antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2016 1 comment

Микроавтобус наймдугаар сар хүртэл үйлчилнэ

нийтлэсэн Admin

6308dcf42057ce90great

Улаанбаатар хотод үйлчилдэг микроавтобуснуудыг энэ сарын 1-нээс үйлчилгээнд явуулахгүй болсон талаар албаны хүмүүс мэдээлсэн. Энэ шийдвэрт микроавтобусны жолооч нар дургүйцэж, эсэргүүцэн жагсаал хийсэн удаатай.

Жолооч нарын жагсаал үр нөлөөгөө өгч, Бага оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо тэдний эрхийг хамгаалж эхэллээ. Жолоочоо хамгаалсан холбоо УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргасан байна. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын Олон нийттэй харилцах хэлтэсийн ажилтан О.Болд “Микроавтобусууд нь том оврын автобусны үйлчилж чадахгүй газруудад очиж, оройн цагаар иргэдэд үйлчилдэг. Харин бага оврын автобусуудыг шууд үйлчилгээнээс хасахад хүнд байна. Манай байгууллагын зүгээс микроавтобуснуудад хоёр сар тутамд авто тээврийн үзлэгт хамрагдах ёстой. Мөн хуучин тээврийн хэрэгслээ шинэчлэх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.”гэжээ.
Гэвч Өргөдлийн байнгын хороо микроавтобусны жолоочдыг наймдугаар сарын нэгэн хүртэл нийтийн тээвэрт үйлчлэх эрх олгожээ. Тус холбоо нь 15 аж ахуйн нэгжүүдийн 353 тээврийн хэрэгслээр 32 чиглэлд үйлчлэх гэрээг Нийслэлийн нийтийн тээврийн газартай түр байгуулсан байна.

Б.Учирмаа

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • kk.kk (April 06, 2016 12:21:38 am )

    naad mlkrogoo boliulaach hvn mah achigchaa hvnii tuluu nniigem yum bol soeltoi vilchilgeetei baiay avtobusaa ygaaj tseverhen vilchleech kompanyydaa icheech

antalya rent a car