antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2016 8 comments

Яруу найрагч Н.Батсуурь “Жүжигчин Д.Ганцэцэгт зориулан шүлэг тэрлэжээ”

нийтлэсэн Admin

662939207b6794f0be86eeee00627fa4

Жүжигчин Д.Ганцэцэгт яруу найрагч Н.Батсуурь шүлэг тэрлэжээ. Түүнийг “Цоохор хаалгатай дэлхий”, “Жаазгүй хөрөг” номыг нь уншаагүй хүн үгүй бизээ.
“ЦЕНЗУРГҮЙ ЯРИА “ ҮЗЭЖ СУУХ ЗУУР
Зөнгөөрөөн тэр алаг нүдний
Зовхинд үүлс бөөгнөрөхийг харав би.
Алаг нүдний гаталгаан дээр зангирсанаа
Амраг бүсгүйн цээж рүү үерлэв ээ
Аавыгаа алдсан бүсгүй хүн уйлдаг л биз дээ
Бүсгүй хүн уйлах зүгээрээ миний дүү
Бусдыг биш өөрийгөө тэвэрч уйлсан чи
Бүлээн нулимс хааяа нэг гарах зүгээрээ
Бүрэнхий тэнгэрийн доор одод хараа л биз
Өөрийгөө тэвэрч огшсон чи,өдөн дээр уйлах л хэцүү .
Нүдэндээ бүдэрдэггүй нулимс гэж хаана байлаа.
Нүүдэл дагаад л хатираа биз дээ.
Нүүрээ дараа нь угаачих юм чинь.
Асаж мандсан нүдний чинь харцанд
Агсан тавих шахлаа шүү ах нь
* * * * * * * * *
Гүн шөнийн одод цуглуулж дарс уумаар
Гүйж гараад дахиад нэг лонхыг авмаар
Нэмээд л баймаар нэг их эрх чөлөөтэй суумаар
Яршиг л байна зүгээр өөрийнхөөрөө баймаар
Яасан гэж өөрөө өөртөө агсан тавих бэ?
Бодоод л байна би болж өгөхгүй байна.
Агсагнах гэхлээр болохгүй байна.
Асаж мандсан нүдний харцанд хүлүүлээд
Ах нь ерөөсөө уйлмаар байна… дуулмаар байна.
Дүүгийнхээ өмнөөс уйлмаар байна.
Дүнхгэр ханхгар уулсаа дуудаад хоёулаа нэг тогтоочихоё
Хундага барилгүй их уджээ.хувьсгал мандсан цагаас хойш
Гэрч болох хүмүүс хаана байгааг мэдэхгүй байна.
Гэм нь тэд нар энд байхгүй байна.
Ганцэцэгтэй ганц цагийн нэвтрүүлэг үзээд
Ганган харцанд нь нүдүүлж суусан би ямар азтай юм бэ…
2016-3-21
“Цензургүй яриа” харжээ суугаад сэтгэлээ барьж чадсангүй уучлаарай.
Нисээд ирэхлээр нь газарт буулгачихлаа…Жаахан засагдах боловуу яах бол уншигчид аа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зочин (March 23, 2016 7:39:27 pm )

    Засагдахгүй байхаа гоё болсон байна.

  • zochin (March 24, 2016 3:09:32 am )

    ene shulgiig unshaad uneheer l Gantcetceg haragdlaa.bi yagaad uilj bgaa yum bol.

  • өмар (March 24, 2016 9:03:38 am )

    сайхан шүлэг, гоё хэлжээ. үнэхээр сайхан нүдтэй сайхан бүсгүй шүү.

  • rr (March 24, 2016 2:06:11 pm )

    bas nuhurgui huuhen shaahnuu

  • zochin (March 24, 2016 8:24:40 pm )

    Мундаг сэтгэлийн хаттай эмэгтэй шүү.хайрлаж хүндэлж явдаг шүү.естой мундаг шүү.уран бүтээлийн амжилт хүсье.2 хүүхдээ сайн хүн болгоорой.

  • mongolshuudee (March 29, 2016 12:46:59 am )

    manaihaan ta nar tuilshirahaa bolioch.sayahan Tergel nairagch ene emegteig hulgaich gehed bugd l ttm gej bsan odoo yu boljiin oo.judagtai l baitsgaagaach.ene emegtei ta nartai nargui uuriin oron zaitai.uuriin ertuntsuu buteesen jiriin saihan mongol eh hun .

  • Anonymous (April 02, 2016 4:59:32 am )

    Батсуурь гэж ямар юм байдаг юм дуулаагуй юм байна

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (April 04, 2016 5:20:12 am )

    Ee batsuuri nairagchiig meddegui ymuu

antalya rent a car