antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2016 13 comments

Улсын сугалааны бодлого

нийтлэсэн Admin

12919306_1116837628338339_1743637852_n

Жил жилийн намар улсын их дэлгүүрийн өмнөх талбай буюу понтан орчим “Номин” их дэлгүүрийн хэдэн арван “турбумтан” сугалаа барьсан иргэдээр дүүрдэг. Энэ бол манайдаа л томд тооцогдох сугалааны тохирол. За тэгээд араас нь “Next” “BSB” гээд л хөвөрнө. Энэ ч яах вэ байгууллагууд иргэдийн худалдан авалтыг урамшуулж буй хэлбэр.

Хүүхдийн сугалаа

Гэтэл сүүлийн үед манай улс сугалааны бодлоготой болчихлоо шүү. Иргэд алхам тутамаа сугалаа сугалах болж. Намар болохоор цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж сугалаа сугална. Энэ бол хэдэн жил дамнаж байгаа асуудал. Цэцэрлэгийн өөдөөс харсан байранд өчнөөн жил амьдарчихаад намар хүүхдээ, ач, зээгээ цэцэрлэгт өгч чаддаггүй аав, ээж, өвөө, эмээ нар олон байна.

Бүртгэл эхлэх үеэр цэцэрлэгийн үүд сахиж, гэр бүлээрээ ээлжилж хоноод ч хүүхдээ бүртгүүлж чадаагүй тохиолдол олон. Учир нь цэцэрлэгт шинээр бүртгэж авах хүүхдийн тоо хязгаартай тул хэд хоног дугаарласныг нь үл харгалзан эцэг эхчүүдэд сугалаа сугалуулдаг уламжлал тогтчихсон. Иргэд ч үүнийг нь хэвийн үзэгдэл мэт хардаг болчихлоо.

Энэ үзэгдэл нэгдүгээр ангид элсэх гэж байгаа зургаан настнуудыг ч мөн тойрохгүй. Тэд бас л энэ замаар сугалаа сугалж, азаа үзнэ. Уг нь “Аз хүү байвал ёз хүүгээр цохино” гэдэг дээ. Гэхдээ ийм зүйл дээр сугалаа татах нь зүйд нийцэхгүй л болов уу. Ямар сайндаа л “Хүүхдээ, цэцэрлэгт өгч чадаагүй бол эмээ хөлсөлж ав” гэдэг үг гарч байх вэ дээ.

Энэ ч бараг үнэний ортой. Залуу гэр бүлүүд хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй мөн хүүхдийг нь харах хүнгүй бол эцэг, эхээрээ хүүхдээ харуулах эсвэл асрагч хөлсөлж авахаас өөр замгүй. Энэ бол сугалааны бас л нэг сонирхолтой хувилбар. Мань мэтээс өөр хүн сонсвол бараг үнэмшихгүй биз. Угаасаа хүүхэд сугалж, авдаг ёс хаана л байв гэж.

Байрны сугалаа

Өөрийн гэсэн орон сууцтай болохыг хүсэхгүй хэн байх билээ. Хүсэхэд хясна гэгчээр байрны м2-ийн үнэ тэнгэрт хадчихаад жирийн дундаж давхаргынхан авах санаа байвч сачы нь хүрэхгүй байгаа. Гэтэл Засгийн газраас “Хямд үнэтэй орон сууц барья. Түүнд иргэдээр сугалаа сугалуулж, азтай нэгийг нь оруулья. Азгүй нь “чацга царайлаад явж бай” гэх мэргэн санаа гаргаатхав.

Үүнийг “Буянт-Ухаа 1” хороололд хэрэгжүүлж овоо хэдэн айл байртай болсон. Өмнөх цэцэрлэгийн асуудлыг бодвол энэ харин боломжийн хувилбар. Гэхдээ эрэлт, нийлүүлэлт нь тэнгэр газрын зайнаас ч хол зөрүүтэй. 20 мянган хүн хүсэлт гаргахад хоёр, 300 байр өгнө гээд байдаг. Тэгэхээр төр засаг маань азгүй хүмүүст дургүй байж таарах нь.

Одоо үүний үргэлжлэл түрээсийн орон сууц гээч дээр үргэлжилж байна. Энэ хүрээнд 300 гаруй өрхийг түрээсийн байранд оруулах юм байх. Гэтэл 28 мянган өрхөөс хүсэлт ирсэн гээд байгаа. Тэгэхээр бас л ёндоогоо үзэж таарна. Хатуу хорвоо шүү. Орж чадахгүй бол азгүй өөртөө л гомд. Эсвэл миний авах байсан байрыг хэн нэгэн хүн дундуур нь хор хутгачихлаа гэж хардаад, түүнд өширхөж сэтгэлээ тайтгаруулж ч болно.

Газрын сугалаа

Хөтөлбөр цааш үргэлжилнэ ээ. Энэ удаа газар дээр. Нийслэлээс иргэддээ “Газар зүгээр өгье гэхдээ та нар минь онлайнаар сугалаа сугалчих” гэдэг санал тавиад тун чиг амжилттай хэрэгжиж буй. Энэ хүрээнд нийт 15309 га газрыг 52 байршилд иргэдэд өмчлүүлэхээр болсон.

Гэтэл бодит байдал дээр энэ үйл ажиллагаа Үндсэн хуульд харшилж буй талаар учир мэдэх хүмүүс яриад байгаа. Угаас хуульд нь иргэн хүн газартай болохын тулд ямар нэг сугалаанд оролцох талаар үг байтугай үсэг ч байхгүй юм билээ. Тэгэхээр нөхөд ялт ч үгүй хууль бус үйлдэл хийгээд байгаа бололтой. Бас болоогүй цахимаар олгогдсон газруудын дийлэнх нь хотын зах руу буюу малтай айлуудын малын бэлчээр хэсэгт таарч байгаа.

Тухайн газар нутагт амьдарч буй иргэд “Энэ ажлаас болоод энэ хавиар дүүрэн автомашины дугуй, шон зоочихлоо. Мал бэлчих газаргүй боллоо” гэдэг гомдлыг хэлээд байгаа. Нэг хүнд газар өгч байна гээд нөгөө иргэнийхээ эрх ашгийг зөрчөөд байж боломгүй л байлтай. Гэхдээ сугалаа үргэлжилсээр л.

Мөнгөний сугалаа

Хамгийн сүүлд тренд болж буй сугалаа бол НӨАТ-ын баримтын сугалаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ААН-үүд төлбөрийн баримт буюу НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг хэвлэж эхлээд эхэлчихсэн. Иргэд 2017 оны 1-р улиралд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг авах юм.

Уг сугалааны тохирол орон даяар сар бүрийн гурав дахь ням гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулагдаж буй. Үүний уршигаар хөөрхий жижиг түц, зургаа, найман нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгчид ёстой үгээ хэлж байгаа. Тэд “Тэр үнэтэй төхөөрөмжийг чинь авч чадахгүй байна. Дарга нар зөвхөн кассын машин аваад л болчих юм шиг яриад байна. Гэтэл түүний хажууд хэвлэх цаас, иж бүрэн компьютер, интернэт холболт хэрэгтэй гэдгийг мэдэхгүй байх шиг байна.” гэдгийг хэлж байгаа.

Энэ сугалаанд оролцохын тулд иргэд худалдан авалт хийсэн баримт бүрээ цуглуулж, бүртгүүлж, 20 мянгаас эхлээд 400 сая хүртэл мөнгө хожно гээд байгаа. Гэхдээ дансанд нь хэзээ ч орох юм бүү мэд. Ямартай ч улсын сугалааны бодлогоноос хамгийн сонирхолтой нь энэ. Өдөр бүр бараг цаг тутамд сугалаа сугалж, азаа үзнэ гэдэг дажгүй хувилбар биз дээ.

Нэгэнт хэрэг явдал ийм болсон тул сугалах ёстой юм бол сугалья. Өөр юу сугалж болох вэ бодьё байз. УИХ-ын гишүүдийг ч гэсэн сугалчихаж байя. Амар тэр нь шударга. Ёндоотой нь гарна биз ёндоогүй нь тэгээд “чацга царайлаад явна биз”.

М.Санчир

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • He he (March 29, 2016 4:00:50 pm )

    Unen unen ulsiin ih hurald ch gesen sugalie

  • Zochin (March 29, 2016 4:22:31 pm )

    Yag unen.

  • mongol hun (March 29, 2016 5:01:57 pm )

    neg heseg amidarlaa arai yadan abch yawaa humuust noat in tatwarin ene huwilwar hutga shaasantai adil baih shig bain da.

  • зочин (March 29, 2016 5:20:24 pm )

    УИХ-ын гишүүдийг сугалаагаар тодруулахыг дэмжиж байна.

  • Anonymous (March 29, 2016 6:05:08 pm )

    Сонгууль оролцож их хуралд нэр дэвшүүлэх нас нь болсон бүх хүмүүсийг суглаагаар сонгое боловсролоор яах юм хаашдаа мэрэгжилийн зөвлөхтэй юм чинь

  • Зочин (March 29, 2016 7:10:27 pm )

    наад балай сугалаагаа болиоч.

  • Anonymous (March 29, 2016 7:59:59 pm )

    нээрээ тэгвэл сонгуульд ч гэсэн бид нар өөрсдийн нэрээ хийгээд сугалая л даа.

  • Anonymous (March 29, 2016 10:30:19 pm )

    unen bigdiig sugalj shiiddeg bolson

  • зочин (March 30, 2016 9:40:04 am )

    УИХ-ыг сугалааны тохирлоор байгуулья

  • зочин (March 30, 2016 9:41:51 am )

    НОМИНГИЙН СУГАЛАА ХУДЛАА ШҮҮ, ХҮМҮҮСЭЭ

  • nn (March 30, 2016 11:09:15 am )

    Энэ ер нь зөв санаа юм бишүү!!! УИХ-ыг суглаагаар явуулж байна гээд боддоо? Дэлхийн аль ч улсад болж байгаагүй шинлэг содон санаа юм бишүү? Суглаагаар сонгогдсон 76 нөхөр чуулаад улс орондоо хэрэгтэй хууль тогтоомжыг батлаад л болоо.

  • ЗочинЗочин (March 30, 2016 11:16:41 am )

    Хаа сайгүй сугалаа нэрийдлээр ард түмний тархийг угаадагаа болих цаг болсон юм бишүү дарга нараа. Нэртэйгээр нь УИХ-ын 76 гишүүнээ сугалаагаар сонгодог болчихвол яасан юм.

  • a (March 30, 2016 12:49:25 pm )

    ardiin nam zasag barij bh olon jilvvdde hvn amiin usultuu tootsood heden tsetserleg barisan bol udiid tsetserleg sugalah deere tulahgvi bla. oroitson ch gsn araas n nehej hvvhdiin toogoo tsetserlegiin toondo dvitsvvleh gj zvtgej ywaa odoogiin zasgaa ur shir gej gvtgehee boliwol taarna

antalya rent a car