antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2016 28 comments

АН-ынхан ЭМС-ын сайдад УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа нарын нэгийг томилохоор тохирчээ

нийтлэсэн Admin

145886717656f48be8394aa

Нэгэн цагт Шадар сайдад “сойгдож” явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр дахин “аавын хаалга” татах уу, үгүй юу гэдэг дээрээ тулж ирлээ. АТГ-аас өнгөрсөн мягмар гарагт албан бичиг хүргэж өгч, түүнийг нь МАХН-ынхан буруугаар ойлгож баахан сүржигнэсэн.

Бичгийн утгийг сийрүүлбэл, байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай. Гол агуулга нь иргэн Н.Энхбаяр таны байгаа газарт очиж мэдүүлэг авъя гэсэн утгатай аж. Ингээд Н.Энхбаяр нь АТГ-т эргүүлэн “гэр бүлээрээ оролдуулахгүй” гэж даналзсаар үйл явдлын эрч нь суларлаа.

Тэгвэл энэ хооронд АН-ын удирдлагууд улс төрийн эрс шийдвэр гаргахаар яриа, тохироогоо хийж асуудлыг нам дотроо шийдсэн байна. Тэрхүү тохироо нь эзгүйрээд дөрвөн сарын нүүрийг үзээд буй Эрүүл мэнд, спортын яамтай холбоотой юм. Бүр тодруулбал, АН-ынхан хэл амны бай болоод буй Эрүүл мэндийн салбарын квотыг МАХН-д өгөхгүйгээр АН-ынхан өөрсдөө авахаар шийдсэн байна. Ингээд Н.Энхбаярын Шадар сайд болох мөрөөдөл нь “өдрийн бодол, шөнийн зүүд” хэвээрээ үлдэх бололтой. Анх Г.Шийлэгдамба сайдыг албан тушаалаа өгсний С.Ламбаа тэргүүтэй АН-ын зарим гишүүд ЭМС-ын салбарыг манайх өөрсдөө авъя гэх яриаг гаргаж байсан. Харин МАХН-ынхан засгийг задлахаас болгоомжилсон Ерөнхий сайд МАХН-аас өөрсдийн квот дээрээ хүн санал болгох хүсэлтийг өнгөрсөн арваннэгдүгээр сард явуулсан байдаг. МАХН хариуд нь Л.Жамбалжавыг санал болгосон ч Ерөнхий сайд татгалзсан хариу илгээсэн. Үүний дараа МАХН даргаа Шадар сайдад томилуулж, Шадар сайд Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох санал хүргүүлсэн ч мөн л өдийг хүртэл амжилт олсонгүй. Н.Энхбаяр аргаа барахдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах ажиллагааг өрнүүлсэн ч өөрөө Ерөнхий сайдтай ам тохироо хийснээсээ болж “ар далаараа цэвэр тавиулсан”. Н.Энхбаяр дарга ч тохироон дээрээ “хулихдуулсан” гэдгээ хүлээн зөвшөөрч яваа гэж зарим эх сурвалжууд өгүүлж байсныг энд сануулах нь зөв байх.

Тэгвэл шинээр томилогдох ЭМС-ын сайдад АН-ынхан нөгөө л парламент дотроосоо тавина гэдэг байр суурийг баримталж байгаа бөгөөд эмэгтэй гишүүдээсээ нэгийг нь томилохоор ярилцжээ. Тодруулбал, ЭМС-ын сайдад С.Одонтуяа болон М.Батчимэг нарын нэгийг нь томилохоор болсон байна. АН-ынхан дээрх хоёр гишүүнийхээ аль тойргоос нэр дэвшихийг нь сайдад томилох гэнэ. М.Батчимэг гишүүн Эрдэнэтээс нэр дэвших нь бараг л ойлгомжтой болсон. Тэрбээр аль хэдийнээ сонгуулийнхаа бэлтгэл ажлыг базаагаад эхэлсэн. Харин С.Одонтуяа гишүүн бүлгийн дэд даргынхаа хувиар ирэх сонгуульд намын жагсаалтад бичигдэх хүсэлтэй яваа. Гэвч сайдаар томилно гэвэл Баянголоосоо нэр дэвших ч бодолтой байгаа гэнэ.

Ямартаа ч ЭМС-ын сайдыг АН дотроосоо томилохоор болсон байна. Хэрэв ийм зүйл болвол МАХН засгаас гарч Ч.Сайханбилэгийн Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрыг “онхолдуулах” болно. АН-ынхан хариуд нь ИЗНН, МҮАН-тай хамтарч хагарсан дугуйгаа нөхөөд ирэх сонгууль хүртэл явах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Ер нь МАХН болон АН гэсэн хоёр нам ирэх сонгуульд “нэгэн дээвэр” дор оролцохгүй нь тодорхой учраас эртхэн бууриа орхисон нь дээр байх. З.Энхболд тэргүүтэй АН-ынхан ч МАХН-ыг ирэх сонгууль болтол сульдааж, тамирдуулах бодлого бариад эхэлсэн.

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • од (March 25, 2016 9:30:48 am )

    Ёооох энэ Одонтуя гэгч хэний ч хамаагүй бөгс үнсэхч болно, хараарай, мөрийцсөн ч алзахгүй, албан тушаалын төлөө яахаас ч буцахгүйгээ 4 жилд хангалттай харуулсан, ийм жарвагар эм бидний толгойд байна шүү дээ, бүр Огиудас хүрмээр.

  • кккк (March 25, 2016 9:33:43 am )

    өхбөх

  • 123123123 (March 25, 2016 10:05:42 am )

    Тагнуул,Олигархи 2 л биш шүү бурхан минь,

  • fff (March 25, 2016 10:12:29 am )

    yayaaa tagnuulch said bolno.ene odoo yu ve .tuslax ni tagnuuliin xergeer shorond orson gesen shorondoo bgaa yu esvel ene batchimeg ni xootsoldood bna gesen gargaad avchixsan uu.yamar ch medeelelgui alga bolchixloo aygui bol ene avgai tagnuulchaa gargaad avsan bx oo

  • Anonymous (March 25, 2016 10:17:13 am )

    Nogoo eh ornoosoo urawsan geed baigaa batchimeg said bolh nee

  • Бадмаа (March 25, 2016 10:20:39 am )

    юу гиигүүлсэн гэж сайд болдог байнаа ичмээр юм

  • Бадмаа (March 25, 2016 10:21:14 am )

    юу гиигүүлсэн гэж ичмээр юм

  • иргэн (March 25, 2016 10:39:53 am )

    Одонтуяа ах дүү нөхөрөө гээд ойр тойрныхоо нөхдүүдийг энд тэнд шахах ажил хийсээр дөрвөн жилийг дуусгаж байна энэ өвчин нь Эрдэнээс туссан бололтой сайд болох гавьяагүй зальтай инээмлэглэл???

  • ardach (March 25, 2016 10:46:20 am )

    Byyanaaraa l bolog.Byyan gej edend yam yldsen esehiig tyn ydahgyi haryyl tamin ee.Songyyliin ergelt hiij chadah yam yy,ygyi yay.

  • MAXN - Saidiin Suudalgui Boloj baiga yum bna! Iim Teneg yum baihuu ! (March 25, 2016 11:13:13 am )

    MAXN – namiig jigeed ehelsen emuu ! MAXN – Saihan ashiglaj bna. da… Odoo MAXN erun l zailaa zaigaa taivaarai gej baigaa yum bna da …

  • Зочин (March 25, 2016 11:15:01 am )

    ЭЭ БУРХАН минь!!! Энэ 2 авгайгаар л Эрүүл мэндийн салбар маань дутаж гэнэ.
    Одонтуяа гэж нэг САЛДГАНАСАН авгай болилдоо, чи ямар эмч юм уу?
    энэ 2-г томилох санааг эргүүтцэн БАЯРЦОГТ гаргаа юу??? АН одоо энэ салбараар тоглохоо болиж үзээчээээ

  • Bolor (March 25, 2016 11:48:00 am )

    Odontuya Batchimeg 2 hen ni ch bolson yadgiin gol ni eruul mendiin yam ezentei boloh heregtei bna.MAHN-s saidtai bolonguut l nuguu Ulaan saidyn huuli bus ehner ni egch ah duuseeree hamag tenderiig ni avchihaad bdg biz de! Terniih ni duu Davaasuren odoo ch ene namyg muuhai haragduulj Enkhbayar yerunhiilugchiig gutaasaar bga gedgiig mongolchuud medne!

  • ЗОЧИН (March 25, 2016 11:51:41 am )

    Одонтуяа бүтэхгүй гар даа галт тэрэг мөргөрдүүлсэн хүнд гавьат өгдөг тэнэг авгай

  • Zochin (March 25, 2016 12:02:39 pm )

    MAXN-s EM-iin saidiig tavih yum bishuu. Esvel MAXN-aa huuj baigaa yum uu.

  • Бямбаа.Х (March 25, 2016 1:02:39 pm )

    Сэтгэгдлээ бичээд байгаа хүмүүс захиалгатай юм уу ? Энэ их хуралд байгаа хүүхнүүдээс АТГ-т шалгуулж байгаа, авилга авсан хүн байна уу. Боловсролтой эмэгтэйчүүдийг үзэж чаддаггүй ямар монгол зан бэ. Бүдүүлэг зангаа татаач Эмэгтэй хүн л бол элдэв шидээр нь дуудлаа гээд эд уруудахгүй, доройдохгүй л дээ. Ямар муухай үг хэллэгээр бичнэ вэ. Ямарваа хүнийг хүн бүр өөрийнхөө өнцгөөс л харна. Тэд харин нийгэмд танигдсан хүүхнүүд шүү. Та 2 ийм үгийг битгий тоогоорой. Тамын тогооны үлгэрийн цөөхөн тооны тэнэгүүд бидний дунд байсаар л байна.

  • etseg (March 25, 2016 1:37:44 pm )

    subilagch.asragbh ch hamagui mergejliin hun tabimar yum

  • MAXN - Saidiin Suudalgui Boloj baiga yum bna! Iim Teneg yum baihuu ! (March 25, 2016 1:44:53 pm )

    MAXN -Nam Said iin Suudalgui Bolood Jiigdeed Ehelsen Bololtoi ! MAXN – Estoi Saihan Ashigluulj bna , da !

  • Tumur (March 25, 2016 4:21:20 pm )

    Ene odontuya nuhur,hamaatan sadangaa shahsan ajil hiigeed 4 jil bolson,Batchimeg gadaadiin tagnuulch abgai iiml tsol gunshintai abgai nar said boloh geed bayasaad bga yum bizdee haashaa harsan horvoo be ineedtei goridogsod be tsaashaa haraa

  • Енхээ (March 25, 2016 11:46:21 pm )

    Хоорхий дээ болог л доо

  • Инженер (March 26, 2016 12:43:47 am )

    Тэртээ тэргүй сүйрч байгаа шударга ёс эвслээс тавих хүн байхгүй юм чинь 3хан сар эд нараас сонгосон нь дээр буцаад тэр Удвал авгайг тавихуу

  • Zochin (March 26, 2016 3:02:45 am )

    Ene AN gej tamtagui muuhai umnudiig turuus hurdan zailuulbal taarna.Ed nart huuli erduu uilchildegui ,dandaa hulhidaj hulgailj sabdag hulgaich luibarchdin buleg bn

  • Zochin (March 26, 2016 3:05:07 am )

    Enhbayr shubtan ashiglulaad duusla.Suuld ni hamag buruuhanag hulgaigaa nuguu muu Enhbayrtaa tohno biz.Enhbayr gej genen itgemtgii hun umboliochee naaduliinhaa buh bulhaig ni uudlaad uguucheeee

  • Zochin (March 26, 2016 3:12:50 am )

    Ardchilsan namin hesen said Zorigtoos ehled zurag abch show hiij tuuz haichilaas uur uy ch medehgui

  • Irgen (March 26, 2016 7:33:00 am )

    Eruul mendiin yam gej neg mongol ulsad hereggui salbar baidag yum baina doo. Nohoid hayadag mah yum . Namuudiin darga naraa ta nar 2016 ond zasagiin gazar babiguulahadaa zuv huneer eruul mendiin said tomilbol mongol ulsiin tuuhend gavya bolj bichigdene shuu

  • zochin (March 26, 2016 11:45:31 pm )

    ёо ёо ёоооооооооооо юу вэ. Эрүүл мэндийн салбар энэ 2-оор дутжээ. Өөр мэргэжлийн хүн алга уу…… Яанаааааа Ядахдаа энэ 2 авгай өөрсдөө ичдэггүй ээээээ Одонтуяа бол жинхэнэ Ламбаагийн гар хөл Эрүүл мэндийн салбар өнгөрчээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

  • Зочин (March 30, 2016 12:26:42 am )

    Хүн гүтгэх хуультай тийм л юм бол нүүрээ нуухгүй чи тэгхэд тэгээ биз дээ ингээ биз дээ чамайг сайд болгохгүй гээд гараад ирээчээ Удвал авгай шиг тэнэг сайдтай байхыг хүсээ юу МАХН одоо болчихоо ч эрүүл мэндийн салбар та нарын танай намын өмч байх болоод элгээрээ эвхэрч мөлхөж сөхөрлөө сайн дураараа татгалзаад ард түмэндээ буян болмоор юм.арчаагүй намын авилгач даргын атгаж авсан барьц биш шүү МАХН нхаа одоо орхиоч

  • Зочин (March 30, 2016 12:37:41 am )

    МАХН дарга гишүүд ичээд болиоч ард түмнээ бодооч манай намын даргыг шадар сайд болгохгүй бол хууль хэлэлцэж батлахгүй хуралдаа суухгүй гэгээлэг юу вэ .бидний ачаар их хуралд орчихоод бидний эрх ашгыг адагт нь тавиад том дуугарч хуццгааж хрд бидэнд хэрэгтэй ашигтай хууль хэлэлцхэд чангааж албан тушаалаар барцаалбар хийдэг новшнуудыг бид дахин их хуралд оруулах гэж үү нэгдүгээрт ард түмэн тэдний эрх ашиг гэж хуцаад байсан

  • Зочин (March 30, 2016 12:41:10 am )

    Ок ок ок ок

antalya rent a car