Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын нэг давхарт хураалттай байсан хөөсөнцөр өчигдөр орой шатаж, их хэмжээний гал, утаа тортог гарчээ.
Ажил тарж байсан болохоор барилга дотор хүн байгаагүй бөгөөд харуул нь онцгой байдлын албанд дуудлага өгсөн байна. Гал унтраах албаны машинууд ирж, богино хугацаанд ирж галыг унтраасан байна.
Энэхүү барилгыг иргэн Ё.Гансүх захиалан бариулж байсан бөгөөд тэрбээр “Харуул утсаар ярьж мэдэж ирлээ. Гал одоо бүрэн унтарсан. Дээшээ барилга руугаа гал алдаагүй” гэжээ. Галын шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дараа гарна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.