МАН-ын III Бага хуралдааны талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Бага хурлаар ямар асуудлыг хэлэлцэж байна вэ?
Монгол Ардын намын III Бага хуралдаан үргэлжилж байна. Намын дарга М.Энхболд нийгэм, улс төрийн амьдралтай холбоотой илтгэл тавилаа. Үүнтэй холбоотойгоор Монголын нийгэм, улс төрийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгнө. Өнгөрсөн хугацаанд МАН, Удирдах зөвлөл хэрхэн ажилласан вэ гэдэг тайлан илтгэлийг би танилцууллаа. Хүний нөөцийг бүрдүүлэх, хариуцлага тооцох, санхүүжилт, 2016 оны Сонгуульд нэр дэвшүүлэх гэсэн гурван журмыг хэлэлцэнэ.Дээрээс нь намын Бага хурлын гишүүдийн орон гарсан асуудлыг оруулж ирнэ. Сонгууль дөхсөн учраас манайх хүчээ нэгтгэж ажиллах шаардлага үүсч байгаа. Энэ утгаараа намын Удирдах зөвлөлийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж магадгүй.
-Нэр дэвшүүлэх журамд өөрчлөлт орж байгаа юү?
–Нэр дэвшүүлэх журамд өөрчлөлт орж байгаа.Манайх нэр дэвшигчдийг нээлттэй, дотоод ардчиллыг хангасан байдлаар сонгодог. Энэ журам бол уг нөхцлийг хангасан байдлаар орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатнаас нь намын гишүүдээр хэлэлцүүлээд тухайн аймгийн сум, баг, намын хорооны гишүүд нь юу гэж үзэж байгаа юм. Дүүрэгт ялгаагүй анхан шатны үүрт хэнийг нэр дэвших захиас даалгавар өгч байна. Түүнийг намын Удирдах зөвлөл нэр дэвшүүлэх ёстой. УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахдаа дотоод, нээлттэй ардчилсан, өрсөлдөөнтэй байх зарчим баримтална. Жирийн гишүүд, анхан шатны нэгжид ажиллаж байгаа хүмүүсийнхээ дуу хоолойг сонсч нэр дэвшигчийг тодруулна гэсэн зарчим орж ирж байгаа.
–МАХН-тай нэгдэх асуудлыг хэлэлцэх үү?
–Намын Удирдах зөвлөлд хоёр янзийн бичиг ирсэн. Ахмад гишүүдийн зүгээс хоёр нам эвсэж сонгуульд оролцох ёстой гэсэн бол залуучуудын зүгээс энэ асуудлыг ул суурьтай бодох хэрэгтэй гэсэн. Сая асуулт асуусан гишүүд МАХН-ны талаар ямар байр суурьтай байна вэ гэж тодруулж байна. Намын даргын илтгэлд анхан болон дунд шатандаа ойртож ажилласан нь зүйтэй гэсэн ерөнхий чиглэл дурдагдаж байна. Үүнтэй холбоотойгоор намын Бага хурлын гишүүн асуулт асууж, санал хураагаад явахад нээлттэй. МАХН-тай эвсэх, эвсэхгүйн тухай ярихад өнөөдөр эрт байна.
Ц.Анир
Холбоотой мэдээ
-
Зочин (March 24, 2016 11:49:35 am )
Уул нь миний бие МАН-ын гишүүн ухаантай юм. Ухаантай гэдгийн учир нь манай намын удирдах зөвлөлийн нөхөд сонгууль дөхөхөөр намын гишүүддээ хайр зарладаг бусад үед эрх мэдэл албан тушаалын наймаандаа сатаараад гишүүдээ мартдаг зантай. Намын удирдах зөвлөлд анхан шатны үүрээс дэмжигдэж гарч ирсэн хүн бараг байхгүй байх шүү. Одоогийн удирдах зөвлөлийн дарга нарын хүүхдүүд үе залгамжлан намын удирдлага болон УИХ-д нэр дэвшдэг энэ тогтолцоо нь хуучин феодалын үеийнхтэй их төстэй. Энэ албыг мөнгөөр үнэлдэг учир жирийн гишүүд саналтгүй. Энэ нь МАН-ыг сонгогчдын олонхи болсон жирийн иргэдээс заагладаг, дэмжлэг авахад муугаар нөлөөлдөг. Яахав дээ намын гишүүдийн инерцээр л явж байгаа шүүдээ.Намын бага хурлын гишүүд нь бараг бүгд компанийн захирлууд, жирийн иргэдийн төлөөлөл байхгүй юм билээ. Энэ утгаараа Монгол ардын нам гэхээсээ, Монгол компаниудын нам гэвэл үнэнд ойртоно.
-
zochin (March 24, 2016 11:53:22 am )

ММ (March 24, 2016 2:03:25 pm )
АН ч бас адилхан хулхи хулгаичид
-
zochin (March 24, 2016 2:16:46 pm )
ene neg sonin nohor neg bol shuleg bicheel esbel yls tordool daldagnasan honor uu de
-
Бичээч (March 24, 2016 7:03:08 pm )
Энэ нэг БУХАНДАЙ юу яриад байгааг ойлгохгүй юм. Дандаа худлаа ярьж өмнө нь ярьснаа үгүйсгэж байдаг нөхөр бий боллоо. МАН өөр хүнээр бодлогоо яриулж байвал зүгээр биш үү. Намын нэр хүнд гэж байдаг даа.
-
Unen (March 26, 2016 4:55:33 pm )
MAN-n zarim udirdlaguud uls tor,niigmiin medremjee aldjee.negdej niilj,irgediinhee duu hooloig saitar mederch bodlogoo gargaad, amidral deer bodittoi heregjuulj baij yalaltand hurne shu dee.tarj butarsan, deeguur harsan uls tor hol yavahgui
6 Comments