antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2016 12 comments

Г.Майцэцэг: Фермерийн аж ахуйг цогцоор хөгжүүлэх хөрөнгө оруулагчдыг эх орондоо урьсан

нийтлэсэн Admin

hnjmhmku

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн бизнес, хөгжил буландаа “Монголд бид үйлдвэрлэв” Төрийн бус байгууллагын тэргүүнГ.Майцэцэгийг урилаа

Сайн байна уу. Танай байгууллагын урилгаар Польшоос фермерийн аж ахуй эрхлэгч компанийнтөлөөлөгчид ирж байгаа гэж сонслоо?

-Ирэх сарын эхээр буюу 10-15 хооронд мал аж ахуй, газар тариалан, фермерийн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Sky bone” компанийн хүмүүс ирнэ. Мэдээж энэхүү уулзалтыг ажил хэрэг болгохын тулд өнгөрсөн оноос эхлэн маш их хичээсэн.

“Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллага өнгөрсөн оны зургадугаар сард хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуур чиглэлээр Польшийн хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг зохион байгуулсан. Үүний үр дүнд “Кашмер” гэдэг брэнд Польшийн зах зээл дээр худалдаалагдаж байна. Түүний дараа есөн сарын сүүлээр уул уурхай, эрчим хүчний чиглэлээр 14 хүний бүрэлдэхүүнтэй хөрөнгө оруулагчид ирсэн боловч харамсалтай нь амжилтгүй болсон. Миний хувьд хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хүн учраас уул уурхайн салбарыг сонирхож байгаа Польшийн хөрөнгө оруулагчдыг салбарынхантай нь холбож өгөхийг хүссэн. Ер нь үндэсний аюулгүй байдал хүний өмсөж байгаа хувцас, идэж байгаа хүнстэй салшгүй холбоотой. Сүүлийн жилүүдэд хавдраар өвчлөх хүмүүсийн тоо эрс өсч байгаа тухай ярьж байна. Энэ нь бидний хэрэглэж байгаа хүнснээс болж байна гэх юм билээ. Тиймээс эрүүл, эко хүнс хэрэглэх боломжоо төгс ашиглах хэрэгтэй гэж бодож байгаа. Хэдийгээр манай улс 60 гаруй сая толгой малтай гэдэг ч фермерийн аж ахуй төдийлөн хөгжөөгүй байна шүү дээ.

jkuku

Танай байгууллага ямар зорилгоор байгуулагдсан бэ. Учир нь салбар бүрт төрийн бус байгууллага байдаг чхангалттай төвшинд ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжлэл бий?

-“Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагыг үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулсан. Миний хийж байгаа үйл ажиллагааны дийлэнх нь Польштой хамааралтай байдаг. Яагаад гэвэл, амьдралынхаа тэн хагасыг тус улсад өнгөрүүлсэн учраас тэдний дэвшилтэт технологи, үйлдвэрлэл, шударга өрсөлдөөнийг нутагшуулахыг хүсдэг. Тиймээс өөрийнхөө чадлын хэрээр эх орондоо хувь нэмрээ оруулж байна гэж боддог. Намайг эх орондоо ирэх үе буюу 2009 оноос өнөөг хүртэл тус улсын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар маш сайн хөгжсөн байгаа юм. Тэгэхээр тэрхүү арга туршлагыг Монголдоо нутагшуулахыг зорьсон учраас салбар бүрийн төлөөлөл болсон хөрөнгө оруулагчдыг эх орондоо хөрөнгө оруулахыг хүсч олон удаа уулзалт хийж байсан. Мэдээж алдаа оноотой зүйл байхыг үгүйсгэхгүй. Би Польшид 2014 онд хөнгөн үйлдвэрлэлийнхээ чиглэлээр хөрөнгө оруулалт татахын тулд очсон. Тэр үед фермертэй айлд зочлох завшаан тохиосон юм. Ингээд л тэр технологийг эх орондоо суурьшуулах хэрэгтэй гэж бодож ажил хэрэг болгохын төлөө хүчээ дайчлан ажилласан. Энэ ажлын маань үр дүнд одоо Польшийн талын төлөөлөгчид манай улсад ирэхээр болж байгаа юм.

Польшийн фермер ямар зарчмаар ажилладаг вэ. Манайд нутагших боломжийг судалж үзсэн үү?

-Мэдээж олон удаагийн уулзалтаар нарийн мэдээллийг олж авсан. Манай улсын хувьд малчдаа түшиглэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломж бий. Тиймээс тус улсын технологи, арга туршлагыг судлаж, сургалт зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн хэрэг. Тухайлбал, миний очсон фермерт аав, хүү хоёр ажилладаг бөгөөд тэднийх 200 үнээтэй юм билээ. Хүний оролцоо бараг байхгүй. Бүхий л зүйлийг технологийн дэвшлээр шийдсэн нь маш их таалагдсан. Тэд мал аж ахуй, газар тариалан хамтдаа байж хөгждөг хэмээн тэрхүү фермерчин хэлж байсан. Үүнээс санаа авч манай улс газар тариалангаа фермертэй хослуулан хөгжүүлэх боломжтой гэж бодсон юм. Мэдээж бизнес эрхлэгч ашиг олохын төлөө ажилладаг учраас газар дээр нь танилцан хөрөнгө оруулалт хийх боломжтой эсэхээ шийдвэрлэнэ. Гэхдээ зөвхөн техникээ оруулаад орхих биш монголын уур амьсгал, орчин нөхцөлд зохицсон зүйлийг бий болгохын тулд мэргэжилтнүүдийг авчирч байна.

Аль ч улсын хөрөнгө оруулагчид ашиг олохын төлөө ажилладаг. Тэдний хувьд ямар ашигтай байх вэ?

-Тэгэлгүй яахав, ашиг олохын тулд бизнес эрхэлдэг юм шүү дээ. Тухайлбал, “Sky bone” компани сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Миний далд санаа тэдгээр хөрөнгө оруулагчид манайтай хамтарч ажиллахаар болвол газар тариалангаа түшиглэсэн фермерээ хөгжүүлнэ. Мөн гарсан түүхий эдээрээ олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл эрхэлж болох юм. Ингэснээр цогц үйлдвэрлэл бий болно. Мэдээж тэдгээр хүмүүсийн хувьд манай улсыг маш их боломж гэж харсан учраас сонирхож байгаа хэрэг. Тэд фермер болон үйлдвэрлэл байгуулахыг хүссэн газрын онцлогт тохирсон тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж, нийлүүлнэ. Тэгэхээр ганц газартай ажиллахаас илүүтэй олон хүмүүстэй хамтарч ажиллахыг зорих болов уу. Яагаад гэвэл, тэр хэрээр тус компанийн техник борлуулагдана. Тиймээс энэ удаагийн уулзалтад оролцох төлөөлөгчидтэй холбогдохыг хүссэн, хөрөнгө оруулалт татахыг хүссэн хүмүүстэй холбож өгөхийг бид зорьж байна.

ukk

Таныг төрийн бус байгууллагын тэргүүн гэхээсээ илүүтэй “Exclusive” компанийн захирал гэдгээр хүмүүстанина. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хүн гэнэт хөдөө аж ахуй, газар тариалан гэж ярьдаг болсонд олонхүн гайхах байх. Танай компанийн үйл ажиллагаа хэвийн байгаа юу. Мөн дансаа нээлгэж чадсан уу?

-Тийм ээ, намайг “Exclusive”-ийн Мааяа гэдгээр хүмүүс танина. Хэдийгээр олон асуудалтай тулгарч байсан ч би даваад л гарна. Миний хувьд одоог хүртэл дансаа нээлгээгүй байгаа ч компани хэвийн ажиллаж байгаа. Бид шинэ, шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд өнгөрсөн оны есдүгээр сард болсон Польшийн хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр би маш хүнд байдалд байсан. Тэд хэвлэл мэдээллээс бүхий л мэдээллийг авч байсан учраас би нуух аргагүй шүү дээ. Гэсэн хэдий ч тэд надад итгэдэг учраас энэ удаад хөрөнгө оруулагчид ирж байгаа юм. Үүнд нь би баярлаж байгаа. ер нь бизнесийг итгэлцэл дээр тулгуурлаж явуулдаг. Магадгүй би эх орондоо маш олон асуудалтай тулгарч байсан ч гадныхан намайг итгэж болох хүн гэж өндрөөр үнэлж байгаад омогшиж байна. Тиймээс би шантрахгүй, нугарахгүй үйлдвэрлэлээ хөгжүүлэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө явах болно.

Гэхдээ манай улсад бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахад маш олон бэрхшээл тулгардаг нь маргахын аргагүй үнэн. Бизнесийнхэн бүгд дотроо ярьдаг ч хэн ч ил гаргаж хэлдэггүй. Миний хувьд энэ бүхнийг хүмүүст шууд хэлсэндээ л буруутсан гэж боддог. Гэвч энэ бүгдийг өөрчлөх ёстой, тэр дундаа залуучууд өөрчлөх ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ok (March 30, 2016 12:51:00 pm )

    sain bna

  • Төгс (March 30, 2016 1:16:54 pm )

    Дайчин бүсгүй шүү иймл хүмүүс улсаа хөгжүүлнэ. Дарга нар бол бүр цаашаа.

  • Яаяа (March 30, 2016 2:45:46 pm )

    Золиг гэж, Оёдлын үйлдвэр байгуулаад, Чингис бондоос тэрбум төгрөг авсныхаа дараа татвараа ч төлөхгүй 2 жил зугатаж яваад, эцэст нь Татварын байцаагчтай баахан хэрэлдэж байгаад бизнесээ дампууруулсан. Энержи-гийн 2500 ажилтны хувцас хийгээд бараг 2 тэрбум төгрөг шахуу олсон байх учиртай. Татвараа төлж болно доо, одоо бас юу вэ?

  • Anonymous (March 30, 2016 3:11:05 pm )

    Татварын өр даатгал шимтгэлээ төлөөгүй гадныхныг хулхидаж яваа нэгэн бишүү?!

  • Anonymous (March 30, 2016 4:31:17 pm )

    Eronhiilogch ni 35 terbum iin tatvariig gadaadiin hund orshool uzuulj,tatvariin baitsaagch nar ni uramshuulal nereer heden ter bum iig halaasalj ,ulsiin uildver nereer heden ter bum iig huvaan avch bgaa luivarchdiin derged Maitsetseg chi hirgui tsever tsaas gej bod.Denduu shudarga daa oroogdoj yavsan.Amjilt husie.

  • цэрэн (March 30, 2016 4:32:52 pm )

    зөв

  • Anonymous (March 30, 2016 4:36:36 pm )

    үнэн цуцашгүй хүн юм .Залуучууд ийм байх хэрэгтэй.

  • ok (March 30, 2016 5:54:29 pm )

    E saidta uulzaad ok bolson shvv
    gadniihan hurung oruulahdaa dandaa ulas
    . turd tanil tal bainuu gej asuudag shvvdee ene baidgal zvil zaabal gehdee sain bna

  • ок (March 31, 2016 1:37:18 pm )

    аж оролцох вэ

  • ок (March 31, 2016 1:38:44 pm )

    яаж оролцох вэ маш их сонирхолтой байна
    95658595

  • Zochin (March 31, 2016 7:30:08 pm )

    Татвара төлчөөд донгос

  • зочин (April 01, 2016 2:50:33 pm )

    Баяр хүргий яаж оролцох бэ төсөл хэрэгждэг үү

antalya rent a car