antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2012 9 comments

АН-ын угшилтай бол төрийн албан хаагчдыг ч халахаар зэхэж байна

нийтлэсэн Admin

АН-ын сайд нарын орон тоон дээр орны сайдыг нь томилж чадахгүй нэлээд хэдэн хоногийн нүүрийг МАН-ынхан үзлээ. Өчигдөр л нэг асуудлаа шийдэх замдаа орж байх шиг байна. Энэ нь сайд болох гэсэн хүсэлтэй дийлдэшгүй их амбицтай гишүүдтэй нь холбоотойгоор удсан билээ. Хүн бүр л сайд, дэд сайд болчих гээд үзээд байгаа. Ийнхүү албан тушаалын бужигнаан үүссэн нь ах намынхны үндсэн хоббиг хөдөлгөчих шиг бололтой. Одоо онгорхой байгаа улс төрийн албан тушаалуудаасаа гадна энд тэндэхийн төрийн албан хаагчийн албан тушаал руу ч шуналтах болсон сураг гарах болов. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар ойрын өдрүүдэд албан тушаалаас нь мулталж суудлыг нь авах хүмүүсийнхээ жагсаалтыг гаргажээ.

Ч.Хүрэлбаатар сайдын хар жагсаалтад агентлагийн дарга, дэд дарга нараас эхлээд аймаг дүүргийн харьяаны дарга нарын нэр ч багтжээ. Гэхдээ тэдгээр хүмүүс нь АН-ын угшилтай хүмүүс байгаад нь асуудлын гол оршиж байгаа юм. Уг нь сайд, дэд сайд бол улс төрийн албан тушаал, харин Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд бусад нь төрийн албан хаагч гэдэг нь 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны хуульд нарийн заагдсан байгаа. Хуульд төрийн албан тушаалыг төрийн, улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж ангилна гээд тодорхой заагаад өгчихсөн байдаг. Төрийн албыг улс төржүүлэхээс сэргийлж гаргасан уг хууль нь бас ч гэж үр өгөөжөө өгч, хүмүүс нам эсвэл төрийн албанд байхаа шийдсэн торгон шийдвэрийг гаргаж байсан. Олон хүн намын гишүүнчлэлээсээ гарч, бас цөөнгүй хүмүүс төрийн албаа өгч нам дээрээ очсоны нэг нь МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар байсан. Өөрөөр хэлбэл, төрийн албаа сонгосон хүмүүс ямар нэгэн намын харьяалал байхгүй болсон. Гэтэл одоо хуучин АН-д байсан хүмүүсийг угшил нь “дайсных” гээд зайлуулах гэж байна. Хэдийгээр АН хамтарсан Засгийн газраас гарсан нь үнэн боловч төрийн албан хаагчдыг угшлаар нь хөөж хална гэвэл дэндүү туйлширсан хэрэг болох биз. Тэдний дийлэнх нь хамтарсан Засгийн газраас ч өмнө ажиллаж байсан хүмүүс. Гэвч МАН-ын Засгийн газрынхан УИХ-ын гишүүдийнхээ шаардлагаар гэх нэрийн дор ийм арга хэмжээ авахаар жагсаалт хүртэл гаргажээ. Тэр ч бүү хэл харьяа яам, дүүрэг, аймгийн засаг дарга нарт нь оны өмнө хийдэг үр дүнгийн гэрээг нь хийхгүй хүлээзнэж байх үүрэг өгсөн гэнэ. Түүгээр ч үл барам ямар нэгэн алдаа эндэгдэл хайж бэлдэж байх үүргийг ч өгсөн сураг байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйл заалтаар ажлын байрны зорилго тодорхойлолтод бичсэн үүргээ биелүүлээгүй гэдгээр л АН-ынхныг явуулахаар төлөвлөж байгаа бололтой. Гэвч тэд төрийн албаны хуулийн дагуу гишүүнчлэлээсээ татгалзаж, төрийн албандаа зүтгээд олон жил болсон гэдгийг эрх мэдэлтнүүд умартсан бололтой. Хамгийн сүүлд Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах газрын дарга Д.Мандахад арга хэмжээ авахдаа дэд дарга н.Доржпалам гэдэг нөхрийг халчихсан. Учир нь тэр хуучин АН-д байжээ. МАН-ынхны улстөржсөн энэ алхам нь ч хол явахгүй байлгүй дээ. Төрийн албаны зөвлөл энэ тал дээр анхаарч, гишүүнчлэлгүй намын тухай санааг гаргаж байсан төрийн тэргүүн ч үүнийг анхааралдаа авах биз. Хамгийн гол нь нэр хүнд нь түүхэндээ байгаагүйгээр дорд орсон МАН-ын хувьд төрийн албан хаагчдаараа оролдвол сонгууль дөхсөн энэ өдрүүдэд тэдэнд итгэх хүмүүс цөөхөн болох байх даа.

Э.ЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (January 18, 2012 2:01:25 am )

    Zyitei odoo Mongolchuud AN-iig bulshlah tsag bolson shyy. Luiwarchdiig ni tsaazalj, ed horongiig ni huraah heregtei. 20 mongol ulsiig buzarlalaa.

  • Anonymous (January 18, 2012 3:41:56 am )

    ANam sonotvgei.Shal hudlaa nam . ustwal taarna

  • Anonymous (January 18, 2012 3:47:17 am )

    dANDAA YADUUS BJ BGAAD BAYJSAN HVMVVS ENE ANAD BDAG SH DE .BVGDIIG NI GALDAN SHATAA ANAM SONOTVGEI.SONGUULID BITII SANAL OGOOREI ARD TVMNIIG HAMGIIN IH HUURSAN MUUSAIN SHUNALTUNGUUD BDAG HOGIIN NAMSHV .

  • Anonymous (January 18, 2012 4:37:33 am )

    Xu chadal ni hurehgui biz. Songuuliar Hu giin uldegdluudiig…

  • Anonymous (January 18, 2012 4:52:00 am )

    Daraa n bitgii gomdooroi!!!!!!!!!!!!!

  • Anonymous (January 18, 2012 5:13:09 am )

    archilal archaagui ajilgui humuust hund tusaj ih uzen yadaj baih ym ajiltai humuusd erh choloo bayn amdral bii bologson en niigemd archaagui bgaan ooriin hoh hoh chini

  • Anonymous (January 18, 2012 5:16:47 am )

    ene komnistuud saihan amidral medehgui belen 21 myangaar omdarch baival taarsan ajilgui humuus

  • Anonymous (January 18, 2012 5:26:15 am )

    ardiin namiin komministuus aan basenhbayartanguud bygd sonoosei

  • Anonymous (January 18, 2012 5:29:25 am )

    uugaaasaa2012 onii7sar gehed ardiin namiin luivarchid hahuulchid ter bumtanuud tyryyys zailna ardchilsan nam yalah ni oilgomjtoi bolson .songuuliin uyed buudchahgyi l bol ahiaad udahgyi batbold enhbayar nyamdorj m.enhbold badamjunai ed nariig tsaazlah tsag tun aisui mongolchuudaa udahgyi shudarga ardchilsan zasag garj irne

antalya rent a car