antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2016 20 comments

Л.Сэлэнгэ:Засгийн газар уранаар өрөө төлж, ард иргэдээ хордуулах гэж байна

нийтлэсэн Admin

3-28-10_700x700

Ч.ЗОТОЛ

УИХ-ын ээлжит бус чуулганаар  “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай” олон улсын хэд хэдэн конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулиудыг батлах гэж байгаа нь сөрөг үр дагавартай, ард түмэнд аюул учруулахаар байгааг “Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө” холбооноос  өчигдөр мэдээллээ. Тус холбооны гишүүн Л.Сэлэнгэ хэлэхдээ “Ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлах хуулиудын талаар Засгийн газар Цөмийн хог хаягдлыг Монголд булшлахгүй гэдгийг хуульчлах гэж байна гэсэн ташаа мэдээлэл тарааж, ард түмний толгойг эргүүлж байна. УИХ-ын гишүүдийн зарим тойрогтоо ажиллаж байгаа ирц муутай үед, зарим нь   энэ конвенцуудын учрыг ойлгохгүйгээр кноп дарах нөхцөл байдал үүссэн. Бас нэг аюултай зүйл нь олон улсын конвенц учраас анхны хэлэлцүүлгээр шууд батлах, удахгүй болох НҮБ-ын цөмийн аюулгүй ажиллагааны чуулганы өмнө  амжуулахаар яарч байгаа зэрэг нь  хардлага төрүүлж байна. Олон улсын конвенцуудад Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлэх заалтуудбайгаа. Тухайлбал, 1997 оны Венийн конвенцийн 11 дэх заалтад “Цацраг идэвхт хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх..” гэсэн томъёолол бий. Энэ нь уран экспортолсон тухайн улс өөрөө цөмийн ашигласан  түлш буюу цөмийн хаягдлаа буцааж авах үүргийг хүлээж буй явдал юм. Засгийн газар ийм алхам хийх болсон нь Францаас авсан 80 сая еврогийнхоо өрийг уранаар төлж, ард иргэдээ хордуулах гэж байна гэж үзэж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Bold (March 28, 2016 3:57:53 pm )

    Australia гэж улс манайх авья булуулая гээд бгаа юм биш үү, нэг сумын нутгийг бүрэн хааж бгаад булсан ч яадгийн, угаасаа соц ийн үед Дорнодын Дашбалбарт булж л бсан юм бна лээ ш дээ, судлах л хэрэгтэй.

  • зочин (March 28, 2016 4:11:05 pm )

    Арай ч үгүй байх аа. Зөвөөр сэтгэх хэрэгтэй шүү. Ямар ч тохиодолд цөмийн хаягдлыг монголдоо байршуулах нь битгий хэл дамжин өнгөрүүлж ч болохгүй. Японд фукушимагийн АЦС-ын хаягдлыг хаана хийх нь жинхэнэ толгойн өвчин болж байгаа шүү.

  • Иргэн (March 28, 2016 5:03:26 pm )

    Сэлэнгэ урдаас тааж мэддэг юм шиг хүмүүсийн толгойг эргүүлэх юм зохиож байдагаа болих хэрэгтэй.Юмыг дандаа худлаа мушгиж байдаг чинь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний шинж болохыг ш/у балачихсан юм шүү дээ .

  • bi (March 28, 2016 5:22:52 pm )

    Boldtoi sanal neg bna…erni yougaach oilgohgyi yavaa hunuusiin tolgoi ugaahaa zogsoo…uran aa zarahgyi.. Nuursee zarahgyi… Altaa zeseech bolohgyi tegeed you zarah gesen uls ve.. Heden hyyhnuud ee korea bolon busad ulsuudad ehner nereer zarj bolohl youm…kkk

  • иргэн эмэгтэй (March 28, 2016 5:40:57 pm )

    Дорнодын Дашбалбарт гэж хэн батлаад байгаа юм бэ? батлаад өгөөрэй. магадлал өндөр шүү.Тэнд олон жил амьдарсан хүн байна, Мардайн очрим уу???????

  • АНыг дэмжигч (March 28, 2016 5:53:28 pm )

    Сэлэнгээ улс төрд орчих санаатай юм биш үү ийм хүмүүст манайхан амархан итгэдэг болормаа юу гэж донгодож байлаа одоо бүгдээрээ хардаа ийм л болно доо

  • Zochin (March 28, 2016 6:03:20 pm )

    Bold—-d uranii talaar uuruu netees orood unshaad sudlaad uzeerei. Youtube-c Japanii Fukushima-n talaar orood yadaj uzeerei. Sudalsan suilgui baij humuusiin tolgoi bitgii erguuleed bgaarai

  • Зочин (March 28, 2016 6:04:07 pm )

    Энэ мэдээний гарчгийг хараад унших гэж биш харин энэ Сэлэнгэ гэж ямар нөхөр вэ гэж харах гэж орлоо.

  • Цогтбат (March 28, 2016 6:06:30 pm )

    Засаг ажил хийх гэхээр хийлгэдэггүй сэлэнгэ шиг өвчтэй хүмүүс ямар их байнаа. Яана даа, тэгээд бас амьдрал муу байна гэх юм. Хэвлэлийн бага хурал хийх гэдэг мэдрэлийн өвчин юм шигээ. Төр төмөр нүүрээ үзүүлээд өгөх хэрэгтэй.

  • bagaa(ajilgyi) (March 28, 2016 6:09:49 pm )

    yne hulsoo toxirvol manai xashaand bul mongo nemyyl bi nyxiig ni uxsan ch yaxav

  • bataa (March 28, 2016 6:33:23 pm )

    teneg jujigchin huuhen bas l balai yumaa yariad yavah yumaa

  • өө (March 28, 2016 7:50:15 pm )

    Хүн бол төрсөн энэ азтай цаг хугацаандаа хэн нэгний суганы үс амдьрах хэрэг байна уу даа.

  • tol tol (March 28, 2016 7:59:30 pm )

    Ene Selenge gedeg avgai uzmerch yum uu haashaan yum . Toloh Urantai bol tolson ch yu ni buruu baidiin … baylagaa zarj OR-oo toloh yu ni buruu baidag yum. te1 POP-avgai mini

  • үгүй байхаа?????? (March 28, 2016 8:08:26 pm )

    яанаа хэрвээ үнэн бол монголын таван хошуу малын бэлчээрт газарууд ,, усргал ус горхиууд ,, малд халдварлаж ,,, агаараар ард иргэдэд нь халдварлаж ,,,, ард иргэдэд нь усаар ,, газрын хөрсөөр ,, мал ахуйгаас …… халдаж хүн төрлхөтөн нь сүйрэлд автдаг гэсэн ?????? үгүй байлгүй дээ?????

  • зочин (March 28, 2016 8:52:43 pm )

    25 жил ард иргэдээ хуурсан АН-ыханд итгэх гэж үү. Амьдралын утга учир мөнгө биш ш дээ. Эрүүл байвал хэзээ ч юуг ч хийж чадна. Уранаар хордвол яанаа, ийм зүйл хийхийг санаархагчид 7 үеээрээ 7 уулын цаагуур далд орог, хэзээ ч бүү үзэгд.

  • ЗОЧИН (March 28, 2016 9:52:02 pm )

    Ётой монголын хөрсөнд Ураны хаягдал булуулах тогтоол гаргаж баталбал Миний хувьд эд нартай тооцоо бодно. Эд нар маниусын зр хүүхэд амьдарлыг боддогүй юм бол оромгоор нь өөрсдийхэн амьдарлыг шийдэж болно гэдгийг хатуу хэлчихье.

  • зочин (March 28, 2016 10:05:15 pm )

    Тэнэгтэхгүй байлгүй дээ,

  • ХӨХ ЧОНО (March 28, 2016 11:59:42 pm )

    УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагааг бүрэн үзээд хэрэв монголыг минь хорлохоор хууль гаргадаг л юм бол дэмжиж оролцсон хүмүүстэй улс төрийн хариуцлага тооцохыг ард түмэн мэднэ шүү ард түмний төлөөлөлүүдээ мэдэгдээрэй

  • Irgen (March 29, 2016 12:37:12 am )

    Eede enhbold gonchigdorj narii sanaach yajch hor nairuulj medne sandal shireenii tuluu ard tumnee ymarch horoor ustgaj medne

  • Anonymous (March 29, 2016 9:26:13 am )

    энэ эмэгтэйн хоолоо олж идэх арга нь , бас МАХН ын идэвхтэй урдаа барьдаг нь байх шүү , Үнэн сэтгэлээсээ буруу юмны төлөө зүтгэнэ гэдэг өөр л дөө,

antalya rent a car