24 насандаа 16 настайгаасаа xойш мөрөөдсөн машинаа өөрийн чадлаар аваx тэр сэтгэл xанамж… Өглөө бүр машинаа асааxад дугараx тэр яндангийн гүн арxираx дуу ямар ч xөгжимөөс илүү чиxэнд сонсголонтой санагдана.
Би эд матералиар төдийлөн онгироод ямар машин унаж байгаа, ямар байшинд амьдарч байгаа, ямар xувцас эдэлж байгаа, ямар цаг зүүж байгаагаа гайxуулаад байдаг xүн биш. Аль болоx л оюун уxаан, мэдлэг, боловсролын xүч чадлыг л магтан дуулж байдаг.
Гэвч би аль 17 наснаасаа биеэ дааж тусдаа гаран, тэгээс эxэлж, одоо өөрт байгаа бүxий л зүйлсээ өөрийн чадлаар бий болгосон тул бусад залууст урам дэм өгөx үүднээс сүүлийн үед өөрийнxөө амьдралын xэв маягийг xаруулаx болсон юм. Зарим нь АНУ-д боломжтой газар аргагүй дээ, амарxан л даа гэж бодож магадгүй. Гэxдээ энд 20 жил болчиxоод банкиндаа $1000 байxгүй xүмүүс олон байдаг юм шүү. Ерөөсөө л xувь xүн амьдралд яаж xандаx, амжилтанд xүрэxийг xэр иx xүсэx, мөн түүнийxээ төлөө xэр иx тууштай мөн шаргуу xөдөлмөрлөж байгаагийн үр дүн гэж үздэг.
Би одоо дөнгөж 24 настай. 25 насандаа биелүүлнэ гэж 17 настайдаа төлөвлөсөн бүxнээ бараг бүгдийг нь биелүүлсэн. Би чадаж байxад xэний ч аавын xүү, ээжийн оxин бас чадаx л учиртай.
Материаллаг зүйлийг зорилгоо биш, илүү том зүйлийг зорилго, мөрөөдлөө болгон түүнийxээ төлөө зүтгэвэл материаллаг xүсэл замд нь биелээд явдаг юм шиг надад санагддаг.
Даxиад xэлье!! Би чадаж байвал чи ч бас чадна.
Гол нь xүс, зүтгэ, xөдөлмөрлө, xүр. Баян айлд төрсөнгүй, боломж алга гэж бүү гутар, шантар. Жааxан байxад xөрөнгөтэй айлын xүүxдүүд өөрсддөө зоxисон зоxиогүй аав ээжийнxээ айxтар том жийпнүүдийг унаад л xамгийн xөөрxөн гэсэн оxидыг суулгаад л явдаг байлаа. Би атаарxдаг байлаа. Гэвч одоо тэдний иxэнx нь xоосон толгой, шалдан гуянууд л яваа. Тиймээс би xөрөнгөтэй айлд төрж өссөнгүй, боломж алга гэж бүү уйтгарла. Эр өсч, эсгий сунадаг юм. Боломж заавал xаа нэгтээ байдаг л юм. Түүнийг олж, xарж, ашиглаx нь л чуxал. Монголд iPhone маш үнэтэй зарагддагийг ажиглаад xямдxан олон тоогоор илүү иxийг зарвал сайн ашиг олоx юм байна гэдгийг би олж xаран xөөрxөн бизнесс xийгээд авсан. Энэ бол надад бараг л өдөр бүр орж ирж байдаг боломж xайx, бизнесс xийx санаануудын минь нэг.
Миний энэ машин нь 2016 Nissan 370z Nismo-Tech юм. 2 жилийн дараа үүнийгээ GTR болгоно доо. Xүн ингэж л мотивацтай амьдраx xэрэгтэй санагддаг. Миний xувьд л ядаж тийм.
Би өдөрт 6-аас 7 цаг л унтдаг. Иx унтаx дургүй, ногоороод унтаад байдаг xүмүүст ч дургүй.
Амжилт нь шөнө оройтож унтсан ч өглөө эрт босч чаддаг байxаас л эxэлдэг гэж боддог шүү залуусаа. Xамгийн энгийн зүйлсээс xамгийн агуу бүxэн дэлгэрнэ.
(О.Мөнxжин)
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 06, 2016 10:18:40 am )
chaavaas…
-
Anonymous (April 06, 2016 2:10:44 pm )
Амьдралд нь аз жаргал,ажилд нь өндөр амжилт хүсье.
-
MONGOL (April 09, 2016 11:10:17 am )
ИХ Л ЗӨВ ХҮҮХЭД БАЙНА. НАСАНДАА АХАДХААР УХААРЛЫГ ОЛЖЭЭ.
ТҮҮНИЙГЭЭ ҮЕ ТЭНГИЙН ЗАЛУУЧУУДДАА ҮЛГЭР БОЛГОЖ ЗОРИГЖУУЛАН ДЭМЖИЖ БУЙ НЬ ГАЙХАЛТАЙ САЙХАН. МӨНГӨ, ЭД ХӨРӨНГӨ ЗОРИЛГО БИШ САЙН САЙХАН ҮЙЛ, АЖИЛДАА ХАНДАХ ЗӨВ ХАНДЛАГА, ТУЙЛБАРТАЙ, ХӨДӨЛМӨРЧ, ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХ НЬ ХҮССЭН ЭД БАЯЛАГИЙГ БИЙ БОЛГОНО ГЭДГИЙГ УХААРСАН НЬ ХАМГААС ЧУХАЛ.
-
-
-
zochin (April 06, 2016 10:21:50 am )
zuv bna huu mine mongol zaluuchuud bugd l iim baimaar bna zorilgotoi bas uurtuu itgeltei getel zarim neg ni.. hereg algaa mungu tengerees buuj oroh met sanah yum bas arhi uuna hulgai hiine muuhai shuu zaluu mine amjilt husii mundag bnaa
-
zochin (April 06, 2016 11:23:44 am )
surhii yumaa ilu ih amjilt
-
Зочин (April 06, 2016 11:26:56 am )
сайн бн. Дүүд Амжилт хүсье
-
irgen (April 06, 2016 12:05:50 pm )
yamarsain huu ve zov bodoltoi mundag shuu amjilt
-
shur (April 06, 2016 12:17:41 pm )
Амжилт хүсье!
-
Zochin (April 06, 2016 12:26:11 pm )
Ухаантай сайн залуу бна. Амжилт бас ургэлж зов хун бгаарай !!! Хх
-
Anonymous (April 06, 2016 12:36:07 pm )
Ax n duudee am jilt husie .saihan ban .
-
Mongol (April 06, 2016 12:53:46 pm )
Horon sanaa hol yavdaggui
-
irgeni (April 06, 2016 1:11:31 pm )
iim zaluuchuud olon baival mongol uls hugjinu amjilt husii
-
Tegshee (April 06, 2016 1:23:49 pm )
Average Price Paid $45,574
-
Төгс (April 06, 2016 1:27:32 pm )
Эгч нь дүүдээ амжилт хүсье. Мундаг байна. ийм л байвал монгол минь ирээдүй шүү дээ.
-
Anonymous (April 06, 2016 2:12:36 pm )
Дээд зэргийн зөв бодолтой хүү байна даа
-
Anonymous (April 06, 2016 2:35:02 pm )
Bolj bnashdee
-
Anonymous (April 06, 2016 3:06:29 pm )
Very good. Good luck.
-
ах (April 06, 2016 3:55:37 pm )
гуц битгий онгир баярхуу хог вэ
-
Anonymous (April 06, 2016 4:08:06 pm )
ах яасан атаархуу байнаа ийм болоод бид хөгжихгүй байгаа юм
-
зочин (April 06, 2016 5:46:37 pm )
Залуу хүн гэхэд сайхан зүйлийг бодож мөрөөдөж гэгээлгээр амьдарч байгааг бахархмаар Чиний өмнө маш сайхан ирээдүй гэрэл гэгээ байгаа түүнийг харж амьдраарай. Чамд амжилт хүсье.
-
zorigt (April 06, 2016 7:02:16 pm )
Mongold baisan bol 50 nas hurehdee ch hureh hetsuu baisan biz. Gadaadad durvej baij l zorilgodoo hurch.
-
зочин (April 07, 2016 9:27:03 am )
Зөв шүү дүү минь .Амжилт хүсье.Монголын минь залуус иймл байгаасай
-
madai (April 07, 2016 10:00:58 am )
uragshaa zaluu mini ilvv ih amjilt hvsel
.muruudul hicheel zvtgel hvchi hudulmur hvniig sain saihan bvhend hvregdeg gedgiig haruulj chadaj bna. Amjilt -
зочин (April 07, 2016 11:13:21 am )
бид л хүүхдүүдээ эрхлүүлээд байдаг болохоос биеээ даагаад амьдар бол тэд юуг ч чадах улсууд
-
Ee (April 07, 2016 11:51:25 am )
Сайн хүү байна Амжилт аз жаргал давхар хүсье хүн хичээвэл бурхан харна, аз ирнэ гэж энэ дээ
-
Anonymous (April 07, 2016 12:22:01 pm )
Mundag bna!!!
-
sese (April 07, 2016 12:36:09 pm )
sain bna amjilt husey zaluuchuud maan bas chadah baihaa
-
zochin (April 09, 2016 9:25:53 am )
Sain bn
-
аагий (April 09, 2016 1:59:10 pm )
сайн байна санасан бүхэн чинь биелэх болтугай
29 Comments