Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч “сэхээн амьдруулах тасаг”-т шилжээд дөрвөн жилийн нүүр үзжээ. Овоо тэнхэрч, “хөл дээрээ босоод явж байсан” эдийн засгийг АН-ынхан буцаагаад хэвтрийн дэглэмд оруулчихсан. Энэхүү үйл явдлын эхлэл нь 2012 онд тавигдсан гэж эдийн засагчид дүгнэдэг. Тодруулбал, Шинэчлэлийн тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар “Чингис” нэртэй 1.5 тэрбум ам.долларын бонд, “Самурай” нэртэй 600 сая ам.долларын бонд, “Хөгжлийн банк”-ны бие дааж босгосон 580 сая ам.долларын бондоос үүдэлтэй ажээ. Дээрх гурван бондоос гадна “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр хэвлүүлсэн 3.4 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийг “сэхээн амьдруулах тасаг” руу шилжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн 3.4 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдэг нь одоо ч тодорхойгүй байна. Ардчилсан нам төрийн эрхэнд гараад бонд босгох тухай яриа дэгдэхэд манай толгой эдийн засагчид “Заавал бонд босгох шаардлага байна уу” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Үнэхээр 2012 оны Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харахад бонд босгох шаардлага байсан уу гэвэл үгүй. Фракц олонтой намын зовлонг нимгэлэх зорилгоор босгосон бонд нь өнөөдөр ард түмний нуруун дээр хүндхэн ачаа болон бууж байна.
Монголын нэг иргэн арчаагүй эрх баригчдын ачаар 15 сая төгрөгийн өртэй болчихлоо. Ийм байхад “Бидний үр хойч төлчих байлгүй дээ” гээд ичих ч үгүй ярьж суугаа Ерөнхий сайд асныг юу гэж ойлгох вэ. Сөрөг хүчнээс “Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг яаж хазаарлах вэ. Жишээ нь, нэг ширхэг өндөг 380 төгрөг болчихлоо шүү дээ” гэж асуухад “Монголчууд заавал өндөг идэж тансаглах шаардлага байна уу” гэсэн шүү юм ярьж ард түмнээ тавлаж суугаа эрх баригчдыг юу гэж ойлгох вэ. Эрх баригч намын дарга нь “Ам.долларын ханш 5000 төгрөгт хүрчихээгүй нь бидний гавьяа. 2000 төгрөгтэй тэнцэж байгаа нь их юм” гэсэн утгатай зүйл ярьж ард түмнээ даапаалж суугааг юу гэж ойлгох вэ. Тэгэхэд 2012 онд МАН засаг толгойлж байхад нэг ам.доллар 1260 төгрөгтэй тэнцэж байв. Харин эрх баригчдын харалган бодлогын дүнд өнөөдөр ноён ам.долларын ханш тэнгэр өөд мацаж байна. 1260 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар 2045 төгрөгтэй тэнцэж байх жишээтэй. Дөрөвхөн жилийн дотор 785 төгрөгөөр ам.долларын ханшийг нэмж чадсан “бэрх баригч”-дад алга ташиж, баяр хүргэмээр ч юм шиг…
Өдрөөс өдөрт нэмэгдэж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хазаарлах зорилгоор хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүнг эрх баригчдаас асууя. Дэлхийн эдийн засаг тогтвортой байхад Монгол Улсын эдийн засагт хямралын салхи, шуурга хүчтэй дэгдэж байгаа нь ямар учиртайг ч бас асууя. Эрх баригчдын бий болгосон эдийн засгийн хямрал “Нарантуул”-ын наймаачдаас авахуулаад үндэсний томоохон үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч компаниудад нөлөөлж эхэллээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 64301 аж аухйн нэгж буюу нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 50.8 хувь нь үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барьсан дүн мэдээ гарчээ. Энэ хэрээрээ ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн гэсэн үг. Гэтэл эрх баригчид ажилгүйчүүдийн тоо буурсан, амьдрал сайхан болж байгаа гэж ард түмнээ тавлаж суух юм. 2012 онд ажилд орохоор бүртгүүлсэн хоёр хүн тутмын нэг нь ажилтай болж байсан бол 2015 оны байдлаар таван хүн тутмын нэг нь ажилтай болсон байх жишээтэй. Хямарсан эдийн засгийн хүндрэл эрх баригчдад бус ард түмэнд илүүтэй мэдрэгдэж байна.
Эрүүгийн шинжтэй гэмт хэрэг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь эдийн засагтай шууд холбоотой. 2015-2016 оны хоорондох хоёр жилийн хугацаанд банк дээрэмдсэн хэрэг 3-4 удаа гарч байгаа нь амьдрал туйлдаа хүртэл доройтсоны шинж. Банкнаас зээл аваад найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг байсан ах, дүү хоёрын орлого илт багасч банкны өрийн дарамтад орохдоо банк дээрэмдсэн тохиолдол гарсан. Тэгэхэд сошиал орчинд ах, дүү хоёрыг өмөөрсөн янзтай сэтгэгдэл зонхилж байв. Энэ нь нийгмийн амьдрал ямар хэцүү болсныг бэлхнээ илтгэнэ. Бүр цаашилбал, ард түмэн бэлэн мөнгөний хомсдолд орж байна. Уг нь эдийн засгийн хуулиараа 3.4 тэрбум төгрөгийг цаасан мөнгөөр хэвлэж тараасан манай улсад мөнгөний илүүдэл бий болох ёстой ажээ. Гэтэл тэр мөнгөний илүүдэл нь хаачсан бэ.
Энэ маягаараа удаан үргэлжилбэл Монгол Улс дампуурлаа зарлахад хүрнэ. Дампуурлаа зарласнаараа олон улсын шүүхэд өр төлбөрийн асуудлаар дуудагдана. Ингэснээрээ Монгол Улсын нэр хүнд олон улсад навс унана. Дампуурлаа зарлаагүй өнөөдрийн Монголд гадаадын хөрөнгө оруулалт “тэг” заачихаад байхад муугаар бодоход дампуурлаа зарласны дараах Монголд хэн итгэх билээ. Товчоор хэлбэл, Монгол Улсын эдийн засагт “галав юүлж” байна. “Галав юүлэх” болсон шалтгааныг тавьсан эрхмүүд нь нөгөө л эрх баригчид шүү дээ.
С.НЭМЭХ
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (March 30, 2016 11:58:57 am )
АН-ыг зайлуулж байж монгол улсын эдийн засаг өндийж сэргэж, өр зээлгүй болж, валютын ханш буурах юм байна л даа.
-
Зочин (March 30, 2016 12:09:51 pm )
Өр зээл хоёроо ялгахгүй байж юу яриад байна вэ? Монгол улс зээлтэй,одоогоор хугацаа хэтэрсэн, төлөх чадаваргүй болчихсон зээл алга. Энэ тохиолдолд өр болдог шүүдээ. Монгол улс гаднаас авсан зээлээ төлөх боломж бүрэн бий. Айх хэрэггүй. Жич. Би жирийн нэг хөдөөгийн иргэн.АН-ын улаан фен ч биш, МАН-ын гишүүн
-
зочин (March 30, 2016 2:30:05 pm )
Хүүхээ. зээлээ төлөх ямар боломж байгааг хэлээд өгөөч. Чи далдыг харагч бололтой. Ирээдүйгээ үзүүлье. Утсаа бас өгөөрэй хүүхээ…
-
hhhh (March 30, 2016 3:01:24 pm )
zeel tegeed or boldogui yum uu hehehe yasan erguu mal ve AH iinxan iim erguu malaar l xolsnii bicheechee xiilgene dee hehehehe
-
-
зээл гэдэг... (March 30, 2016 12:46:58 pm )
Зээл гэдэг тэгээд өр биш орлого юмуу
-
ЗОЧИН (March 30, 2016 1:06:56 pm )
ЗА НЭМЭХ ЧИ БИТГИЙ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН БӨГС ДОЛООСОН ЮМ БИЧЭЭД БАЙ АРД ТҮМЭН УЧИРЫГ ОЛДОГ БОЛСОН
-
Зочин (March 30, 2016 2:22:00 pm )
АН бол морин дэл дээр далдагнасан 1921 оны өмнөх амьдрал санагдуулам улс төрийн бодлого явуулдаг болжээ. Одоо энэ нөхдөөс салахгүй бол өнгөрсөн зуун руу орох байх. Өөрөөр хэлбэл хэрэлдэж зодолдоод талын нэг тараад алга болдог. Хурлаа ч хийж чадахаа байсан. Хурал хийвэл аюул болно, байгалийн аюул ч нүүрлэж мэднэ. .
-
Amar (March 30, 2016 2:24:24 pm )
AN-in holsnii pizdaa chi harig ulaan tsaim tsagaan bgoh gej zutgedeg mal um uu haishaa um.AN-han ene uls ornig orond,hymrald oruulsan yltai nam.Er ni ene AN-hnig jagsaaj bgaad shurshij hayval taarna.AN-in hulgaich narig shorond ni hataaval taarna.AN gej sonsohoor l uur hureed bna.AN uter turgen sonoj dald or.
-
зочин (March 30, 2016 2:33:31 pm )
эрүүл биш юм бана. тиимээ… өвчтэй амьтан.
-
-
zochin (March 30, 2016 2:40:57 pm )
onoodriin jinhene bodit baidal mon. uuniig gantshan jiriin ard irged l amsaj yadarch tuildaj bna. huuli bus buruu zamaar mongojson hulgaich nar uuniig medehgui. avsan zeelee ur ashigtai zartsuulj ard tumnii amidral deeshilsen bol oor hereg onoodor ediin zasag ni unaj tsalingaa ch tavij chadahgui gadnii horongo oruulagch neg ch baihgui bolj baij yaj yugaaraa zeelee tolno gej soliorood baigaan etses suuldee eh ornii mini tsomiin avs bolgohoor zutgej baih shivdee adgiin shaarnuud ta naraas ard tumen yal asuuh tsag irj l taaraa
-
Бэлтрэг (March 30, 2016 3:00:41 pm )
Их хурлын дарга ” … ямар ч хямрал болоогүй, бүх зүйл хэвийн байна. хямралтай холбоотой цуурхал сөрөг хүчнээс гаргаж явуулга.” гэж албан ёсоор мэдэгдсэн бүгд уншиж харсан байх. АН-ын толгой хэсэг амьдралаас ингэж холдоо юу эсвэл үнэхээр хямрал болоогүй байхад монголчууд явуулгад автаад байна уу?
-
тэгш (March 30, 2016 3:21:15 pm )
хичнээн хэрэлдээд эдийн засаг сайжрахгүй. сонгуулиа зөв хийцгэе. бас тэгээд ч нэмэр болохгүй. эдийн засаг мөд тэнхрэхгүй. тэгэхдээ ядаж шудрага нийгэмд амьдарч үзэх юмсан. шудраг ёс чинь заримдаа хоолыг орлож амьдралын урам хайрладаг юм.
-
158 (March 30, 2016 3:28:59 pm )
тоог тоотой,оныг онтой харьцуулахад учир байдаг гэдгийг мэддэггүй мал юмуу Нэмэхээ Өссөн буурсан үзүүлэлтүүд ч бас эерэг сөрөг утгатай гэдгийг чи бол мэдэхгүй л юм бна даа
-
Anonymous (March 30, 2016 3:29:37 pm )
Ардчилсан намынханы Монголыг доройтуулж бусдын гарт өгөх нууц бодлого байсан юм аа. Төрд гарсан эрхэмүүд монголд нааштай юу хийж бүтээв, харин тэд гадныхны шуудайны амыг барьж зогсох тэднийг тэнгэр ниргэж үр удмаар нь устгаасай.
-
Zochin (March 30, 2016 3:36:52 pm )
Ee Burban min bit 2012 ond heniig garagchwa eh oroniig min yu bologchwo
-
Anonymous (March 30, 2016 3:47:58 pm )
Зээлийг өр гэхгүй юм бол өөр юуг өр гэх юм бэ? Дээр бичсэн нэгэн их мэдэгчийнхээр бол монгол өргүй болж таарах уу? Бага шиг тэнэгт. Зээл авна гэдгийг өөрөөр бол өр тавих гэж хэлнэ. Та зээл авсан өдрөө л өртөн болж хувирна. Таны зээлээ буцааж төлөх хугацаа хэтэрсэн, хэтрээгүй ялгаагүй, буцааж төлөх чадвартай, чадваргүй чинь ч огт хамаагүй, буцааж төлөөгүй л байгаа бол та өртөн. Та бас зээлийнхээ хүүг бүрэн төлөхөө бүү мартаарай. Тооцоогоо дуустал нь хийж бүгдийг нь төлөөгүй цагт та өртөн хэвээр байх болно. Монгол улс өртэй нь бодит байдал. Харин Монгол улс өрөө төлөх чадваргүй байгаа нь хэн бүхэнд тодорхой байна. Тиймээс ч манай юу ч хийж чаддаггүй төр өрийг өрөөр төлөх гэж дахин, дахин гаднаас зээл авах гэж улайрч байна. Үр дүнд нь манай улс улам их өрийн дарамтад орох болно. Монгол улсын төлбөрийн чадваргүйг харах тусам гаднаас орж ирэх зээл хумигдана. Гадны зээл зогсоход төлбөрийн чадваргүй Монгол улс дампуурлаа зарлахаас өөр аргагүй болно. Энэ нь тун ойрхон болоод байгаа. Гадны зарим нэгэн улс бол манай улсыг өрийн дарамтад сайн унагаж, дампууруулах сонирхолтой байгаа. Ялангуяа манай урд хөршийн хувьд Монгол улс дампуурвал тэдэнд тун их ашигтай болно. Дампуурсан, ядарсан Монгол улсын бүхий л баялгийг тэд тун хямдханаар цөлмөх болно. Монголын төр өнөөдөр гадны улсын бодлогыг хэрэгжүүлээд байна шүү дээ. Дараагийн 2-3-хан жилийн дотор Монгол улсын эдийн засаг дээд цэгтээ хүртэл хямрах болоод байна. Өнөөгийн төр засгийн өрийг өрөөр төлөх гэсэн бодлого нь цаг хожиж Монголыг аврах гэсэн бодлого огт биш. Учир нь улам их нэмэгдэж байгаа өрийг дарах эдийн засгийн зөв, бодлого, стратеги харагдахгүй байна. Өнөөгийн эрх баригчид Монгол улсын нэрийг барьж зээл аваад, түүнээсээ чадлынхаа хирээр хулгайлаад Монголоос зугтахыг хүсэж байгаа. Өр төлөх талаар тэд огт санаа зовохгүй байна. Тэд зугтаагаад л явчихна. Өнөөдөр тэдэнд хулгайлах юм нь багадаад, зээл оруулж ирж хулгайлахыг хүсэж байна. 26 жил эрх баригчид гаднаас оруулж ирсэн мөнгөнөөс бялуу хувааж идсээр ирсэн шүү дээ. 26 жилийн турш гаднаас орж ирсэн зээл, тусламж тэр чигээрээ Монголын эдийн засагт шингэсэн бол өнөөдөр манай эдийн засаг огт хямрахгүй байхсан. Харамсалтай нь тэр их хөрөнгөний ихэнхийг нь эрх баригчид хувааж идсэн байна.Бас муу ч, сайн ч Монгол улс 26 жилийн турш хамаг баялагаа зарсаар ирсэн. Тэр их мөнгө өнөөдөр манай эдийн засгийн хаана нь байна? Тэр 26 тэрбумын өр болон хувирсан их мөнгө Монголын эдийн засгийн хаана нь байна вэ? Социализмын 70 жилд тависан өрний дүнд Монгол улс феодализмын хоцрогдолоос салж, их бүтээн байгуулалтыг бүтээж асар том оюуны хувьсгал хийсэн билээ. Гэтэл түүнээс хоёр дахин илүү их өрийг сүүлийн хэдхэн жилд бий болголоо. Үр дүн нь хаана байна вэ? Үр дүн нь Монгол улс Хятадын колони болох л үлдээд байна. Өнөөдөр кометийн ардаас мэдэмхийрч хоорондоо хэрэлдэн, дайсагналцаж байгаа үхэр монголчууд удахгүй Хятадын боол болоод интернет чөлөөтэй хэрэглэх боломжгүй, интернетээр шавиагаа ханатал хэрэлдэж чадахгүй, хятадын шаахайнд дарлуулах нь дутаад байна даа. Яг л уйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө өмөлзөнө гэдэг шиг, монголчууд өнөөдөр эрх чөлөө гэж юу байх ёстойг ойлгохгүй их оодорч, хоорондоо их шөргөөцөлдөж байна. Дээгүүрх хэдэн луйварчидын аль нэгнийх нь талд орж бялдуучлан, яс горьдсон ноход шиг хоорондоо хэмлэлдээд байх юм. Уг нь бол ард түмэн гэдэг чинь бүгд л нэгэн ижил хувь заяатай, эрх мэдэлтнүүдийн дарамтад байгаагаа ойлгож, амь нэгтэй нэгдмэл баймаар байх юм. Даан ч монголчууд дэндүү үхэр шиг тэнэг, бялдууч болохоор яаж ийгээд л аль нэг нам, улс төрч гэсэн луйварчидыг дагаж далдаганаад байх юм. Энд комет уншихаар бөөлжис цутгах боллоо. Үхэр шиг тэнэг, бялдууч монголчууд үргэлж л аль нэгэн хулгайч, луйварчинг өмөөрч магтан далдаганаад байх юм. Сүүлийн 26 жилд монголын улс төрөөр тоглож байгаа бүх улс төрчид бүгд ижилхэн луйварчид гэдгийг ойлгохгүй л байна. Бид тэднээс бүгдээс нь салахгүй л юм бол бүх зүйл урьдынхаараа л үргэлжилнэ. Монголчуудын оюуны мэлмий харалган болжээ. Одоо яая гэх вэ? Энэ бол монгол хүмүүсийн хувь заяа юм байлгүй дээ?
-
Зочин (March 31, 2016 9:54:00 am )
Яааг сайхан хэллээ. Өөр тайлбар хэрэггүй. Дэмжиж байна
-
-
зочин (March 30, 2016 4:06:41 pm )
Хүмүүсээ цөмөөрөө зээлийн гэрээгээ цуглуулцгаагаад засгийн газарт өгье өрийг барагдуулж өгөг хулгай хийж худлаа хэлж чадахгүй жинхэнэ ажилтай монголчууд өрөнд баригдаж үхлээ
-
С Нэмэх (March 30, 2016 4:08:07 pm )
Хямрал сая таван зууг тарааж өгнө гэсэн амлалтаас эхэлсэн шүү Барааны үнэ унаж банк нь мөнгөгүй болж Оюу толгой болон хятадын челко компаниас мөнгө зээлж тараав Дээрээс нь дэлхийн хямралд уул уурхайн вүтээгдэхүүний үнэ унаж нэрмээс боллоо Нэмэх гуай нэг талыг барьж бичсэн байна
-
Сосаа (March 30, 2016 5:37:36 pm )
Эх орон,эв нэгдлээ эрхэмлэгч хүн бүхэн “ЖУРАМТ МОНГОЛ”хөдөлгөөнийхнийг тойрч нэгдэцгээе.Хоёр идэхгүй, хоосон хоосон хонохгүй ч төрж өссөн эх орондоо сэтгэл тайван,маргаашдаа санаа зовохгүй амьдардаг болбол тэр монгол хүний жаргал байна.
-
зочин (March 30, 2016 5:49:04 pm )
Mungu shutdeg hyatduudiig duuraij AN anh ard tumniig huurahiin tuld saya tugrug zugeer ugnu gej yadarsan olniig basamjilsan.Ard tumnee boddoggui ardchilsan nam unen nuur tsaraigaa hoyor udaa taniullaa.Odoo hangalttai bish uu.Mongolchuud chin tes uur ard tumen shuu.
-
Ch bell (March 30, 2016 6:33:18 pm )
Сонгууль шударга болоход үнэхээр эргэлзэж бна. Жагсаалт, хар машин 2-оороо ахиад л луйварчид гарах байлгүй. Тэмцэл хийхээс өөр зам үлдсэнгүй дээ
-
zolo (March 30, 2016 7:08:14 pm )
bitgii zahialgaar yum bichij uls turj,nusan jyr mini delhii niiteere hetsuu bn,ergen toirnoo har,ter gadnii hurungu oruulagchdiig huuj yavuulsan shulmas Uyanga,hudalch Ganbatar naraasaa asuu tumur zamiig 8 jil gatsaasan hudlaa eh oronch orsiin tagnuul Battulgasa asuu naad gainuud chini bgagui bol iim baidald orohgui bsniig huuhed ch medej avsan shu 2 nohoin huushuuriin bicheech mini
-
zuv (March 30, 2016 7:19:05 pm )
manai banknuuiin huu denduu undur bnaa,gadnii huu bagatai bankhuudiig oruulj irstge ee,odoo songogdoh humuust ene talaar sain shaardaj amii ni avah heregteei bn shu yrialj bn
-
KHUN BOLTSGOOE (March 30, 2016 10:11:24 pm )
Argagui shuu dee. Tusviin mungu gadaad zeelee bugdiig ni MCS d uguud baihaar saya zeelsen 250 saya dollariin 80 sayaiig ni shuud MCS d shiljuulsen baina.
-
Зочин99 (March 31, 2016 10:48:42 am )
Энэ Нэмэх гэгч МАН-ын бууны нохой бага хуцаач. АН засгийн эрхэнд гарснаар МАН+МАХН-ын 80 жилд хийж чадаагүй ажлыг хийсэн. Их ажилд их л мөнгө орно. Тэгэхээр зээл авахгүй яах юм. Мэдээж их ажил хийхэд бага сага алдаа заавал гардаг. Түүн дээр нь бүү дөрөөлцгөө. Ард түмэн харж, мэдэж, мэдэрч байгаа болохоор хэнд саналаа өгөхөө өөрөө мэдэг.
-
Anonymous (March 31, 2016 12:54:00 pm )
Идэцгээ, ууцгаа. Тэгээд дараа нь Монгол улсаа /цүү хаях/ шидэж дэлхий даяар тоглоцгоо. ӨӨСДИЙГӨӨ БУУДАЖ АЛМАРУУД…
-
Иргэн (March 31, 2016 3:40:39 pm )
Идэж уухаа хүрвэл аль ч Нам нь адилхан. Бүгд л хумсалсан байх. Иргэн бүр, улс орон бас өрөнд байгаа. Мөнгө хүүлэгч нар дунд нь завшинаа. Үүний хажуугаар эх оронч моронч гээд худлаа ард биднийг хөөргөдөөд бас хагаралдуулаад байх юм. Сүүлийн үед ямар их эх орончтой болов. Хийж байгаа зүйл нь харагдахгүй л юм. Харин хэл ам гэж сайн юмаа. Хэвлэл мэдээллээр сайн ч рекламдах юм… Балай нийгэмд байна ааа
-
Anonymous (March 31, 2016 11:54:21 pm )
hemeh nerendee taarsan byh umiig zygeer l tseejeeree nemdeg nuhuryy ene chini.Baahan ur gedeg hadnii mangaagaar humyysiin tolgoig mun ch ih ugaartuulah um daa ene balainuud ,teriig ni yher tsarailsan umnuud ni ulgun avch setgel sanaagaar byr 0 bolchihood tur zasag luugaa heleh helehgyi muugaar dairah um .Molomoo chi /man/ yhvel taarna gedeg bilyy
29 Comments