antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 2 comments

Т.Дэлгэрмөрөн: Хүн л юм чинь би заримдаа гал шиг асдаг л байх

нийтлэсэн Admin

Дуучин Т.Дэлгэрмөрөнтэй ярилцлаа.
­
-Ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Багагүй хугацаанд хэвлэлийнхнээс хол байлаа. Таньтай ярилцах зөвшөөрөл авах гэж нэлээд хугацаанд хүлээлээ?

-Хэвлэлийнхнээс зугтаасан гэж үү /инээв/. Магадгүй надад хэвлэлд ярихаар хийж бүтээсэн зүйл бага байсантай холбоотой юм болов уу. Үнэнийг хэлэхэд, нэг хэсэг чимээгүй, тайван амьдармаар санагдсан үе бол бий. Нэг шалтгаанаар уран бүтээлээсээ хол байлаа. Юуг нь нуухав дээ, хүмүүс мэдэж байгаа шүү дээ. Би алдаа гаргаж, түүнийхээ хариуцлагыг үүрч яваад, нэг газар хэсэг хугацаанд амьдарлаа. Тэр өдрүүдийг сэтгэл санаанаасаа авч хаях гэж хичээсэн… За тэр ч яахав. Сайрхаад байх зүйл биш шүү дээ. Одоо бол жинхэнэ уран бүтээлчийнхээ гоё амьдрал дунд ирчихсэн байна. Саяхан их сайхан, сүрлэг ажлын ард гарлаа. “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-гийн Амараа ах хоёртойгоо хамтарч “Мөнх хөх тэнгэр” цомог гаргахад бараг бэлэн боллоо. Удахгүй та бүхний гар дээр очино.

-Та гурвын шинэ цомгийн талаар сонирхмоор байна. Хамтарч уран бүтээл хийх болсон нь хэний санаа байсан бэ?

-Бид гурав ах, дүүгийн сайхан энергийн холбоотой хүмүүс. Бараг л төрсөн ах, дүүс шиг ойр байдаг хэрнээ Лхагваа ахтай хамт дуулъя гэж халдаж чаддаггүй байлаа. Тэр бол мөрөөдөл байсан. Нээрээ шүү, Лхагваа ахтайгаа хамтарч дуулах юмсан, Амраа ахтайгаа гоё уран бүтээл гаргах юмсан гэж зөндөө боддог байлаа. Тэгээд нэг өдөр энэ саналаа хэлэхгүй юу. Амараа ах эргэлзэх зүйлгүй шууд зөвшөөрсөн. Харин Лхагваа ах нэлээд бодож байж хариу өгсөн. Өнөөдөр хамтаараа лаг байгаа нь “Харанга” хамтлаг л байна шүү дээ. Тийм болохоор бодох хэрэгтэй байсан байх л даа. Хамтлагийнхантайгаа ч зөвлөсөн болов уу. Бид гурвын цомгийг “Ажнай” корпароци ивээн тэтгэсэн. Харин хоолойны бичлэг, найруулгаа  “New Star” студид хийлээ.

-Цомгийнхоо нэрийг “Мөнх хөх тэнгэр” гээд тогтчихсон юм уу?

-Тэгсэн. Эхлээд янз бүрийн санаа байсан. “Ах, дүү гурав”, “Монголын нууц товчоо” гэдэг ч юм уу. Тэгээд ярилцаж байгаад “Мөнх хөх тэнгэр” гэдэг дээрээ тогтчихлоо.

-Хэдэн дуутай байх бол, цомог?

-13. Энэ дуунуудын заримынх нь үгийг Лхагваа ах өөрөө бичсэн. Аялгууг нь бол бид гурав хамтарч бичсэн байгаа.

-Цомгийн нээлтээ хэзээ хийх вэ?

-Аравдугаар сарын дундуур гэж бодож байна.

-Хамтарсан тоглолт хийх үү?

-Хэлэх үү, яах уу…/Инээв/. Ирэх арваннэгдүгээр сард хамтарсан тоглолт хийхээр болсон. Шинэ мэдээлэл шүү. Бут авна аа. Аймаар гоё тоглолт хиймээр байна. Бэлтгэж л байна. Төсөөлөөд л, төлөвлөөд л.

-Тоглолтоо нэгхэн өдөр болно гэж л битгий хэлээрэй?

-Нэг өдөр биш ээ. Ярилцаж байгаа. Гурван өдөр ч байж магадгүй

-Энэ жилийн наадмын нээлтэд та гурав хамт дуулсан нь том сюрприз байсан. Дуу нь ч их сүрлэг бүтээл байна лээ?

-Ээ бурхан минь, тэгэхэд үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн. Жинхэнэ монгол бахархал, омогшил. Хамгийн гол нь үзэгчид үнэхээр гоё хүлээж авсан.  “Монголын нууц товчоо мину” дуу их сайхан бүтээл болсон. Ер нь бид гурвын хамтарсан цомогт эх орон, монгол хүн, монгол омогшлыг магтан дуулсан сайхан сайхан дуунууд байгаа. Монголын урлагийн шилдэг хөгжмийн зохиолчид, гайхамшигтай тансаг дүрслэл, ур дүйтэй яруу найрагчидтай хамтарч ажилласан учраас “Мөнх хөх тэнгэр” цомог даацтай бүтээл болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Би энэ цомогт хамтран ажилласандаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Миний дуучин болсны хамгийн том бахархлын нэг байх. Би бүр өөртөө “Дээгий чи одоо л нэг дуучин болох гэж байна шүү” гэж хэлмээр санагдсан.

-Дээгий, Амараа, Лхагваа гурвыг юу холбодог юм бол?

-Бид гурвыг олон зүйл холбодог. Бид гурав эх оронч. Бид гурав уран бүтээлч. Бид гурав ах, дүүс.  Яг л төрсөн ах нар минь юм шиг санагддаг. Би ганц эрэгтэй дүүтэй, эхээс хоёулаа. Айлын том хүүхэд дандаа л ахтай байсан болоосой, эгчтэй байсан болоосой гэж өсдөг ш дээ. Би амьдралаас тийм ахыгаа олж чадсан. Яг л төрсөн ах шиг минь хүмүүстэй хорвоо намайг уулзуулсан.

-Нээрэн, та кинонд тоглосон талаараа яриач. Заавал тэгэх шаардлага байсан гэж үү?

-Яагаад болохгүй гэж. Тэр агуу кино урлагийн хальсанд дүр үлдээх юмсан гэсэн бодол уран бүтээлч хүнд байтугай энгийн үзэгчдэд ч байдаг биз дээ. Анх би “Шинэ үе” продакшны бүтээсэн “Буруу эргэлт” киноны дууг дуулчихаад их сайхан сэтгэгдэлтэй үлдэж байсан. Киноны дуу, хөгжим гэхэд л тусдаа бие даасан урлаг байна шүү дээ. За тэгтэл Бооёо ах маань саяхан намайгаа ахиулаад “Кинонд тоглооч” гэсэн санал тавьсан. Би зүтгээд үзье л гэж бодсон. Инээдмийн кино л доо. Айл бүрт нэг адтай, хөгжилтэй хүүхэд байдаг даа. Тийм хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа  хамгаалалтын албаны Идэр гэж залуугийн дүрд тоглоно /Инээв/. Бодсон чинь миний дүр надтай их адилхаан.

-Та багадаа бол нэлээд дэггүй хүүхэд байсан биз?

-Байсаан, байсан. Ээжийгээ баярлуулахдаа баярлуулж, эцэг, эхийнхээ нэрийг хөгжилтэйгөөр хөөдөж байсан үе цөөнгүй.

-Та Хөвсгөлд төрсөн билүү?

-Тийм. Мөрөнд төрсөн. Тэгээд л Дэлгэрмөрөн гэж нэр өгсөн байхгүй юу.

-Та бас барилддаг байсан, тийм үү?

-Самбо, жүдо бөхөөр хичээллэдэг байсан. Муу ч үгүй, спортын дэд мастер шүү. Би спортын биш урлагийн л хүн болох тавилантай байсан юм байлгүй дээ. Нэг л мэдэхэд урлагт татагдчихсан байсан. Гэхдээ би спортод хайртай. Тулааны спортод сонирхолтой. Тамирчдаараа дандаа бахархана. Надад олон сайхан бөх найзууд бий. Монгол эр хүний бахархал гэж хүндлээд өөртөө гэртээ зодог, шуудаг оёулж хадгалсан. Ийм мэтийн спортоо, монгол ахуй, монгол эр хүнд хандсан хүндэтгэлийг үргэлж санаж явах ёстой л гэж боддог юм. Монгол эр хүний хувьд.

-Барилддаг байхдаа ямар дархан мэхтэй байв?

-/Инээв/. За, манай бөхчүүд шоолох вий дээ. Одоо бодоход хөмрөх, хөл ачих, хөл тавих мэх хийдэг байж. Байж ч юу байхав одоо ч хийвэл хийнэ шүү /инээв/.

-Та “Амьдралыг гал шуурга шиг биш усны урсгал мэт авч явах учиртай. Үерлэх цагтаа үерлэнэ. Ширгэх цагтаа ширгэнэ” гэж ярьсан байна лээ. Миний бодлоор та гал, шуурга аль алин дундуур туучаад  л яваа юм шиг санагддаг?

-Тийм ээ. Хүн асах цагтаа асч, унтрах цагтаа унтарч явах хэрэгтэй. Амьдралаас хүн өөртөө хэрэгтэй бүхнээ шүүрч авдаг шүү дээ. Одоо бол би даруу төлөв, зөөлөн хүн байх, эрүүл орчинд баяр баясгалантай, тайван амьдрах гэх мэт илүү дөлгөөн зүйлсийг хүсдэг болсон. Тийм учраас надад айх зүйл байхгүй. Өнөөдөр би хайртай эхнэртэйгээ удаан амьдрахыг хүсч байна, хөөрхөн охиндоо сайн аав нь баймаар байна. Амьдралыг тайван, амгалан туулмаар байна. Ийм баян орчлонд алдаа оноо, жаргал зовлон угаасаа ээлжилж л байдаг шүү дээ. Уучлал, гомдол, цөхрөл, уур уцаар….Бүгд холилдож оршдог хорвоо, тийм үү. Хүн л юм чинь би заримдаа гал шиг асдаг л байх.

-Та нэг л тийм өөрчлөгдчихсөн юм шиг санагдлаа?

-Юу нь?

-Мэдэхгүй, нэг л тийм өөр хүн шиг санагдаад?

-Намба суусан юм болов уу.

-Тэгж хэлж болох л юм?

-Би ер нь жаахан сахилгагүй төрхтэй ш дээ. Халзан толгой, стиль имиж гээд л тийм үү. Би ч бас өөрийн мэдэлгүй нэг тийм намбалаг гэмээр юм уу, аливаад арай уужуу энэ тэр ханддаг болсноо мэдрээд байгаа юм аа. Аргагүй биз дээ, би чинь эхнэр авч, өрх гэр толгойлж яваа гэрийн эзэн хүн. Бас үр хүүхэдтэй аав хүн. Дандаа л нөгөө хэдэн жилийн өмнөх Дээгий байгаад байж болохгүй биз дээ. Угаасаа амьдрал тэгээд сургаад өгдөг юм байна.

-Өнгөрсөн жил Гуанжоуд болсон Азийн спортын их наадамд та дуулсан. Спортынх байсан хүнд энэ их сайхан боломж байсан байх?

-Азийн спортын их наадмын урлагийн тоглолтод оролцоно гэдэг том аз завшаан байлгүй яахав. Амьдралын хамгийн гоё өдрүүдийн нэг.

-Энэ наадамд дуулах саналыг хэн танд тавьсан юм бэ?

-Хувь заяа /инээв/. Нээрэн шүү. Нэлээд өмнө нь би Бээжинд нэг том хүний хуриманд урилгаар очиж дуулсан юм. Тэр хуриманд Азийн тоглолтын найруулагч нь ирсэн байж таарсан юм л даа. Тэгээд найруулагч надад наадмын нээлт, хаалтад оролцох санал тавьсан. Би нээлтэд нь очиж чадаагүй ч хаалтын арга хэмжээн дээр дуулсан. Манай тамирчид Азийн наадамд дажгүй амжилттай оролцсон байсан болохоор бүр ч сайхан байсан. Охин маань зурагтаар харчихаад хачин их баярлаад байсан гэсэн. Хүүхэд хүртэл тийм нэг мэдрэмжтэй л байдаг юм шиг байна. Уг нь клип, тоглолт гээд аавыгаа зурагтаа харж л байдаг баймаар.

-Таны охиныг Зөөлөнсий гэдэг байх аа. Та  нэрийг нь хайрласан уу?

-Тийм ээ. Зөөлөн үлээх салхины хээ гэсэн утгатай. Үүнийг товчоор хэлвэл Зөөлөнсий болж байгаа юм. Охин маань энэ жил дөрвөн нас хүрч байна. Сүүний сурталчилгаанд надтай хамт тоглосон доо. Тэр үеийнхээс чинь хамаагүй том болсон.

-Охиноо урлагийн хүн болгох  бодол бий юу?

-Би өөрийнхөө очиж чадаагүй урлагийн гайхамшигт ертөнцөд охиноо хүргэнэ гэж боддог. Урлагт хайртай хүн болж хүмүүжвэл би мэдээж маш их баярлана. Жаахан ухаан ороод ирэхээрээ урлаг сонирхоод ирвэл анхнаас нь шат шатанд нь урлагийн боловсрол эзэмшүүлнэ гэж Жулиана бид хоёр ярьдаг.

-Та ч гэсэн эхнэрээ энэ нэрээр нь дууддаг уу?

-Тэгж дуудаад сурчихсан болохоор одоо бүр дасчихаж. Уг нь манай хүнийг Энхбадам гэдэг ш дээ. Германд сурдаг байхад нь найзууд нь Жулиана гэж дуудсаар байгаад ийм нэртэй болчихсон. Анх танилцахдаа л  Жулиана гэж танилцсан болохоор би ч гэсэн тэгж дуудах дуртай.

-Маргалдах үе гардаг л байх. Тийм тохиолдолд та хоёрын хэн нь түрүүлж буулт хийдэг вэ?

-Би. Өвдөг сөхрөө л гуйна шүү дээ. Бүр болохгүй бол янз бүрийн гоё романтик арга хэрэглэнэ /инээв/. Эмэгтэй хүн чинь зөөлөн амьтан шүү дээ. Хайрлаж л явах хэрэгтэй. Бид хоёрыг хэвлэлээр янз бүрээр их бичдэг байлаа. Намайг эхнэрээ зоддог, нүддэг гээд л. Сүүлд нь би Жулианаад хэцүү байдаг байх гэж бодоод хэвлэлийн хурал хүртэл хийж байлаа. Арга ядсандаа л тэгсэн. Жулианаад найз нөхөд гэж бий. Ах, дүү, гэр бүлийнх нь хүмүүс байна. Тэр хүмүүс сонин уншаад нээрээ л Дээгий ингээд зовоогоод байдаг юм байх даа гэж бодно биз дээ. Сүүлдээ ч тэгээд бүр тоохоо больсон. Бие биенийгээ ойлгож л байвал бид хоёрын амьдралд өөр юу хэрэгтэй юм билээ, тийм ээ. Би эхнэртээ хайртай.

-Та алдаж эндээд, түүнийхээ шийтгэлийг хүлээж буй хүмүүстэй хэсэг хугацаанд хамт байсан. Хэдийгээр буруу зүйл хийж, эрхээ хасуулсан ч тэдний дундаас  сайхан сэтгэлтэй нэгнийг олж харсан л байх?

-Тийм хүмүүс олон бий. Баттайван гэж нэг сайхан ах байсан. Амьдралынхаа 25 жилийг өргөст торны цаана өнгөрүүлж байгаа хүн л дээ. Тэр хүн “Энэ хананы цаана ижий минь намайг хүлээж суугаа. Ээждээ л очих юмсан” гэж ярьдаг. Хөндлөнгийн нүдээр тэр хүн гэмт хэрэгтэн ч гэлээ түүнд юутай ч зүйрлэшгүй агуу чанар байсан. Тэгээд өрөвдөж л байлаа. Үнэхээр бас хүн хүмүүжинэ гэж зүйл тэр газар байна аа. Би ч гэсэн тэр газраас хүмүүжил олж авсан. Надад тийм даруулга хэрэгтэй л байсан юм байна гэж бодогдсон.

-Та хатуу хүн бэ. Сэтгэлийн хаттай гэх юм уу?

-Бага байхдаа хогны машинд хөлөө  дайруулаад  гэмтлийн эмнэлэгт бараг нэг жил хэвтэж байлаа. Хүүхэд мөртлөө маш их зүйл боддог байж. Би тэр үед хөлгүй болж ч магадгүй байсан юм. Тэгээд эрүүл болоод босоод ирснийхээ дараа би энэ хорвоо дээр зүгээр амьдарч болохгүй шүү гэж өөртөө хэлдэг байсан.  Ямар нэгэн зорилготой амьдарна, ямар нэгэн зүйл бүтээнэ гэж мөрөөддөг байсан. Хүн жаргал даахгүй, зовлон даадаг гэдэг байх аа.

-Сайн явахад садан мундахгүй гэж үг бий. Харин саар явахад хамаатан садан, найз нөхдийн зарим нь холддог. Та үүнтэй санал нийлэх үү?

-Сайхан найзууд байна аа. Би найз нөхдийгөө шүтдэг хүн. Тийм ч болоод тэр юм уу, Дээгийгээс урвасан, эсвэл Дээгий өөрөө хэн нэгнээс холдож, ойртсон зүйл байдаггүй байх гэж бодож байна.

-Ингэхэд та бие даасан уран бүтээлдээ хэр анхаарч байна?

-“Хамтдаа хайрлая”, “Нутгийн зүг” шиг ритмтэй гоё дуунууд хиймээр байна. Эргээд харсан чинь уянгын дуу нэлээд олныг дуулсан байна. Тиймээс одоо гоё цоглог дуу дуулъя л даа, тийм ээ. “Бөхийн өргөө” тойроо л уйлаад, дуулаад  байдаг хэв маягаас татгалзмаар байна. Ирэх жил “Номин талст” хамтлагийн 15 жилийн ой болно. Тэр ажил руу одоо анхаарлаа хандуулж эхэлнэ дээ. Нэг мэдсэн чинь л 15 жил. Дороо өнгөрч байна шүү. Амжуулж гоё, сайхан зүйл хиймээр байна аа.

-Баярлалаа. Таньд уран бүтээлийн амжилт хүсье.

С.ОТГОНСҮРЭН /сурвалжлагч/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 07, 2011 9:13:36 am )

    DEEGII DELGERMURUN gej, ene hunii duug n anh sonsoj bhdaa huchtei hun um bna gej bodoj bsan daraa n duunuudiig n sonsoor omogshij hundlej duug yaj amiluulj duulj chadaj bnaa geed bur sonirhij hundelj ene hunii ar tald bgaa ehneriig n hairlaj, ednii ger buliig muu muuhai zuilees hol bailgaj bgaaraa geed zalbirdag bolson.Minii Mongoliin omgolon erchuudiin negen DELGERMRUN mun gedegt bi itgeltei bdag.MUNH MANDAH NARAN< MUNH HUH TENGER tanai ger buliig urgelj hamgaalj yvah bolnoo.Hlhiin saihan er hun Goo uzegslengiin tuil bolson ehnert chin Hairiin burhan ohind chin hamgiin saihan bolgoniig husej bna huleej avaarai. TOMOOGOOS

  • Anonymous (October 07, 2011 11:19:23 am )

    zuv zuv.amjilt

antalya rent a car