
Гэхдээ бид бүх талаар “ок” байж чадвал шүү дээ. Одоогийн байдлаар АСЕМ-ын уулзалтад 50 гаруй орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар ирэхээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Ийм олон улсын төрийн тэргүүн Монгол Улсыг дэмжин итгэл хүлээлгэж байгаа тул биднээс тэр хэрээр аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр хариуцлага шаардах нь гарцаагүй.
АСЕМ-ыг амжилттай зохион байгуулж, дэлхий дахины итгэлийг хүлээж чадах аваас 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сонгууль цаашлаад олон улсын хэмжээний томоохон үйл ажиллагааг Улаанбаатарт зохион байгуулах кноп зөвхөн Монгол Улс дээр асах болно шүү дээ. Үүний тулд бид бүх зүйлд хариуцлагатай хандах ёстой. Шулуухан хэлэхэд, жорлонгийн цэвэрлэгч ч 00-оо цэвэрлэнгээ аюулгүй байдлын ажилтны үүргийг давхар гүйцэтгэх учиртайг өнөөдрөөс анхааруулахад гэмгүй болов уу. Хаана сул тал ажиглагдана тэнд олон арван хүний амь нас үрэгдэж буйг өдөр бүр лалын хэт даврагчдын үйлдэх болсон халдлагууд бэлхэнээ гэрчлээд өгнө.
Тиймээс дэлхийн томчууд Монгол Улсад итгэл хүлээлгэн амь нас, эрүүл мэндээ даатгасан буй за. Улаанбаатар аюулгүй, тайван хот болохын хамгийн эхний баталгаа “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас эхэлнэ. Бүр тодруулбал, Буянт-Ухаа дахь онгоц хөөрч буух зурвасаас. Тэгээд ч АСЕМ-ын бэлтгэл ажил , яригдаж буй эл өдрүүдэд олон улсын анхаарал манай улс руу төвлөрсөн нь дамжиггүй. Гэтэл манай нисэхийнхэн алдаа гаргасаар.
Тухайлбал, өнгөрсөн сарын 15-ны өглөөний 09:16 цагт Туркийн ТК342 аяллын дугаартай агаарын хөлөг Улаанбаатарт газардах үед Буянт-Ухаа дахь нислэгийн талбай дундуур ЮНЛ 45-81 улсын дугаартай фургон машин дураар давхиж явсантай мөргөлдөх шахсаны улмаас агаарын хөлөг ннслэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс буцаад хөөрсөн байна. Хэрэв Туркийн онгоцны нисгэгч чадварлаг байж амжилттай хөөрөөгүйсэн бол олон арван зорчигч амиа алдаж болох байсан гэнэ.
Үүнтэй яг адилхан тохиолдол саяхан Оросын Ростов хотноо болсон аж. Арабын нэгдсэн Эмират улсын бойнг 737-800 дугаарын онгоц газардахаар доошилж байснаа гэнэт огцом дээшилснээс осол гарч зорчигч, нисэх багийн 62 хүн харамсалтайгаар амиа алдсан байдаг. Агаарын хөлөг гэнэт хөөрсөн шалтгаан нь мөн л манайхтай ижил буух зурвас дээр нь машин давхиж явснаас үүдэлтэй. Эл тохиолдлыг онцолж дурдахын учир нислэгийн аюулгүй байдлыг хангах асуудалд Монгол Улс бэлэн бус байгааг Туркийн онгоц харууллаа гэж хэлж болохоор.
Ер нь тэгээд манай нисэхийн салбарын ажил сүүлийн жилүүдэд болохгүй байгаа бололтой юм. Нислэгийн удирдах төвөөс бусад бүх нэгжид нь мэргэжлийн бус хүмүүс үүрэг гүйцэтгэдэг сурагтай. Уг нь Иргэний нисэхийн тухай хуульд олон улсын иргэний нисэхийн статус, дүрэм, журам, зөвлөмжийн хүрээний дагуу ажиллах ёстой баймаар. Хамгийн энгийн жишээ гэхэд л хил, гаалийн аюулгүй байдал хангагдаж чадахгүй байгааг “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн буу сум,хар тамхи хилээр нэвтэрсэн хэрэг гэрчлээд өглөө. Энэ бүхэн ИНЕГ-ынхан АСЕМ-аар Монгол Улсад хөл тавих төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангаж чадах юм уу. Үнэндээ тус газар мэргэжлийн боловсон хүчин бус арын хаалганыхнаар дүүрсэн нь үнэн юм бол лалын хэт даврагчид үүнийг нь ашиглаад мэдчихээд аймшигтай зүйл хийвэл яана.
Ч.Чулуун
2 Comments