Эдийн засгийн хямрал гүнзгийрлээ. Зуд болж, малчид хэцүүдэв хэмээн Төр засгаа зүхэх хүмүүс олон болжээ. Тэр тусмаа улстөрд санаархагч “Хулхи эх орончид” энэ тухай хэвлэл мэдээллээр төлбөртэй төлбөргүй чанга дуугарах нь олширчээ. Уг нь төлбөр төлж хэвлэлээр Төр засаг руугаа дайрахын оронд хэцүүдээд байгаа малчиддаа өвс тэжээл аваад өгчихвөл чи жинхэнэ эх оронч хүн санж. Тэгээд ч тэнгэрийн муухайг Төрөөс зохицуулдаггүй. Хамгийн шинэ тутам жишээ татая. УГЖ, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар зуд боллоо гээд Төр засгаа зүхсэнгүй. Өөрсдийн уран бүтээлийн тоглолтоороо үзэгч олноо баясгаад, тэдний баясгаж хуримтлуулсан мөнгөөр нь өдий төдий өвс тэжээл малчдад хүргүүлчихлээ. Энэ бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ. Өөрийнхөө авьяас билэг, хөлс хөдөлмөрөөр олсон мөнгөө зүдэрч байгаа түмэндээ харамгүй өгнө гэдэг өнөөдөр тэр бүрий хүнээс гарах зориг биш. Эх оронч байна гэдэг Ц.Мөнхбаяр шиг тэсэрч дэлбэрэх бөмбөг энд тэнд тавиад явахыг хэлэхгүй. Өөрийгөө шатаахыг ч хэлэхгүй. Төр засгаа төлбөртэй муучлахыг бүр ч хэлэхгүй. Ерөөсөө улстөрд санаархагч залуус нийгэмд харагдахын тулд юугаа ч хайрлахгүй байна. Болж өгвөл улс орны хүнд байдал, хүний зовлон зүдгүүрээр улстөр хийж олны өмнө гарчих гээд байх болжээ. Уг нь хийсэн бүтээснээрээ шоудаад олны өмнө гарч байвал хэн ч чамайг илүү үзэхгүй. Гэтэл юу ч бүтээгээгүй нөхөд л олны зовлонгоор шоудах гээд байдаг болчихлоо. Мэдээллийн эрин зууны иргэд дунд юм мэдэхгүй хүн нэг ч байхгүй. Бүгд л цэцэн цэлмэг улс. Үүнийг ингээд л хийчихнэ, амархан гэж ярих. Барааг нь ч хараагүй зүйлээ л ийн ярихыг яана. Цахим ертөнцөд өдөр өнгөрөөж, ил далд нэрээр бусдыг өдөн хатгаж суух болжээ. Үүнээс үүдээд саяхны нэг жишээ дурдая.
Хоёр долоо хоногийн өмнө нэгэн хэвлэлийн хуралд оролцох үеэр сэтгүүлчид “Энэ М.Хүдэрбаатар Л.Гансүхийн хэргээр шоудаад эхэллээ” хэмээсэн. Миний хувьд түүний тухай тэс өөр ойлголттой байсан болохоор төдийлөн анзаарсангүй. Гэтэл өнгөрөгч долоо хоногоос ажиглаад байхад сэтгүүлчид маань дэмий зүйл яриагүй бололтой.
Миний хувьд өнгөрөгч 2012 оны сонгуулиар Хэнтий аймгийн тойрогт өрсөлдөж өвдөг шороодсон М.Хүдэрбаатар гэгч залуу Л.Гансүхийг өмөөрч, шударга ёсны төлөө тэмцэж байгааг хараад овоо доо гэж бодлоо. Сүүлд харахад “Алтан гадас”-ын ах нарын захиалгыг биелүүлж байна уу гэмээр санагдсан. За яахав, улстөрд ах нарынхаа гар хөл болохоос өөр аргагүй байдал ихэнхдээ тулгарч л байдаг. Харин эцэстээ хувь улстөрчийн шоу гэдэг нь харагдаад эхэллээ. Зүдэрч яваа эр хүний зовлонгоор улстөр хийх нь яавч сайн эрийн шинж биш. Нөгөө талаар ямар ч эерэг нөлөөлөл үзүүлэхгүй. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг Төв аймгийн цагдан хорих төвд Хууль зүйн сайдаа дагуулж очоод дийлээгүй юм. Тэрбээр шүүх хуралд нь өөрөө өмгөөлж оролцоод болоогүй зүйлийг М.Хүдэрбаатар мэтийн жижиг гарууд дийлэхгүй нь ойлгомжтой. Л.Гансүхийн буруу зөв эсэхийг би энд шүүн тунгаахгүй. Ямартай ч Монгол Улсын шүүхээс буруутай хэмээн ялласан. Харин ихэнх хүмүүсийн үзэж байгаагаар Л.Гансүхийг улстөрийн зорилгоор ялласан гэх. Өнөөдрийн улстөрийн үйл ажиллагаанаас харахад үгүйсгэх аргагүй процесс үргэлжилж байна. Энэ талаараа бол М.Хүдэрбаатарын хэлж ярьж байгаа нь зөв. Яахав, тэр Монгол Улсын шударга иргэний хувьд зөв бурууг нь тогтоох гэж тэмцэж байгаа бол өөр хэрэг. Гэтэл тэр тэс өөр зорилгоор шоудаж байна уу гэсэн хандлага илрэх боллоо. Миний хувьд ч Л.Гансүхийг өмөөрдөг. Хэдийгээр Монгол Улсын шүүх ялласан ч түүний талд хариу гарах байх гэж найдаж суудаг хүний нэг. Тэр ч бүү хэл Л.Гансүхийг өмөөрсөн Н.Алтанхуягт зориулж “Эр хүн” хөрөг-нийтлэл бичсэн гэхээр нэгийг хэлэх байх. Ерөөсөө “Ам нээвэл уушги нээ” гэдэг учраас цаашид ч бусдыг дурдах хэрэгтэй мэт.
Уг нь М.Хүдэрбаатарын хувьд эхлээд тун зөв дуугарч байжээ гэдгийг түүний байр сууриас харж болно. Тэрбээр “Л.Гансүхтэй би хамгийн ойр ажиллаж байсан. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж бид бүгд ярилцаж, хэлэлцэж байсан. Л.Гансүх гэдэг хүнийг яллаж байгаа бол биднийг бүгдийг нь яллах ёстой болов уу гэж харж байна. Энэ “Нүүрс” хөтөлбөрөөс хэн ч хохироогүй. Заавал хохирогчтой болгох гэж хийсэн зохион байгуулалттай ажил гэж харж байгаа. Л.Гансүх гэдэг хүнтэй хамтарч ажиллаж байсны хувьд энэ асуудлаар тууштай тэмцэнэ” хэмээн ихэд зоримог хэвлэлээр ярьсан. Хамтрагчаа өмгөөлөх жудаг захын монгол эр хүнд байдаг учраас зөв л гэж ойлгосон. Ханилсан нэгнээ ад шоо үзэж, цааш нааш түлхэдэггүй Монгол жудаг өнөөдөр бас чиг ор тас алга болчихоогүй байгаа. М.Хүдэрбаатарыг ийн хэлж зогсох үед хүний мөс чанар муудсан үед сайн залуу хэмээн хэлж байсан нь цөөнгүй. Гэтэл өнөөх мөс чанартай залуу маань сүүлдээ нэг л өөр тийшээ яваад өгсөн. Ах нарын захиалга, хувь хүний шоу ч юм уу өөр зүгт хадуурсан. М.Хүдэрбаатар хэлэхдээ “Нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр АН төр барьж байгаа. Өөрсдөө Төр барьж байгаа энэ үед АН-ын төлөө олон жил явсан хүнийг ийм байдалд оруулж байгаа нь энэ нам өнгө төрхөө харуулж байгаа хэрэг. АН хичээл зүтгэл гаргаад Л.Гансүх зөвлөх дээр ажилласан бол ялж болох байсан. Олон нийт АН яах гэж байна, юу хийх гэж байна гэж харж байсан байх” хэмээн өөр зорилго өвөрлөж байгаагаа харуулчихлаа.
Үүнээс харвал өнөөх л улстөрийн бүлэглэл хоорондын толхилцоон шууд ханхална. “Алтангадас”-чуудын гомдлыг М.Хүдэрбаатар гэгч зүдэрч яваа Л.Гансүхээр дамжуулан илэрхийлж байгаад л хамаг учир байна. Зөвхөн М.Хүдэрбаатар ч биш ерөөсөө манай улстөрд юуг л бол өлгөж аваад шоудчих гээд байдаг хэсэг залуусын эрин бий болжээ гэдгийг би дээр дурдсан. Өнөөх цаг зуурын бэрхшээлээс эхлээд эдийн засгийн хямрал хүртэл улстөржинө. Чухам өөрсдөө үүнийхээ эсрэг хуруу гараа хөдөлгөж тархи толгойгоо хандуулсан уу гэвэл үгүй. М.Хүдэрбаатар ч энэ тухай байнга л дурддаг. Дурдлаа гээд юу бүтээсэн юм бэ гэхээр хэлэх үг үл олдоно. Тухайбал, тэрбээр өнгөрөгч өвөл намрын завсарт ийн ярьж байсан. “Нүүрс” хөтөлбөр зогссон шүү дээ. Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Одоо энэ хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх хэрэгтэй. Ард түмэнд ашигтай байсан, “Багануур” ХК хохироогүй гэдгийг шүүх тогтоолоо. Тиймээс Шийдлийн Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрөө сэргээгээд ч гэдэг юм уу, үргэлжлүүлээд ч юм уу хэрэгжүүлэх шаардлага байгаа юм. Ер нь бол нүүрсний үнийг ийм хэмжээнд барьж ажиллах нь энэ Засгийн газрын үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Ард түмний амьдрал хүнд байна. Эдийн засгийн хямралд эргэлт буцалтгүй орчихлоо. Бүсээ чангалах тухай ярьж байна” гээд ярьж л байсан. Энэ цагаас хойш чамгүй хугацаа өнгөрсөн ч тэр юу ч хийсэнгүй. Гэтэл С.Жавхлан хоёр долоо хоногийн өмнө аян өрнүүлээд тоглолтоо хийсний дараа малчдад өвс тэжээл хүргүүлчихлээ.
Тэр ч бүү хэл М.Хүдэрбаатар сонгуульд өвдөг шороодсныхоо дараа “Ард түмэндээ баялгийг тэгш хуваарилъя” Төрийн бус байгууллага байгуулсан. Санаа оноо хэт хуучирсан ах нарын шоудаж улстөрд тавьсан л арга. Хамгийн сүүлийн жишээ дурдахад Н.Энхбаяр гудамжинд улстөр хийж байхдаа баялагийн тэгш хуваарь, баялгийг 100 хувь ард түмэнд өгөх тухай бурсаар өнөөдөрт ирсэн. Тэгвэл Н.Энхбаяр, М.Хүдэрбаатар нар энэ тухайд ямар ч алхам хийгээгүй байна. Хийх ч үгүй биз. Ийм байгууллага байгуулчихаад орж ирж байгаа мөнгөнд л хяналт тавиад явсан байгаа юм. Энэ тухай жишээ татвал, тэрбээр хэлэхдээ “Хамгийн анхны мөнгө 2010 онд Оюутолгойгоос 650 сая ам.доллар орж ирсэн. Дараа нь Чалкогоос 350 сая ам.доллар авсан. Үүнээс хойш мөнгөний асар их урсгал орж ирсэн. Энэ их мөнгө хаачив. Ингэж орж ирсэн мөнгийг юунд зарцуулах гэж байна. Одоо яаж зарцуулж байна. Яаж зарцуулав” гэх зэргээр хяналтын алба ажиллуулсан байгаа юм. Ийм л залуус улстөрд горилж байгаа нь туйлын харамсалтай. Яахав, М.Хүдэрбаатар Хэнтий аймагт зайрмаг энэ тэр бол тарааж л явдаг. Хүүхдүүд л баярлана биз дээ. Уг нь үүний оронд хичээлийн хэрэгсэл тараасан бол дээр байсан юм. Энэ мэт залуусын хүрээ тэлэхээр хэн нь ажлаа хийж, хэн нь Төр засгаа муулах вэ гэдэг сонин үзүүлэлт гарч таарна.
С.Ууганбаяр
Холбоотой мэдээ
-
Зочин_Төмөрпүрэв. (April 04, 2016 8:47:44 pm )
харах царайны эргүү новш минь чи хэдэн боодол өвс ачуулсан юм бэ.Чи зүгээр л новшнудын цүнхийг барьдаг сургуультай нохой би доктор хүн.чиний хажжд сайн боловсролтой новшоо
1 Comment