УИХ-ын гишүүн Р. Амаржаргал тун саяхан “Ямар өртэй гэж МАХН-ыг Засгийн газарт байлгаад байгаа юм бэ? Сонгуулиас өмнө хөөх хэрэгтэй” гэж шуудхан мэдэгдлээ.
Ганц Р. Амаржаргал ч биш ийм бодолтой өөр олон хүн АН-д бий. Сүүлийн үед тэдний цаашаа санаа нь илэрхий цухалзаж эхэлсэн нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж магадгүй гэдэг яриаг дагуулав бололтой.
Ч.Сайханбилэгийг огцруулах санал дээр МАХН цөөнх болсон. Үүнийг Н.Энхбаярыг Шадар сайд болгох тохироогоор наймаалцсан байр суурь гэж тухайн үед тайлбарлаж байлаа. Гэхдээ Ч.Сайханбилэг суудалдаа үлдсэний дараа З.Энхболд, Ч.Сайханбилэгнар МАХН-ыг хулхидлаа гэсэн бор шувуу дорхноо нисэлдэж билээ. АТГ ашиг сонирхолын зөрчилтэй учир Н.Энхбаяр Шадар сайд болох боломжгүй гэсэн бичиг ирүүлсэн.
Үүнийг АН-ын дарга болоод тус намын УИХ дахь бүлгийн дарга нар эелдэгхэн хүлээж авсан учраас тэгж ойлгоход хүргэсэн байх. Хамгийн гол нь ялтай хугацаа нь дуусаагүй гэгдэж буй хүнийг танхимдаа залчихаар намын ч, Засгийн газрын ч нэр хүндэд халтай гэж үзсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнээс болоод Засгийн газрын нэг субьект МАХН сөрөг хүчин МАН-даа тал засч эхэлсэн. Сонгуульд хамтарч орох талаар ч ил шулуун ярих болов. Үүний дараахан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба учир битүүлэг их мөнгөний хэргээр саатуулагдлаа.
Н.Энхбаяр “МАХН-ыг МАН-тай хамтрах яриа гарч эхлэнгүүт эрх баригчид айж, биднийг хууль шүүхээр дарж авах гэж байна” гэж мэдэгдэж, Г.Шийлэгдамбыгаа өмгөөлж дуугарсан ч байдал түүний санаснаар болсонгүй. Г.Шийлэгдамба нь даргынхаа эсрэг зүйл ярьж асуудлыг улам хурцдуулав.
Энэ цаг мөчөөс ч гэх үү Засгийн газраа дангаараа байгуулах боломж АН-д эрхзүйн талаасаа байхгүй учир “Шударга ёс” эвслийг ёс төдий сугандаа хавчуулж явахаас өөр аргагүй. Угаасаа үндэс язгуураараа Н.Энхбаяртай харш, элэг буруу хүмүүс гэдгийгМАХН ойлгосон байх. Өөрөөр хэлбэл, улстөрийн ашиг сонирхолоор л АН-д ашиглагдаж ирснээ “ухаарч”эхэлж байх шиг байна.
Харин одоо мэр сэр сонсогдоод байгаа Засгийн газраас МАХН-ыг хөөх яриа тийм ч амархан бүтэхгүй байх гэж улстөрийн хүрээнийхэн болоод судлаачид эргэлзэж байна. Учир нь АН сонгуулиар шүүхдэж байж 2, урвуулж байж 1 гишүүн нэмж арай гэж 34 гишүүнтэй болсон. Засгийн газраа дангаараа байгуулахад 5 суудал хэрэгтэй. МАХН-ыг гаргалаа гэхэд танхимаа бүрдүүлэх асуудал зовлонгүй шийдэгдэнэ гэхэд хэцүү. Тэгээд ч сонгууль хаяанд ирсэн үед засагтайгаа ноцолдож, цагийг барахгүйгээ эрх баригчид мэдэж байгаа байх.Гэхдээ МАХН-ыг жийснээр нэр хүндээ өсгөнө гэдэг итгэл үнэмшил давамгайлбал хэцүү дээ. Боломжгүй зүйл Монголын улстөрд байдаггүй гэдэг байхаа.
Д. Лхагвадорж
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 29, 2016 10:44:54 am )
Арчилсан нам дошоо орсон унэн засаг ганцаар авч чадахгуй ард тумэн харлаа шуу дээ элбэгдорж Байгаа цагт хэзээч оодолохгуй та Нарын нэр хундийг навас унгаж Байгаа хун шуу Харин махн засаг унгаавал унгаах Байсан сайханбилэгээ н Энхбаярын хуч их Байсан шуу тэхэд хариу энгэж бариж болохгуй та Нарынг хун Чанар харуулан н Энхбаярыг яагаад шадар болгож болохгуй Гэж болох Байсан албаар болоогуй шуу !! Энэ элбэгдоржийн муу Санаа ойлгомжтой тор Сайхан байгаан хаана Байна бурэл дампуурж Байна ш дээ
-
Anonymous (March 29, 2016 10:50:10 am )
Тороо авч явж чадахгуй арчилсан нам Маш их буруутай алтанхуягийн засаг ийн газар гайгуй Байсан сайханбилэг дарампанд байдаг болтой н Энхбаярыг л шадар болгох Байсан юм шуу эх орон гайгуу
-
Anonymous (March 29, 2016 10:55:51 am )
Н Энхбаяр шадар Байсан бол эх орон арайл гайгуй. байх Байсан шуу !!!! Одоо харалдаа бахи байрандаа дампуурсан тор хун бухэн ядуугийн ядуу Байна Маш их ор зээлтэй одоо яаана
-
Anonymous (March 29, 2016 11:01:12 am )
Элбэгдоржийн хоронгийн атг шалгаад хураа !!! Каплаг ийн огох естой бидны татварийн монгийг элбэгдорж толох естой хун анхаар!!! Монголчууд нэхэх цаг Болсон Байгаа шуу нэхэн
-
Anonymous (March 29, 2016 11:10:33 am )
Арчилсан нэр ийн доор лувирчид самарч дууслаа ман – хан тэгсэн лувирчид холбоо сулбээтэй газарын наймаачин энэхоер нам одоо больж уз давар ч байгаа гарууд хаус баяр газарын наймаачин м энхболд. мууний шагналтан Ц нямдорж гээд лувирчид энэ намд шингэсэн Манан татуулсан их гарууд
-
Anonymous (March 29, 2016 11:11:34 am )
Зов хэлж энэ хун
-
АНыг дэмжигч (March 29, 2016 11:16:50 am )
Энхбаярыг шадар сайд болгохоо байг ядаж энхбаяраар оролдохоо болимоор байна юманд ээлж халаа байдаг юм шүү энэ хүн төрд ажиллаж байхдаа монгол улсыг арай ийм доройтуулж байгаагүй АНд харамсаж байна
-
ТЭГШ (March 29, 2016 11:29:26 am )
Ард түмнийхээ амьдралыг яаж дээшлүүлье гэж бодохын оронд сонгуульд ялахгаад хор найруулаад. Ард иргэд чинь тэтгэвэрийн дэвтэр, төрсний гэрчилгээгээ ломбарданд тавьж зээл авч амиа зогоож байна. Дорноговь тийм жишиг тогтсон байна
-
Иргэн (March 29, 2016 12:09:35 pm )
Ард бидний амьдрал одоо эд нарт сонин бишээ. Сонин байсан бол төрд гарсан цагаасаа л боломжтой бүхнийг хийх л байсан биз. Харин Намууд хоорондоо ингэхээ болимоор юм. Бүгд Монгол хүмүүс, Монголын төлөө биш юмуу. Ингэж бодохоор аль нь байсан худлаа… Зөвхөн өөрсдийн эрх ашиг…Сонгуульд л зөвхөн ард түмэн хэрэгтэй..бусад үед бид тэдэнд шаардлагагүй.
-
Иргэн (March 29, 2016 12:14:42 pm )
Ганцаараа биш олноороо нэгдэж, нэг санаатай юмыг хийвэл илүү байдаг гэж олон зуун жил туршлагаар түүх болоод бичигдээд, яригдаад ирсэн дээ. Бие биенээ, нам намаа дийлэх гээд л зүтгээд байх юмаа. Эцэст нь бид сүйрвэл хамтдаа л сүйрнэ биз дээ. Зөвхөн төрийнхөн аврагдах юмуу эсвэл…
-
Төгс (March 29, 2016 1:33:04 pm )
4 жилийн өмнө арай л сайхан байлаа. АН-д дэндүү хууртлаа. 90ээд он шиг болох нь Энэ сонгуулиар МАН-ыг гаргах хэрэгтэй. Арай л өөр өлсгөхгүй л байх
-
MAN (March 29, 2016 3:21:15 pm )
Genenhen yum yaridag Tugs bainadaa kkkkk
-
Равдан (March 29, 2016 6:43:30 pm )
Манай улсын гай зовлон Энхбаяртай холбоотой. Энэ муу авилгач байгаагvй бол эдийн засаг ингэж нурахгvйбайсан юм. Vхэж далд ороосой.
-
oyun (March 29, 2016 10:55:02 pm )
Ta nariig ard tumen gantsaaraa zasag barij duraaraa durgij dund chumguuruu nargiarai geegui baih shu.Huvisgalt namiig huuvul tanai nam dangaaraa zasag barih erkhgui bolj tarj taarna.
-
Surenpar (March 29, 2016 11:21:30 pm )
Засаа хусаагуй засгаар яахав дээ!
-
Ачу (March 30, 2016 5:37:09 am )
БУЗРУУД БОЛ БУЗРУУД.АРДЧИЛАЛ БОЛ ТҮҮНЭЭС ДОР БУЗАР.АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ГРАММ- ДЭЭР АМЬДАРЧ БАЙГААГ МЭДДЭГ Ч МЭДЭГДҮҮЛЭХГҮЙГ ХИЧЭЭСЭН ДОТООДЫН ДАЙСАНД Л ХАМАГ УЧИР БАЙГААШДЭЭ!!НЭРИЙГ НЬ АРД ТҮМЭН ЗЭРЭГ ХЭЛНЭ!!!АЛХАДЧ БАГДАНА.
-
иргэн (March 30, 2016 9:27:26 am )
МАНАН-МАХН нар үүргээ маш сайн гүйцэтгэлээ ард түмэн ядуу байх нь төрийн үүрэг шүү дээ Ер нь аль ч төр үүргээ ёайн биелүүлж ирсэн Эрхбаяр баширбаяр хүзүүгүй хүн нарт баяр хүргэж эдгээр хүмүүсийг сонгож гаргасан хүмүүст баяр хүргэе
-
Зочин (March 30, 2016 12:03:16 pm )
АН-ыг зайлуулж байж монгол улсын эдийн засаг өндийж сэргэж, өр дарагдаж, валютын ханш буурах юм байна л даа.
18 Comments