antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2016 46 comments

Г.Шийлэгдамбын хүмүүс цаашаа шүү…

нийтлэсэн Admin

enhbayra_1Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд өш хонзон авна хэмээж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа зарим нөхдийг ажил төрөлгүй болгож гудамжинд гаргаж хонзонгоо авч байгаа бололтой. Ийн хэлэхийн учир нь тэрбээр сүүлийн үед сайдгүй байгаа Эрүүл мэнд, спортын яаманд халаа сэлгээг дориун хийж өөрт таалагдаагүй хүмүүсийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлж тэдний оронд өөр нэгнийг албан тушаалд томилуулж эхэлсэн байна. Энэхүү халаа сэлгээнд өртсөн хүмүүс нь МАХН-ын дарга Н.Энхбаярын нэгэн цагт нөхөрлөж явсан журмын анд, дүү Г.Шийлэгдамбын томилсон хүмүүс юм.
Энэ бол эзэнгүй байгаа яамыг орлож буй зарим нэг эрх мэдэл бүхий хүмүүсийн бүтцийн өөрчлөлт нэрээр хийж буй томилгоо юм. Халаа сэлгээнд Биеийн тамир спортын хөгжлийн төв өртөж, шинэ даргаар Д.Жаргалсайхан, Үндэсний шигшээ багийн хэлтсийн даргаар Ч.Эрдэнэтуяа нарыг томилжээ. Түүнчлэн тус яамны зарим нэг газрын дарга, мэргэжилтэнгүүд ч солигдож эхэлсэн мэдээ байна. Тус яамны үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Шадар сайд Ц.Оюунбаатар ийм халаа сэлгээг хийхийг хүсээгүй ч “том” ах гэх тодотголтой МАХН-ын дарга Н.Энхбаяр дээрээс лүндэн буулгасан тул яалт ч үгүй ацан шалаанд орсон гэдэг нь ойлгомжтой. Аливаа нэгэн МАХН-ын томилгоо намын даргынх нь тушаалаар явдаг учраас ийн хэлсэн хэрэг.
Ямартай ч Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд эрх баригчдаас өс хонзон авна хэмээн мэдэгдэж байсан Н.Энхбаяр даргын өөртэй нь холбоотой асуудлыг дэлгэсэн Г.Шийлэгдамбаас болж олон хүнийг хоолноос салгаад зогсохгүй, олон гэр бүлийн амьдрал өөрчлөгдөв. Энэ нь Н.Энхбаярыг хэн бэ гэдгийг дахин харуулж буй хэрэг.
Бид ажлаас халагдсан гэх хүмүүстэй уулзаж энэ талаар тодруулах гэсэн боловч “Нэр усаа гаргаад яах вэ. Хэн нь халагдаж хэний оронд хэн томилогдож ирсэн бэ гэдэг нь удахгүй тодорхой болно. Үүнээс өмнө Н.Энхбаяр гэдэг хүнд өөрсдийгөө зүслүүлмээргүй байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг ч МАХН-ын дарга Г.Шийлэгдамбын асуудлаас болж биднийг хохироож байгаа нь зүйд нийцэхгүй байгаа юм. Өнөөдөр цөөнгүй хүн шударга бус үйл явдлын золиос болж ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна” гэсэн юм. Тэдгээр хүмүүс ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдөж байгаа ч ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжээ ч авч чадахгүйд хүрч мэдэхээр байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт хуралдсан тус намын Бага чуулганаар хэлэлцсэн нэг асуудал нь дараагийн Эрүүл мэнд, спортын яамны сайд хэн болох вэ гэсэн марафон байсан аж.
Гэтэл “Лам олдохгүй бол буцахдаа таныг зална” гэгчээр хуучин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Эрдэнэтуяаг хуучин ажилд нь буцаан томилохоор түүнтэй уулзаж жин тан болгожээ. Ингээд хэдхэн хоногийн дараа А.Эрдэнэтуяаг дахин дуудаж тохирсон шийдвэрээ гэнэт өөрчилснөө дуулгаж, “Угаасаа чи ЭМС-ийн сайдын суудалд оч” хэмээн зөвлөсөн гэнэ.
Гэтэл мань хатагтай тэдний тавьсан саналаас татгалзаж хуучин ажилдаа буцаж очих сонирхолтой байгаагаа дуулгасан аж. Ингээд тус намынхан дахин сайд болох хүний эрэлд мордон Нота гэх нэртэй мэдрэлийн заслын их эмчийг дуудан, сайд болох санал тавьсан ч бас л татгалзсан хариу өгчээ. Адаг сүүлд нь ЭМШУИС-ийн захирал асан Ц.Лхагвасүрэн дээр тогтож түүнийг сайдад томилохоор өрөвдөлтэй ч гэмээр өрнөлттэй жүжгийг Бага чуулганыхаа хурлын үеэр тавьжээ.
Ямартай ч Н.Энхбаяр өөрт нь талтай гэсэн болгонд албан тушаалыг амны цаас шиг хайр найргүй өгч байгаа хэрнээ мөрөөрөө ажлаа хийж явсан төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа явдал нь намынхаа дотоод асуулын талаар үнэн бодит байдлыг гаргаж тавьсан Г.Шийлэгдамбад өс хонзон санаснаас үүдэлтэй гэдэг нь харагдаж буй юм. Сайн цагт нэг намын ахан дүүс болж, өөр өөрийн оргил руу сэтгэл нэгтэй зүтгэж явсан Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба гэх хоёр эрхэм өдгөө дайснууд болж тэдний хөлд олон хүн чирэгдэж байгааг шинэ цагийн залхаан цээрлүүлт гэлтэй. Хэзээнээс л ханилсандаа халгаатай гэгддэг Н.Энхбаяр гэх хүн зовж шаналж байхад туслалцаа, тусламж хоёрыг зэрэг үзүүлж байсан намынхаа нөхөддөө олон удаа хуншгүй зан гаргасан гэдгийг намынх нь нөхдүүд ч хэлж байсан удаатай.
Тухайлбал, 2015 оны арванхоёрдугаар сард МАХН-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Н.Энхбаярын талаар ний нуугүй ярьсан байдаг. Мөн энэ сарын 13-нд УИХ-ын дэд дарга асан Л.Цог “ETV” телевизийн “Асуух эрх” нэвтрүүлэгт орохдоо намынхаа даргын талаарх хачирхалтай мэдээллийг олон нийтэд өгсөн юм.
Тэрбээр “2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд Н.Энхбаяр дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгсөн. Гэтэл өнгөрсөн онд Сөүлээс дахин утасдаж нэг сая ам.доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав. Надад энэ нам чинь хэрэггүй гэхэд Н.Энхбаяр за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья гэж хэлээд утсаа тасалсан. Ер нь Н.Энхбаяр дарга авилга хээл хахуулийн булхай нь илрэхээр хэлмэгдэж байна гэдгээ зогсоох хэрэгтэй” хэмээн ил шулуухан хэлээд авсан. Л.Цог өнөөдөр энэ үгийг хэлснээсээ болж намдаа ад үзэгдэж хөөгдөх дээрээ тулчихаад байгаа.
“Бурууг бусдаас эрж, өс зангидах нь мөхөхийн цондон” гэдэг. Монгол төрийн бүхий л өндөр албан тушаалыг дараалан хашиж, тэр хэрээрээ Монголын ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой энэ хүн өөрийн ужид хүслийг чухалд тавьж, гэм зэмгүй олон хүнийг Г.Шийлэгдамбын хүн хэмээн зүсэлж ажлаас нь халахаар эргэлтгүй шийджээ. Энэ тэгээд өс хонзон авч Монгол Улсаа хөгжүүлж байгаа хэлбэр үү Н.Энхбаяр даргаа!.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

46 Comments

  • bataa (March 30, 2016 10:40:40 am )

    ªò ÷ ãýñýí õàòãàõààð àòèðäàã ãýæ íýã ¿ã áàéäàãäàà õ¿í áîëñîí õîéíî èéìýðõ¿¿ çàí ãàðãàëã¿é ÿàõàâ

  • Зочин (March 30, 2016 11:08:06 am )

    Шийлэгдамба мангасын золионд л явлаа шүү дээ

    • бичигч би вээр (March 30, 2016 9:08:58 pm )

      яг золионд явсан нь үнэн үү.эргэлзээтэй зүйл их л бгаа шүү,эрүүл ухаанаар бодож үзвэл.Энхбаяр бол хэн ч маргахын аргагүй лидер.Бүх хүн өөрийн гсн 2 талтай.Сайн,муу.Алддаггүй хүн гж бхгүй.Шийлэг харин мужик биш,гоншигонуур нөхөр бх шиг

  • пөөх (March 30, 2016 11:12:53 am )

    Болох ёстой юм болж байна МАНАН ч адилхан мангас. Юугы гайхаж бичээд байгаа бялдууч вэ

  • Mendee (March 30, 2016 11:17:58 am )

    Hohichin gedeg ene de Shiilegdamba bol Buunii Nohoi baisan

  • шаабар (March 30, 2016 11:50:31 am )

    Одоо хоёр сар гаруйхан хугацаа үлдсэн байхад томилогдох сайд намын томилгоогоор ирсэн мэргэжлийн биш хүмүүсийг сольж сайн баг бүрдүүлээд ажиллах хэрэгтэй болов уу. Бодлогоо зөв тодорхойлж зоригтой ажиллавал бага ч хугацаа биш шүү. Гол нь энэ салбар зөв эзэнтэй л болох нь чухал.

  • Anonymous (March 30, 2016 11:50:55 am )

    За битгий н Энхбаяр гэдэг хунийг худал гутгэх гээд бай тийм хун огт биш н Энхбаярыг хамгийн муу хун болгож харагдуулах гэж улаан цайм гутгэн хэлмэгдуулж зориуд ийм мэдээлэл тарааж байна !!! Энэ хэнд ашигтай мэдээж элбэгдорж тууний гар хол болдог хумууст ашигтай байхгуй юу сонгууль ойртох тусам их муу муухай юм хийж Байгааг юу гэхэв энэ одорийн сонин энгэж монго олдог юм байх даа хоорхии хуний захиалгаар бичдэг ямар овой гар вэ Танай сонин д гомдол гарган шуу анхаар !!!!!

  • банхар (March 30, 2016 11:53:40 am )

    төрийн алба ээлжтэй байдаг.Үүнд буруу үйл байгааг олж харахгүй байна

  • DORGIO solior (March 30, 2016 11:58:21 am )

    hudalaa hun gutgj bichehees tsaashgui sda

  • Anonymous (March 30, 2016 12:01:11 pm )

    Оглооний сонин д гомдол гарган за хуний захиалгаар бичдэг юм Байна шалгуулан за юу арай давар ч Байна танаа оглооний сонин энгэж монго олдог юм Байна шударга ажил битгий н Энхбаярын талаар сонин сонин юм бичээд байгаарй дэмий л юм болон шуу !

  • Anonymous (March 30, 2016 12:03:42 pm )

    Монго болох гэж зовож байнаа энэ одорийн сонин

  • Anonymous (March 30, 2016 12:10:38 pm )

    Арчилсан элбэгдорж ийн Байгаа цагт монголчууд хэзээч Сайхан амьдарах гуй шуу баттай хэлье наад хужаа ос хонзон хийдэг ажилтай монголчууд толоо ажил хийхгуй зовхон н Энхбаярыг хорлох ос хонзон авах нэг бол алах гэж оролдож магадгуй шуу юу ч хийхээс буцахгуй одой

    • А гуай (March 30, 2016 4:31:33 pm )

      Үгээ яөв бичиж сур Дараа нь хэрүүлээ хий

    • ih zan (March 31, 2016 9:23:46 am )

      enhbayriin ued avilgal deed tsegtee hursen enhbayr buh albiig hashsan gevch uls oron elgeeree hevtsen shuu dee ene bol unen shuu dee odoo dahiad yu chadah yum be yamar uhamsar muutai humuus bolhiig ni hevleleer ugsun yariltsalga ni haruulsan shuu dee

  • Anonymous (March 30, 2016 12:21:27 pm )

    Zuvuu zuv hun uduud baivuul hen ch tegne bidde

  • ЗОЧИН (March 30, 2016 12:22:48 pm )

    Энэ намын гишууд гэж ямар ч ухээнц юм бэ.Унэн угээ хэлж чадахгуй юм бол нам гэж явахын хэрэг юу байна.Албан тушаал горьдсон хумуус л намдагаж сабагнах юм.

  • Zol (March 30, 2016 12:29:52 pm )

    Eronkhiilogch elbegees oshoogoo avah heregtei toriin terguunees bugad buren erkh ni dusangut oimsgui tolgoig ni gazar chireed shorond hiigeech enkhbayraa

  • bat (March 30, 2016 12:54:29 pm )

    ene shar mangasiig ustgaj tur taivan bolno

  • chin unen (March 30, 2016 1:02:24 pm )

    ene shuurhai.mn chine AH namiig dergedeg AH namgiig nemjih sait iin holwoonii sait shuu dee ezen noyon ni ene sait hisen geed ALTAN gadas awsan gej baigaa mun goyo zarim ni nasaaraa ulsad 40,50 jil ajilaj baij STA tau tetgewert garaj baihad zarim ni engeed Gawiyat goyo yumooo

  • zochinKKKK (March 30, 2016 1:03:38 pm )

    kkk odoi genee

  • Anonymous (March 30, 2016 1:08:16 pm )

    eniig bichsen hvn yamar uudtei hvn baiv gej

  • ЗОЧИН (March 30, 2016 1:35:43 pm )

    САЙНЫГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ МУУГ ДАГАВАЛ МОГОЙН ХОР

  • батаа (March 30, 2016 1:36:33 pm )

    монгол хүн хэзээнээс бялдууч бас хорон санаатай бусдын ард нуугдаж газарт унсан нэгийгээ нэвширтэл нь балбаж хүч хүрэхгүй нэгний гутлын улыг долоох мөртлөө сэмхэн хазаж бага багаар урж явдаг юм хөл нь ил гараад ирмэгц бүгд түүнрүү дайрч хярамцаг болгодог зан нь өнөөдөр энхбаяр дээр илэрч байгаа юмшүүдээ энхбаяр монголын улс төрөөс хол 8 жил болж байна энэ хооронд нөгөө авилгал гэх мэт тасраагүйл байх юм

  • Нямаа (March 30, 2016 1:43:17 pm )

    Энхбаяр бол араатан л гэсэн үг. Ер нь өс хөнзөн өвөрлөгч яргачин араншинтай хүндээ.

  • Монгу (March 30, 2016 2:12:44 pm )

    Лхагвасурэн анагаахын их сургуулийг бакалавраар тогсгож дунд сургууль болгосон, дараа нь монготэй магистрт сургаж дээд мэргэжилтэй эмч бэлтгэсэн. Анагаахын нэрээр монго цуглуулж баяжсан нэгэн

  • тэгш (March 30, 2016 2:35:34 pm )

    Энхбаярыг юу гэж ч муулаад нэмэргүй. Өнөөдөртөө тэрнээс өөр нэр нөлөө бүхий лидер алга. Тийм учраас л амь тэмцээд оролдоод зураглаад байна. Ард түмэн бүгдийг дугай ажиглаад хэн нь хэн бэ гэдгийг мэдээд л байж байгаа. Ард түмэн гэдэг чинь цагаа тулахаар аугаа. Юманд гол нь цаг хугацаа гэж юм хамгийн чухал байдаг юм даа.

  • зочин (March 30, 2016 2:37:41 pm )

    Энхбаяр үнэн ш дээ .авилгалын загалмайлсан эцэг шүү дээ. өөрийнхөө булхайг нуух гэж…. элдвийг хийх юмдаа хөөрхий

  • zochin (March 30, 2016 2:44:14 pm )

    Enkhbayar iim l archaagui hudalch os sanadag hun shude, ene hun bgaa tsagt Mongoliin uls tor hezee ch tsever baihgui.bur moson zailuulah heregtei

  • EDDIE (March 30, 2016 2:56:13 pm )

    ERONHIILOGCH ENHBAYRIGAA DEMJINEE HAL UZEJ HALUUN CHULUU DOLOOJ YVAA HUN SHUDRAGA UNENCH BAIDAG JAMTAI YUM

  • b (March 30, 2016 4:55:35 pm )

    Enhbayr zugeer l titem ug bicheed l suu

  • Зочин (March 30, 2016 5:01:47 pm )

    Энэ хүн эсвэл их мөнгөний шуналтай хүн, эс бөгөөс албан тушаалын төлөө юу хийхээс буцахгүй болсон хүн, эсвэл өс хонзон өвөрлөн төрд шургалах гэж байгаа өшөө авагч, за даа ард түмний сайн сайхны төлөө дуугарсан үг одоохондоо алга байна.

  • zochin (March 30, 2016 5:26:53 pm )

    Энхбаяар гарч байж энэ ханаж цадахаа байсан нөхөдийг даран шүү нөхөдөө,энэ хүн одоо естой яахигаа мэдэж байгаа шоронд орж,гудаманд гарч,хүний хүн чанарыг ойлгоо бизээ,эцэсийн эцэст АРД түмэнээ бодохгүй бол юунд хүрч болдогын жишээ энэ байна,энэ хүнийг гаргахын тулд МАХН г сонггох хэрэгтэй,гэж бодно би,эд олонх болж байж санаа биелэнэ шүү

    • зөнч (March 30, 2016 6:33:40 pm )

      чи гал хам нь байснуу

  • зочин (March 30, 2016 6:00:07 pm )

    ичих булчирхаагүй хулгайчдаа эх орныг минь нэгмөсөн идэж байж салах бирддээ БОЛГООМЖИЛ АРД ТҮМЭН МИНЬ

  • zochin (March 30, 2016 7:02:11 pm )

    jjyrmiin nuhd n ch gsen ynench baij chadahgyi baigaa yumu sonin sonin aash zan ,sonin yarilstlgyd garaad l bnda.

  • Anonymous (March 30, 2016 7:43:44 pm )

    Энхбаярыг дэмжиж байна бүгдийг өөрчил луйварчид айж байна

  • гуйлт (March 30, 2016 8:22:52 pm )

    Энэ сонгуулиар л ийм балай новшнуудаасаа
    салхыг бодоцгоодоо.

  • иргэн (March 30, 2016 10:19:27 pm )

    Хэрвээ АН өнгөрсөн сонгуульд засгийн газраа бүрдүүлэх олонхи болж чадсан бол ямар нэгэн улс төрийн хүчтэй нэгдэх шаардлагагүй байсан. Энхбаярт энэ л боломж гарч хувийн өш хонзон авах , улс төрд гарах, том албан тушаал авах, ямарч үнээр хамаагүй дараагийн ерөнхийлөгч болох зорилгоор өнөөх л албан тушаалын томилгооны авлигаа үргэлжлүүлж байна даа

  • батнасан (March 31, 2016 6:36:40 am )

    ЭНХБАЯР, ЭЛБЭГДОРЖООС ЭХЛЭЭД МОНГОЛЫГ МИНЬ ИЙМ МУУХАЙ БОЛГОСОН НӨХДҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛАХ ЦАГ БОЛСОН. ЭД ДЭНДЭЖ БАЙНА.

  • Зочин (March 31, 2016 6:53:05 am )

    Их хүссэн хүнээр төрийн жолоог бүү атгуул гэжээ

  • 123123123 (March 31, 2016 7:58:18 am )

    ха ха ха Э үсэгнүүд бүгд зайлаа

  • Anonymous (March 31, 2016 8:17:44 am )

    Энхбаярын заавраар ажлаас халагдаад байдаг аа. Нөгөө Засаг барьж байгаа АН яасан бэ.
    Энхбаярт мэдэл эрх байдаг юм бол АТГ яагаад оролдоод байдаг юм бол оо. Бүр учрыг нь олохоо болчихлоо.

  • Mongol hun (March 31, 2016 11:55:15 am )

    hanilsandaa halgaatai yostoi hun muutai nuhurd uu naadahi chini.minii companii 80%iig deeremdeh geed uguhgui bolohoor namaig tatvariin hergeer shorond hiisen hun dee.shunaliin tulam

  • zochin (March 31, 2016 11:59:14 am )

    Шийлэгдамба нь урьд нь сайд байхдаа эзэн богд Чингис хааны үеэс дархалагдаж ирсэн Богд хан уулын газрыг зарах эхлэлийг тавьж өнөөдрийн байдалд хүргэсэн гол буруутан гэж учир мэдэх хүмүүс хэлж байна

  • Монгол (March 31, 2016 8:40:11 pm )

    Энхбаярын санаа бодол орон гаран чөтгөр шиг болжээ.

  • Anonymous (April 01, 2016 1:50:51 am )

    Энэ өглөөний сонин энгэж хүний нэр төрд бүдүүлгээр халдаж байна бас нэг хүний захиалаг уу ямар муухай хүмүүс вэ мөнгө олох гэж улаарах юмаа гомдол гаргаж чадан шүү зураг хөрөг тавихаа больмоор юм за хүн доромжилох хуультай шүү танаа сонин захиалгтай зохиомол юм байна гэж ойлгож байна гомдол гаргана даварсан мөнгө олох гэж байвал хаус босс с баярыг бичээч мүүний шагналтан ц нямдорж баярцогт насанбаяр п очрбат гэх мэт бичих хүмүүс зөндөөл байна анхаар гомдолтой

antalya rent a car