа биз” хэмээжээ. Түүнийг үг хэлсний дараа С.Эрдэнэ гишүүн “Би ч мөн хүчний байгууллагын машинд орж явсан хүн. Хэлмэгдүүлэлт хэтэрлээ” гэжээ.

Бүлгийн хуралдаанд оролцсон АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр “Цагдаагийн байгууллагын даргыг ганцааранг нь солиод энэ бүх баривчилгаа, хэлмэгдүүлэлт зогсохгүй. Хүчний бүх байгууллагын удирдлагыг солих цаг нь болжээ” гэсэн санал гаргасан бол Ц.Оюунгэрэл гишүүн “Цагдаагийн байгууллагын даргыг сольё” гэсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Эцэст нь намын дарга З.Энхболд бүх фракцын төлөөлөлтэй уулзахаар болоод хурал завсарлажээ.

О.АМАР  /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • Зочин (April 12, 2016 11:39:30 am )

    Баярцогт, Сбилэг нар Баттулга шиг бие даагаад нэр дэвших чадал байгаа болов уу?

    • Dari (April 12, 2016 2:48:59 pm )

      Bur under huviar garah bhaa. Mass bol ikh demjij bgaash de. Kommunistuud l shees aldaad bgaa bolohoos bish

  • goeo goeo (April 12, 2016 11:44:57 am )

    ene songuuliar AN nam shaalagsaan erx medel mongo xerees xeterxeere ard tumnii xaraal xurch baigaa ym

  • zochin (April 12, 2016 12:01:59 pm )

    Женкогийн идэж уусан 500 тэрбумын хэрэг Энхбаярт хилсээр тулгасан нэг орц ном тээвэрлсэн хэрэг 2-г харьцуулах нь инээдэмтэй

    • mongol (April 12, 2016 12:49:26 pm )

      hujaagiin ugaadas dolooson gulug min hil davj hutsaarai.

  • Huh tenger (April 12, 2016 12:09:58 pm )

    hujaa bayrcogtig dahiad songoj yasanch bolohgvi. Battulga bie daasanch haanaas l bol haanaas 1 r garna ern ardchilsan namiin gaigvi ulsuudn negdvel taarna ene songuuliar ene nam baastaiga holildloo doo.

  • Moнголчууд (April 12, 2016 12:17:19 pm )

    Хор найруулж, хошгоруулдаг Элбэгээ, бэлтрэг Энхболд, гомо Сайханбилэг, хужаа Баярцогт нар 1 талд байгаа тохиолдолд Монгол улс хэзээ ч хөгжихгүй,,,, Эд нарыг зайлуулж шоронд нь хийх хэрэгтэй…

  • цэцэг (April 12, 2016 12:38:37 pm )

    Erdene Bayrtsogt nar helmegdlee gej yribal busad ni uy gej yrihk bolj b.na Erdene hkuuliig yu ch bish bolgoj ajilsaar irsen odoo ch tiim b.na

  • зочин (April 12, 2016 12:50:14 pm )

    Ер яагаад Женког шалгаж болохгүй гэж ингэж сүржигнэх хэрэг юу байгаа юм айсан хүнд аргал хөдлөөд байгаа юм биш үү?.Хуулийн өмнө хэнч тэгш эрхтэй биздээ.Угаасаа тэр сайд засаг унагана гээд байгаа Бурмаа сайд ажлаа хийж чадсан юм уу тэгээд унгаачээ.Төр шалгадагаараа шалгах хэрэгтэй.Женко хэдэн нохойнуудаа сайн хооллодог юм биш үү.Сайн шалга зөв шүү

  • Иргэн (April 12, 2016 1:15:25 pm )

    Зарим хүн амиа өгчих шахам л байгаад байх. Жирийн нэг хүнд хүмүүсийн анхаарал тусламж хэрэгтэй байх үед манайхан ингэдэг билүү. Эрх мэдэл, мөнгөтэйн араас болохоор бүр талцаж ирээд л муудалцаад байх шинжтэй. Энэ хүн сонгуульд гарсан ч бидэнд хүртээлгүй. Өөрөө л дэвжинэ. Бид биш. Энэ өнгөрсөн жилүүдэд бидний төлөө юу хийсэн.

  • z (April 12, 2016 1:27:30 pm )

    Ene luivarching hen demjih yum be . boliood ogoosoi. ulsiin ochnoon mongo idej uusanaa odoo yah geed bgaa yum bol. ter batzaya ni orgood alga bolson. asuudaltai bolood l ter. ene iim unench hun gj uu. mongoliin toloo gj uu

  • Иргэн (April 12, 2016 1:30:23 pm )

    Jenko g shalgahad yu n bolohgui bgaan, judo bohoos oor yu hiisen yum be terbumaar n ideed baihad shalgah n zov,ylgaagui ydarsan ardiin tatvariin mongo shdee.Bodlogoor urd n hiij bsan 2 yamand ooriin humuusee tavij,.

  • Зочин (April 12, 2016 1:40:31 pm )

    Юун ие даагаад нэр дэвших вэ. Тэр луйвардсан олон сая долларынхаа хэргийг үнэн мөнөөр нь шалгуулаад буруу зөвөө тогтоолгоод дараа нь энэ асуудалаа ярьсан дээр бус уу. Та Монгол төрөөр тоглож ханаагүй юу.

  • gaag (April 12, 2016 1:50:10 pm )

    battulga judogoor halhawch hihee bolioochee

  • Anonymous (April 12, 2016 1:56:33 pm )

    Jenko Battulga ooroo er ni yamar uildver barisan yum bol Mongold.Omch huvichlaliin luivraar Mongoliin heden sor bolson hunsnii uildveruudiig huvichalj avsan hun gedgiig l medeh yum b.a.Ayalal juulchlaliin chigleleer heden tsogtsolbor barisan baih.

  • zochin (April 12, 2016 2:00:47 pm )

    S.Erdene guaig barivchlah yostoi hunde

  • zochin (April 12, 2016 2:02:11 pm )

    Erdene guaig barivchlah yostoi hunde

  • танил (April 12, 2016 2:43:07 pm )

    ямар нэг аргаар нэр дэвшүүлэхгүй гээд MCS Оджаргал, ЕС, баярцогт гөлөг, с баяр, элбэгдорж энэ тэрээс авхуулаад айж атаархсан хүмүүс их л байгаа л даа.. новшнууд айсандаа цагдаа тусгайгийнхан гээд сүйд болох юм. чадал чинь байвал наад толгойгоороо өрсөлдөөч та нар… өвөг дээсдсийнхээ хүүрийг өндөлзүүлж үр хүүхдийнхэ заяа замыг харлуулж ханадаггүй адгын новшнууд… үхллийн туугаар үхээсэй түй түй түй

  • zochin (April 12, 2016 3:23:34 pm )

    bi ardiin namd durgui gehdee ene songuuliar ene namd uguhuus uur songolt uldsengui ardchilsan namaas heniigch buu songo odo ene namiin tuuh duussan

  • зочин (April 12, 2016 3:33:08 pm )

    Х.Баттулгын Шинэ төмөр замын мөнгө идсэнийг нь цагдаагийнхан илрүүлж байна даа, АН-ын нэг том мафи-н бүлэглэл баригдах нь дээ, ашгүй дээ,
    16 онд АН-аас салцгаая, түмэн олон минь ээ

  • Bataa (April 12, 2016 4:35:24 pm )

    Одоохон болох сонгуульд АН мөн МАН МАХН-уудыг биш ХҮН намыг гаргаад үзеэ сонгогч олонд нам ямар хамаа байна

  • giichin (April 12, 2016 4:40:03 pm )

    zass nadaas bolj manai namiin ner hvnd unaj bnch gehshig ugasaal ali hediin unatsan shv de namiin ner hvnd unlaa gd svr boloh ym ard irged chini tuildaj bhd yadaj ichih aih ym bnuu AN odoo bolnoo ta nar ene songuuld garna gj bodoj bnuu ard tvmen odoo bvgdiig oilgoj bga shv de

  • би зочин (April 12, 2016 4:46:43 pm )

    их хурлын гишуунийг баривчилж бна гэдэг цууг женко тараахад Батзандан Батуул Зоригт Эрдэнэчимэг олуулаа хамгаалахаар очжээдээ. Их хурлын гишуудэд тамгын газар нь тийм юм байх есгуй гэж хичээл заагаачээ. Эсвэл мань хууль тогтоогчид маань хуулб сахиулагчидаа дийлдэггуй юм бна . Бид одоо яанаа

  • Зззочиночинкочиночинзочин (April 12, 2016 4:50:40 pm )

    Булхайнууд нь илрэх гээд ёстой л боож үхэх нь ээ.Эд нар.

  • ХУЛГАЙЧ (April 12, 2016 9:07:56 pm )

    ЖЕНКО БАТТУЛГЫГ БҮХ МОНГОЛООРОО ХУЛГАЙЧ ГЭДГИЙГ МЭДСЭН ХЭРЭГ ХИЙСНИЙГ НЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД МЭДЭГДЭЖ ДЭЛГЭЭД БАЙХАД МОНГОЛЫН ТӨР ЗАСАГТ ХУЛГАЙЧ ХҮН БАЙХ ЕСТОЙ ГЭЖ ЖЕНКО БАТТУЛГА ЗҮТГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ДАА МОНГОЛД ХУЛГАЙЧ Л ТӨРД ГАРДАГ ЭНЭ ЗАВААРСАН ДАВАРСАН БАЙДЛЫГ ЗОГСООХ ЦАГ БОЛСОН ДОО

  • зочин (April 12, 2016 9:09:36 pm )

    Хүчний байгууллагыг буруутгах шалтаг хайгчид бол бүгд гэмт хэргийн сэжигтэй этгээдүүд. Тэд айсандаа одоо цагдаа хүчний байгууллагын шудрага ажилтан нарыг хөөж эрх дураараа идэж уугаад жаргахыг хүсч байх юм даа л гэж харагдаж байна.

  • ЗОЧИН (April 12, 2016 9:16:16 pm )

    Баттулга одоо болно ш дээ. Бүх асуудал цагдаад бүртгэлтэй боллоо. Гол хүмүүс нь ч үгээ хэллээ.

  • Улс тор судлаач. (April 13, 2016 12:03:45 am )

    Ер нь улс оронд шударга ес тогтоое гэвэл юуны омно шуух, цагдаа, АТГ, Прокурор зэрэг хууль хяналтын байгууллагыг л шударга мэргэжилтэнгуудээр бурдуулж ШУДАРГА болгох естой л доо. Гэтэл манай улсад эдгээр хууль хяналтын байгууллага нь дарга нар болон бусад “Монготэй” захиалагчдын даалгавар биелуулдэг ХАМГИЙН ШУДАРГА БУС этгээдээс бурдсэн байгууллага болж хувирсан шуу дээ. Энд Монголчуудад ХАМГИЙН БуТЭХГУЙ, БОЛОХГУЙ, БУРУУ УЛГЭР ДУУРАЙЛАЛ болсон Б.Хурц, Б.Билэгт, Ц.Амгаланбаатар нарын нэрийг АТГ-ын даргаар торилохоор ярьж байгаа бололтой. Мон ч тэнэг сонголт байгаа биз. Ер нь эхний удаад, АН-аас нэр дэвшиж Монгол улсын Еронхийлогч болсон Ц.Элбэгдорж, Еронхий сайд Ч.Сайханбилэг нар нь АН-ынхаа эсрэг ажилладаггуй болохын зэрэгцээ АН-даа унэнч гэдгээ харуулахын тулд оорийнхоо хуч чадалаар арай ядан торийн захиргааны албанд ороод ажиллаж байсан журмын нохдоо халсан уйлдлээ залруулахын тулд энэ журмын нохдууд ээ буцааж торийн албанд нь томилож, уучлалт гуйх ажлаар алдаагаа засаж эхэлбэл АН-ын гишуудийн УУР ХЭЛЭН нимгэрч магадгуй л юм. Харамсалтай л байна даа. Хууль хяналтын байгууллагын бух дарга нарыг сольж, АН нь торийн эрхийг барьж байгаа гэдгээ л харуулах хэрэгтэй байна даа.

  • Anonymous (April 13, 2016 12:06:31 am )

    Идэж ууж хулгайлж луйвардсаныг нь шалгах гэхээр хэлмэгдүүллээ гэж гүрийдэг жишигийг одоо болиосой Энэ бүхэн чөтгөр Энхбаярын нийгэмд бий болгосон жишиг болох нээ

  • unen (April 13, 2016 12:48:33 am )

    Battulga unheer yu ch ideegui ym Bol zuger shalguulchihgui yu da surjigneed sandraad bgn ym boldoo humuusiig Ingej turhirhaa bolimoor yma ser bostsgoo ch gej bhshig suuld n mongoliin ard tumen hohihrood ulddeg bizde

  • Bo (April 13, 2016 12:49:47 am )

    Battulga unheer yu ch ideegui ym Bol zuger shalguulchihgui yu da surjigneed sandraad bgn ym boldoo humuusiig Ingej turhirhaa bolimoor yma ser bostsgoo ch gej bhshig suuld n mongoliin ard tumen hohihrood ulddeg bizde

  • зочин (April 13, 2016 9:56:38 am )

    Энэ нам нэртэй бүлэг дээрэмчид улс төрөөс бүрхмөсөн зайлаасай. Гадагш нь зугтаалгаж л болохгүй

  • zochin (April 13, 2016 10:28:05 am )

    Erhembayar helsen ugendee helmegduulelt yavagdaj baigaag huleen zuvshuursun bna sh dee

  • Uunuu (April 14, 2016 11:59:20 am )

    нам нам гэж яваад эцэст нь арчаагүй царайлж өөрийгөө өмгөөлөн намаас гарна нтр эр хүн шиг байгаачээ хэрэг чинь илрээд бүх юм тод болж байгаашдээ больз үз

antalya rent a car