antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2016 32 comments

Г.Жамъян: З.Энхболд бол хууль бус аргаар төр, засгийн эрхийг булааж авсан дарангуйлагч

нийтлэсэн Admin
 3-29-1_700x700Д.БИЧЭЭЧХҮҮ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамъян нас нэлээн хэвийсэн ч яг залуугийнхаараа сэтгэж, бичиж туурвиж залууст үлгэр үзүүлж яваа хүн. Тэр нэг удаа “Бурхан нас хайрлаж, буг чөлөө өгвөл би үзэг цааснаасаа салахгүй ээ” гэсэн нь бий. Түүнтэй улс төр дагасан бэсрэгхэн яриа өрнүүлэв.

Таны радио, телевизэд өгсөн ярилцлагыг сонсож байхад өнөөгийн нийгмийн байдал, улс төрийн талаар их анхаарсан, мэдсэн байх юм билээ. Тэгэхээр үүнийг чинь сонины хуудсанд буулгахыг бодлоо?

-Ярилцая л даа. Би одооноос 20 гаруй жилийн өмнө юм. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжлээ гэхэд гараа өргөн, баярлаж гүйж явсан сэтгүүлчийн нэг. Яагаад гэхээр Монгол Улс хөгжинө, бид ард нийтээрээ аз жаргалтай, сайхан амьдралтай болно гэж бодсных байлаа.

Миний адил хөөрсөн, баярласан хүн ч олон байсан даа. Тэгтэл 25 жилийн дараа ямар болов. Миний хувьд хүсч мөрөөдөж, хөөрч явсан сэтгэлийн огшил маань алга болчихлоо. Ард түмний маань дийлэнх ч адилхан засаг төрдөө гэх итгэлээ гээчихсэн байна. Монголд 1990 онд ардчилсан хувьсгал ялж, улс орны хөгжил дэвшил нь зөв замдаа орох боломж байсан. Үүнийг эхэн үеийн байдлаас харж байсан. Гэтэл сүүлийн үед төрд гарсан хэсэг бүлэг хүмүүс буруу замаар хөтлөөд явчихлаа. Хатуухан хэлбэл фашизм үнэртэх болов.

Фашизм гэж та хэлэв үү?

-Тийм ээ. Би сургуульд байхдаа хамгийн харгис нийгмийг фашизм гэж ухаарсан. Бидний багш нар Монголынхоо сор болсон эрдэмтэн, мэргэд байсан болохоор юмыг жинхэнэ уг үндсээр нь утга төгөлдөр заадаг байж. Тэднээс сурч мэдснээр өнөөгийн Монголынхоо байдалтай зэрэгцүүлж үзэхэд бурангуй тун харгис нийгэм бий болчихож шүү дээ. Улс орны эдийн засаг доройтлоо, өр зээлдээ баригдчихаж. Ард түмний дийлэнх ядуурлаа. Зарим хэсэг нь гуйлгачин зам руу орлоо. Тийм болоод хулгай дээрэм, аллага таллага их гарах болов. Энэ чинь фашизм гэдэг ойлголтод дөхөж очсон хэрэг биш гэж үү дээ.

Тэгвэл фашист маягийн хандлагыг хэн бий болгодог юм бэ?

-Үүнийг нэг их онолдох шаардлагагүй. Бүр энгийнээр ойлгож болноо доо. Тэгвэл хэн нэгэн оройлогч буюу дарангуйлагч гарч ирснээр тийм нийгмийг бий болгодог байхгүй юу.

Тэгвэл манайд дарангуйлагч хүчин байгаа юм уу?

-Байна шүү дээ. Өнөөгийн УИХ-ын үйл ажлын явцаас харахад бэлээхэн байгаа гэж харж болно. Үүнийг зохион байгуулж байгаа хүн нь төрийн ажилд дарангуйлал бий болгож эхэлсэн З.Энхболд.

Та УИХ-ын дарга З.Энхболдыг тийм сайн мэдэх хүн үү?

-Мэднээ. Бүр мэдэхийн дээдээр мэднэ. Монголчууд ОХУ-ын цэргийг эх орноосоо явуулахад олон байшин барилга, эд хөрөнгө үлдэж хоцорсон. Тэрнээс хөлжиж баяжсан хүний нэг нь байгаа юм. Дараа нь улс төрд орж ирээд олон бүтэлгүй ажил хийсэн хүн. Түүний нэг нь Өвөрхангайд сонгуульд нэр дэвшиж оролцоод бөөн будилаан тарьсан. Тэр тухайд олон удаагийн шүүх хурал болсон. Би тэр шүүх хурлуудад суусан болохоор надад асар их баримт бий. Дараа нь тэр Төрийн өмчийн хорооны дарга болоод бүр их “нүгэл” хийсэн дээ. Монголын хамаг сайхан үйлдвэрүүдийг хувьчлахдаа өөрийн найз нөхөд, намынхан, танил талдаа өгсөн. Олон ч аж ахуйн газрыг дампууруулсан. Энэ бол шударга бус явдал байсан юм. Тэгвэл өнөөдөр тэр эд хөрөнгөөр ивээсэн хүмүүсээрээ дэмжүүлээд УИХ-д орж ирж дарга болсон. Тэгээд зогсоогүй намаараа гул барьж засаг, төрийн бүх эрхийг гартаа авлаа. Үүнийхээ хүчээр дарангуйлагчийн дүрийг олж авсан. УИХ-ын үйл ажиллагаанаас харахад энэ байдал ил тод байгаа биз дээ. Ер нь З.Энхболд гэдэг хүн зүгээр нэг сонгуулиар төрийн өндөрлөгт гарч ирээгүй гэдгийг би давтан хэлье. 2012 оны сонгуульд АН нэрсийн жагсаалт, хар машин хоёрын хүчээр ялсан юм шүү дээ. Нэрсийн жагсаалтын гол нь юу байсан бэ гэвэл Үндсэн хуульд заасан санал хураалт нууц байх гэснээр нуувч хийж нэрээ ил бичиж гарч ирсэн хүмүүс. Угаас нэрсийн жагсаалт гэдэг чинь хууль бус зүйл.

Санал хураах хар машиныг та бас хэрэглэх нь зохисгүй гээд байнаа даа?

-Бас л луйвар хийх аргад нөлөөлж байгаа юм. Тэр хар машин гэдэг Америкаас улбаатай юм. Харин эхэндээ шударга программтай гарч ирсэн байдаг юм билээ. Үүнийг сүүлд нь бусармаг хүмүүс программыг ямар ч хамаагүй хувилбараар өөрчилж болдог болгочихсон. Тэгээд хэрэггүй болж бараг хог дээр хаягдах гэж байхад нь манайхан оруулж ирсэн. Телевизээр нэг жишээ харуулсан шүү дээ. Найман хүн санал өгөхөд зургаа нь эсрэг санал хийсэн байхад дүнг үзвэл долоо нь зөвшөөрсөн болоод гарч ирж байгаа юм. Энэ луйврыг ашиглах гэж Сонгуулийн хуульдаа тэр машинаа багтаасан. Тэгээд сонгууль хийх юм бол  бөөн будилаан л болно. Иймээс сонгуулийн бусармаг хуулийг өөрчлөх хэрэгтэй.

Сонгууль хаяанд ирсэн энэ үед хуулиа өөрчлөх боломж байна гэж үү?

-Байгаа. Сонгуулийн өмнөх хуульд сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө хуульд өөрчлөлт хийж болохгүй гэсэн заалт байсан. Тэгвэл саяын шинэ хуульд уг заалтыг хасчихсан. Тийм болохоор маргааш сонгууль гэж байхад ч өөрчилж болно.

Бараг өөрчлөхгүй биз дээ. Өөрчилье гэсэн санал гарч ирсэн ч УИХ өөрчлөхгүй л гэж алхаа цохино байх л даа.

-Тэгвэл сонгууль сонгууль биш болно доо. Миний хувьд л хар машин, нэрсийн жагсаалт гэсэн хоёр юм хуульд буй цагт сонгуульд оролцохгүй. Ингэж ярьж байгаа хүн олон бий. Ерөөс эрх зүйт төрийн ажлыг өнөөгийн УИХ бүрэн будилуулж байгаа юм.

Та УИХ-ын үйл ажлыг өмнөх парламентуудаас муудсан гэж дүгнэдэг юмаа даа?

-Тийм ээ, муудсан. 1990, 2000-аад оны эхэнд байсан парламент нэр хүндтэй, ажиллагаа сайтай байсан юм шүү дээ. Би парламентын сурвалжлагч байсан болохоор аль ч талаар дүгнээд хэлчихнэ. Түшээд нь өндөр мэдлэгтэй, гаргаж буй хуулиуд нь чанартай, өөр хуулиудтай нэг их зөрчилдөөгүй байсан. Гэтэл өнөөгийн парламентчид гээд байгаа нөхөд яаж мөнгө олж баяжихав, хаанаас хэдэн төгрөг завшчихав гэдгийг эрэлхийлсэн, архиддаг, зодолддог ёс суртахууны хувьд дорой нөхдийн цуглуулга болчихсон. Заримдаа өмнөөс нь ичмээр ч юм шиг.  Зарим нөхдөөс төрийн түшээ гэсэн нэрийг харамламаар санагдана. Хэн ийм болгочихов гэдгийг монголчууд мэдэж байгаа л даа. З.Энхболд гэж. Тэр буруу үйл хийсэн нөхдөдөө хариуцлага тооцдоггүй зөнд нь орхисон.

Сонгууль ойртохоор хэн ч нэр дэвшинэ гэж магадгүй болж. Энэ нь УИХ-д хэн ч сууж болно гэсэн ойлголт бий болсных гэж болох уу?

-Бололгүй яахав. Муу нэр хүндгүй түшээд УИХ-ыг бүрдүүлж чадавхгүй болгосон. Тэдний муу үлгэрээр мөнгөтэй л бол УИХ-д хэн ч сууж болно гэсэн бодолтон олширлоо. Энэ нь УИХ-ын босгыг намсгаж байна. Миний сонссоноор 2016 оны УИХ-ын сонгуульд түрүүчээсээ илүү үл бүтэх хүмүүс, их мөнгөтэй баячууд нэр дэвшинэ гээд ханхалзаж байна. Зарим нь дааж давшгүй амлалт хэлж олныг мэхлэх гээд өглөгч зан гаргаж бэлэг сэлт тараагаад явна. Тэр нь уг чанартаа авлига шүү дээ. Хууль нь тийм, нэр дэвшигчид тааруу. Тэгээд сонгууль боллоо гэхэд өнөөгийнхөөсөө ч долоон дор парламент бий болох вий дээ гэж санаа зовох юм.

УИХ, Засгийн газар хоёрын ажлын зааг ялгаа гэж алга боллоо гэж ярих юм. Таны бодол…?

-Тэгэлгүй яахав. Дээр нь нэг хүний бодлого байгаа юм чинь. Уг нь УИХ төрийн бодлогыг тодорхойлдог, шийдвэр гаргадаг. Засгийн газар түүнийг гүйцэтгэгч байх учиртай. Гэтэл УИХ-ын дарга нь олонх болсон намын дарга болчихсон. Бас хууль зөрчөөд. Тэгэхээр намын тамгагүй Ерөнхий сайд нь хүссэн, хүсээгүй намын даргадаа захирагдаж байна. Бас Засгийн газрын бүрэлдэхүүнд сайд нарын ихэнх нь УИХ-ын гишүүн байдаг. Ингэхээр зааг, ялгаа алга болох нь аргагүй юм даа. Тиймээс сүүлийн дөрвөн жилд Монгол Улс дэлхийн хэмжээний ядуу орны нэг боллоо. Байгалийн бүх эрдэс баялгаа гадаадынханд тонуулаад, өрийн дарамтад улам ороод хэцүү байна. Монголчууд гадаадад гарч явах л бөөн хүсэл, магадгүй олноороо цагаачлах явдал ч гарч болзошгүй байна. Африкийн олон орны хувь заяа ийм замаар явсан байдаг. Байдал ийм болохоор ард олны бухимдал их байна. УИХ-ыг тараая гээд цуглаан хийж байна. Өлсгөлөн, суулт болж байна. Зарим нь өөрийгөө шатааж байна. Гавьяат жүжигчин хүн тэргүүлээд төв талбайд олон хүн үсээ хуслаа. Нэг зураач бүсгүй хөхөө огтлохыг завдсан. Ардчилсан намын анхны гишүүдийн нэг эмэгтэй хүн цусаа ханах гэж сандаргалаа. Нийгэм болохгүй болоод хүмүүс болохгүй юм хийгээд байгаа юм. Гэтэл үүнийг дээдчүүл өөрсдөө болохгүй, бүтэхгүй бас гажигтай хүмүүс хийж байгаа мэтээр тайлбарлаад анхаардаггүй.

Та өмнө нь “Барууны тэжээврүүд” нэртэй ном гаргасан. Тэгтэл сая “Сөрөг” гэдэг номоо уншигчдад хүргэлээ. Энэ чинь өмнөх номын чинь үргэлжлэл үү?

-Тийм ээ. Үргэлжлэл нь л дээ. Өнөөгийн төр, засгийнхан үнэнийг нухчин дарж байгаа, нийгмийг буруу тийш нь залж явааг л олон нийтэд ойлгуулах зорилготой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • zulaa (March 29, 2016 9:54:51 am )

    kompani udirdaj bgaa yum shig l avir gargax yuma. tur bol uuriin gesen xuuli deg jayagtai gedgiig oilgox xeretgei met

  • IRGEN (March 29, 2016 10:32:09 am )

    unen zov bichsen bnaa iim l bgaa mongol il tod daranguilagchtai bolson odoo 16 ond l ednees salah yostoi tsag shuu humuuusee

  • mengu (March 29, 2016 10:57:38 am )

    Байгаа байдал нь энэ шүүдээ

  • mengu (March 29, 2016 10:58:21 am )

    Тэнэг дээдсүүд ухаант хөгшүүдийнхээ үгийг авахгүй л дээ

  • Anonymous (March 29, 2016 11:08:50 am )

    Ene uvgun chini bur sotsializmiin uyed ch haana muu muuhai yum garna tuuniig devergej yavdag har energitei hunii adag baisan. Yaasan uhej dald ordoggui zunug ve

    • Hun (March 29, 2016 11:24:58 am )

      Chi ehleed uheed dald or chamaig bodvol hiisen ymtai hun

  • Цэрэн (March 29, 2016 11:13:53 am )

    танд баярлалаа. 90 ээд онд итгэл унэмшил тээж байжээ.одоо тэр алга

  • Badarch (March 29, 2016 11:15:25 am )

    Яасан үнэн хэлээвээ.Монголчууд бид арай ийм явах заяатай биш гэдэгт итгэж явна даа.Хэцүү байнаа…

  • Иргэн (March 29, 2016 11:24:14 am )

    Зөвөө. Ардчилал нэртэй дарангуйлал үнэхээр л байгаад байна шүү дээ. Наад зах нь хурлаа удирдаж байхдаа хэл ярианы хэрэглээ, өнгө ямар байдаг билээ. Зурагтаар бид нар харж л байдаг. Удирдагч лав биш.

  • unen (March 29, 2016 11:37:15 am )

    яг үнэнийг бичжээ.

  • Цогтбат (March 29, 2016 11:56:45 am )

    Монголын солиотой сэтгүүлчдын хамгийн ахмад нь Жамьян юм.

    • Зочин (March 30, 2016 9:57:33 am )

      Монголын сэтгүүл зүйд өөрийн орон зайг бий болгосон ахмад сэтгүүлчийн нэг. Нийгэм энэ хүнийг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэдгийг хүлээн зөвшөөрөх бүрэн үндэслэлтэй. АН-ын явуулсан бодлогын үр дүн өнөөдрийн улс төр, эдийн засгийн хямрал гэдгийг монголын ард түмэн хүлээн зөвшөөрч байна.

  • зочин (March 29, 2016 12:24:13 pm )

    Энэ сонгуулийн хууль хар машин хоёроор санал өгсөн нэр зүүж саналаа луйвардуулснаас огт оролцоогүй нь дээр

    • Зочин (March 29, 2016 9:08:37 pm )

      Хэрэв сонгуульд оролцвол сонгуулийн хуудсыг нь хучингуй болгох хэрэгтэй! Дахин сонгууль явуулах зардлыг “тереес терсен тэрбумтангуудын херенгенеес “гаргуулж байх хэрэгтэй!

  • M , zochin ba chamaas deer (March 29, 2016 12:45:55 pm )

    Tsogtbat chi uuruu bur teneg , teneg hun l tenegee gaihuuldag !!! Ahmadiin ug ymar unen bolohiig oilgoh heregtei. !! Ene teneg shig adil humuusee. !! Setguulchidiig teneg geh hun hovor baih. !! Chi uuruu tegvel *Tsetsen Teneg * n bolj taarah nee der. !!!! Kkk ichih bulchirhai n havdar bolson nuhur bas baina aa. !!!!!!!!!

  • Anonymous (March 29, 2016 1:48:41 pm )

    УБ н гуда ж болгоноор Хар уут барьж Хог туугчид ядуучууд их Олон харагдах болжээ биеэ унэлэгчид ч ичихгуй УБ буудлын урд талаар хелхелдех болж арай ч дээ монгол гэж харамсахаар болж Байна Хотын гэр хороололынхон граммын бараагаар их амьдрах болж дээ

  • Irgen (March 29, 2016 3:40:59 pm )

    Энэ хүн хэлмэгдэж явснаа бүр мартаж ээ.Хуучин үе нь их сайхан байж дээ.

  • Хатан (March 29, 2016 3:44:12 pm )

    Монголчууд минь ээ!!! Энэ Төр засаг чинь яачихсан толгойнууд вэ? Гэнэтхэн юун “Уран ”
    яриад явчихваа. Энэ бол ёстой тоглоом биш шүү. Ёстой толгойгоо цустах юм болох вий!!!
    Үр хойчоо бодмоор л юм даа. Энэ ТӨРД БОДЛОГОГҮЙ ОЙВОРГОН УЛСУУД их байнаа яасан ч хэцүү юм вэ дээ

  • иргэн (March 29, 2016 4:19:24 pm )

    Үнэнг ньхэлсэн байна.Харамсалтай нь сонсох бишдээ.Харинч Жамъян гуайг хорино гэж магадгүй.Эсвэл баахан мөнгө нэхнэ дээ.АН-ханы ганц чаддаг зүйл баоих хорих эсвэл их мөнгө нэхэх.Өөр юуч хийсэнгүй дээ энэ 4 жилд.Мөнгө луйвардах бол АН-ханд юу ч биш байдаг л зүйл дээ.

  • Зочина (March 29, 2016 5:02:20 pm )

    Ахмадууд эрдэмтэн мэргэдүүдийхээ үгийг сонсохгүй тэнэг балмадуудийг төрөөс арчиж байх байр байранд үүрд суулгах цаг болжээ ард түмэн минь

  • Zochin (March 29, 2016 6:27:13 pm )

    Ахмад сэтгүүлч Жамъян гуай аргагүй үнэн зүйлж ярьжээ. Жирийн иргэн бидний бодож санаж байгааг хашир туршлагатай сэтгүүлч Жамъян гуай Та яг голоор нь олж хэлжээ. Жирийн иргэд бид төр засагтаа итгэх итгэл аль хэдийн алга болсон бөгөөд ард түмнийг талцуулан хагаралдуулагч Зи зийнко зирдэнэчимэг нараас төрөө цэвэрлэж залуучуудыг ажилтай орлоготой тэдний үр хүүхдүүдийг эмнэлэг сургууль цэцэрлэгтэй эрүүл саруул өсгөхөд шаардагдах гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг хөхүүлэн дэмжиж баялаг бүтээж ард түмнээ бүтээлч хөдөлмөрт уриалан дуудаж улсаа улс шиг хөгжүүлж хүнээ хүн шиг амьдруулахсан. Атаа хорсолд автаж, мунхагын харанхуйд төөрч ардтүмний итгэлийг хөсөрдүүлж улсаа дампууруулж төрөө дарангуйлагч болгож монголжсон сталин мао хөгийн чааваас нараас салах юмсаан.

  • Дорж (March 29, 2016 7:03:55 pm )

    Г.Жамъан гуай Танд барлалаа. Юм үнэнээрээ дээр гэдэг шүү дээ. З.Энхболдын дарангуйлал хирээс хэтэрлээ.

  • Иргэн 111 (March 29, 2016 7:13:14 pm )

    Ард түмний амьдрал ч туйлдаа хүртэл доройтож байна даа. Яана даа монголчууд минь.

  • ӨВӨӨ (March 29, 2016 7:34:09 pm )

    ЭНХБОЛД БАЙГАА ЦАГТ МОХГОЛЫН ТӨР ТӨВХНӨХГҮЙ

  • зочин (March 29, 2016 8:53:14 pm )

    ЭНЭ СЭТГҮҮЛЧ МАШ ЗӨВ ХЭЛЖЭЭ. ХУУЛИА ӨӨРЧИЛӨХГҮЙ БОЛ СОНГУУЛЬД ОРОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. Энхболд бэлтрэгийг ийм хөгийн юм хийгээд байгааг 25 жил хараа л монголын ард түмэн юу ч хийж чадахгүй юмдаа.Оросуудын орон сууц геологийн төв шинжилгээний газар гээ л бичвэл энэ луйварчинд монголын ард түмний хөрөнгөнөөс идэж хоёр завж нь тарвагны завж шиг таргалсан их зүйл байгаа даа ӨВӨРХАНГАЙХАА

  • ХӨХ ЧОНО (March 29, 2016 11:30:08 pm )

    Зөв дүгнэлт.Тэмцэл хийхгүй бол энэ дарангуйлалыг зогсооход маш хэцүү цаг үе ирсэн.Монголчууд ухаантай ард түмэн.Эдгээр төрд гарсан дайснуудыг төрд дахин гаргахгүй талаарх нэгдсэн үйл ажиллагаа л бидний ялалт байх болно.Ухаалаг,шударга төрийн толгойтой болсон байхад хариуцлага тооцох нь цаг хугацааны л асуудал юм.Ийм ерөнхийлөгч,УИХ,ЗГ-тай,сонгуулийн хуультай байхад тамын тогооноос гарахгүй Дээр байгаа хүн төрхтэй малнууд улс төрөөс зайлахгүй бол маш хурц хувьсгал гарах тохироо бүрдсэн байгаа гэдгийг ойлгож л байгаа гэж бодож байна..

  • irged (March 30, 2016 12:21:19 am )

    АН улсын хөгжилд хэрэгтэй шинэлэг зоригтой ажлууд их хийсэн дээ. даанч энэ хуучны нам их гай болж байна. ард түмэн ойлгох хэрэгтэй. чадахгүй бол хуучны шавхайтайгаа зууралдаад байж бай

  • bat (March 30, 2016 12:23:30 am )

    ene novsh xudlaa xutsaad l bx yum. muruuruu zunuglu

  • Оюунаа (March 30, 2016 10:01:20 am )

    ХУУЧНЫ ЧАДВАРТАЙ ЗОХИОЛЧ СЭТГҮҮЛЧИЙН
    НЭГ ДЭЭ ЯАХ АРГАГҮЙ Л ҮНЭНИЙГ БИЧЖЭЭ

  • Оюунаа (March 30, 2016 10:02:45 am )

    Мундаг зохиолч сэтгүүлч бодит үнэнийг бичжээ. Танд урт насалж эрүүл энх байхыг хүсье.

  • иргэн (March 30, 2016 10:58:00 am )

    за энэ өвгөн одоо зохиолоо бичээд л сууж бай даао

  • Зочин (March 30, 2016 1:38:25 pm )

    Үнэн юм хэлсэн хүнд өштөн их болох вий дээ. З.Энхболд хүний нүдрүү харж ярьж чаддаггүй гөлөн гөлөн хийсэн гүүлгэсэн нүдтэй хүн дээ намын жагсаалтаар сонгуульд гардаггийг болиулах хэрэгтэй хэрвээ болихгүй бол ард түмэн сонгуульд бүү оролц

antalya rent a car