-Шархадны эмч О.Ганчулуун нарын ноцтой хэргийг шалгах хэрэгтэй
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт 2015 оны 12-р сарын 28-с 29-нд шипжих шөнө балмад этгээд Батхуяг овогтой Чинзориг миний 23 настай оюутан хүүгийн минь шанаа руу хайчаар бүлж зэрлэгээр амь насыг нь хөнөөсен хэрэг гарсан.
Бид монгол ёс заншлаараа 49 хоног дотор нь хэл ам гаргаагүй бөгөөд энэ хооронд авилгачин, хүн чанараа алдсан, ёс зүйгүй өргөсөн тангараггаа үнэнч бус шар хадны эмч нар гэмт хэрэгтнийг сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гарган ял завшуулж байгааг хайрт хүүгээ алдсан миний бие нүдээрээ харж, биеэрээ амсаж аргаа барахдаа 1,500 км цаанаас гэр орон, малаа орхин өөрийн биеэр хотод ирж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зуйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишуун өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Шадар сайд Ц.Оюунбаатар нарт хандаж байна.
Хүү маань арай л амьсгал хурааж амжаагүй байхад хүүгийн минь амь насыг хөнөөсөн Б.Чинзориг Ховд аймгийн цагдаагийн хэлтсийн гадна мэдүүлэг өгөх гээд зогсож байхдаа миний хүүгийн найз Б-ийн хажууд өөрийн төрсөн эгчтэйгээ-3а одоо бид гарцгүй боллоо. Энэ хүүхэд их цус алдсан. Тэсэхгүй нь, Одоо сэтгэцийн өвчтэй гээд зүтгэе” – гэж ярьж байсан гэсэн. Бид үүнийг гэрчийн мэдүүлгээр хавтаст хэрэгт аваачээ гэсэн хүсэлт гаргасан байгаа.
Хуурамч дүгнэлт гаргасан шинжээч эмч нарын хэргийн нарийн учрыг нутгийнхан маань мэдэж байгаа байх. Гэмт хэрэгтэн Чинзоригийн ээжийнх нь төрсөн эгч Л.Бадамжав нь Сэтгэцийн клиникийн эмнэлэгт Ганчулуун, Лянхуа, Насанцэнгэл нартай бараг 20-иод жил хамт ажиллаж байсан, шүүх сэтгэц гэм судлалын магадлан шинжээчээр 7 жил ажилласан хүн байдаг. Энэ хүн эрүүл хүнийг өвчтэй гэсэн дүгнэлт гаргуулахад нөлөөлсөн гэж бид үзэж байгаа.
Хүүгээ алдсан бидний элэг эмтэрч нулимс хатаагүй байхад, нутаг усны ах дуү нар маань нийгмийг цочирдуулсан гэмт хэрэгт ямар хамсаатнууд хэрхэн оролцохыг анхааралтай ажиглаж байх энэ хэдхэн хоногийн дотор Шархадны эмнэлэг эрхэлсэн орлогч дарга О.Ганчулуун, Их эмч Д.Лянхуа, Н.Отгон нар хүүгийн маань амийг хөнөөсөн цоо эрүүл хүнд сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Бид эдгээр эмч нарын алхам бүрийг ажиглаж байна. Биднийг шинжээчдийн дүгнэлтэд гомдолтой байгаагаа хэлэхээр шархадны эмнэлэг дээр очиход Насанцэнгэл захирал нь гадаад, Ганчулуун орлогч нь эмч нартайгаа бас гадаадад нэг л их мөнгөтэй тансагласан хүмүүс байсан. Хэд хоног хүлээсний эцэст Насанцэнгэл даргатай уулзахаар ороод сууж байхад О.Ганчулуун нь гадаадаас утсаар залгаж ярихад Насанцэнгэл нь ар гэрийнх нь хүмүүс яг одоо миний өрөөнд байна гэх мэтээр ярьж байсан. Энд ямарч байсан эмч нарын нууц хуйвалдаан байгаа нь бидэнд илэрхий мэдрэгдэж байсан.
Б.Чинзориг гэж хэн бэ? Эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн сонгон шалгаруулалтанд гурван ч удаа орж байсан, гэр бүл төлөвлөлтийн магистр, хэрэг гарах өдөр хүртэл нэг ч удаа сэтгэцийн эмчийн хяналтанд байгаагүй, 2001 онд жолооны курс төгсөөд зүгээр л машин барьж явсан цоо эрүүл хүн. Тэрээр 2003 онд С.Цэрэнцоодол гэдэг залуутай холбоотой хэрэгт Чинзориг хохирогчоор орж өөрийгөө цоо эрүүл гэдгийг нотлож байсан нь одоо ч хавтаст хэрэгт хадгалагдаж байгаа.
Чинзоригийг сэтгэцийн өвчингүй гэдгийг манай нутаг усныхан бүгд мэднэ. Тэрээр гэмт хэрэг хийсэн ул мөрөө арилгаж миний хүүгийн урссан цусыг цэвэрлэж, хайчаа 2 цоожтой хаалганы цаадах цонхныхоо тавцан дор нууж тавчикаа угаасан байсан. Түүний ээж Алтанцэцэг нь эмч хүн бөгөөд цоо эрүүл, саруул хүүгээ сэтгэцийн өөчтэй болгож худал мэдуүлэг өгч шинэ карт нээлгэж явсан түүний үйлдэл бүрийг ул мөрөөр нь шалгах хэрэгтэй бөгөөд энэ бух бусармаг үйлдэлд олны нүд хурц гэдгийг хэлмээр байна.
Энэ бух хуйвалдаанд тангараг өргөсөн эмч нар өөрсдөө орж байгааг ЭМСЯ анхааралдаа авч ямар арга хэмжээ авахыг бид харж хүлээж байгаа. Төрийн төмөр нүүр одоо л бидэнд хэрэгтэй байна даа.
Миний ард Ховд аймагт үлдсэн гэр бүлийнхэн маань намайг энэ оношийг зөв шийдүүлээд ирнэ гэсэн горьдлоготойгоор хүлээж суугаа учир хүүгийнхээ амь насыг алдсан миний бие ёстой хөлөө хүрэх бүх газраар явна. Цаашдаа олон жирийн иргэд алуурчны гарт амь үрэгдэж, сэтгэцийн шинжээч эмч нарын хууль бус дүгнэлтээр ял завшсаар байх уу?.
Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, эгэл бор хүмүүс яаж хохирч байгааг төрийн тэргүүний хувьд таныг анхааралдаа авна гэдэгт итгэж байна. Ял завшихыг санаархаж байгаа энэ хэргийг шударгаар шийдэх тангараг өргөсөн эмч нар байгаа гэдэгг бид итгэж хүлээж байна.
Миний хүү бурханы оронд тайван нойрсдоо. Хохирогч Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Лхагсам овоггой Менхтуяа. Утас 08439845., 99974482
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (March 30, 2016 10:49:30 am )
эмч нарт хуурамч үйлдэл маш их бий, онош буруу тогтоох, хуйвалдах, хээл хахууль авах гээд л цаашаа явна
-
Anonymous (March 31, 2016 1:35:36 am )
elbegdorjiin hamsaatanuudtaigaa gargasan huuli n iim bolgoj bgaa yum ard tumnee boddoggui avilgachdiigaa boddog huuli chuu dee
-
-
zochin (March 30, 2016 11:04:44 am )
hudalaa setgetsiin onoj taviuulaad hergees multardag arga olon jiliin umnuus baisan shuu dee,zalilan hiisen hun eruul baij taaraa getel hereg huleeh chadvargui geed yavj bgaa humuus zunduu bgaa
-
zochin (March 31, 2016 4:43:00 pm )
mongold heregiig naimaaltsdag bolood udaj bna aa
-
-
Зочин (March 30, 2016 11:23:54 am )
Ерөнхийлөгчийн шударга бай гэсэн уриа одоо л хэрэгжих байхдаа эмч нарыг цалин бага хүний эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг гэж ярьдаг шүү дээ. Энд бүх эмч нарыг хамааруулаагүй гэдгийг ойлгох бизээ. Тэгэхдээ л таньдаг эмч байхгүй бол үхэлрүүгээ шүү дээ ядуу жирийн иргэд минь
-
Fuck 76 (March 30, 2016 11:24:12 am )
Ene ebeed odoo Mongol ugasaa hamaagvi bolson shvdee. Hudlaa biee omoorson eltgel tawij bnlee!!
-
zochin (March 30, 2016 11:49:00 am )
Er n setgetsiin uwchtei bsanch tiim humuusig erh chuluutei blgaj bolhgui!!!gemgui humuus ami nasaaraa hohirood ard n uldsen humuus nasaaraa shanlaltai amidrn gj bdgiin be !!!huulia hatuu bas shinjlmeer yum .huni ami nasand hurheer galzuu soliotoi yumnuudiig yah gj amid bailgadg bnaaa !!!yah gj turuuldg bnaa!!!!
-
zochin (March 30, 2016 11:55:50 am )
шалгадаг газар нь байгаа шүү дээ эмч нарт нь хариуцлага тооцож болно до худлаа дүгнэлт гаргасан бол
-
Anonymous (March 30, 2016 11:57:17 am )
Эмч нар шударга бус үйлдэл хийдэг нь үнэн.
-
Зочин (March 30, 2016 11:58:41 am )
Ийм хэрэг бүр социализмийн үед ч гарч байлаа.Тэр үеийн нилээд дээгүүр зиндааны дарга нар залуу хүүхэнтэй гэрлэхийн тулд өөрийн авгайгаа сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж оншлуулаад ,шар хадны эмнэлэгт хориулж байгаад суудаг байлаа.Учир нь тэр үед авгайгаасаа салбал шийтгэл хүлээж албан тушаал бууруулддаг байсан юм. Гэтэл нэг сэргэлэн хүүхэн эмнэлэгээс гарч зугтаагаад хуульд хяналтынханы чихэнд энэ мэдээ хүрч тэр үеийн бүх эмч нар шоронд орж байсан түүх байдаг юм. Нөгөө шинэчлэл өөрчлөлт хайчихав даа ?
-
Зочин (March 30, 2016 12:16:12 pm )
Зальтай зайтай, өөрсдийгөө хамгаалахын тулд яахаас ч буцахаа байсан ийм хүмүүсийг бодохоор үнэхээр гутрах юм. Нэг удаа ингээд чадаад өнгөрсөн ч хийсэн нүгэл нь эргээд буудаг гэдгийг ухаараасай. Ингэж худал хуурамч үйлдэл хийж байхын оронд хийсэн нүглээ наминчлаад өршөөл гуйгаад сууж байвал арай дээрсэн
-
Дон Жуан (March 30, 2016 12:24:35 pm )
Жүжигчин Билэгжаргал гэдэг нөхрийн ээж нь бас хүүгээ сэтгэцийн өөрчлөлттэй гээд дүгнэлт гаргуулсан олон хэргээс авч гарсан даа. хар тамхи хэрэглэдэг, сүүлд хамт байсан найзыгаа 3 ч удаа хутгалж Хануул дүүрэг дээр шалгуулж байгаад хэрэг нь замхарсан
-
12 (March 30, 2016 12:34:29 pm )
yamar aimaar yum be shuux emnelgiinxen xurtel xudlaa dugnelt gargadag aria shuu dee
-
Anonymous (March 30, 2016 1:19:18 pm )
tost toson bymbiin b h zalyyg ed nar amia horolson gej hytssan hsvvde tervvn shig shvvh emneleg 2 tegeed syrchihsan mungu avaad
-
Anonymous (March 30, 2016 1:37:29 pm )
Элбнгдорж шударга байж харагдаач булхай нотой бүхний цаана энэ хүн бий
-
зочин (March 30, 2016 2:24:40 pm )
эмч нарт ийм асуудал байгаа шүү. энэ ээжийн үрийн төлөө гэх сэтгэлийг амраагаасай. төрийн тэргүүн минь асуудлыг шийдэхэд нь туслаасай. үхтэл үр харам энэ ээжий хөөрхийдөө.
-
Иргэн (March 30, 2016 3:33:42 pm )
Энэ хуйвалдаанд орсон бүх эмч нарыг хатуу шийтгэх хэрэгтэй бөгөөд эмч байх эрхийг нь хасах хэрэгтэй. Хэдий болтол хүний амиар луйвар хийх хүмүүс вэ. Одоо ёстой Элбэгдоржийн шударга бай гэдэг хир үнэн болохыг, яаж үнэнийг илчлэхийг харцгаая. 23 настай хүүгээ алдсан ээжид ямар хэцүү байгааг ойлгож бна. Бүү шантар эцсийг нь үзэх хэрэгтэйшүү. Тэр алуурчин зүгээр алхах ёсгүй. Ийм алуурчидтай нийгмээрээ тэмцэх хэрэгтэй бна.
-
Иргэн (March 30, 2016 4:21:11 pm )
1000 үгний таглаа мэдэхгүй гэдэг шиг сэтгэцийн өвчтэй гэхээр мултрах нэг сайн арга байх юмаа. Шар хадны эмч нар ийм онош тогтоож овоо түрийвч зузаалдаг юм болов уу. Ямартай ч хайран алтан амь. Ихийг бүтээх нэг залууг цааш харуулчихсан байна.
-
ene hun (March 30, 2016 5:52:19 pm )
iim emch nariig ilruuleed ogoochee hechneen ih iim asuudal gardag tag chig boldog yasan ovoo agruud ve
-
Зочин (March 30, 2016 7:49:03 pm )
Ямар муу муухай хэрэг гарна. Тэр бүрд ерөнхийлөгчөө муулж байх юм даа. Айл гэрийн амьдралд гарсан асуудал бүхэнд ааваа, эр нөхрөө буруутгаад д байдаггүй дээ.Дэндэж байна даа
-
Зочин (March 30, 2016 8:33:22 pm )
Энэ бузар эмч нарыг яанаа муу алуурчин новшийг өмгөөлдөг юу вэ.Алуурчин ялаа эдлэх ёстой
-
bi MGL-hun (March 30, 2016 10:09:19 pm )
er ni bol MGL-chuud uuruu uursdiiguu umuursuur sunuh estoi humuus shuu dee Setgetsiin gesen totgoloor eruul bolon uvchtei buh humuus aluurchin baij boloh magadlaltai.Uchir ni setgets nereer gemgui tootsoh ni setgetsiin uvchingui hunii hiih hereg bish..
-
RPzochin (March 30, 2016 10:24:25 pm )
Yamar zevuun yasan hargis baliar amitan be Unshij bga minii uur hurch bna Ta biti shantraarai bur bolohgui bol hevlel medeelel bur bolohgui bol ordnii gadaa suuj bgaad naad balmad hergee shiiduuleerei Er n bol elbegdorj eronhiilogch neg yal zashuulna emch nar neg yal zavshuulna hariutslaga gej haana bnaa Yaj hunii shanaa ruu…. ter lav hun bishee
-
irgen (March 31, 2016 1:44:24 am )
ulaan tsaim hoh nyats boltoloo zoduulchihsan huniig gadaniin noloo bhgui geg bucheed l arhag huuch ovchinoor ni onoshlodog jishee ni tserendee boglorood uhchihsen bna geh jisheetei ………..
-
Anonymous (March 31, 2016 9:32:03 am )
одоо эбээг харах л улдэж байна даа
-
mongol hun (March 31, 2016 9:47:21 am )
ааль соц үед энэ хэрэг чинь жинхэнэ утгаараа маш сайн хөгжсөн шүдэ. Ж: сэтгүүлч сэтэртэй ямарч сургууль төгсөөгүй Доржхандын Төрмөнх гэж нэг энд тэнд элий балай юм бичиж явдаг дүрдээ итгэсэн нэг гоё ярьж хөхөө шг донгоддог нөхөр байдаг. Нэг эмэгтэйг алсан хэргээр шоронд 10 жилээр шийтгүүлсэн боловч сэтгэцийн өвчтэй гэж худлаа оношоор ял завшсан этгээд гэж байгаа.маш зальтай хүүхэмсэг хөгшин. олон ч схан эмэгтэйн амьдралаар тоглосондоо.
-
zochin (March 31, 2016 12:35:46 pm )
byzar emch nariid shorond ybyylaachee
-
irgen (March 31, 2016 12:41:21 pm )
ene hereg l ilerch bgaa bolohoos shar hadnii emch nar darga ni abilgachin hahyyl abdag hvmyys shvv dee
-
irgen (March 31, 2016 12:43:31 pm )
elbegee odoo l shydarga ygyi ni haragdana daa yaraltai ene asyydliig shiideh heregtei
-
zochin (March 31, 2016 12:46:36 pm )
yamar baliar nobshnyyd be hynii ami ersedsen baihad iim shiidber gargaj bdag oorsdiin alyyrchintai ni hamt shorond hii
-
zochin (March 31, 2016 12:48:53 pm )
er ni ene her garsan hymyysiig bygdiig ni ajilgyi bolgomoor uym dahiad l iim uym hiine yaraltai ajlaas ni gargaj horih heregtei
-
zochin (March 31, 2016 12:51:45 pm )
ene eej etsii ni hyrtel ybah heregtei hynii zoblongoor yamar ih toglodog hvmyys be shar hadnii emch darga ni arai l dendvv gesen
-
zochin (March 31, 2016 1:03:09 pm )
er ni ene shar hadnii emnelegiin dargiin ajliig shalgaj abilgatai temtseh gazar ogoh heregtei
-
zochin (March 31, 2016 1:05:31 pm )
myysan lyibarchid mongo abaad l hyvaaj idee biz bygdiig ni shorond hataah heregtei
-
zochin (March 31, 2016 1:11:36 pm )
ervvl mendiin yamnaas hyrdan tyrgen shalgah heregtei setgetsiin emheleg suirsen gazar uym bishyy
-
irgen (March 31, 2016 1:15:43 pm )
harin tiimee hol tolgoi ni medehgui syirsen gazar gesen neg emegtei darga ni ooroo setgetsiin obchtei gesen
-
ZOCHIN (March 31, 2016 1:35:09 pm )
ene hudalchidad mongol hvn itgeehee boliocon
-
irgen (March 31, 2016 3:26:48 pm )
ene tansag darga nariig ATG ajliin tsagaar yagaad gadaadad tansaglaj ybdagiig shalgah heregtei
-
zochin (March 31, 2016 3:28:52 pm )
emnelgiin dargiin hariytslagagyi aldaa ene hvniig ajlaas ni gargah heregtei
-
zochin (March 31, 2016 3:32:35 pm )
O.Ganchuluun gedegn tetgeveriin hun gesen biz dee? Ern ene emnelegiinhen yetgeveriin hunee gargaj zaluuchuudaa demjdeggui gesen shuu!! Shar hadnii bolson um bish uu?
-
zochin (March 31, 2016 3:42:05 pm )
Elbeg pizda anhaaraldaa av!!! Tegehgui bol ter ardchilaltaigaa tonil !!!
-
zochin (March 31, 2016 3:46:18 pm )
1983 onii >emch nariin hereg > davtagdaj baigaa um bish uu? Sain shalgah heregtei.
-
zochin (March 31, 2016 6:24:01 pm )
manai eronhiilogch shudarga bhaa odoo lshudargaa haruulah bhaa harj bay ta min ee.
-
zochin (March 31, 2016 7:49:41 pm )
odoo tetgebriin hogshchyylee gargah heregtei ene darga ni shal teneg uymaa
-
zochin (March 31, 2016 7:51:51 pm )
myyhai byzar emch nar zailaachee nasantsengeliig hyrdan zailyylaachee hamt olnoos ni
-
саранчимэг (April 01, 2016 2:42:18 pm )
Шар хадны дарга Насанцэнгэл 3 жилийн дотор хувийн байшин барьсан. Тендерийн бараагаа нөхрийнхөө компаниар нийлүүлдэг. Ширээ, сандал, ор дэр гээд зөндөө барааг авчраад хураачихсан байдаг ш дээ. Дээр нь хэрэгтнийг ял завшуулж мөнгө авна. Бага биш их мөнгө. Хэдэн саяар нь иднэ. Хэд хэдэн том машинтай. Шийлэгдамбыг ивээн тэтгэгч байсан. Хувинй олон обекттой. Шалгаачаа, Насанцэнгэл хаанаас орлого олоод байнаа. Ламбаатай нэг нутаг гээ биз дээ. ХАрж л байя. Ерөнхийлөгч дуугарах байлгүй
-
дэндэр (April 02, 2016 12:29:46 am )
наад хүзүүгүй хужаа элбэгээд найдаад хэрэггүй ээ.Хүүлийнхныг хүүлийг завхруулсан хүн чинь өөрөө шүү дээ
-
зочин (April 04, 2016 10:50:24 pm )
энэ шар хадны эмнэлэгийхэн хүний гэр бүлийг үймүүлэхдээ гарамгай гээч арай дэндүү энэ явдлаа болихгүй юм бол нэр устай нь зурагтай нь энд тавьна шүү. Эзэд нь өөрсдөө маш сайн мэдэж байгаа
-
Anonymous (April 05, 2016 11:32:55 am )
Harin tiim ee
-
зочин (April 07, 2016 10:17:38 pm )
шархадни эмч нар ажилчда маш их дарамдалдаг энэ бол үнэн байха!!!өөрстөө ажилчдинха цалинг маш их хасдаг ажилчидтайгаа ч мэндэлдэг ухамсартай эмч ч байдаггүй яаж эмч болсонийн болдо энэ хүнд сурталтангуудийг шалгаачээ ард энэ жирийн ажилчид хохириод байна шдэ
50 Comments