antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2016 12 comments

“Хярамцаг сэтгэлгээ”-ний хямрал

нийтлэсэн Admin
527-14591341811013324_995140907220534_7859342119707495005_n
Хярамцаг гээд хамаг юм нь холилдчихсон нэг хоол байдаг байж билээ. Хааяа өвөөтэйгөө хийж иддэгсэн. Одоогийн залуус ч бараг л мэдэхгүй байх. Өнөөдрийн бидний сэтгэлгээ нэг тийм нэлээд сайн хутгачихсан хярамцаг маягтай л болж дээ. Түүхч Н.Нагаанбуу гуай Монгол сэтгэлгээ манжизм, түвдизм, зөвлөлтизм, америкизм хэмээх нөлөөгөөр хэдэнтээ задарсан гэж үздэг.
Сүүлдээ бүр солонгосызм хэмээх хүчин зүйл ч чамгүй нөлөөлж байгаа тухай бид цахим ертөнцөд мэтгэлцэж, замын түгжрэлд хэрэлдэв. Өнөөдөр нэг гэрт өвөө, аав, хүү, ач дөрөв буу халвал ойлголцохгүй шүү. Өвөө ардын хувьсгал, аав социализмын бүтээн байгуулалт, хүү ардчилал, эрх чөлөө ярьж, ач хүү үс засалтаа толинд харсаар сууж таарах биз.
Дэлхийд ч бидний өнөө цагийн дүр төрх туйлын тодорхойгүй. Гадаад хүнтэй уулзвал Чингис хаан, морь, Mongolian Barbecue гэсэн гуравхан зүйлийг л эхлэж асуудаг. Чингис хаан, морь хоёрыг бол түүхтэй хамааруулж асуудаг. Харин өнөө цагийг төлөөлж байгаа нь ердөө л Mongolian Barbecue. Нэг үгээр хэлбэл дэлхий бидний түүхийг гадарладаг ч өнөөдрийн Монголыг Mongolian Barbecue гэж төсөөлж байна. Гэтэл 1951 оны сүүлээр Тайваньд үүссэн энэ хоол бидэнтэй ер нь ямар хамаа байна.
Өнөөдрийн хярамцаг сэтгэлгээний хямралыг бид энэ цаг үеэс өнөөдрийн газрын зураг дээрээс хайгаад шийдэл олохгүй. Харин Эзэнт гүрний газрын зургаар бодож, түүхийн үечлэлээс хайвал илүү дөхөмтэй. Түүх ирээдүйн толь гэдэг.
ДЭЛХИЙГ ЗАСАГЛАХУЙ
Дэлхийн түүхэнд, “Чингис хааны удирдсан нэг бум хүрэхгүй Монгол цэргүүд хорин тавхан жилийн дотор ромчуудын 400 жилийн туршид эзэлснээс хавьгүй уудам газар нутгийг нэгтгэж, Сибириэс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Эзэнт гүрнийг байгуулж, “Ертөнцийн газрын зургийг цоо шинээр өөрчлөн зурсан” гэж тэмдэглэгдсэн байдаг. Энэ үеийн сэтгэлгээ дэлхийг засаглах байв. Чингис хаан, “Олон улсыг захирваас биеийг хураахаас сэтгэлийг нь хураагтун. Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох аж” хэмээн сургаж байв.
ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР ОРШВОЙ
Бага хаадын үед хаан ширээний төлөөх зөрчил хурцдаж, эзэнт гүрний дэлхийг засаглах сэтгэлзүй задарч, өвөр зуураа толхилцож эхэлжээ. Энэ нь Мин улсын хаан Баяншир хаанд элч довголгож, “Монголын сүр хүчин илт доройтов. Тогоонтөмөр хаанаас, Гүнтөмөр хүртэл 6 түмний дотор хаан суугсад хаан ширээг солилцоход тайвнаар нас эцэслэсэн хүн нэгээхэн ч үгүй” хэмээгээд дагаар орохыг шаардсан бичгээс тодхон харагдна.
НОМХОРСОН ТАЛЫН БААТРУУД
Монголын ноёд дотроо халх, ойрдоор хуваагдаж, Манжид дагаар оров. Монгол ноёд ван, гүн, бээл, бээс зэрэг хэргэм, цалин пүнлүүний
төлөө уралдаж, хагаралдав. Манж улс 1665 онд халхыг зүүн баруун гар хэмээн хувааж, 8 хошуутай болгосон бол, 1725 онд 4 аймаг, 75 хошуутайгаар зохион байгуулжээ. Буддын шашин хүчтэй дэлгэрч, дугана хийдүүд олноор байгуулагдлаа. Талын баатар омшлон эрс хийдэд шавилан сахил хүргээд, дэвхрэг голиохон ч алахаас айдаг болов. Европчууд энэ үеийг унгарсан галын цогтой зүйрлэсэн байдаг.
ГАЛ ТОГООНЫ УЛС ТӨР
Манжийн дарлал, хамжлагат ёсноос салсан ч Зөвлөлт улс, коминтерний нөлөөнд автаж, 1937-1939 онуудад будцын гүн ухаан, бичгийн эрдэмд боловсорсон үндэсний сэхээтнүүдээ хэлмэгдүүлэв. Монголын сэтгэлзүй Зөвлөлт улсад бэлтгэгдсэн шинэ үеийн сэхээтнүүдээр дахин шинэчлэгдэж, коммунист үзэл сурглаар хүмүүжиж эхэллээ. Хийрхэлд авгсан ч дотроо бодолтой, айдсаар удирдуулж дүр үзүүлсэн гал тогооны улс төрөөр Монгол Улс 70 жил амьсгалав. Социалист улсын үлгэр жишээч иргэн олны нүдэн дээр “Коммунизмын гэрэлт ялалтын төлөө урагшаа!” хэмээн үнэнч дүртэй лоозогнодог ч орой гэртээ очихоороо өнөөх гэрэлт коммунизмаа зүхдэг байсныг гал тогооны улс төр хэмээн ёжлон нэрлэж буй хэрэг.
НОЁН “ДОЛЛАР”-Т МӨРГӨМҮ
Өөрчлөн шинэчлэлт (перестройка) эхэлж, төмөр нударга задарлаа. Зах зээлд шилжиж, мөнгөний төлөөх уралдаан шуурав. Барууны урлаг, кино амьдралын хэв маяг “мода” болж, олон шашны урсгал нэвтэрлээ. Ёстой л нөгөө М.Горькийн “Шаарлагдсан хүмүүс” зохиолд гардаг шиг Зөвлөлтөд бэлтгэгдсэн үндэсний сэхээтнүүд, мөнгөний өмнө сөхөрч, баян хоосны ялгаа тогтов.
Ийнхүү бидний сэтгэлгээ, үнэт зүйлс түүхэн явцад хэд дахин шинээр форматлагдсан нь өнөөдрийн хярамцаг сэтгэлгээний хямралын суурь. Энэхүү сэтгэлгээний эвдрэлийг бид гярхай ажиглаж, эдгээх ёстой. Эдгээх эм бол өөрсдийн мөн чанарт тулгуурласан ирээдүйн тухай хамтын төсөөлөл. Үүнийг бид үндэсний ялгарал, эх түүхээсээ л олж харна.
Баруунд үндэсний онцлог (National Identity), Орост сэтгэлгээний хэв маяг (Менталитет), Хятадад (Guo Jia Ren Tong) гэж энэхүү ойлголтыг томъёолдог энэ ойлголт Монголд төдийлөн судлагдаагүй учраас л бид дотооддоо Хярамцаг болчоод буй хэрэг.
Манайд энэ ойлголтыг доктор С.Дулам өвөр төрх, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай орь хүслэн гэж тодорхойлсон байдаг ч төрийн бодлого, их дээд сургууль, хэвлэл мэдээллийнхэн, судалгааны хүрээлэнгүүдийн дунд энэ ойлголт төдийлөн яригдахгүй байгаа нь харамсалтай. Гаднын хүч оюунд дулдуйдан хөгжил дэвшилд хүрсэн улс орон гэж дэлхийд нэгээхэн ч үгүй. Бүгд л өөрийн өвөрмөц онцлогийг таньж, түүгээрээ дамжин дэвжин дээшилсэн байдаг. Австрали улсын анхны иргэд Их Британи улсаас илгээгдсэн ялтнууд байсан. Эрхэмсэг язгууртнууд гэмт хэрэгтнүүдтэйгээ нэг газар нутагт амьдрахыг хүсээгүй хэрэг л дээ. Гэвч тэдгээр хүмүүс Австралид суурьшаад Англиас арай өөрөөр хөгжиж эхэлсэн юм. Үүнийг эхэндээ анзаараагүй Их Британи улс, хожим өвөрмөц дүр төрх бүхий шинэ үндэстэн мэндэлж буйг ойлгож, ихээхэн хэмжээний хүч гаргасан ч нэгэнт оройтсон байж.
Хятад оюутнуудтай хааяа уулзаж, ардчиллын тухай ярилцахад дийлэнх нь, “Манай улс ардчилсан тогтолцоонд шилжихийг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэр бол Америкийн биш Хятадын ардчилал байх болно” гэж хариулдаг. Норвеги, Сингапур, Япон, Өмнөд Солонгос гээд бидний жишээ авах дуртай улс гүрнүүд аль нэг улс төрийн үзэл баримтлалаар хөгжсөн гэхээс суурь үнэт зүйлс (cross –cutting themes) хэмээх ойлголтыг  маш сайн тодорхойлж, өөрийн хөгжлийн загварыг гаргаж ирсэн байдаг.
Хаашаа яваагаа мэдэхгүй усан онгоцны дарвуулыг ямар ч салхи үлээгээд нэмэргүй гэдэг үг үүний л тухай л даа. Тиймээс л бид өөрсдийн ялгааг таньж, өрөөлтэй өрсөлдөх цаг болсон…
Л.Оюун-Эрдэнэ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • БИТГИЙ ХУЦАЖ БАЙ (March 28, 2016 1:56:41 pm )

    Гайгүй болов уу гэсэн чинь эргүү хүүр байна шдээ энэ чинь. ХЯМАРЦАГ гэж хамаг юм нь холилдчихсон хоол гэнэ үү. Дүү минь чамд бол тэгж д харагдаж, ойлгогдож байгаа байх. Ард түмний, хөдөөний иргэдийн хоол шүү дээ..Доромжлохгүй шүү чи..МУУ ЧАЦГАНЫ ХҮҮДИЙ

  • Huh tenger (March 28, 2016 2:12:47 pm )

    Hvn hucuuldag nuhur ehleed zuv bich tgd sain unsh gol n oilgo tgd dvgnelt hii tgdch ch hyramcagiig yg udiidl iddimshde huduunihench hovor iddeg bolson za hotiinhon bol ihenh n mdhgvi mddeg mani met n 2_3 jild ganc uda, oyunerdene mash zuv sedev hundje amjilt

    • Zochin (March 28, 2016 4:22:12 pm )

      Бас нэг их мэдэгч…бөгс ухагч..асуудал нь Хярагцагтаа бишээ Хөх тэнгэр нэртэй дэлдийсэн бандиа

  • Zochin (March 28, 2016 2:28:01 pm )

    Хярамцаг гээд хамаг юм нь холилдчихсон нэг хоол байдаг байж билээ ГЭНЭЭ. ТОДОРХОЙЛОЛТ НЬ АРАЙ Л ОНОСОНГҮЙ ЭЭЭЭЭ

  • davaa (March 28, 2016 4:54:26 pm )

    mongolchuud bid zambaraagaa aldsan alivaa zuiliig hyaramtsagtai zuirledeg. uunteil adiltgasan baina. unendee yag iim l baidaltai bgaa zov bichjee jaahan yum oilgodog oilgohiig hicheedeg hun uhaarah bailguidee. bayar hurgie.

  • Huh tenger (March 28, 2016 5:05:05 pm )

    Ene hyramcag gj 2 uda buru bichsen nhr odoo bolio manai huduuni hooliig doromjilloo geel uilan dugarad bsan uuruu bvr hyramcag ymu hymarcag ymu hyragcag ymu gdgch oilgohgvi amitan ym chine yun niitlel unshij dotorhiino uhaj oilgohovde zvgerl heniigch yugch doromjilhiin dontonguud

  • bagaa (March 28, 2016 6:05:17 pm )

    bid nyydelchin ardchillaar amidardag

  • НИК ХК (March 28, 2016 6:06:08 pm )

    Хярамцаг гэж малын дотор эрхтнээр хийсэн жинхэнэ үүраг, шим тэжээлтэй монгол үндэсний хоол. Одооны зөв хоололт энэ тэр гээд донгосоод байдаг юмнууд хярамаг идээч,

  • Ганзориг (March 28, 2016 7:58:50 pm )

    Тамын тогооны үлгэрийг гадаадынхан өдөөж Жэнко мэт нь ашиглагддаг. Нүүдэлч хүний сэтгэхүйг чи ойлгоогүй л бна. Тэр нь БИ л болж байвал гэдэг үзэл. Хэзээ ч бид гэдэггүй. Үүнийг МАХН бүр ч ихээр хэрэгжүүлсэн. Үүн дээр ч танай нам оршиж бна танайхаас бусад нь ч суралцаж бна. Уул нь олон аймгуудыг сумдыг нийлүүлэх нь муу санаа биш. Харин ч 4 аймаг байх үед зуслангаас өвөлжөө хүртлээ их зөв зохион байгуулалттай бие биений нутагт орохгүй байх нөхцөлтэй бсан юм билээ.

  • Anonymous (March 28, 2016 8:55:55 pm )

    hyaramtsag gedeg ugiig zov oilgoh heregtei zov tailbar end alga daa ene chine hool bish shuu dee yandaa nohod minee

  • Anonymous (March 29, 2016 9:35:11 am )

    Harvard-s surch irsen chini ene methen uu? Hairan mungu. Ter munguur heden saikhan engineer beltgeed avah baisan yum.

  • zochin (March 29, 2016 1:32:07 pm )

    Bibeer “Hyaramtsag” idej osloo, saihan l hool. Bichigch guain durtai hool ni ch um shig bichchiheed iimerhuu haritsuulalt buyuy “parable” hiigeed bgaag yu gej oilgoh ve?

antalya rent a car