Энэ оны Оскарын шагналд хэд хэдэн төрөлд нэр дэвшиж ялсан “Өрөө” гэдэг киног та үзсэн үү? Тэр кинон дээр хулгайлагдсан залуу бүсгүй таван настай хүүтэйгээ 3х3 метр өрөөнд амьдардаг талаар өгүүлдэг. Өсвөр насандаа гаж донтонд хулгайлагдсан бүсгүй хүүгээ тэр өрөөнд төрүүлсэн ба нэг ч удаа өрөөг орхиж үзээгүй, хоол хүнс тог цахилгаан хангамж багатай, хамгийн гол нь хүүхэд нь гадаад ертөнцийн талаар ойлголт төсөөлөлгүй байдаг.
Таазнаас тусах өчүүхэн нарны гэрэлтэй бүүдгэрхэн умгар өрөөнд хүүгээ бие бялдар, оюун санааны хувьд хэрхэн эрүүл, аль болох хэвийн хүүхдүүдтэй адил хөөр баяраар дүүрэн өсгөх гэж хичээж буй эхийн дүрслэл маш олон сая хүний сэтгэлийг эмзэглүүлж, хөдөлгөж, Кино академийн шилдэг шагналыг ч хүртсэн юм. Маш холын, хүний санаанд багтамгүй мэт энэ айхтар дүрслэл манай улсад байдаг гэвэл хэр үнэмшилтэй сонсогдож байна вэ? Харамсалтай нь эх үрийг хамтад нь хорьдог харгис гаж донтон нь манай улсын төр, хууль өөрөө болчихоод байна!
Эмэгтэй хүний амьдралын оргил үе үрээ тээж төрүүлж, ангир уургаа амлуулан, инээд хөөртэй эрүүл саруул өсөж торнихыг харах байдаг. Өдөр өдрөөр хэвлийдээ өсөн томорч тонгочин наадах үрээ хүйт даасан төмөр торны цаана төрүүлэн бойжуулна гээд та нэг төсөөлөөд үз дээ? Дөнгөж нярайлсан эхийг хамаатан саднууд нь цэцэг бэлгээр булан эмнэлгээс хөл хөөртэй гаргаж, хүнд ажил хийлгэж хөргөж дааруулалгүй, 49 хоног гам бариулж, эх хүүхдийг нөхөр эмээ нар нь асарч тойглодог. Харин ял эдлэж байгаа бие давхар эмэгтэйд энэ бүгд ямар ч хүртээлгүй. Тэр бүү хэл олигтойхон эмнэлгийн үйлчилгээ, нэмэгдэл хоол ч үгүй. Өөрөөр хэлбэл хийсэн хэргийнх нь төлөө төрөөгүй үрийг нь давхар ялласан хэрэг. Наанадаж жирэмсний хордлого, хаван, хүндрэлүүд ямар их билээ? Түүнээс сэргийлж Монгол улсад эрүүл иргэн төрүүлэхийн төлөө жирэмсэн ээжүүд ямар олон шинжилгээ үзлэг хийлгэж, уургаар баян хооллож амин дэм хэрэглэдэг билээ? Гэтэл ялтан ээжийн хэвлийд бойжиж буй яг л адилхан Монгол улсын иргэдийг хүн болж чадвал болог чадахгүй бол хохь нь гэж төр төмөр нүүр гаргах нь хэр зөв бэ?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2002 онд шинэчлэн батлахдаа 111 дүгээр зүйлийн тавд нь “Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэж заажээ. Энэ нь Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “Гэм буруутны ялыг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байдаг. Одоогийн байдлаар яг ийм зүйл заалтаас болж арав орчим хүүхэд эхтэйгээ хамт хоригдож байгаа сурагтай байна. Хамгийн бага нь 4 сартай нярай торны цаана байна. Ардчилсан шудрага төрт нийгэмд хүүхдээ хорьсон улс байна гэдэг аймшигтай яа? Хэрэг хийсэн хүн шийтгүүлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ хөөрхий нялх үрс эхийнхээ хийсэн хэргийн төлөөсийг төлж энэ хорвоод мэндлэхдээ торны цаана цагдуулж, нэг насаараа шоронгийн тодотгол зүүж явах ёсгүй. Бусад улсуудад бие давхар ялтанг хүүхдээ төрүүлж нэг нас хүртэл ялыг хойшлуулах, гэрт нь хорих, хүүхдийг улс асрамжинд авах, үгүй ядаж шорон дотроо хүүхдэд эх хүүхдэд зориулсан жирийн орчин өнхцөлтэй тусгай өрөө хангамж бэлтгэж, чанарлаг хоол хүнс витаминаар хангаж, хүүхдийг оюун санаа бие махбодийн хувьд эрүүл өсөх нөхцлийг нь бүрдүүлээд өгчихдөг байна. Гэтэл энэ арваад хүүхдэд улсаас ядаж хоолны мөнгө төсөвлөж өгдөггүй гэнэ. Өвдөж зовлоо, гэмтэж бэртлээ гэхэд үзээд эмчлээд өгөх эмч ч байхгүй. Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг нь хаана байна?
Байнга согтуу дарамталж тогоон чинээ гэдэстэй байхад нь яргалан зоддог байсан нөхрийнхөө өөдөөс аргагүйн эрхэнд бие хамгаалалт хийгээд санамсаргүй хөнөөсөн бүсгүй, бие давхар ч гэлээ амьдралаа залгуулах гэж хүнээс мөнгө зээлж багахан бизнес хийх гэж дампуураад эцэст нь залилангийн хэрэгт орсон өрх толгойлсон эмэгтэй та бидэнтэй л адилхан эгэл иргэн, хэн нэгний охин, эгч, дүү, найз, хамгийн гол нь ээж. Гаргасан алдаанаас нь болж үр хүүхдүүд нь хохирон, хожим насан туршдаа “энэ чинь шоронд төрсөн юм” гэж адлагдаж амьдрана гэж бодохоор эх хүний сэтгэл хэрхэн шимширч суудаг бол? Гэтэл тэднээс хүнд гэмт хэрэг үйлдсэн, тэрбум тэрбумаар нь халаасласан эрхмүүд зүв зүгээр. Зарим нь бүр хуулийнхнаар таны байгаа газар чинь очиж мэдүүлэг авъя гэж гуйлгахдаа тулж, хүүхдүүд нь хэд хэдэн хаузтай гадаадад тансаглаж, ард түмэн талх таллаж, тос грамллаж байна гээд матрын нулимс унагаж байна. Саяхан хэдэн их хурлын гишүүн гэнэт хөхүүл хүүхдийн эрх гээд бөөн юм боллоо. Тэр үед 4 настай хүү гэгээн цагаан өдөр нохойд “идүүлчихсэн” байхад, хөхүүл хүүхдийн эрх гээд л зурагт болгоноор шоудадаж байгаа улс төрчид “шоронд ял эдэлж” байгаа нярай хүүхдүүдийг бол бүр тоохгүй шинжтэй. Дарга нартай ойр эсвэл садан төрөл бол эрх нь зөрчигддөг ардын хүүхэд бол амьтанд идүүлж аль эсвэл амьдрал нь яллагдаж байсан ч хамаагүй юм байна л даа. Нэрийг нь дурьдаад яахав нэг гишүүн намайг нялх биетэй байхад барьж авч явж байсан тэр гашуун түүх санагдлаа гэж уйлах шахаж байна лээ. Гэтэл тэнд барьж авах биш бүр хорьж байгаа гэдгийг та анзаарсангүй еэ.
Хумсан толио чинээ нүгэлгүй хүүхдүүд өргөст торны цаана ядаж тусгайлан бэлтгэсэн хөтөлбөр бүү хэл хоол ундны төсөв ч үгүй ялтнуудын хоолны шавхруугаар хооллон шийтгүүлж байхад, хүний эрхийн олон байгууллагууд, хүүхдийн төлөө төвүүд, УИХ-ын эмэгтэй гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь юунд нүдэн балай чихэн дүлий сууцгаана вэ? Дарга нар шалгагдахдаа хүүхдээсээ холдвол бүгд шуурч очдог хэрнээ ардын нярай хүүхдүүд хэлмэгдэн ялгүй ялтан болж, анхны алхмаа шоронгийн хүйтэн шалан дээр хийх нь байх л ёстой үзэгдэл юм уу? Ямар учраас төр ч, түмэн олон ч тэр хүүхдүүдийг үл хайхран зөвхөн эрх мэдэлтэй, мөнгөтэй эрхмүүдийн эрх ашгийн төлөө санаа тавин шагшралдана вэ? Нүдээ нээгээд сэрэгтүн! Өөрсдийн нялх балчир үрсээ харагтун! Таны хүүхэд шоронгийн бохир хүйтэн шалан дээр мөлхөж, шоронгийн үлдэгдэл хоолоор гэдсээ цатгаж байна гээд төсөөлөөд үз дээ? Эх нь ямар ч гэм нүгэлтэй бай, ямар ч ядуу барлаг бай хэний ч хүүхэд шоронгийн өрөөнд мэндлэх бас тэнд ял эдлэх ЁСГҮЙ !
Д.Ганбаяр
Холбоотой мэдээ
-
Irgen (March 24, 2016 12:40:56 pm )
Shulamnuud yasan huneer hoolloj hanadgui umbee Hudlaa shaagaal Hulgaichuud ni shorondoo orno l biz
-
Зочин (March 24, 2016 1:23:53 pm )
Энийг чинь л хэлээд байсан юм,Уянга,Эрдэнэчимэг,Ганбат,Дорлигжав нар Баттулгадаа их уйлчилж шоудаж байна лээ,
-
Anonymous (March 24, 2016 1:31:10 pm )
шамбий удахгүй ямбий болноо кккккккка кэа кэ кө
-
Anonymous (March 24, 2016 1:32:21 pm )
засаад засаад засвар авдаггүй шамбий-ямбий үхэхнээ
-
zochin (March 24, 2016 1:54:43 pm )
ene Uyangaag gaigui shudraga busgui uy getel oodgui negen bololtoi mongo l heregtei bololtoi umdag uudee dahij iim nohodiig buu songoosoo
-
Anonymous (March 24, 2016 2:10:39 pm )
энэ авилгатай тэмцэх газар хуулийхан юу болоод бноо до яам болсон юм бишүүү
-
chimgee (March 24, 2016 2:25:07 pm )
nyalh huuhed nohoid iduulj bnaa uuniig yah gj bgaa yum erhem gishuudee
-
Anonymous (March 24, 2016 2:25:43 pm )
hogiin hulgaichuud um daa Uyanga.zi,yaijgii, dorligjab nar
-
zochin (March 24, 2016 2:31:07 pm )
nukhuduu ene uls orond khuuli baina uu. erunkiilugch said ikh khuraliin gishuun nertei bukh jujugchin odoo deer ni emegtei khun ter tusmaa khuuhedtei l bol khuuli uilchlekgui gekh geed baigaa yum uu ene teneg abgai nar . tiim nukhtsul baigaag medej baigaa bol shudarga khuuli busaas gadna bail daa. nyalkh khuukhedtei buken gemt khereg khiigeed baibal sullad baikh uu. ulsgulun zarlaad baival sullad baikh uu. ta minee ukhaarakh tsag bolson bish uu. khuuliin door neg l bail daa. erkhem gishuudee khuuli yamnii saidaa ikh khuraliin dargaa uyangaa erdenechimeg terguutnee. Jiriin arduudiig ingej umuuruuch chadakhuu. adiljhan khun gantskhan mungu alban tushaalgui bolokhoos adilkan khun shuu.
-
ff (March 24, 2016 5:07:22 pm )
hooy pizdaa naraaa eniig sain unshaaad uzeerei har maluudaaa. delhiigees zailaaacheeeeee
-
ff (March 24, 2016 5:08:16 pm )
heleh muu ug oldohgui yumdaaa nariin umnuuu bugs ulaigaad bhiiin pizdaa gej
-
hi (March 24, 2016 6:59:17 pm )
za muugin pizdaa nar min sowuugaaa odoo yugaar hiih gej bndaaa. ene 2 tiim mundag eh oronch yum bol ter maralmaagiin tursun huuhdiig avch usguuuch gichinuudeeee. eh uhaantai yum bol
-
hi (March 24, 2016 7:02:12 pm )
enen muu 2 gichiid tiim setgel gej yum bhguildee. nudend n mung haragdaaad doodoh zagatnaaad hetsuuu bgaaa bhuuuu yanhanuud. shorond bgaa huuhduud yamar hetsuu bgaaag ochood harah gichii uls turchid bnuuuuu
-
tursik (March 24, 2016 7:58:22 pm )
guih nohoid guihgui gichi saad gegcheee 2 yanhan my hol baiwal amind chin ulziitei shuuuu booovniiiii tseverlegch naraaaa.
-
Иргэн (March 24, 2016 8:29:25 pm )
Эхийн сүү хэзээ хүүхдэд тэжээл болдгийг мэдлэггүй эхүүдэд сургалт явуулаа. 1,4 настай хүүхдийг бор хоолонд оруулахгүй одий хүрсэн нь тэжээл уургийн дутагдалд оруулчих вий дээ .Энэ насандаа эхийн сүүг нэмэлт тэжээл хэлбэрээр авч байх ёстой хүүхэддээ хоол хийж өгөхгүй залхуурцгаагаад тэгээд ч хүүхэд яаж цадах юм бэ
-
Зочин (March 25, 2016 8:17:43 am )
Энэ авгай нар мөн хамгаалах юмаа олж ядав аа. Баттулгын зараалаар ингэж байх ч гэж дээ. Хамгаалаад байгаа наад авгай чинь хутган үймүүлэгч, хуйвалдагч гэдгийг мэдэж байж өмөөрөх хэрэгтэй. Сайншандад зарцуулах их мөнгө наад авгайн чинь гараар ороод гарсаныг цагдаа мэдээд байна. Та нар ядарсан хүнийг өмөөрвөл дээр биш үү. Та нар ихэнхдээ задарсан хүнийг дэмжээд байна.
-
Anonymous (March 25, 2016 12:53:56 pm )
ene 2 huuhdeer uls tur hiihee bolimoor yum
-
irgen (March 26, 2016 12:44:19 pm )
Hoo gichii naraa ta naraas iluu hunleg humus sain durin ayan zohion baiguulj tumen Huuhded tusalj bn. Ta 2 gichii hudlaaa shaaj sowuu hiihees uur yu meddeg yum be pizdaaa yumaa
-
irgen (March 26, 2016 12:46:33 pm )
Ta nar haanaas heni Zahialgaar yu geed hutsaad bgaan be.
19 Comments