antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 24, 2016 9 comments

Ч.Энхбаатар дарга нэг модон саравч, нэг хүүхдийн тоглоомыг 57 саяар авчээ

нийтлэсэн Admin

c24d14d7-90c5-4993-9b4e-0275586189d3

Төв аймгийн Дэлгэрхаан сумын удирдлагууд Сум хөгжүүлэх сангийн 57 сая төгрөгөөр нэг ийм ядмагхан тохижилттой, хэн ч тоож ордоггүй цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Хэдийгээр цэцэрлэгт хүрээлэн гэж байгаа ч нэг саравч, нэг хүүхдийн тоглоомноос өөр нүдэнд торох олигтой бут сөөг ч алга.

Нутгийн иргэдийн хэлж буйгаар хүүхэд багачууд, өндөр настанг амарч, нарлах цэцэрлэгт хүрээлэнтэй болголоо гэсэн. Уг нь цэцэрлэгт хүрээлэн гэдэг чинь хүмүүс амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчинг бүрдүүлсэн, мод зүлэгтэй газар баймаар.

Гэтэл манай сумын цэцэрлэгт хүрээлэн төмөр хашаан дотор юу байгааг та нар харж байна. Гадны хүмүүст цэцэрлэгт хүрээлэн гэж хэлэхээс ичдэг гэж байв. Гүйцэтгэгч нь аймгаас ирсэн “Ногоон солонго” гэдэг компани байжээ.

Саяхандаа, нийслэлийн удирдлагууд 1000 сэтгүүчтэй уулзахдаа “70 саяын усан хөшгийг их шүүмжиллээ. Арслантай гүүрэнд байгуулсан усан хөшгийг Солонгосынхтой зүйрлэх аргагүй юм” хэмээн учирласан. Үүнтэй адилаар сумын цэцэрлэгт хүрээлэнг нийслэлийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй зүйрлэх аргагүй ч мөнгөн дүнг нь бодохоор дэндүү гомдмоор зүйл хийчихсэн байх юм. 57 сая төгрөгөөр энэ жижигхэн талбайг мод бут сөөг тариад, сандал, гэрэлтүүлэг хийгээд донжийг нь олоод тохижуулчихаж болохоор.

Харамсалтай нь 57 сая төгрөгийн төсвөөс компанийн захирал хэтэрхий их идсэн, сумын Засаг дарга Ч.Энхбаатарт сэтгэлд дутсан нь харагдаж байна. Үүнд нь Ч.Энхбаатар даргаас тайлбар авах гэсэн боловч эзгүй сумандаа ажиллах хугацаа нь хараахан болоогүй байв. Учир нь эрхэм дарга аймгийн төвд амьдардаг сумынхаа ажлыг сарын 14-15 хоногт ирж хийдэг гэнэ. Тэгэхээр Дэлгэрхаан сумынхан засаг даргатай ч юм шиг үгүй ч юм шиг, цэцэрлэгт хүрээлэнтэй ч юм шиг үгүй ч юм шиг гурван жил гаруй явжээ. Орон нутагт төсвийн мөнгийг үргүй зарцуулдаг, хяналтгүй цацдгийн нэг жишээ энэ.

1493da79-83e0-47db-85f4-79b456c179e6

f1d4da11-f976-4a45-b002-5bb7aa6790d1

e91732ae-8d10-4201-aabf-a4391fc0db13

Эх сурвалж: TIMES.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Зочин (March 24, 2016 11:46:10 am )

    50,000-р бариулаад 56сая950мянгыг нь кармаалчихжээ…кккккккк

  • иш (March 24, 2016 11:48:09 am )

    Төв аймгийн төвийн болон сумын дарга нар цөм Улаанбаатараас ажлаа хийдэг гэсэн. Явуулын хүнээр ачаа бүү татуул гэсэн үг байдаг даа. Аймаг сумын удирдалгуудын гол мэрэгшсэн ажил нь “газрын наймаа” гэж ярилцах юм. Аймгаас УИХ-д байнгын суудалтай гишүүд нь мөн энэ наймаагаар “мэрэгшсэн” шүү дээ гэж тохуурхах юм. Шанган тавынхан орчин үед ” сот” нь тавых болсон шүү дээ гэж дамшиглах юм. Би энэ нутгийн хүн тул нүүр улайж л суух юм даа.

  • Ganaa (March 24, 2016 12:23:07 pm )

    Arai ch dee.Ene hun ATG-t baitsaagdah nohor bna.Tolboroo tol Enhbaatraa.Ymar ichdeggui hulgaich ve.

  • zochin (March 24, 2016 12:40:38 pm )

    Yadag luibarchin be.Odoo songogdono gene snuu.Harnaa batsaanaa.Um uzeegui chatsaga.

  • Anonymous (March 24, 2016 1:04:20 pm )

    энэ ардчилагч нэр зүүгсэд төрөөс хулгай хийж дуусахгүй юм. Хэргийг нь илрүүлэхээр хуулийнхан хүчингүй болгочихдог тогтолцоо үүслээ.

  • тб (March 24, 2016 3:13:44 pm )

    Таслал гэж нэг юм байгаа л юм сан. Сөлийсөн харалган эх сурвалж гуай!!!!!!!!!!!!!!

  • Бат (March 24, 2016 3:54:34 pm )

    Энэ арай дэндэнэ ээ. Энэ нөхөр аймгийн төвд гэртээ 4 жил болж ганц нэг хийсэн ажил нь иймэрхүү хэл ам дагуулсан ажил хийдэг байх. Ноднин АТГ дуудагдаад шалгагдсан байх шүү?

  • Anonymous (March 24, 2016 5:38:55 pm )

    Бат аа сургаар байх гэж бичээд яахав дээ. АТГт шалгагдсан байх шүү ч гэх шиг. хэний даалагавараар хэн гэдэг бууны нохойн шидсэн ясав гэдгийг хуралд суусан улс мэдэж байгаа доо. Манай суманд хэд хоногийн өмнө сонгуулиар сонгогдоогүй жагсаалтаар төв аймгийн нэр дээр МАНаас улсын их хуралд шургалсан нямаагийн энхболд гэгч завханы нөхөр ирсишдээ хааныхан явуулын улсад хууртахгүй дээ. бидний дунд мөлжүүргүй яс хаяж уралцуулдаг Сонгуулийн хар пиар ч эхлэв шүү.

  • бб (March 25, 2016 6:59:14 pm )

    ядаж хэдэн мод авчираад суулгачихсан бол шал өөр харагдах байлаа

antalya rent a car