antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2016 15 comments

Эдийн засгийн ардчилал ба кооператив эдийн засаг

нийтлэсэн Admin
527-1459309895olloo_mn_1424665355_undurlug
Сүүлийн арван жилд манай улсын ДНБ арав дахин өссөн ч энэ өсөлт цөөн хэдэн гэр бүлийг улам баяжуулж, жирийн иргэдэд наалдсангүй. Нийгмийн тэгш бус байдал газар авч, баян ядуугын ялгаа зааг улам холдлоо.
“Улс төрийн ардчилал”-тай адил эдийн засагт “Эдийн засгийн ардчилал’’-ын тухай ойлголт буй. Энэ нь нийгмийн олонхи эдийн засгийн шийдвэр гаргах эрхээр хангагдах, эдийн засагт оролцоотой (өмчлөл) байх, баялагын хуваарилалт илүү тэгш, хүртээмжтэй байх, эдийн засгийн эрх мэдлийн төвлөрөл аль болох бага байх тухай ойлголт юм.
Дээрхи шалгууруудаар харах аваас манай улсыг эдийн засгийн ардчилалгүй улс гэж дүгнэж болохоор байна. Баялгын хуваарилалтыг илүү хүртээмжтэй байлгах, олон нийтийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй хөрөнгийн зах зээл хөлд орохгүй “нялх” хэвээр байна. Тэгвэл эдийн засгийн ардчилалыг хангахад маш чухал үүрэгтэй та бидэнд танил хэрнээ, танил бус эдийн засгийн нэгэн загварын талаар ярих нь цаг үеээ олсон санагдана.
ЖИН ДАРАХ КООПЕРАТИВ ЭДИЙН ЗАСАГ 
Дэлхийн улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) кооператив эдийн засаг жин дарах боллоо. НҮБ-ийн нэгэн судалгаагаар Шинэ Зеланд, Франц, Недерланд, Финлянд, Люсембург, Герман, Ирланд, Итали, Дани, Польш гэсэн 10 улс ДНБ-д эзлэх кооператив эдийн засгийн хувиараа дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал, шинэ зеландын ДНБ-ийн 20%, Фран-цын ДНБ-ий 18%, Недер-ландын ДНБ-ий 18%, Фин-ляндын ДНБ-ий 14%-ийг кооператив эдийн засаг бүрдүүлж байна. Дээрхи 10 орны тоонд Герман, Франц, Итали зэрэг их гүрнүүд орсон нь сонирхол татаж байна. Мөн жагсаалтад 90 онд зах зээлд шилжсэн Польш улс орсон нь кооператив эдийн засагхөгжих нь удаан хугацааны үйл явц биш болохыг харуулж байна. Энэ судалгааг онцлохын учир юу вэ ? Манай нийгмийн халуун сэдэв болоод байгаа баялгын хуваарилалт, эдийн засаг дахь олон нийтийн оролцоо зэрэг эдийн засгийн ардчилалыг хангахад кооператив эдийн засгийн загвар нэн чухал үүрэгтэй байж чадах юм.
ХОРШООЛЛЫН ЗАГВАР ДЭЛХИЙД
Манайд хоршооллыг хувиараа эрхлэх аж ахуйгаас арай том, компаниас жижиг аж ахуйн нэгж гэх ойлголт их түгээмэл. Мөн ХАА-д үйл ажиллагаа явуулдаг арав хорин хүнтэй аж ахуй, эсвэл хадгаламж зээлийн хоршоогоор төсөөлөл нийтлэг. Гэтэл дэлхийн улс орнуудад бизнесийн хоршоолсон загвар олон салбарт амжилттай хөгжиж, үндэстэн дамнасан аварга корпорациудтай эн зэрэгцэх хэмжээнд томорчээ. Дэлхийд хоршоолсон загварууд амжилттай хөгжиж байгаа хэдэн чухал салбарууд байна.
Үүнд:
Хөдөө аж ахуйн салбар: хоршоолсон загвар хамгийн түгээмэл зонхилж байгаа салбарын нэг. Япон, Солонгос, Дани, Швед, Финлянд, Шинэ-зеланд зэрэг дэлхийн олон оронд хоршоолсон группүүд ХАА-н зах зээлийнхээ дийлэнхи хувийг эзлэж байна. Дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний топ-10 үйлдвэрлэгчид Шинэ Зеландын Fonterra, АНУ-ын Dairy Farmers of America, Недерландын Friesland Campina, Шведийн Arla Foods гэсэн хоршоолсон 4 аварга групп багтаж байна. Эдгээр группүүдийг цөөн хэдэн хүн биш олонхи нь өмчилдөг. Тухайлбал; Шинэ Зеландын Fonterra группийг 13 мянган фермерүүд өмчилж байна.
Банкны салбар: Дэлхийн топ 50 банкны 5 нь хоршоолсон банк бай-на. Франц, Недерланд, Финлянд, Австри, Киприйн банкны секторт кооператив модел давамгайлж байна. АНУ, Япон, Канад, Их Британи, Герман, Итали, Швей-цари зэрэг олон орны банк-ны секторт хоршоолсон банкууд чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал; Rabo bank улсынхаа нийт хадгаламжийн 40%, нийт зээлийн 26%-ийг дангаар хангадаг Недерландын №1 банк. Сонирхолтой нь энэ банк хоршоолсон группын бүтэцтэй бөгөөд түүнийг 2 сая үйлчлүүлэгч нь өмчилдөг.
Даатгалын салбар: Дэлхийн топ-50 даатгалын компаний 14 нь хоршоолсон групп байна. АНУ, Япон, Франц, Герман зэрэг том гүрнүүдээс гадна Словак, Унгар, Румын зэрэг хуучин социалист орнуудад энэ мо-дель маш амжилттай хөгжиж байна. Тухайлбал; Японы даатгалын зах зээлийн 45.3%-ийг, Словакын даатгалын ; зах зээлийн 47%-ийг хамтын даатгалын тогтолцоо бүрдүүлж байна.
Худалдааны салбар: Герман, Франц, Итали, Швейцари, Швед, Финлянд, Дани, Норвеги, Словак, Чех, Эстони, Сингапур, Шинэ Зеландын №1 худалдааны сүлжээ нь хоршоолсон группүүд байна. Мөн Испани, Их Британи, Израйл, Унгар, Украйн, Орос, Вьетнам зэрэг олон оронд чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал; Fair Price хоршоолсон групп Зах зээлийнхээ 55%-ийг эзэлсэн Сингапурын №1 худалдааны сүлжээ бөгөөд энэ группийг 800 мянган хэрэглэгчид нь өмчилдөг.
Барилга, орон сууцны салбар: Турк, Швед, Норвеги, Чех зэрэг улсууд иргэдээ орон сууцжуулахаД хоршоолсон загварыг амжилттай ашиглаж байна. Эдгээр орнуудад барилгын хоршооллууд орон сууцны зах зээлийнхээ 15-25 %-ийг хангаж байна.
Бусад салбар: Данид эрчим хүчний 23%, халаалт дулааны 37% хоршооллууд хангаж байна.АНУ-ын эрчим хүчний хэрэглээний 19% -ийг хоршооллууд хангаж байна. Шведэд боловсролын салбарт хоршоолсон байгууллагууд чухал хувь нэмэр оруулдаг. Тэд цэцэрлэгийн 33%, сургуулийн 12%-ийг эзлэж байна. Финляндад харилцаа холбооны салбарын 18%-ийг хоршоолсон групп бүрдүүлж байна. Бразилд эмч нарын хоршоолсон групп улсынхаа эрүүл мэндийн үйлчилгээний 10% дангаар үзүүлж байна.
ХОРШООЛЛЫН ЗАГВАР ГЭЖ ЮУ ВЭ?
Иргэд өөрсдийн эдийн засаг, нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээ, шаардлагаа хангах зорилгоор сайн дураар эвлэлдэн нэгдэж, ардчилсан хяналттайгаар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг холбоог хоршоолол гэдэг. Хоршоолол нь хосолмол (хайбрид) шинжтэй. Нэгталаар холбооны шинжийг агуулсан, нөгөө талаар бизнесийн байгууллага. Хоршоолсон модел нь кооператив үзэл санааны дараахи 7 үндсэн зарчмыг шингээсэн байх ёстой.
Үүнд: 
Сайн дурын, нээлттэй гишүүнчлэл: Хоршоод нь сайн дураар зохион байгуулагдана. Шашин, арьс өнге, нас, хүис, ниигмиин байр суурь, үзэл бодлоор ялгаварлахгүйгээр хоршооны гишүүний үүрэг хариуцлагыг хүлээн зевшөөрсөн бүх хүнд нээлттэй байна.
 Гишүүдийн ардчилсан хяналт: Хоршоод нь нэг гишүүн нэг санал зарчимаар бодлого, шийдвэрүүдээ гар-гадаг, гишүүддээ хянагддаг ардчилсан байгууллага байна. Гишүүдийн эдийн засгийн оролцоо: Гишүүд нь хоршоондоо хувь тэнцүү хөрөнгө оруулна, хоршооны өмч хөрөнгөд ардчилсан хя-налт тавина. Мөн хоршооны бий болгосон ашиг, үр өгөөжийг гишүүд нь хувь тэнцүү хүртэнэ.
Хараат бус, бие даасан байдал: Хоршоод нь бусад байгууллагуудтай хамтарч ажиллах хэдий ч бие даасан байдлаа хадгалж, аль нэг байгууллагаас хараат бус ажиллах ёстой.
 Боловсрол, сургалт, мэдээлэл: Хоршоод нь гишүүд, сонгогдсон төлөөлөгчид, менежерүүд, ажиллагсаддаа байнгын сургалт явуулж, мэдээлэл өгч, боловсрол олгоно. Ингэснээр тэд хор-шоодоо хөгжүүлэхэд илүү үр дүнтэй хувь нэмрээ оруулж чадна. Мөн тэд хоршооллын мөн чанар, ашиг тусыг олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ.
Хоршоодын хамтын ажиллагаа: Хоршоод нь орон нутаг, бүс нутаг, улс, олон улс хоршооллын бүтцүүдтэй хамтарч ажилласанаар гишүүддээ илүү үр дүнтэй үйлчлэх болно.
Тухайн хот, сууриндаа тавих анхаарал: Хоршоод нь гишүүддээ үйлчлэхийн зэрэгцээ оршин буй газар орныхоо хөгжлийн төлөө ажилладаг байх ёстой.
Дээр дурдсан зарчимуудыг өөртөө агуулдагаараа хоршооллын загвар нь илүү хүмүүнлэг, илүү нийгмийн хариуцлагатай, илүү ардчилсан бизнесийн загвар юм. Ийм учраас судлаачид хоршооллыг нийгмийн чиг баримжаатай, бизнесийн “Ардчилсан загвар” гэж нэрлэдэг. Хоршооллын загвар хуучин социалист нийгмийн үеийн хамтрал, нэгдэлтэй огт адилгүй. Энэ загвар нь өрсөлдөөнт зах зээл дээр ажилладаг.
Харин нэгдэл, хамтрал нь хэдийгээр хоршоолсон загвар гэх ч хоршооллын амин сүнс болсон үндсэн зарчмуудыг өөртөө шингээгээгүй, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист нийгэмд зориулагдсан загвар байсан. Бүгдийг дээрээс удирдана, дээрээс төлөвлөнө. Малчид зөвхөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй “цэргүүд” байлаа.
ДНБ бол улс орны тухайн жилд бий болгосон баялгын хэмжээг илэрхийлдэг ойлголт. Тэгвэл өмнө дурдсан ДНБ-ий 14%, 18%, 20% хэр том тоо вэ? Хэр их баялаг “Ардчилсан загвар”-аар хуваарилагдаж байна вэ? Шинэ Зеландын ХАА-н орон хэдий ч энэ сектор ДНБ-ий ердөө 5,1%-ийг бүрдүүлдэг. Хамгийн том сектор болох аж үйлдвэрийн салбар ДНБ-ий 13,3%-ийг бүрдүүлдэг. Банк, санхүүгийн сектор ДНБ-ий ердөө 4,7%-ийг бүрдүүлдэг. Тэгэхлээр Шинэ Зеландийн ДНБ-ий 20% бол дээрхи гурван том секторыг нийлүүлсэнтэй тэнцэх аварга тоо болж байна. Өөрөөр хэлбэл Шинэ Зеландын үндэсний баялагын 20% нь “Ардчилсан загвар”-аар дамжин олонхид хүртээмжтэй хуваарилагдаж байна. Энэ бол капиталист нийгмийн “баялгыг цөөн гэр бүлд хэт төвлөрүүлэх гээд байх” сөрөг хандлагыг эмчилэхэд хоршоолсон загвар ямар чухал үүрэгтэй болохыг харуулж байна.
ХОРШООЛЛЫН АНГИЛАП БА ХАЙБРИД ЗАГВАР
Хоршооллыг хэн эзэмшиж байна вэ гэдгээр нь гурван үндсэн бүлэгт хуваадаг. Эдгээр гурван бүлэг нь үйл ажиллагааны чиглэлээс хамаараад дотроо олон төрөлтэй.
Жижиг бизнес эрхлэгч-дийн хоршоолол: энэ ангилалд фермерүүд, жижиг худалдаачид, жижиг үйлчилгээ эрхлэгчид, төрөлжсөн мэргэжпийн бүлгүүдийн (эмч нар, хуульчид, жолооч нар, төрөл бүрийн засварчид г.м) хоршооллууд багтдаг. Нэгдэх үндсэн зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг бууруулж, илүү их ашиг орлого олох явдал юм. Энэ хэлбэр ХАА-д илүү зонхилдог ч өнөө үед олон салбарт амжилттай хөгжиж байна. Тухайлбал: Германы жижиг дэлгүүрийн эздийн байгуулсан Ede-ka, ReWe,хэмээх хоёр аварга хоршоолсон групп зах зээлийнхээ 37% эзлэж байна . Манайд “Edeka”-ийн “Gut&Gunstig”,”Edeka”гэсэн шошготой хүнс, бараанууд супермаркетуудаар дүүрэн бий.
Хэрэглэгчдийн хоршоолол: Хэрэглэгчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэн бизнесийн үйл ажиллагаа явуулах болсон нь ашиг хөөсөн монополь компаниудын дур зоргыг хазаарлаж, тэднийг илүү хариуцлагатай байхад хүргэсэнээрээ маш том дэвшил болсон..Өнөө үед гол төлөв хүнс, өргөн хэрэглээний салбар, банк санхүүгийн салбар, даатгалын салбарт хоршооллын энэ хэлбэр зонхилж байна. Тухайлбал; Хоршоолсон аварга хоёр групп Migros, Coop Swiss групп зах зээлийнхээ 56%-ийг хангадаг Швейцарын №1, №2 худалдааны сүлжээ. Хамгийн сонирхолтой нь энэ хоёр аварга группыг 4,5 сая хэрэглэгчид нь өмчилдөг. Хэрэглэгч, бас эзэн байж болдог сонгодог загвар тэнд ажиллаж байна.
Ажилчдын хоршоолол: энэ хэлбэр жижиг бригадаас эхлээд аварга корпораци хүртэл өргөн цархүрээгхамарч байна. Хоршооллын энэ хэлбэр үл биелэх коммунист мөрөөдөл шиг сонсогдож байж магадгүй. Гэхдээ капиталист нийгэмд энэ загвар хэдийгээр зонхилох хэмжээнд хүрээгүй ч олон газарүр дүнтэй ажиллаж байна. Тухайлбал, Испаний Mondragon групп хэмжээгээрээ улсынхаа №10 бизнесийн аварга байгууллага юм. Энэ аварга группийг 74 мянган ажилчид нь 100% өмчилдөг.
Хайбрид загвар: Өнөө үед хоршооллууд өрсөлдөөнт зах зээл дээр илүү амжилттай ажиллахын тулд компани, орон нутийн засаг захиргаа, холбоод зэрэг бусад байгууллагууд, мөн хөрөнгө оруулагчидтай хамтарч бизнесийн хосолмол буюу хайбрид бүтэцээр ажиллах хандлага түгээмэл болж байна. Тухайлбал,
“Credit Agricole” бол Францын №2 банк, мөн дэлхийн том 10 банкны нэг. Энэ банк нь гурван холбоост засаглалын бүтцээр ажилладаг. Хамгийн анхан шатны нэгж нь 2,550 хоршоолсон орон нутгийн банкаас бүрдэнэ. Эдгээр орон нутгийн банкуудаа 7 сая үйлчлүүлэгч – гишүүд нь өмчилдөг. Хоршоолсон орон нутгийн банкууд нь нэгдэж дунд шатны нэгж болох 39 бүс нутгийн банкыг байгуулсан. Харин хамгийн дээд нэгж нь “Credit Agricole” хувьцаат компани юм. Энэ компаний хувьцааны дийлэнхи буюу 56.5%-ийг 39 бүс нутгийн банкууд өмчилдөг. Хувьцааны үлдсэн 43.5%-ийг институцийн хөрөнгө оруулагчид (29.6%), хувь хүмүүс (9.8%), ажилчид (4.1%) өмчилдаг.
Эдийн засгийн ардчилалыг хангах нэг арга
Бид хоршооллыг малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх арга хэрэгсэл төдий “дорд” үзэж ирлээ. Энэ өрөөсгөл ойлголтоосоо одоо салцгаая. Баялагын хуваарилалтыг илүү шударга, илүү хүртээмжтэй хийх, монополь компаниудыг “мораль”-тай болгож, зах зээлийг илүү өрсөлдөөнтэй болгох, эдийн засагт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх мэдлийн төвлөрийг буу-руулах, нийгэмд дулаан уур амьсгал бүрдүүлдэг “нийгмийн капитал”-ыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, орон нутгийг хөгжүүлэх зэрэг улс орны том зорилгуудыг хэрэгжүүлэхэд кооператив эдийн засаг ТОМ хувь нэмэр оруулж чадах билээ.
Иймд кооператив эдийн засгийг макро түвшинд илүү томоор харж улс орны хөгжлийн нэг чухал чиглэл гэж авч үзэх зүй ёсны шаардлага гарч байна.
Судлаач Г.Энхнаст 2016-03-30

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Зочин (March 30, 2016 3:42:25 pm )

    энэ муу гурван новш монгол улсыг өрөнд орууллаа. эдийн засгийг хямраалаа. валютын ханшийг өсгөлөө. АН сонгуулийн дараа зайл. одоо та нарыг дэмжих хүн байхгүй.

    • hhhh (March 30, 2016 5:51:09 pm )

      ene luivarchid mongoliig butsaagaad 1990 ond ni avaachilaa daa.1990 ond ed nariig tzaazaar avchixsan bsan bol mongoliin ard tumen ingej uguiren doroitoxgui bsiim daaa.ta 3 bol uxex yaltai xumuus shuu.garch ard irgedteigee uulzaad uz ta 3 iig yasan ix uzen yadaj bgaag nudeeree uz chixeeree sons

    • zochin (March 31, 2016 6:14:58 pm )

      11 terbumiin ediin zasag. Dollariin terbumtan dor hayaj 3 bn gesen. Tegeheer 3han ger bul ediin zasgiin 30 huvi orchmiig ezelj bn gesen ug. Iim balai usult gej iu baisiin

  • зочин (March 30, 2016 4:06:04 pm )

    26 хан жилийн өмнө хоршоолол шиг муухай юм
    байхгүй гээд нэгдэл энээ тэрээгээ тараачхаа биз дээ
    одоо коммунизмруугаа эргээд марш уу.

    • Зочин (March 30, 2016 4:50:09 pm )

      ардчилалаас илүү коммунизм илүү гэдэг нь мэдрэгдэж байна.

  • Зочин (March 30, 2016 4:26:53 pm )

    НЭГ МАЖГАР ХОЁР ТАЖГАР

  • Anonymous (March 30, 2016 5:11:57 pm )

    Монгол улс эдийн засаг эрх чөлөөгөөрөө мөхчихгээд байна хүмүүсээ!Энэ гурван хуурамч худалч нөхдүүд тэгхээр урвагч дотоодын дайснууд мөн.Улсыг маань үрэн таран хийж өрөнд өгч өөрсдөө танигдхааргүй баяжигсад ардчилалаар хуурч байсан нь баригдаж мухардалд орж яавал хөрөнгөө хураалгаж хүйтэн мүглэнд дээлээ нөмөрчихгүй зайлхаал бодхоос цайшгүй болж хутгаа нуун бие биеээ заналхийлж байх шивдээ.

  • zochin (March 30, 2016 6:36:13 pm )

    ardchilal gej haana ch hezee ch baigaagvi ym zvgeer l amerk vzel surtaliig ardchilal gej dagaj daldganasan hvmvvsiig helne jinhene niigem juram ard irgediin tuluu manai 2 hursh l jinhene utgaar ni baiguulj bna

  • Зочин (March 31, 2016 12:59:25 am )

    Тэгээд урд нь тийм сайхан амдирч байсан юм уу тэгээд хэнийг сонгох гээд байгаа юм бид харин ардчилалийн буянд хэлж бас хөдөлмөрлөж байна та нар яаахаараа бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаг юм зах зээлийн хуулиар хөдөлмөр хийж амдирцгаа ард түмэн минь

  • Зочин (March 31, 2016 1:26:15 pm )

    АН-аас өмнө ард түмний амьдрал сайхан байсан шүү.

  • hyn (March 31, 2016 3:16:37 pm )

    Erunhiilugshuu UIH-g taeaah zarlig buulgaj hairla

  • үнэн үгт аав (March 31, 2016 3:29:23 pm )

    хонины ганц морио ч идчихдэг сайн хүүхдүүдтэй хүнд ээ би

  • zochin (March 31, 2016 4:54:00 pm )

    Ард түмнийхээ амь,амьдарлаар наадагч алиа салбадайнууд удахгүй зайлуулагдах болно,шилий нь хараад улс орон өндийх болно.

  • zochin (March 31, 2016 10:27:21 pm )

    Ard tymen bish, ih hural, toriinhon, zasag ulsiig hogjyylj chadahgui bainaa, Bygdiig ni solino songuuliar.

  • zochin (March 31, 2016 10:30:34 pm )

    Yu geed hudlaa yariad dampuursan ukrainiig hyrtel chuhal bair suuritai geed soliorood bainaa,,???Hudlaa yarihaa bolzgoo.

antalya rent a car