Төрийн байгууллагууд болон хувын хэвшлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.
Монос грүпп 2008 оноос хойш жил бүр витаминжуулалтын аяныг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд тус аяны хүрээнд Монгол улсын 21 аймаг өнцөг булан бүрт оршин суугаа хүн бүрт хэрэгцээт витамин амин дэмүүдийг 5-80 хувь хүртэл хямдруулан хэрэглэгчиддээ бэлэг баридаг юм.
Витаминжуулалтын аяны нийгмийн хариуцлагын хүрээнд ЭМСЯ-тай хамтран Халдварт өвчнүүдийн дэгдэлтийн үе, Улаан бурханы хурдтай тархалтын үед Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн эмч, ажилтан, албан хаагчидад зориулан хэрэгцээт Эм, витамин амин дэм, утлагын аппарат зэрэг бүтээгдэхүүний дээжээсээ 15 сая төгрөгний хандив тусламж үзүүллээ.
ЭМСЯ ны төв байранд Эрүүл мэнд, спортын яамны төрийн бичгийн дарга С. Ламбаа , Монос грүппийн гүйцэтгэх захирал Х.Ананд нар ХӨСҮТ-ийн эмч удирдлагуудтай уулзсан юм.
Монос грүпп-ийн тусламжийн цуваа тус өдөртөө ХӨСҮТ-ийн байранд тусламжийн багаж хэрэгсэл эм бэлдмэл зайлшгүй шаардлагтай витамин амин дэм бусад бараа материалуудыг хүргэхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ
-
zochin (April 07, 2016 9:31:09 am )
boljiishdee ene jil ene ayn harin aytaihan baina uu guu yu
-
баяр хүргэе (April 07, 2016 1:08:39 pm )
Моносын хамт олонд баяр хүргэе. Хямралын үед үүнээс илүү сайхан зүйл гэж хаа байхав!
-
good (April 07, 2016 1:57:19 pm )
sn bn
-
Anonymous (April 08, 2016 1:48:31 am )
Mongold baidag emuud dandaa huuramch huratsaa ni duuschihsan manai mangaruud iim l youm hiij ard tumenee huurch mungunii tuluu you ch hiihees butsahgui gadaadiin ornuudad iim b aida gui youm bilee
4 Comments