Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээгээр өнгөрсөн онд манай улсад 5777 хүн хорт хавдраар өвчилж, 3999 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийд тэргүүлж байна.
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар “Хавдаргүй Монголын төлөө” хөдөлгөөний талаар энэ сарын 5-ны өдөр мэдээлэл хийхдээ сард 300 гаруй хүн, өдөрт 10 хүн нас барж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнууд хорт хавдраас сэргийлэх үр дүнтэй, оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд дэлхийд жил бүр 19.6 сая хүн хорт хавдраар шинээр өвчлөнө гэж мэдэгдэж байгаа. Тиймээс “Хавдаргүй Монголын төлөө” гэсэн хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм.” гэж мэдэгдлээ.
Тус холбоо нь “Хавдаргүй Монгол”-ыг бий болгоход нэн түрүүнд таван цогц бодлогыг төр засаг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бодлогыг хэрэгжүүлвэл таван жилийн дараа хавдрын нас баралтыг 50, 10 жилийн дараа 80 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна.
Тэдний тооцоолсноор нэг хүний эмчилгээний зардал 30-160 сая төгрөг болж байна. Үүнийг дунджаар авч үзвэл 70 сая төгрөг болно. Жилд 300 хүн байна гэж үзвэл 21 тэрбум төгрөг шаардлагата юм байна.
Тэдний хэлснээр энэ нь томоохон албан тушаал хашиж байгаа хүмүүсийн гадаад дотоод томилолт, өрөө тасалгааны тохижолт, тансаглалын мөнгөнөөс хавьгүй бага гэнэ. Мөн жил бүр олгож байгаа хүүхдийн мөнгөнөөс бас арав дахин бага аж. Д.Чулуунбаатар ярихдаа “Төр үүнийг хариуцах бүрэн боломжтой. Яагаад Монголын төр 21 тэрбум төгрөгөөр 300 иргэнийхээ амь насыг аварч болохгүй байгаа юм бэ.” гэж онцлов.
Тус холбоо нь эдгээр нас барсан иргэдийн зардлыг Монголын төр зуун хувь хариуцах хэрэгтэй гэсэн хүсэлт, албан бичиг төр, засгийн удирдлагуудад хүргүүлжээ. Гэвч албан ёсны хариу өгөөгүй байна. Иймэс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад дахин ил захидал хүргүүлсэн байна.
Б.Учирмаа
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 06, 2016 6:16:10 pm )
Энэ эргүү мал дандаа худлаа сенсаци хөөж Байх юм!!! Ямар ч чадваргүй байж….
-
иргэн (April 06, 2016 10:36:32 pm )
энэ олон толгойныхоо нэгийг зараад хорт хавдар, элэгний вирус, зэрэг өвчтэй хүмүүсээ эмчилчихэж болдгүйм байх даа.
-
цэцэг (April 06, 2016 11:03:00 pm )
Hkort habdariin nyn teegch lam buu naraasaa sal ed nariin hiij b.gaa ajil Tsoijamts hkambatanii setgel ubduhgui sanaa zobohkgui b.na uu.? Ard tumen chin ubduhk ysgui ubchinuur ubduud baidal bishdej b.na hkambatan yu bodoj suuna ?
3 Comments