antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2016 Comments are off

Япон руу 4000 гаруй нэр төрлийн бараа гаргана

нийтлэсэн Admin

f5b976272cf88742104be76dacd4fd12original

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Кувейт, АНЭУ болон Бахрейны  вант улсад албан ёсны айлчлал хийсэн талаар өнөөдөр “Мэдээллийн цаг” –аар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Бодлого Төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн  Кувейт улсад хийсэн айлчлалын үеэр тус улсын эрхэм дээд Эмир болон Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийсэн байна. АНЭУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын Гадаад хэргийн сайд болон Хөрөнгө оруулалтын агентлагийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны нөөц боломжийн талаар ярилцсан гэж хэлэв.

Тэрээр дараа нь Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар ярихдаа “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай байгаа. Монголын талаас хууль эрх зүйн зарим зүйлд өөрчлөлт оруулсан. Японы талаас техникийн шинж чанартай зарим нэг асуудлыг удахгүй шийднэ. Ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох санамж бичиг солилцоно.Хоёр орын түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Японоос 9000 гаруй нэр төрлийн бараа авч, монголоос 4000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргана.” гэж мэдэгдэв.

Б.Учирмаа

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car