antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2016 27 comments

Нохой тэжээх моод буюу араатнаа арчилж чаддаггүй монголчууд

нийтлэсэн Admin
527-14588081032d883868-01e0-47ee-b2eb-97ad2982262d

“Гэр рүүгээ явж байсан 5 настай хүүг зодоонч нохой дайрч, зуугаад амь насыг нь хохироов”. Энэ бол дөнгөж бараг өчигдөр, уржигдархан болсон эмгэнэлт явдал.
Эмгэнэлтэй гэхээсээ аймшигтай явдал юм. Өмнө нь ч тэр золбин нохойд уруулсан хүний тухай мэдээ тасраагүй, хаана ч билээ зоогийн газрын хамгаалагч нохой ядарсан эмэгтэй рүү дайраад хүн танихын аргагүй болгосон тухай уншиж л байсан.  Гүүглээр хайгаад юмуу Гэмтлийн эмнэлгийн захын нэг сувилагчаас асуухад л нохойд хазуулж, уруулж ирсэн хүмүүсийн теог гаргаад өгөх биз. Манай монголчууд ийм болтлоо доройтож, аливаад дасал болж, цочроо авахаа байчихжээ.
Тэрхүү бяцхан хүүгийн аймшигтай үхлийн талаар дуугараагүй байж дээдсийн нөмөрт хоргодогсдын үр хүүхдийг тэгсэнгүй, ингэсэнгүй хэмээн төрийн түшээ хүүхнүүд сүрчигнэлээ гэж нэг сайтын сэтгүүлч уржигдар харин бичсэнээс өөрөөр мөнөөх тэжээвэр боловч зэрлэгшсэн нохой нэртэй араатны тухай, тэр араатны эзэнд зохих хариуцлага тооцох, нийт иргэдэд анхааруулах талаар ярих нь бүү хэл, шивнэсэн ч улс алга бололтой.
Харин нөгөө л сурсан зангаараа Намбарын Энхбаяртантайгаа “зодолдож” суух юм. Түүний болоод түүний хамтрагч нар, эргэн тойрны улс төр л манай хэвлэлийнхэнд маш их сонин байдаг бололтой. Өнөөх айхтар цуутай олон нийтийн сүлжээний аварга цолтой твийтерч, фэйсбүүкчингүүд бол бүр таг биз. Тэдэнд улс төр, арай илүү өөрийгөө маггуулах л мэдээлэл чухал байдаг шиг юм билээ. Ер нь ч тэгээд “нохойд бариулсан ардын хүүхдийн үхэл” гэхээсээ удахгүй болох сонгууль л хүмүүст чухал байгаа юм биш үү? Үүрэг хариуцлага, үр дагавар гээчийг умартсан бидний хэдэн монголчууд “хөмөрсөн тогоон дотроо зодолдсоор хөөрхий…” Нохой тэжээж “моодлодог” хэрнээ | олигтойхон арчлаад аваад явчих чадваргүй зэрлэгшсэн тэжээвэр араатнуудын эзэд бүр хөөрхий…
Нохойд бариулсан хүүг эмч нар нүд хальтраад харж ч чадахгүй байжээ
“…Хэрэг гардаг өдөр таван настай хүү эмээгийндээ хамаатныхаа эгчийн хамт байжээ. Эмээгийнх нь гэр хүүгийн гэрээс хашааны л зайтай байдаг учраас бяцхан хүү эгчдээ бие засаад ирнэ гэж хэлээд гарчээ. Ингээд гэр рүүгээ явах замд нь хамар хашаанд уяагүй байсан нохой хашаатайгаа зэрэгцэх шахам хунгарласан цасаар дамжин гарч, хүү рүү дайрсан байна. Энэ үөэр ойролцоох айлуудаас хоёр
эрэгтэи гарч ирэн, хүүгиин хүзүүнээс зуучихаад тавихгүй байсан нохойг банзаар цохисон ч нохой хүүг тэр чигт нь угзчиж явсаар 20 метр орчим газар чирч явсан байна. Хүмүүс улайрсан нохойноос арайхийн хүүг салгаж авахад огт ухаангүй, хамаг бие нь цусанд будагдсан, нүд хальтрам төрхтэй болсон байжээ. Хүүг Г эмтлийн эмнэлэгт авчрахад биеийн байдал нь маш хүнд, их хэмжээний цус алдсан, царай нь хөхөрсөн ухаангүй хэвээр л байж.
Эмч нарын хэлж байгаагаар хүү нүд хальтрам болж, гүрээний судас нь тасарч, гэдэснийх нь хажуугаар сэмж нь цувсан, дунд чөмөг нь бяцарсан байсан аж. Ингээд хүү шархаа даалгүй нас баржээ…” Хэрвээ хэн нэг нь энэ материалыг уншиж буй бол өнөөдрийн бидний хэнэггүй зан төрх, аминч үзэл, юунд ч “цочрохоо” байсан хөгийн араншин \улс төрд л цочирдог\, нохойгоо бусдад хал балгүй байлгах “урлагт суралцаагүй, суралцах бүү хэл огт мэдэхгүй” хэрнээ араатан тэжээж “моодлох” болсон өнөө цагийн арчаагүй явдал зэргийг олж харах биз. Харагдахгүй бол би бас л арчаагүй нэгэн….
Г.Гэрэлт
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (March 25, 2016 10:06:56 am )

    1сайтад 4 настай хүүхэд гэж бичсэн байсан. Аймар байна, харамсалтай байна. Ямар хариуцлага тооцдог юм бол доо

  • emegtei (March 25, 2016 11:14:10 am )

    Setgel uvdmuur yum aa. Ene chin zolbin nohoi bish ezentei nohoi bsan shdee. Zolbin nohoind het anhaarlaa handuulaad ezentei nohoig toohgui bh shig bna.Odoo ezentei nohoinii huuliig changatgamaar bna. Araatan tejeej chadahgui bol bolih heregtei shdee. Hunii shan uriin ami nasand hurchiheed bhdad heden setguulch naraas uur duugarch bgaa hun bhguid uneheer haramsaltai bna.

  • эсэргүү (March 25, 2016 11:48:15 am )

    нохойны эзнийг цаазал

  • zochin (March 25, 2016 11:55:33 am )

    zolbin nokhoi hunees aidagiin shdee.end tend yavahaaraa zoduulj huugdsuur bgaad harin tejeever nokhoi hunruu dairdagshdee.zarim ail sain surgaagui nokhoigoo hoshuuvch zuulgehgui gadaa avch gardag tegeed huuhdiin togloomiin talbaigaar avch yavj bie zasuulna manaikhan hezee soyoljih yum boldoo.gadaa nohoigoo bie zasuulah yostoi geed oilgoson teneg garuud ikh bnaa.

  • Зочин (March 25, 2016 4:12:12 pm )

    4тэй эсвэл 5тай хүүхэд гээд л бичих юм. Өөр хэргийн талаар яриад байна уу гэхээр нөгөө хэрэг байх юм. Ганц насны зөрүү яах вэ гэж бодож магад. Гэхдээ энэ маягаар жижигхэн ч гэсэн ташаа юм аливааг төөрөгдүүлнэ. Асуудал дэвшүүлж байгаа нь зөвөө.

  • Иргэн (March 25, 2016 4:14:25 pm )

    Нохой байтугай үр хүүхдэдээ хяналт тавьж, олигтой асарч хамгаалж чадахгүй байгаа шүү. Тиймээс нохой эзэнээ хамгаалдаг ч гэмгүй бусдыг ийм зэрлэгээр хөнөөнө гэж юу вэ. Нохойны тал дээр дүрэм журам гаргаж, хариуцлага тооцмоор байна аа. Хаа сайгүй уйатай уяагүй нохой шээж баагаад явж байдаг. Гэнэт дайрахыг хэн мэдэхийн…

  • 2016 (March 25, 2016 4:16:28 pm )

    хүүгээ харж хандаагүй эцэг эхийн буруу ч байгаа шүү дээ

  • zochin (March 25, 2016 4:35:58 pm )

    Nohoigo gadaa baalgaj sheelghgui uur yaahiin erguu mal we!!

    • Anonymous (March 25, 2016 6:20:29 pm )

      chi nohoi shigee erguu amitan bna daa, nohoi nert araatnaa hoshuuvch, oosortoi gadaa gargaj bai geed baihad usan teneg mal aa, yum oilgohgui bol neted bitgii orj bai

  • zochin (March 25, 2016 4:37:15 pm )

    Tiim l yum bol uyatai yuagui nohdiin hoshnogiin tosood yawj bhgui chi !!ter deeguur teneg komrn t bichsen garuudaa

  • zochin (March 25, 2016 5:10:04 pm )

    Hohoigoo gertee baalgaj sheelgeh yostoibyum bol nohoitoi ail urhuud nohoinii mungu tuluh ymar heregtei yumbe !!!ng l soyl yarisan hulgaich nar !!!zugeer muruuruu ter huuhd urj alsn nohoinii eznii talaar l bichitsgee!!nohoinii shees baas yarisan erguu malnuud

  • Зочин (March 26, 2016 4:32:08 am )

    Нохой тэжээгчдэд харицлага гэж алга. Нохой нь хүн ч бариад мал ч бариад байхад өмөөрөөд л байх юм.хамгаалж чадахгүй юм бол нохойгоор юу хийдэг байнаа.Тэгээд зодоонч нохой гээд хөөрхий амьтдыг цөсийг нь хөөргөөд цустай нь хутгаад баясаж байгаа эрхмүүд яавч монгол хүн биш ээ.Энэ тал дээр хууль гаргамаар байна.

  • Зочин (March 26, 2016 4:37:10 am )

    Хэдэн настай нь ийм чухал юмуу.Хүүхэд барьж идчихээд байхад.Элэг эмтэрмээр юм болж байхад нохойн баас шээс яриад байхдаа яадаг юм.Нохойн эзэн гэж бас л нэг адгуус шиг юм байгаа биз.Нохой зэрлэгшүүлэгчид бүр давраад хажуу хавиргынхаа айлтай дандаа хэрүүл хийж байдаг шүү дээ.

  • эсэргүү (March 26, 2016 7:11:43 am )

    Ер нь зодоонч нохой тэжээдэг хүмүүсийг хараад байхад өөрсдөө ч бас зэрлэг бүдүүлэгдүү зан авиртай хүмүүс байх нь элбэг юм шиг ээ.

  • Зочин (March 26, 2016 7:13:05 am )

    Нохой бол хэнд хэрэгтэй юм бэ бүгдийг нь устага хуулиа чангал. Хүүхэд нохойд бариулж нас барж байхад нас нь 4/5 гээд л маргаад байхын энэ нохойны эзэнийг цаацалхад ч багдахын байна даа. Эцэг эх нь одоо тэмцээчээ

  • Anonymous (March 26, 2016 12:55:21 pm )

    Bi bsan bol nohoig ezentei ni buudna daraa ni huuli yaj shiidehiig harna

  • Anonymous (March 26, 2016 12:58:06 pm )

    Nohoin ezniig bas zerleg nohoigoor bariulj ushuuguu avna tamlaj bj sanaa amarna

  • х х (March 26, 2016 7:50:31 pm )

    Нүүдлийн монголчуудад нохойгоор хотоо мануулах шаардлага байсан. Одоо ер нь нохой бидэнд ямар хэрэгтэй юм бэ.

  • zochin (March 26, 2016 9:06:00 pm )

    Anonymous gj nereer orson erguu chatsgaa !!nohoitoi hun buriig erguu malaar n duudahgui shuu !!!!ter zodoonii nohod tejeedeg humuusee vhaddiin bol chi ochood tsaash haruulchih!!!chadhgui bjeej btgii hudlaa tomrood bgaarai !!!

  • zochin (March 26, 2016 9:11:59 pm )

    Gol n nohoigoo sul tawisan ezen buruutai bolhoos nohoi bol uulaasaa araatan n todorhoi !!@nohoi baitugai ter oyun uhaantai er em humuus n nowshiin hereg uildeed buzar herg hj hun alaad yawaad bgaa bzdee!!!zarim ng erguu humuus muruuruu nohoitoi humuusruu dairaad erguuteed bhiin !!!!

  • zochin (March 26, 2016 9:19:33 pm )

    Anonymous gj ng teneg sheesee !!!!nohoi bol nohoi meduu .ter ezen n shorond ugaasaa yalaa edelh bolsn .tiim bhad bitgii busad nohoitoi humuusruu dairaad bgaarai !!!!

  • zochin (March 26, 2016 9:25:48 pm )

    Uyatai yuagui nohduud gadaa sheej baadg gj deegeer bichsen l bn deg .ter deeguur anonynmous gj nereer orson erguu min chi uuruu bitgii netruu orj bai meduu !!!nohoinoos dor setgedg mal min!!!

  • zochin (March 27, 2016 10:14:33 am )

    Ehleed ter hulgai hiij ail uhdag gertee gants ngeeree uldsen huuhd emsiig huchindej alaad bgaa hun geech nowshnuudaa ehleed bugdiin tsaash n haruulchih!!!tgwel daraa nohoitoi humuus nohoidoo untuulahd belen meduu !!!usan tolgoitoi erguu irwaa anonymous gesen nerte hulgaich min !!!!!

  • zochin (March 27, 2016 10:16:10 am )

    Nohoitoi himuus nohoigoo yntuulahd belen.

  • zochin (March 27, 2016 10:29:18 am )

    Nohoitoi humuus tegwel nohoigoo untuulahd belen meduu !!!nohoinoos dor setgehuitei aluurchidaa ehleed orchlongoos arilga !!!Anonymous gegch durak min !!!!!!

  • zochin (March 27, 2016 7:35:14 pm )

    ger horoolol baisan tsagt zolbin nohoi haldvart ovchin bohir zavaan amidral hezeech salahgui

  • zochin (March 27, 2016 7:37:28 pm )

    teneg sait dahij tanai sait ruu orohgui

antalya rent a car