Ерэн оны эхэн үед бүхий л үйлчилгээ ардаа “сугалаа” гэгч залгавартай байлаа. Нэг талх авсан ч сугалаа сугалуулж, хонжворт нь өөр нэг бараа бүтээгдэхүүн дагуулаад өгчихдөг байж. Учрыг нь сүүлд тодруулсан, өмч хувьчлал гэж айхтар зүйл болоод бүхий л дэлгүүр хоршоо доторх бараа бүтээгдэхүүнтэйгээ хувьд шилжиж байж л дээ. Ингээд л удаан хадгалагдсан, агуулахад бөөгнөрсөн бараа бүтээгдэхүүнээ сугалааны хонжвор болгоод л аль болох хурдхан шиг алга болгохыг дэлгүүр, хоршооны шинэхэн эзэд хүсэмжилж. Худалдагч, худалдан авагч хоёуланд нь ашигтай байсан болохоор нэг их цааргалж, төвөгшөөлгүй энэхүү үйл ажиллагааг хэсэг хугацаанд үргэлжлүүлсэн байдаг.
Үүний дараагаас шар сонинууд уншигч татахын тулд “сая төгрөгийн хонжвортой” сугалаа явуулах болсон. Сая төгрөг, цаашлаад япон, солонгос суудлын автомашин, жийп, орон сууц гээд л утгаа алдаж, туйлширч өгсөн л дөө. Энэ бүгд нь өөрийн үйлчилгээг бусдад хүргэх гэсэн бизнесмэнүүдийн л санаа байв. “Сайхан эхлэлтэй даанч төгсгөл нь нойл” гэдэг шиг цаг хугацааны шалгарлаар Монголчууд сугалаа гэгч зүйлээс татгалзаж, өөрийн чадал боломж, хөдөлмөрийн хүчиндээ найдаж, мухар, бэлэнчлэх сэтгэлгээнээс салсан юм.
Гэтэл саяхнаас сугалаа гэгч зүйл дахиад л гараад ирлээ. Тэгэхдээ бүр төрийн үйл ажиллагаанд сугалаа гэгчийг идэвхтэй ашиглах болсон байна.
Жилийн бүрийн наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхэн үед хүүхдээ цэцэрлэгт өгчих санаатай эцэг, эхчүүдийн “зовлонгийн өдрүүд” тохиодог. Хонон өнжин дугаарлаж арай урдуурхан бүртгүүлчихвэл ирэх зуныг хүртэл хүүхдээ хэн харуулах вэ гэж санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжтой. Гэхдээ энэ боломж хүн бүрт тэнцүү олдоно гэж юу байхав. Тиймээс л ар өврийн хаалга, хонон өнжин дугаарлах гээд л олон арга, технологийг хэрэгжүүлсээр байгаад хамгийн сүүлд өнөөх сугалаа гэгчийг хэрэгжүүлдэг болоод байна.
Эцэг, эхчүүд дугаарлаж байгаад л юу ч гэсэн хүүхдээ бүртгүүлнэ. Үүний дараа цэцэрлэг өөрийн багтаамждаа тааруулаад л сугалаа явуулах юм. 1000 хүүхэд бүртгүүлсэн байлаа гэхэд цэцэрлэгийн багтаамжийн дагуу 400 хүүхдээ сугалаадаад л авах жишээтэй. За тэгээд ёндоо байхгүй нь хүүхдээ хувийн цэцэрлэгт, эсвэл эмээ өвөөнд тушаах гэсэн арга замуудаас сонгох шаардлагатай болно л доо. Үнэхээр цэцэрлэгийн хүртээмж бага, хүссэн хүүхэд бүрийг оруулах боломж нийслэл хомс байгаа. Гэвч үүнийг сугалаадахаас өөр арга байсангүй юу?
Өөр нэг сугалааддаг аргыг идэвхтэй хэрэгжүүлдэг төрийн байгууллага байна. Энэ бол Төрийн орон сууцны корпораци гэгч. Төрөөс нийтийг орон сууцжуулах, үүгээр дамжуулж гэр хорооллыг багасгах, утааг “нам дарах” бодлого баримталж, улмаар Буянт-Ухаа гэх хямд үнэтэй орон сууцыг ашиглалтад оруулсан байдаг.
Ингээд яг орон сууцанд иргэдээ оруулах болтол нэг асуудал үүсэв. Юу вэ гэвэл эрэлтийг хангах нийлүүлэлт манай төрд байсангүй. Ингээд л маш олон иргэд хямд үнэтэй орон сууцанд орохыг хүсч бас л оочир дараалал үүсгэсэн учраас эцсийн буюу сугалаадах аргаа л хэрэгжүүлсэн байна.Тэгвэл энэ аргаа одоо хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр дээрээ ч ашиглахаар болсон гэж мэдэгдээд байгаа. Сугалаа хэр үнэн, хэр бодитой явагддаг вэ?
Дээрх хоёр тохиолдолд төр сугалаадахаас өөр гарцыг олж чадаагүй бололтой. Тэгвэл НӨАТ-ын сугалаа гэгч тэдгээрээс “шал өөр”. Зорилго нь орлогоо нуудаг байгууллагуудыг ил болгож, татварыг бүгд тэгш төлдөг болгох. Гэвч үнэн төрхдөө иргэдийн халаасыг л шувтарсаар.
Иргэд юу гэж халаасаа шувтруулаад дуугүй суух вэ. Харин тэднийг амыг таглахын тулд санаанд ч багтамгүй өндөр дүнтэй хонжворын сан бүхий сугалааг зохион байгуулж, сард 2-3 саятан төрүүлсээр байна. Төр өөрөө бизнесийн үйл ажиллагаа явуулаад байна шүү дээ. Хэдэн тамхи зардаг түцнүүдэд кассын машин шахаж, харин иргэдээсээ НӨАТ+НӨАТ гэх журмаас бага багаар хумсалсаар байгаа юм. Нэг хоёр удаагийн худалдан авалтад мэдэгдэхгүй ч худалдан авагчдын олон удаагийн НӨАТ төрд, төсөвт нэлээд дэм болж байгаа бололтой юм. Үгүй бол хонжворын сан юу гээд л өдөр өдрөөс өсөөд байх билээ.
Ашигтай ажиллаж байгаа учраас л 400 сая төгрөгийг ямар ч татваргүйгээр нэг хүнд өгчихье гээд л зарлаад байна гэж ойлгоод байгаа. Нэг хүнд өгнө үү, нэлээд хэдэн хүнд хуваагаад өгнө үү хамаа алга. Хамгийн гол нь “хямрал” өдөр шөнөгүй үглэх мөртлөө сая саяар нь цацаад байгааг л ер ойлгохгүй байгаа юм. Гэхдээ тун боловсон “сугалаа” гэдэг үгээр халхавчилчихаж байгаад анхаарууштай. Төрийн бодлого, үйлчилгээ сугалаанаас өөр шийдэлгүй, чадамжгүй болчихсон нь харамсалтай.
А.Аюуш
Холбоотой мэдээ
-
Zol (March 24, 2016 2:14:10 pm )
Yadarsan itgemtgii ard tumnee sugalaa nertei karmagi ni segserch bgan kodoo yvulhar buruu bn ged bsgiin toriin alban haagch sugalaa nertei oorsdoo mongo ugaah arga l bgui yu NOT gui hudaldan avalt hiij baigarai daraa ni 100 togrog ogchood 2 togrog butsaaj avah deeree tulgaar ogohgui boon chiregdel bno shuu
-
Anonymous (March 24, 2016 2:52:43 pm )
Argaa barsan hun sugalaand naidaj amidardag yum daa,AH gegch baliaruud iim maanag zuilee zogsoo,zail ta nar
-
зочин (March 24, 2016 3:22:34 pm )
АН ард түмнийг шулах, өөрсдөө төсвийн болон бондын мөнгө хулгай хийхээс өөр зүйл хийх чадваргүй, сэтгэлгүй юм даа
-
ТЭГШ (March 24, 2016 4:03:52 pm )
үнэхээр өрөвдөлтэй. өндөр настай хүмүүсийг үүрийн4-5 цагт очирлуулаад яс горьдсон нохой шиг зогсуулж буй засаг төр ичээч . ӨДӨРТ 5 ЛИТР УС ХЭРЭГЛЭДЭГ ХАШААНД АМЬДРАХ ХҮМҮҮС , ХАР УТААНД АМЬДАРЧ БУЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЭНЕРЖИ РЕСУРСЫН ӨРӨНД ӨГӨХ ГЭЖ БАЙГАА УХАА ХУДАГ МААНЬ АМЬДРАЛЫГ НЬ ОРВОНГООР НЬ ЭРГҮҮЛЭХ БАЙСАН БАЙХ ГЭЖ БОДОХООР ДОТОР ХАРАЛНА
-
ЗОЧИН (March 24, 2016 10:16:01 pm )
ENERGY RESOURCE-S BOLOOD TED INGEJ AMIDARH BGAAN BISHUU. BAYLAGIIN TEGSH BUS HUVIARLALT.
-
-
МОНГОЛ АДЫН АРДЧИЛСАН НАМ (March 24, 2016 5:49:37 pm )
СУГАЛААГААР ГАЗРЫН ӨМЧЛӨЛ ЯВАГДАЖ БАЙГАА НЬ ХАМГИЙН ТОМ АЮУЛ. АШИГТАЙ БҮХ БАЙРШИЛЫГ СУГАЛАА НЭРЭЭР ХЭРЭГТЭЙ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ НЬ ӨГЧИХСӨН. ДАРАА НЬ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХИЙН. АРД ТҮМНЭЭ ДООГЛООД ИНЭЭД АЛДААД СУУХ БАЙХ. НОМИН ХҮРТЭЛ СУГАЛААГАА ИЛ ТОДООР ДАРЦ ШИДҮҮЛЭЭД ШИЙДЭЖ БАЙНА. ХЭРЭВ СУГАЛАА ЯВУУЛАХ ГЭЭД БАЙГААН БОЛ. НОМИН ЯАГААД ЦАХИМ ЮМУУ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛЭЭР ШИЙДСЭНГҮЙ ВЭ. УЧИР НЬ ТЭР АСУУДАЛТАЙ БОЛООД ТЭР.
-
Б.Лхгагвасүрэн (March 24, 2016 6:21:32 pm )
Эд нарт ер нь хийж чаддаг юм байдаг боловуу. Зөвхөн энэ засгийн газарч биш 1990 оноос хойшхи бүх засгийн газар хамааралтай.Ийм ардчилыг бид хүсээгүй юм шүү. Яагад гэвэл Ардын нам гэдэг мангасыг дарж чадааагүйн хар гай
-
зочин (March 24, 2016 6:31:52 pm )
18 наснаас дээших хүмүүсийн дунд сугалаа сугалж,их хурлын 76 болон ерөнхийлөгч болох хүмүүсээ сугалдаг болох юм байна даа.
-
Зочин (March 24, 2016 6:32:30 pm )
Одоо нэгэнт сугалаа моодонд ороод байгаа учраас их хуралд нэр дэвшигчид хамаг мөнгөө барж байсны оронд их хуралд гарах саналтай бүх хүмүүсийн дунд сугалаа явуулчихаяаа. Долоон буудлын Должин эмээд сугалаа таарсан ч их хурлын гишүүн болгоё. Одоогийн 76-аас дээр байж магадгүй шүү. ха ха ха
-
Балт (March 24, 2016 7:05:22 pm )
УИХ-д сугалаагаар сонгогддог хуультай болий, тэр нь шударга
-
Bat (March 24, 2016 8:40:33 pm )
ZUSLANGIIN GAZARIIG EZEND NX OGCHIHGYI YUMDAA. BAS SUGALAA GARGAJ DEEREMDEH GEED. L BAIGAA DAA
-
ахөхөхө (March 25, 2016 7:50:15 am )
Жижиг дэлгүүрүүд зах бөөний төвөөс бараа авахдаа НӨАТ-н падаанаа аваад төлөх ёстой НӨАТ-сөө хасуулахаа мэдэж байгаа болов уу. Хамгийн гол нь гаднаас нууж хааж дутуу мэдүүлж бага татвар төлж импортоор бараа оруулж ирдэг зарим нэг газруудын орлого ашиг, далд эдийн засгийг ил болгох гэж энэ хуулийг хэрэгжүүлж байгаа. НӨАТ гэдэг нь илүү хэрэггүй хэрэглээг бууруулах, хэмнэлттэй байлгах, импортыг багасгах л зорилготой. Жаахан хуулиа уншиж ямар зорилготой хууль вэ гэдгийг нь мэдэж байж бураач. Мэдэхгүй бол Монголоор дүүрэн байгаа нягтлангуудын нэгнээс асуу. НӨАТ-г чинь эцсийн хэрэглэгчид л төлдөг татвар. Тэгтэл дэлгүүрүүд тэр татварыг төлдөг юм шиг ярих юм. Нэг тооцоо хийж үзье. Нэг дэлгүүр үйлдвэрээс 1000-н талх, 100 төгрөгний НӨАТ-тай үнээр, нийт 1100-р авсан гэж бодъё. Түүн дээр 220 төгрөг нэмээд 1320-р заржээ. Орлого нь 1200 төг. Төлөх НӨАТ нь 120 төг болно 120-100=20 төгрөгийн НӨАТ-г татварт төлнө. 1200-1000=200*10%=20 төг орлогын татварт төлнө. Нийт төлөх татвар нь 20+20=40 төг. Цэвэр ашиг нь 200-20=180 болно. Тэгвэл өмнө нь НӨАТ төлдөггүй байхад ямар байсныг тооцоё. 1320-1100=220*10%=22 төг татварт төлнө. Цэвэр ашиг нь 220-22=198 төг болно. Зөрүү ашиг нь 198-180=18 төг. Тэгэхээр хэрэглэгчээс суутгаж авсан 20төг-ний НӨАТ-г өөрөө завшиж улс эх орноо хохироож байна гэсэн үг юм. Энэ нь шударгаар татвар төлсөн нь хохироод орлогоо нуудаг хэсэг нь хожиж байгаа хэлбэр юм. Эсвэл илүү олсон 18 төг-рөөр талхаа хямд зарж, цэвэр зах зээлийн өрсөлдөөний хуулийг зөрчиж байна. Ийм олон ашиг багатай архинаас өөр олигтой орлогоггүй, нэмүү өртөг бий болгодоггүй жижиг дэлгүүрүүдээр яах юм бэ. Өрсөлдөөний шударга хуулиар шигшигдээд, дампуурсан нэг нь өөр ажил хийх хэрэгтэй байна. Манай эх орон шиг газар нь нутаг нь үнэгүй мал нь хямдхан газар өөр хаана байна. Мал малла, ногоо тарь, унасан шатсан мод бэлтгэ, өөр сэтгэвэл зөндөө л ажил байна. Монголд хүн өлсөж үхвэл дэлхийн онигоо болох байгаа даа.
-
OVGON (March 25, 2016 1:37:05 pm )
belen am shaldan guy min huct
13 Comments