МАХН-ын дарга Н.Энхбаярт бусдаас гоц ялгарах нэг чадвар байдаг нь нөхөөс тавих авьяас юм. Албан тушаалын онгорхой, алдаа эндэгдлийн цоорхой гарах бүрийд тэр хэн нэг хүнээр нөхөөс хийчихэж дөнгөдөг. Нөхөөс хийчих илүү дутуу хүн түүнд хэзээд олддог. Харин замын дунд шаардлагатай бол нөхөөсөө солиод л цаашаа явна. Энэ арга мэхэндээ тэр бүр дадчихсан гэж хэлж болно.
Тэгвэл энэ удаа түүний нөхөөсний үүргийг амжилттай гүйцэтгэж буй нэгэн эрхмийн тухай өгүүлье. Энэ хүн улс төрийн хүрээлэлдээ төдийлөн сайн нэргүй, сайрхах алдаргүй. Хоёр нүүртэй гэх юм уу, эсвэл хүний мөс, жудаг тааруу гэж хэлцэх нь нэн их. Ингэж хэлмэгц одоогийн шадар сайд Ц.Оюунбаатарын тухай ярьж байгааг зарим нь төвөггүй тааж мэднэ Эс үйлдэл гэж байдаг л даа. Яг тэгээд үйлдчихсэн гэж батлах юм үгүй ч чухамдаа л тийн үйлдчихсэн байхыг хэлдэг.
Ийм эс үйлдлээр бол Ц.Оюунбаатар жудаггүй, хүн чанаргүй үйлдлийг хэдэнтээ давтсан байдаг. Гэвч Н.Энхбаярын нөхөөсний хүн гэж нэрлэх болсон шалтгааныг эхлээд тодруулъя. Ц.Оюунбаатар 2012 онд МАХН-ын жагсаалтын 10-т нэрээ бичүүлсэн.
Гэвч түүнээс өмнө нэр бичигдсэн гурван хүн УИХ-ын гишүүн болох бололцоогүй болсноор Ц.Оюунбаатарын од гийж, гишүүний мандат өвөртөлсөн юм. Энэ утгаараа Н.Энхбаярын оронд “сонгогдож”, орж ирсэн гэж ойлгож болно. Тэгвэл удаад нь мөн л азаар Шадар сайдаар томилогдсон. Өршөөлийн хуулийг батлахад оройлон идэвх гаргасныг нь Н.Энхбаярын зүгээс ийнхүү шагнасан ч гэдэг. Гэхдээ Шадар сайдын суудлыг түүнд түр хадгалуулсан хэрэг байсан нь дараа дараагийн алхмаас тодорхой харагдсан. Н.Энхбаяр боломжтой цаг ирэхэд Шадар сайдын суудлаа Ц.Оюунбаатараас авахыг хүссэн ч санаа нь бүтээгүй билээ. Хэрвээ УИХ-ын гишүүн болох хуулийн боломж нь сэргэсэн бол мөн л ялгаагүй Ц.Оюунбаатарын оронд өөрөө УИХ-д орж ирэх байсан нь ч дамжиггүй юм. Тиймд Ц.Оюунбаатар бол Н.Энхбаярт зориулсан албан тушаалыг хадгалах, эрх ашгийг нь төлөөлөх, гүйцэлдүүлэх үүрэг бүхий ‘‘нөхөөсний хүн” гэдэг нь хэнд ч тодорхой.
Өөрөө ч үүнийгээ бүрэн ухамсарладаг. Н.Энхбаяр Шадар сайд болох санаархлаа цухалзуулсан даруйд намынхаа Гүйцэтгэх зөвлөлд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан билээ. Өөрийн толгойгүй, эрх мэдэлгүй байх, өрөөлийн нөхөөс гэдгээ мэдрэх улстөрчийн ядруухан хувь заяандаа тэр өөрөө ч дурамжхан байдаг. Энэ нь УИХ-ын гишүүн, Шадар сайд гэх албан тушаалдаа төдийлөн сэтгэл хангалуун бус байдаг түүний өөрийн үгээр илэрдэг. Тэрээр “Яг үнэндээ УИХ-ын гишүүний цалин ч амьдралд хүрэлцэхгүй байна. Бүгд өөр эх үүсвэрээс орлого олж, амьдралаа залгуулж байгаа шүү дээ” гэж чуулганы танхимд гомдоллож суусан удаатай. Нөгөөтэйгүүр, нөхөөсний хүн байх гэдэг хүний өмнөөс могой барих утгыг давхар илэрхийлнэ. Үүнийг Н.Энхбаярын өмнөөс улс төрийн хар бор ажил, бохир хор найруулдаг байж мэднэ хэмээн шууд орчуулж бас болох юм. Мань Шадар сайд “Хүний мөсгүй, жудаггүй” гэх нэрийг ийм хоёр үйлдлийнхээ хариуд авсан байдаг.
Эхнийх нь алдарт Гаалийн Х.Баатарын авлигын хэрэг. Намынхаа нөхрийн итгэж атгуулсан захидлыг олон нийтэд дэлгэж шуугиан дэгдээсэн хэргийн эзэн бол Ц.Оюунбаатар гэгддэг. Х.Баатарыг шоронд байхад нь эргэх нэрийдлээр дарамталж, бас хулхидаж байсан хүн гэх муу нэрийг өнөө чзүүж яваа. Тухайн үед өгсөн ярилцлагадаа Х.Баатар “Ц.Оюунбаатар бол бидний амьдралаар тоглосон хүн. Хоригдож байхад эргэж ирэхээр нь “Намын даргад өгөөрэй” гээд захидал өгөөд явуулахгүй юу. Тэгсэн нөгөө нөхөр чинь захидлыг нэгэн өдөр тутмын сонинд аваачиж худалдаад сенсаци дэгдээчихсэн. Олон хүний амьдралаар тэгээд тоглочихож байгаа юм. Зовлонд унасан журмын нөхрийнхөө зовлонгоор тоглодог түүн шиг хүн ер нь хорвоод байдаг юм уу.” гэж ярьсан байдаг.
Тэгвэл яг үүн лүгээ адил хоёр дахь хүн чанаргүй үйлдлийг саяхан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба дээр давтсан. Өөрөө үүнийг эрс үгүйсгэдэг л дээ. Харин Г.Шийлэгдамба барин тавин нотолдог. Г.Шийлэгдамба Гаалийн Х.Баатарын адил авлигын хэргээр баригдаж, улмаар батлан даалтад гарсныхаа дараа нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. Үүндээ Ц.Оюунбаатар баривчлагдсаных нь дараа ирж захидалд гарын үсэг зуруулсан. Гэтэл тэр захидалд “Энэхүү мөнгийг би хувийн журмаар хүнээс зээлсэн. Асуудал ийм болсон учир Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын генсекийн албанаас чөлөөлж өгөхийг хүсье” гэх агуулгыг зориуд оруулсан байсныг мэдээгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, Г.Шийлэгдамбыг баригдаад хүнд нөхцөлтэй, сэтгэлийн асар их зовлонтой байх үед нь Ц.Оюунбаатар дээрх хүний мөсгүй үйлдэл хийсэн болж таарч байна. Үнэхээр ч Г.Шийлэгдамбыг баривчлагдсаны дараа МАХН-аас “Г.Шийлэгдамба их хэмжээний мөнгөтэй баривчлагдсан. Гэхдээ энэ мөнгийг хувийн журмаар найзаасаа зээлсэн юм билээ. Асуудлаа шийдэгдтэл Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын генсекийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэж мэдээлэл хийж байсан билээ. Ц.Оюунбаатарын энэ жудаггүй үйлдлийг Г.Шийлэгдамба санаанаасаа зохиож ярих магадлал мэдээж бага. Харин Ц.Оюунбаатар “Би ямар ч бланкан дээр гарын үсэг зуруулаагүй” гэж тас гүрийсэн юм.
Дээрх хоёр хэрэг явдал санамсаргүй ингэж давхацсан нь тун сонин. Х.Баатар, Г.Шийлэгдамба хоёр хоёулаа авлигын хэрэгт холбогдсон. Тэгэхдээ авлига буюу мөнгө авах болсон шалтгаанаа намынхаа санхүүжилтыг босгох намын даргын даалгаврыг биелүүлэхийн тулд хэмээн тайлбарласан. Хэн хэнийх нь үед намын дарга нь Н.Энхбаяр байж таарсан. Хэн хэнийх нь сайн нөхрийн дүрд тоглож, улмаар ар нуруунаас нь хутгалж, итгэл эвдсэн гэх хүн нь Ц.Оюунбаатар болж тохиосон. Өөрөөр хэлбэл, ингэж санамсаргүйгээр давхцах магадлал бий юү.
Тиймээс энэ эргэлзээ, хоёр гогцоотой утас мэт дээрх хэргийг хэрхэн мухарлах вэ. Уг нь Ц.Оюунбаатар хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хуульч, өмгөөлөгч. “Хүний эрх, шударга ёсны төв” гэгчийг байгуулан ажиллаж байсан тэрээр журмын нөхрийнхөө эрхийг уландаа гишгэж, өөрийн албан тушаалын ивээсээ болгосон уу гэдгийг тогтоох учиртай. Тэгэхгүй бол Шадар сайд маань нэг бол нэр төрөө их л муухайгаар бузарлуулж, гүтгүүлсэн хүн. Эсвэл эрийн жудаг, хүний мөсийг уландаа гишгэсэн адгийн муу, муухай хүн. Ц.Оюунбаатар чухам аль нь юм бэ. Хэрвээ Г.Шийлэгдамбын хэлсэн зүйл үнэн бол ийм хүн улс төрд байх, улмаар Шадар сайд байх ёс зүйгүй. Улс төр ядаж л эр жудагтай, хүн нуруутай хүмүүсийн оромж байх учиртай.
Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/
Холбоотой мэдээ
-
zochin (March 25, 2016 9:40:07 am )
unen shu de ene nohor alban tyshaal gebel torson etsegee ch ingeh l doldoi shu de
-
Anonymous (March 25, 2016 9:52:57 am )
UHEED UGUUCH AVILGALCH YALTAAN!!! BUUR NEG LAI BOLOOD ZOGSOHGUI MONGOLIIG HURTEL UURIIN GARIIN TOGLOOM SHIG AYAGLAH YUM!!! MUU HUN UHDEGGUI GEJ YASAN UNEN UG VE!!! BUH SALBAR SAID BUH TURIIN UNDURLUGT SUUCHAAD SHUNAAD BDAG ADGIIN MUU PSDA!!! CHI MONGOLIIN IREEDUID HOR HIIJ HANAHGUINUU!!! CHI CH YAHAV ODOO 10 HUREHGUI NASLANA HARIN ARD TUMEN CHINE BSAAR BH BOLNO!!!
-
Зочин (March 25, 2016 9:55:54 am )
өрөвдөлтэй хүнэнцэр
-
гурван голын монгол (March 25, 2016 10:13:11 am )
монголчуудыг дотор нь хагалан бутаргаж хэрэлдүүлж талцуулах нь монголчуудад огт хэрэгггүй, гагцхүү монголчуудыг муудалцуулж ашиг хонжоо хардаг гадны амбанаас хайр хишиг хангамж горьдсон авсан авах хүсэлтэй хүмүүст л хэргэтйй байдаг байх даа
-
Anonymous (March 25, 2016 10:30:58 am )
Цогтбаатараараа “НЭГ ЮМ” хэлүүлэх гээд өөрсдөө зохион байгуулаад хориулчихсан юм биш үү. Найруулагч нь мөн Оюунбаатар
-
зочин (March 25, 2016 10:47:15 am )
өнөөгийн Монголын улс төрчидын дүр төрх болсон нэг хэлтэрхий ийм төрийн түшээдтэй Монгол улс хөгжих үү тэгээд дандаа ард иргэдийн итгэл найдвараар тоглосон ,хулхидсан , тэднээсээ хулгай хийдэг
-
zochin (March 25, 2016 10:48:19 am )
ALBAN TUSHAALYN TULUU NOKHOIN BAAS CHI IDEJI CHADAKH LALARUUD
-
ЗОЧИН (March 25, 2016 10:49:53 am )
Д.ДАМДИНЖАВ та хүний маш нууц юмыг гаргаад тавьчихлаа. Та ёстой сайн сурвалжлагч юм. Яг ДЕРИК шиг мөрдсөн байна шүү? ТАНЬД ГЭЖ ХЭЛЭХЭД Төрд байгаа сүлжээний бизнес хийдэг нөхдийн тоглоомд энергээ зарж онигоонд ороод яахав үүний оронд эд нараас яаж салах энэ сүлжээний бизнесийг төрөөс яаж гаргах талаар ард түмэндээ бичмээр байна.
-
Anonymous (March 25, 2016 11:52:00 am )
hoyor gaviyatyn tsugluulsan tuslamjiin uvs nemnee zergiig unuu hoyorynhoo araar zasgiin gazar tsugluulj ugch baigaa yum shig zuil neg Tv-r yariad baih shig baisan, gaihaj l bailaa
-
Anonymous (March 25, 2016 5:49:52 pm )
Н Энхбаяр чадалтай Улс торч таны толоо яван шуу яван одоо монгол орон дампуурсан элбэгээ самарч Байна
-
Anonymous (March 25, 2016 5:51:18 pm )
Ледер н Энхбаяр голог элбэгээ
-
Anonymous (March 25, 2016 6:01:56 pm )
Монгол оронд шударга ес хэрэгтэй хун хэлмэгдуулж худал хэлж гутгэх ямар нэг аргаар хуч турж хэлмэгдуулдэг атг – ийг гартаа авсан элбэгдорж уран илтгэгч худал юм ийг унэн мэтээр ярьдаг энэ хун еронхийлогч байх хун биш лувираар гарсан унэн бугэд мэдэн
-
Anonymous (March 25, 2016 6:14:50 pm )
Эби чи Улс тороос зайлах цаг болж байх шиг жастин каплаг ийн монголд огох естой татварийн монгийг ард тумэндэн буцааж толох естой элбэгдоржоос авах нь тодорхой огч чадахгуй бол шоронд оо орох тодорхой хун шоронд хийх дуртай хун оороо орон биз Санаа муут яван хатан сарисан баавгай наранд хатаж ухнэ эби
-
Anonymous (March 25, 2016 6:24:49 pm )
Н Энхбаярын толоо би ард тумэнтэйгээ цуг шударга тэнцэнэ шударга бухэн ялах болтугай
-
Zochin (March 26, 2016 2:19:55 pm )
Enhbyarig demjine.Elbegdorjin ETG zugeer baigaarai.Nuurschdin nam in darga ni Elgbdroj um bn le
-
zochin (March 27, 2016 1:51:38 pm )
Zailtsgaa tur ta nariin togloomiin gazar bish bidnii nwriig barij yasan ih idej uuv yasan ih sandal suudaliig solij yasan ih nisej yavdag uls we ard olnii hvnd bgaag medehiig daanch hvsehgui bnabuun ur zeeltei buhimdaltai uls lih bna zeeliin5%-8% jigd ugch negch gesen amlaltaa bielvvleechee
16 Comments